Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2018/02859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух, эмэгтэй, Х овогт З.Д /РД ...../-ГИЙН нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Онцгой байдлын .... дүгээр байрны ..... тоотод оршин суух, эмэгтэй, Ц овогт С.Г /РД ..../-Д холбогдох,

1 794 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Д, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би С.Г...гийн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмнө нь нөхөр нь авсан байсан Галакси S7 утасны төлбөр болох 1 319 600 төгрөгийг өдөр бүр 50 000 төгрөг өгч 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 26-нд төлж дуусгана гэж амлан, 25 000 төгрөг өгөөд үүнээс хойш 1 ч төгрөг өгөөгүй, утасны дугаарыг өөртөө шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 07-нд цэргийн баяр болох гээд ахдаа бэлэг авч өгнө, 300 000 төгрөгийг 7 хоноод өгнө гэхээр нь Ц...оос авч өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 29-нд 200 000 төгрөгийн гутлын материал авч, 7 хоноод өгнө гээд гарын үсэг зурсан. Үүнээс хойш 1 ч төгрөг өгөөгүй тул 1 819 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эвлэрнэ гэвэл 700 000 төгрөгт эвлэрэх саналтай байна. Учир нь би 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Б...д уг галакси маркийн 1 787 000 төгрөгийн үнэтэй утсыг Мобиком компаниас өөрийн нэр дээр 2 жилийн хугацаатай, зээлээр авч өгсөн юм. Б.Б мөнгийг нь cap бүр төлж байгаад 2017 оны 6 сараас төлөхгүй байсан учир би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр уулзахад тэрээр

 

 

төгрөгөөр 1 сарын дотор төлөхөөр тохиролцон, амаар гэрээ хийж, тэр өдрөө 25 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй учир 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б, С.Г нарын ажил дээр очиж тооцоо нийлээд 1 294 600 төгрөгийг өгөхөөр тохирсон. Энэ хоёр хүн эхнэр, нөхрийн харилцаатай, хамт амьдарч, ажиллаж байсан бөгөөд Б.Б нь 2018 оны 8 сард нас барсан учир

0007902

 

С.Г....аас нэхэмжилж байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний нэр дээр байсан мобикомын 99029830 дугаарыг С.Г....д шилжүүлж авч, өгч байсан. 2018 оны 3 дугаар сарын 07-нд С.Г 300 000 төгрөг зээлээч, 7 хоноод өгье гэхээр нь би итгээд Цэрэндорж гэж хүнээс зээлж өгсөн боловч буцааж өгөөгүй. Би С.Г....гаар гарын үсэгзуруулаагүй, өөрөө С.Г гэж бичсэн юм. 2018 оны 3 дугаар сарын 29-ний_ өдөр гутлын материал зээлье гээд 200 000 төгрөгийн матерйал авсан. Би тухайн үед гутлын материал зардаг, Б.Батжаргал надаас авдаг байсан. Ингээд нийт 1 794 600 төгрөгийг С Г....гаас нэхэмжилж, гар утасны төлбөрөөс 25 000 төгрөгийг авсан учир хасаж байна гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би З.Д....д ямар ч өр төлбөргүй. Энэ хүнд болоод талийгаач Б.Б....д би ямар нэгэн өр шир, тэдний хооронд ямар гэрээ хэлцэл байсныг мэдэхгүй, би талийгаачтай хамтарч ажил төрөл хийгээгүй. Найз нөхдийн журмаар харилцан нөхөрлөж байснаас энэ хүмүүстэй хамтарч зээл, өр тавьж гэрзз хэлцзл, амлалт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                                         Би

Б.Б....тай 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр танилцсан бөгөөд бидэнд эхнэр, нөхрийн холбоо байхгүй, хэн алин нь гэр бүлтэй. Харин хамтарч гутал засварын газар ажиллуулдаг байсан. Би утсыг аваагүй, Б.Батжаргал энз хүн хоёрын хооронд ямар гэрээ хийсэн гэдгийг нь ч мэдэхгүй. Мөн 300 000 төгрөгийг огт аваагүй. Харин мобикомын 99029830 дугаарыг Б.Б надад өрөндөө өгсөн. Харин Б.Б намайг аваад ирээч гэхээр нь би 200 000 төгрөгийн гутлын материалыг очиж авсан учир мөнгийг нь төлье. Хүнийг амьд байхад нь нэхэхгүй яагаад 2 жилийн дараа, нас барсан хойно нь надаас нэхээд байгааг нь гайхаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Д нь хариуцагч С.Г...д холбогдуулан “Мобиком корпораци" ХХК-аас зээлээр худалдаж авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1 391 600 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 300 000 төгрөг, гутлын материалын үнэ 200 000 төгрөг, нийт 1 819 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган, гар утасны төлбөрөөс 25 000 төгрөгийг хасч, 1 794 600 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч С.Г нь хамт ажиллаж байгаад нас барсан Б.Б гэж хүний авсан утасны төлбөрийг миний нөхөр биш учир би төлөх үүрзггүй, 300 000 төгрөгийг зээлээгүй учир төлөхгүй, харин гутлын материалын үнэ 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж, маргаж байна.

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

Шүүхээс нэхэмжлэгч З.Д, хариуцагч С.Г нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хангалттай хийсэн, нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхээр хангуулах хүсэлтийг хүлээн авсан боловч зохигч нь мөн хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхэд нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, гэрч асуулгах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрзг шүүхзд хяиан

 

шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

#                       Нэхэмжлэгч                        З.Д...гийн      талийгаач        болсон     гэх                   Б.Б....ын

"Мобиком корпораци" ХХК-аас зээлээр худалдаж авахуулсан гэх гар утасны төлбөрийн үлдэгдэл 1 294 600 төгрөгийг хариуцагч С.Г төлөх үндэслэлтэй болох нь, мөн нэхэмжлэгч З.Д нь хариуцагч С.Г...д 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 300 000 төгрөгийг зээлсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хавтас хэргийн 8-д авагдсан “7/3 18-нд Г Ц...оос цэргийн баяр болно, ахдаа бэлэг бэлт авч өгнө гэж 300 000 төгрөг Долгорсүрэнгээр зээлүүлэв. 7 хоноод өгнө гэж авав. Авч өгсөн Д, мөнгө авсан Г” гэх баримтад “Г" гэж нэхэмжлэгч өөрөө бичсэн гэдэг.

Мөн тэрээр шүүх хуралдаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох утасны төлбөрийн үлдэгдэл 1 294 600 төгрөгийг болон хариуцагч С.Г....д 300 000 төгрөгийг зээлдүүлсэн талаар нотлох баримтгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй хариуцагч С.Г....г “талийгаач Б.Б...ын эхнэр нь учир гар утасны төлбөрийг төлөх ёстой” гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгч З.Д....гийн гар утасны төлбөрийн үлдэгдэл 1 294 600 төгрөг болон зээлийн гэрээний үүрэгт 300 000 төгрөг, нийт 1 594 600 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Г....д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин хариуцагч С.Г нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч З.Д....гээс 200 000 төгрөгийн гутлын материал худалдаж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, түүний тайлбар нь хавтас хэргийн 6 дугаар хуудасны ар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч С.Г....гаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгзэр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан зүйлээ хүлээн авах үүрэгтэй” гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 200 000 төгрөгийг гаргуулан иэхэмжлэгч З.Д....д олгох үндэслэлтэй байна,

Иймд хариуцагч С.Г....гаас худалдан-худалдан авах гэрээний үүрэгт 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Д....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 594 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Д....с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 6 650 төгрөгийг  хариуцагч С.Г....с гаргуулян нзхамжлзгчид олгох нь хуульд нийинэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 

1 .Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Га....с худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 200 000 тегрегийг гаргуулан нэхэмжлэгч З.До....д олгож, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч

З.Д....н хариуцагч С.Г....д холбогдох 1 594 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Д....с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г....с улсын тэмдэгтийн хураамжид 6 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
  1. т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн
  1. 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацаагтоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.