2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч О.Д**************, түүний өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:  

        

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ************** овогт **************-ын **************-д холбогдох эрүүгийн 2402 00686 0452дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ************** тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар **************, ************** овогтой **************-ын **************.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ************** нь Тээврийн цагдаагийн албаны ************** байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар ду зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ************** зөрчил гаргагч ************** Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийн, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: “... Тус хэрэг гарснаас хойш 01 жил гарангын хугацаа өнгөрсөн байх тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний ойлгож байгаагаар зөрчилд холбогдогч ************** гэх хүнээс намайг 400.000 төгрөг авсан гэх үйл баримтыг яриад байх шиг байна. ************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг. Түүний хувийн байдлыг дурдвал оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхийн хамт амьдардаг гэх боловч ар гэрийн зүгээс түүнд тавих хараа хяналт муу хүн байсан. ************** Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг шийтгэлийг тайлбарлаж өгсөн. Тэгтэл ************** нь надад “тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй уулзаад маргааш гэхэд торгуулийн мөнгө мөн хохирогчийн хохирол төлбөрийг аваад ирнэ” гэсэн. Тэгээд 20 орчим хоногийн дараа ************** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байдалтай ************** хамт ирсэн. Ирсэн он сар өдрийг яг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэд ирэхдээ “2 сая төгрөг бэлэн байна. Хохирогч ************** гэх хүнд хохирлыг нь барагдуулчихъя. Би харин машинаа хэрхэн яаж авах вэ?” гэсэн. Тэгэхээр нь би “зөрчил гаргасан хүн **************, уг зөрчил нь 400.000 төгрөгийн торгуультай, торгуулиа төлөөд, хохирогчийн хохирлыг барагдуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийг журмын хашаанаас авах боломжтой” гэж хэлсэн. Тэд өдрөөс хойш 3 хоногийн дараа ирээд “2 сая төгрөг олчихлоо. 400.000 төгрөгийг нь танд өгчих үү, 1.600.000 төгрөгийг нь хохирсон хүнд нь өгчихье, 7 хоногийн дараа ************** 400.000 төгрөгийг нь өгчихье” гэхээр нь “тэгвэл тэр хохирогчтойгоо холбогдоод өөрөөс нь асуу. Цагдаагийн байгууллага хохирол, өр барагдуулдаг газар биш ээ” гээд хэлтэл удалгүй орж ирсэн. “Байцаагчаа яриад тохирчихлоо, 1.600.000 төгрөг өгөхөөр боллоо, 400.000 төгрөгийг нь танд өгчих үү” гэхээр нь “банкинд очоод тушаа” гэхэд “банк хаалттай байна” гэхээр нь “за тэгвэл интернэт банкаараа төл” гэхэд “миний ашигладаг утас интернэт банк байхгүй” гээд өөрийн nokia маркийн гар утсыг харуулсан. Тэгээд би “уг нь торгуулийн үнийн дүнг 50 хувиар тооцож 200.000 төгрөг тушаах боломжтой байсан, гэтэл чи нэлээдгүй удаан хугацааны дараа ирсэн учир боломжгүй. Асуудлаа хурдан шийд” гэж хэлсэн бөгөөд ************** нь өөрөө нийгмийн баталгаа муутай, төлбөрийн чадваргүй учир жаахан муу санаа гаргаад торгуулийн 400.000 төгрөгийг дугтуйнд хийж аваад ширээнийхээ шүүгээнд хийсэн...” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас ************** албаны 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13в/8164 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ************** холбогдуулан албан шалгалт явуулсан материал /хх-2-35/, ************** албаны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13-2в/871 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ************** холбогдуулан шалгасан зөрчлийн материалын хуулбар /хх-38-61/, Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5б/9602 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ************** ажилд томилж, чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-73-81/, “Хаан” банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/11300 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх-91-92/, гэрч ************** гаргаж өгсөн баримт бичиг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-93-97/, “Хаан” банк дахь ************** эзэмшлийн ************** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-98/, гэрч ************** мэдүүлэг /хх-100-102/, гэрч ************** мэдүүлэг /хх-105-108/, гэрч ************** мэдүүлэг /хх-110-112/, гэрч ************** мэдүүлэг /хх-114-115/, гэрч ************** мэдүүлэг /хх-117-118/, Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн Зөрчлийн бүртгэл мэдээллийн санд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэлийн ************** дугаартай хуудсыг шивж санд оруулсан талаарх мэдээлэл, төрийн сангийн дансанд тушаагдсан баримт /хх-134-136/, гэрч ************** мэдүүлэг /хх-138-139/, гэрч Б.Халиуны мэдүүлэг /хх-141-143/, шүүгдэгч ************** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-144/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг. Хэргийн үйл баримттай холбоотой баримтууд

************** албаны 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13в/8164 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ************** холбогдуулан албаны шалгалт явуулсан материал /хх-2-35/,

************** албаны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13-2в/871 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ************** холбогдуулан шалгасан зөрчлийн материалын хуулбар /хх-38-61/,

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5б/9602 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн ************** ажилд томилж, чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолтын хуулбарууд /хх-73-81/,

“Хаан” банкны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/11300 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 91-92 дугаар тал/,

Гэрч ************** гаргаж өгсөн баримт бичиг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-93-97/,

“Хаан” банк дахь ************** эзэмшлийн ************** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-98/,

Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн Зөрчлийн бүртгэл мэдээллийн санд 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэлийн 0823209 дугаартай хуудсыг шивж оруулсан талаарх мэдээлэл, төрийн сангийн дансанд тушаагдсан баримт /хх-134-136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “... би 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ************** баруун хойд “Сод Монгол” колонкийн туслах замаар Aqua маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явтал эсрэг урсгалаас ************** маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Энэ хугацаанд жолооч ************** тээврийн хэрэгслээ орхиод яваад өгсөн. Цагдаагийн алба хаагч ************** ачилтын машин дуудаж, зам тээврийн осол гаргасан ************** маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу явуулсан. Тэгээд би зөрчлийн байцаагч ************** уулзаж, тайлбар мэдүүлгээ өгсөн. Би өөрийн тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 2.330.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Хэд хоногийн дараа ************** маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх ************** надтай уулзсан бөгөөд бид хоорондоо хохирлын үнэлгээ дээрээ тохиролцож, би 2.000.000 төгрөг авахаар болсон. 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслийн жолооч ************** миний Хаан банкны ************** дугаарын данс руу 1.600.000 төгрөг хийсэн байсан. Тэгэхээр нь би ************** утсаар ярьж “яагаад тохиролцсоноороо 2.000.000 төгрөгөө хийсэнгүй вэ” гэхэд “зөрчлийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ************** 400.000 төгрөгийг зөрчлийн хуулиар торгож байгаа гээд авсан. Тийм учраас таны данс руу 1.600.000 төгрөг шилжүүлэн хийлээ” гэсэн. Тэгэхээр нь би тэр дор нь зөрчлийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ************** утсаар ярьж “чи яагаад хохирсон иргэний мөнгийг бүрэн төлүүлэхгүй дундаас нь торгуулийн мөнгө авчихав” гэхэд ************** надад “би ахаа шийтгэлийн хуудсыг авахдаа мөнгийг нь тушааж байж, дараагийн шийтгэлийн хуудсаа авдаг юмаа” гэж ойлгуулсан. Тэгэхээр нь би Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтэст хохирол бүрэн барагдаагүй байхад зөрчлийн материалыг хаасан байна гэдгээр гомдол гаргасан. Миний Цагдаагийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлыг Тээврийн цагдаагийн албаны Хяналт шалгалтын хэлтсээс шалгасан бөгөөд надаас ахлах байцаагч ************** тайлбар авсан. Намайг тайлбар өгсний маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ************** намайг ажил дээрээ дуудаж, ажлын өрөөндөө 420.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би хохирол мөнгөө бүрэн авсан гэх утгатай хүсэлт бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-100-102/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “... Би тээврийн хэрэгслийн эзэмшигч биш. Манай найз ************** машин байгаа юмаа. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Тэгээд ************** бид 2 хоорондоо бас ярилцаж тохироод ************** хохирогчийн хохирол төлбөр болон миний торгуулийн 400.000 төгрөгийг гаргасан. Миний зүгээс нэг ч төгрөг гаргаагүй. ************** бид 2 цагдаагийн албан хаагч ************** уулзаж, журмын хашаанаас тээврийн хэрэгслээ хүлээн авах зөвшөөрлийн бичгээ авах гэтэл намайг 400.000 төгрөгөөр торгоно гэсэн. Торгуулиа төлж байж бичгээ аваарай гэсэн. Тэгээд 2024 оны 5 дугаар сарын сүүлээр ************** бид хоёр хохирогч ************** 1.600.000 төгрөгийг түүний “Хаан” банкны дансаар дамжуулан шилжүүлсэн. Тухайн өдрөө цагдаагийн албан хаагч ************** уулзаж, түүний ажлын өрөөнд нь 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Шийтгэлийн хуудсан дээр 400.000 төгрөгөөр торгосон гээд надаар гарын үсэг зуруулсан. ************** мөнгө өгөх үед бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. ************** гэж хүн огт танихгүй. ************** гэх хүнээр төрийн санд мөнгө тушаалгасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-105-108/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “...Тэгээд би гэртээ орж бие засчхаад гараад иртэл миний машин байхгүй байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиход дээрх зам тээврийн зөрчлийн асуудлыг цагдаагийн албан хаагч ************** гэж хүн шалгаж байсан. Тухайн үед надад мөнгөний боломж муу байсан учраас ************** тохиролцож 2.000.000 төгрөг өгөхөөр болсон. Харин ************** бид хоёрын хувьд цагдаа дээрх асуудлаа шийдчихээд хоорондоо учраа олохоор тохиролцсон байсан юмаа. ************** нэг ч төгрөг гараагүй. Би хохирогч жолооч ************** 2.000.000 төгрөгийг төлж барагдуулъя гэж бодож байсан. Гэтэл цагдаагийн албан хаагч **************************** торгуулийн мөнгөө төлж байж тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргана” гээд байсан учраас ************** хохиролд 1.600.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 400.000 төгрөгийг цагдаагийн албан хаагч ************** ажлын өрөөнд ************** бид 2 хамт байхдаа бэлнээр өгсөн. Цагдаагийн албан хаагч **************************** шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд бид хоёрыг “машинаа очиж ав” гэж хэлсэн. Тухайн үед ************** бид 2 ярилцаж тохиролцоод хохирогч жолооч ************** өгөх байсан үлдэгдэл 400.000 төгрөгийг ************** өгөхөөр тохиролцож салсан. Торгуулиа төлсөн учраас дахин торгууль төлөх шаардлага байхгүй. ************** гэх хүнээр дамжуулан ************** торгуулийн мөнгийг төлсөн асуудал байхгүй. Би “Хаан” банкны ************** дугаарын данс эзэмшдэг. Миний данснаас 1.600.000 төгрөгийг ************** рүү шилжүүлсэн. Мөн 400.000 төгрөгийг бэлнээр авсан нь тодорхой харагдана. Би 1.600.000 төгрөг, мөн торгуулийн 400.000 төгрөгийг бэлнээр нэг өдөр авсан нь тодорхой харагдана...” гэх мэдүүлэг /хх-110-112/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “...************** бид хоёр 10 жилийн сургуулийн нэг ангийн хоёр. Найзалж нөхөрлөөд 20 гаруй жил болж байна. Хугацааг нь санахгүй байна. Нэг хүн над дээр ирээд төрийн санд торгууль тушаагаад өгөөч гээд бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Тэгээд өөрийн данснаас ************** торгууль гүйлгээний утгаар 400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Би энийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-114-115/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “...2022 онд Тээврийн цагдаагийн албанд нягтлан бодогчоор томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайн зөрчил гаргасан этгээд Төрийн сангийн холбогдох дансанд торгуулийн мөнгөө тушааж, баримтаа зөрчлийн байцаагчид өгөх ёстой...” гэх мэдүүлэг /хх-117-118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “...Зөрчлийн байцаагч ************** нь намайг “жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн” гэх үндэслэлээр 200.000 төгрөгөөр, манай дүү ************** жолооны эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 200.000 төгрөгөөр тус тус торгосон. Би өөрийн болон дүүгийнхээ торгуулийн мөнгийг төлсөн. Төлөхдөө тус тусад нь төлсөн. Зөрчлийн байцаагч ************** хувьд торгуулийн мөнгө хийх данс гээд Төрийн сангийн данс өгсөн. Төрийн сангийн дансны дугаарыг одоо санахгүй байна. Дараа нь 5 дугаар сарын сүүлийн өдөр буюу 29-31-ний хооронд би өөрийн торгуулийн 200.000 төгрөгийн төлбөрийг өөрийн “Хаан” банкны ************** дугаарын данснаас төрийн сангийн холбогдох данс руу торгууль гэх утгаар төлж барагдуулан, тээврийн хэрэгслээ хүлээн авсан. Зөрчлийн байцаагч ************** “төлбөр төлсөн баримтаа авчирна шүү” гээд байсан учраас гар утаснаасаа төлбөр төлсөн баримтаа хуулж, хэвлэж өгсөн. Мөн байна. Би өөрийн торгуулийг төлж баримтаа зөрчлийн байцаагч ************** хүлээлгэн өгсөн. Яагаад ************** гэх хүний шийтгэлийн хуудсанд миний торгууль төлсөн баримт байгааг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-138-139/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************** өгсөн: “...Тооцоо нийлэхдээ мөн ахлах байцаагч нь шийтгэлийн хуудсыг торгууль төлсөн баримтын хамт Мэдээлэл дүн шинжилгээний албанд тулж, няравт шийтгэлийн хуудасны дугаараар хүлээлгэн өгдөг. Хугацааг нь нарийн сайн санахгүй байна. 2024 оны намар ************** надтай манай ажлын өрөөнд уулзаад шийтгэлийн 0823209 дугаартай хуудас болон уг хуудсанд хавсаргасан торгууль төлсөн баримтыг авмаар байна, шийтгэлийн хуудсанд өөр хүний торгууль төлсөн баримтыг андуурч хавсаргасан байна, би шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримтыг авч яваад солиод ирье” гэсэн. Тэгэхээр нь би ************** “тооцоо нийлсэн учраас одоо уг баримтыг өгч явуулж болохгүй, хэрвээ солигдсон гэж байгаа бол андуурагдсан гээд байгаа торгууль төлсөн баримтаа аваад ир, чиний нүдэн дээр би солиод өгье” гэсэн чинь яваад өгсөн. Түүнээс хойш дахин холбогдоогүй. Энэ үед би ************** албаны шалгалт хийгдэж байгаа гэдгийг мэдсэн юм аа...” гэх мэдүүлэг /хх-141-143/,

Шүүгдэгч ************** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-144/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Хоёр: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ************** Тээврийн цагдаагийн албаны ************** байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар ду зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ************** нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн байранд зөрчил гаргагч ************** Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийн, өөртөө эдийн давуу байдал бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ************** өмгөөлөгч С.Батнасангийн зүгээс: “Гэмт хэрэг гэж юу вэ? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Мөн “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон байдаг. ************** буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. ************** тухайд ************** жолоочтой Акуа маркийн автомашин болон ************** жолоочтой инсайт маркийн автомашин шүргэлцсэн осолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа буруутай этгээдийг тогтоож, түүнд зөрчлийн хуульд заасан шийтгэлийг оногдуулсан. ************** хувийн байдлаас шалтгаалж түүнд оногдуулсан 400 мянган төгрөгийг бэлнээр өөртөө хүлээж авсан талаараа ************** өнөөдөр мэдүүлж байна. Түүнчлэн цагдаагийн албан хаагч гар дээрээ 60 орчим зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, ажлын ачаалал ихтэй, албан өрөөндөө 1 төмөр сейфтэй, түүндээ бүх материалаа хадгалдаг, өдөрт хэд хэдэн хүнээс мэдүүлэг авдаг, шийтгэл оногдуулдаг зэрэг ажлын нөхцөл байдлынхаа талаар дурдаж байна. Энэ байдлаас үүдэн зөрчлийн материалууд хоорондоо холилддог. Үүнээс үүдэж мартаж, санах тохиолдол гардаг талаараа мэдүүлж байгааг бас буруутгах аргагүй юм. Энэ нөхцөл байдлын улмаас ************** зөрчлийн хэрэгт ************** торгосон төлбөрийн баримтыг хавсаргасан талаараа хэлж ярьдаг, мэдүүлж байна. Энэ төлбөрийн баримтад нэр байгаагүйгээс ийм андуурал гарсан байж болзошгүй. ************** хүлээж авсан мөнгийг албан өрөөндөө хадгалж байсан талаараа дурдаж, мэдүүлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг 400.000 төгрөгийг ************** өөрийн мэт хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан үйл баримт, нотлох баримт тогтоогдоогүй. ************** ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, өөрөөр хэлбэл шууд санаатай, шууд зорилготой үйлдэл байгаагүй. Гэмт хэрэг зөвхөн үйлдлээр илэрхийлэгддэггүй, зорилго, санаа сэдлийг тодорхойлж, тогтоосон байхыг шаарддаг. Тэгэхээр улсын яллагчийн ямар ч нотлох баримтгүйгээр, таамгаар уг мөнгийг өөртөө авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэдэг шинж үгүйсгэгдэж байна. Энэ шинж үгүйсгэгдсэнээр миний эхэнд дурдсан гэмт хэрэг, шууд санаатай үйлдэгддэг гэмт хэргийн шинжүүд бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ************** уг асуудалд холбогдсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж, тогтоож чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Гэм буруугүйд тооцох зарчим” байдаг. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу гэм буруугүйд тооцож, түүнийг цагаатгаж өгнө үү гэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч ************** өмгөөлөгч Д.Энхцэцэгийн зүгээс: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл гэмт хэрэгт холбогдсон үйлдэл холбогдлыг хэд хэдэн үндэслэлээр тогтоох ёстой гэж хуульчилж оруулж байгаа нь учир холбогдолтой. Буруутгаж байгаа нотлох баримт ямар нэгэн байдлаар эргэлзээгүй байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаас үзэхэд өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Гэмт хэрэгт заасан шууд  субьектив санаа зорилго энэ хүнд байсан уу?, үгүй юу? ************** мэдүүлэг дээрээ хэлж байна. 60 материал шалгаж байсан. Тэр материалууд  багцлагдаад байж байдаг. Холилдсон байж болзошгүй гэдгийг өрөө хүлээн зөвшөөрч байна. 400.000 төгрөг авсан гэдэг дээр маргаагүй. Хүлээн зөвшөөрч байгаа. ************** нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үү? гэдэг нөхцөл байдлыг тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт шинж гэж тодорхой заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн аюулын хэр хэмжээ энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулсан, учруулаагүй зүйлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас энэ хүн маань яг энэ гэмт хэрэг үйлдсэн, үйлдэлгүй юу гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Зөвхөн мөнгийг нөгөө бэлнээр авсан гэдэг үйлдэл хэлж байна. Энэ хүнийг буруутгаад байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Өөрөөр хэлэх юм бол хавтаст хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр нотлогддоггүй гэж үзэж байгаа. Хоёр өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  эргэлзээ  гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү. Түүнчлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн гэмт хэргийн ойлголт, шинжийг хэлбэрийн төдий агуулсан энэ үйлдэл дээр хэрэгт тооцохгүй нөхцөлийг шүүхээс тал бүрээс нь шинжлэн судалж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч гэсэн байр суурийг шүүх хуралдаанд оруулж байна.” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хавтаст хэрэгт цугларсан үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ************** хойд замд ************** улсын дугаартай автомашинтай ************** улсын дугаартай автомашин мөргөлдсөн зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ************** очиж ослын газрын үзлэг хийхэд, ************** улсын дугаартай автомашины жолооч тээврийн хэрэгслээ үлдээгээд өөрөө ослын газраас зугтаасан байсан тул ослын акт үйлдэн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ************** шилжүүлсэн байна. Цагдаагийн ахлах дэслэгч ************** хэрэг бүртгэлтийн 110006240012671 дугаартай хэрэг нээн, зөрчил. шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ************** улсын дугаартай автомашины жолооч ************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, зам тээврийн осолд буруутай байсныг тогтоож, ************** улсын дугаартай автомашинд үнэлгээгээр гарсан 2.000.000 сая төгрөгийн 1.600.000 төгрөгийг хохирогч ************** “Хаан” банкны ************** дугаарын дансанд шилжүүлүүлж, буруутай жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтын дагуу 400.000 төгрөгийн торгуулийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр оногдуулсан нь шийтгэлийн хуудас, ************** рүү шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт “Авлигын гэмт хэрэг”-ийг хуульчилсан.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар ду зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг,

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тодорхойлсон.

Гэтэл хэргийн тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч ************** 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ************** байранд зөрчил гаргагч ************** Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.  

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт прокурорт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.3 дугаар зүйлийн 1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “2402 00686 0452” дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийг хамт прокурорт буцаан хүргүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч ************** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    

                                       ДАРГАЛАГЧ шүүгч                         Э.ЧИНГИС