Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 104/2017/00012/И |
Дугаар | 104/ШШ2017/00057 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2017/00057
2017 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 104/ШШ2017/00057 | Улаанбаатар хот |
|
|
|
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
|
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******гийн *******ийн
хариуцагч: хороо өөрийн байранд байрлах *******-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 615 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Налайхын дулааны станц ТӨХК-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн зөвлөхөөр ажиллахаар ажил олгогч талтай харилцан тохиролцсоны дагуу анх ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ цаг тухай бүрд нь сайн гүйцэтгэж байсан төдийгүй компанийн хуулийн талын бүхий л асуудлыг шийдвэрлэж байсан. Дулааны өр төлбөртэй 200 гаруй айл өрхийг шүүхэд өгч шийдвэрлүүлснээр 80 гаруй сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулан ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн үүрэгт ажлыг давхар гүйцэтгэж ирсэн болон 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Компанийн эрх бүхий албан тушаалтнаар томилж ажил хавсран гүйцэтгүүлж байсан. Миний хувьд дээрхи гурван ажлыг зэрэг хавсран гүйцэтгэж ирсэн бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ч цалин хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал өгөхгүйгээр ажиллуулж байсан. 2016 оны 10 дугаар сард шинэ дарга томилогдож ирснээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдлийг надад өгсөн. "Налайхын дулааны станц" ТӨХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № 452 тоот мэдэгдэл гэсэн албан бичгийн агуулга нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, Компанийн хамтын гэрээний 2.19. эрчим хүчний мэргэжлийн бус, ажлын дадлага, туршлагагүй хүнийг удирдах албан тушаалд ажиллуулахыг хориглоно гэсэн хэсгийг тус тус үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгохыг мэдэгдэж байна гэсэн. Уг албан бичгээр мэдэгдсэний дагуу "Налайхын дулааны станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Б160 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, 42.1. ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн компанийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн зөвлөх ажилтай Б.******* миний хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.
Нэг. Мэдэгдэл, тушаал зэргээс харвал компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тогтоол нь дээрхи маргааны гол сурвалж болж байгаа. Уг тогтоолын хавсралтаас харвал дотоод аудитор, хуулийн зөвлөх гэсэн орон тоог бий болгосон байгаа бөгөөд хариуцагч нарын хувьд энэхүү нөхцөл байдлыг компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэж байгаа нь хууль бус. Компанийн орон тооны бүтэц өөрчлөгдөх асуудал нь дотроо орон тоо хасагдсан, ижил чанарын ажил үүрэг бүхий орон тоог нэгтгэх зэрэг багтана. Орон тоо хасагдсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Гэтэл хуулийн зөвлөх гэсэн орон тоо огт үгүй болгосон зүйл алга. 2 ижил чанарын ажил үүрэг бүхий орон тоог нэгтгэсэн гэж үзэхийн тулд юун түрүүнд дотоод аудитор болон хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нийцэж байгаа эсэхийг тайлбарлах нь зүйтэй. Хуулийн зөвлөх бол тухайн ажиллаж буй компани, аж ахуйн нэгждээ хууль эрх, зуйн зөвлөгөө өгөх, хууль зүйн баримт бичиг боловсруулах, шүүх, арбитр, хууль хяналтын байгууллагад тухайн байгууллагыг төлөөлөх бүрэн эрх бүхий субъект. Дотоод аудитор хэмээх энэхүү субъектын хэрэгжүүлэх үйл ажиллагааг тайлбарлахын тулд дотоод аудит гэдэг ойлголтыг тайлбарлах хэрэгтэй болж байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4.1.49-д төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг хэлнэ хэмээн заасан байх тул дотоод аудитор нь мөн хуулийн дээрх зүйл заалтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэгч субъект болох нь тодорхой харагдаж байгаагийн дээр *******-ийн дүрмийн 10 дугаар зүйл 10.5, 10.6-д зааснаар компани нь дотоод хяналтын албатай байна. Тухайн албыг компанийн үндсэн үйл ажиллагааны технологи, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөр зохион байгуулалт, санхүү бүртгэл, эрх зүйн мэдлэг туршлагатай ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Эндээс харвал хариуцагч тал нь 2 өөр чиг үүрэг бүхий ажлын байрыг үндэслэлгүйгээр нэгтгэж нэг орон тоо болгосон, гүйцэтгэх захирал хууль зүйн үндэслэлгүй тогтоолыг баримталж тушаал гарган намайг ажлаас халсан.
Хоёр. Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэтэл энэ тохиолдолд надаас шалгалт авсан болон магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан тохиолдол огт байхгүй учир ажлаас халсан тушаал нь хууль бус болох нь дахин нотлогдож байна.
Гурав. "Налайхын дулааны станц"ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 06 тоот тогтоолын хавсрат болохНалайхын Дулааны станц" ТӨХК-ийн дүрмийн 5-р зүйлд зааснаар компанийн удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, "Гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байх тул хуулийн зөвлөх нь компанийн удирдах албан тушаалтан биш бөгөөд энэ тохиолдолд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулийн зөвлөх Б.******* надад хандаж ирүүлсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийн үндэслэл нь хууль бус болох нь нотлогдоно.
Дөрөв. Дээрх 3-н үндэслэлээс харвал гүйцэтгэх захирлын гаргасан намайг ажлаас халах тухай тушаал болон мэдэгдэлийн хууль зүйн үндэслэл зөрж буй явдал нь хариуцагч нар нэхэмжлэгч миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халахын тулд зориудаар хийсэн үйлдэл хэмээн ойлгогдоно. Яагаад халах болсон талаар би орж асуухад дарга би намын даалгавартай, багаа бүрдүүлж ажиллана, чамтай нэг баг болж хамтран ажиллаж чадахгүй учраас ажпаас халж байгаа юм гэж хэлсэн. Би энэ асуудлаар шүүхдэнэ гэдгээ хэлээд гарсан. Миний хувьд хэн нэгний өш хонзонгийн, намын үзэл суртлын бай болж ажлаас халагдсандаа гомдолтой байна. Тиймээс хуулийн зөвлөхийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан энэ өдрийг хүртэл 51 хоногийн олговороо гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нөгөө талаар тэр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд би оролцсон, миний ажил алба хасагдах талаар огт яригдаагүй гэв.
Хариуцагч *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх Дулааны станц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дүгээр зүйлд заасны дагуу Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах тухай 2016 оны 21 дүгээр тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор хуулийн зөвлөхийн орон тоо хасагдаж, дотоод аудитор хуулиийн зөвлөх гэсэн орон тоо батлагдсан. Хэдийгээр нэршлийн хувьд "дотоод аудитор хуулийн зөвлөх" гэсэн нэртэй орон тоо боловч хийж гүйцэтгэх ажил үүргийн хувьд "хуулийн зөвлөх" -ийн хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс эрс өөр болох нь ажлын байрны үндсэн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх ажлын байрны гол үйл ажиллагаа хэсгээс харагдаж байгаа. Дотоод аудитор хуулийн зөвлөх" -ийн ажлын байрны чиг үүрэг нь;
Дотоод хяналт шалгалтыг байгууллагын нэгжүүдэд хууль дүрэм журманд нийцүүлэн зохион байгуулах, Байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлэгийг бүртгэх, хүлээн авах, тайлан мэдээг илгээх, Хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгууллагыг төлөөлж нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх үүрэгтэйгээр шүүх хуралдаанд оролцох, асуудлыг шийдвэрлүүлэх, Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай хамтран ажиллах, Компанийн захирлын зөвлөлд ажиллах, гарах шийдвэрийн төслийг бэлтгэх, Байгууллагын техникийн комисст гишүүнээр ажиллах, Компанид шаардлагатай гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, Байгууллагаас явах бичиг захирлын тушаал шийдвэр, боловсрогдож байгаа дүрэм журмын хууль зүйн зөрчилтэй эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө өгөх,
харин Хуулийн зөвлөх" -ийн ажлын байрны чиг үүрэг нь Компанид хөтлөгдөж байгаа албан бичиг, баримт, бусад байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй хийсэн гэрээ хэлэлцээр нь хууль дүрэмд нийцэж буй эсэх баримт бичгийн боловсруулалт, стандарт шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавих, Байгууллагатай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэх, Байгууллага бусад байгууллагатай байгуулсан гэрээ хэлцлийг хуулийн дагуу хэлэлцэж гэрээнд нэмэлт өөрчлөлт шинэчлэлт хийх, Байгууллагын ажилтнуудыг хууль эрх зүйн мэдээллээр хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, Дээд шатны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах юм. Мөн Дотоод аудитор хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, дотоод аудиторын чиглэлээр сургалтанд хамрагдсан байх шаардлагуудыг зааж өгсөн нь уг ажлын байрны хийж гүйцэтгэх ажил үүрэгтэй нь холбоотой, зайлшгүй тавигдах шаардлага юм. Б.******* нь компанийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж байгууллагуудтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүйгээр нүүрс нийлүүлсэн зөрчил дутагдал гаргасан байсан бөгөөд өөрөө ч энэ алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, цаашид энэ байгууллагад ажиллахгүй гэсэн байдлаар харилцан тохиролцож, 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудсыг өгч, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 2 462 733 төгрөгийг олгосон. Иймд Иргэн Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 615 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг тооцуулан гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардлагаа нэмэгдүүлэн бүрэн дэмжиж оролцов.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын үндэслэлээ дэмжиж, шүүх хуралдаанд оролцон, "Налайхын Дулааны станц" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах тухай 2016 оны 21 дүгээр тогтоолоор хуулийн зөвлөхийн орон тоо хасагдаж, дотоод аудитор хуулийн зөвлөх гэсэн ажил үүргийн хувьд "хуулийн зөвлөх" -ийн хийж гүйцэтгэж байсан ажил үүргээс өөр үүрэг хэрэгжүүлэх орон тоог батласан, Б.******* зөрчил гаргасан, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч явсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож *******-ний Б.*******тэй 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 6 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, *******-ний 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 452 дугаар дугаар албан бичиг, *******-ний гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б160 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг;
хариуцагч талаас тайлбараа нотлож *******-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаар компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тогтоол, тогтоолын хавсралт, *******-ний дотоод аудитор, хуулийн зөвлөх, болон хуулийн зөвлөхийн албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтууд, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаартай төлбөрийн даалгавар, *******-ний ажлаас халагдаж байгаа ажиллагсдын тэтгэмжийн тооцоо зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, мөн Б.*******тэй 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг эхээр нь ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас гаргуулсан *******-ний компанийн дүрэм, *******-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11 дугаар компанийн хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тогтоол, 11 дугаар тогтоолын хавсралт, *******-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоол, 05 дугаар тогтоолын хавсралт, *******-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б102 дугаар *******г ажилд томилох тухай тушаал, *******-ний цалингийн тооцооны карт зэрэг талуудаас гаргаж ирүүлсэн болон шүүхээс шаардан игаргуулсан дээрх баримтууд, нотариатаар гэрчлэгдсэн хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэх боломжтой.
Нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс *******-нид хуулийн зөвлөхийн албан тушаалд эхлээд 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад дахин хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байсан, *******-ниас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 452 тоот албан бичгээр, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2., компаний хамтын гэрээний 2.19 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэн, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардуулж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б160 дугаар ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаар тогтоолыг тус тус үндэслэн бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэж үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 0000000208 тоот төлбөрийн даалгавраар Б.*******ийн дугаар дансанд гэнэт халагдсаны тэтгэмж зориулалтаар 2 462 733 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б102 дугаар *******г ажилд авах тухай *******-ний гүйцэтгэх захирлын тушаалаар *******г 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс аудитор, хуулийн зөвлөхийн албан тушаалд томилон ажиллуулж байгаа үйл баримтууд бий болсон, талууд энэ үйл баримтад маргаагүй болно.
Нэхэмжлэгч ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн үндэслэлийг үндэсгүй, хууль бус гэж үзэж эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгоно гэж шаардаж байгааг хариуцагч байгууллага эрх хэмжээнийхээ үндсэн дээр бүтэц орон тоог өөрчилж хуулийн зөвлөхийн орон тоо хасагдаж, шинэ дотоод аудитор, хуулийн зөвлөх гэсэн орон тоо бий болгосон, Б.******* зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмжээ авч явсан гэж маргаж байна.
Зохигч талуудын мэтгэлцээн, тэдний тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудад шүүх дараах дүгнэлт хийлээ.
Нэхэмжлэгч Б.******* ажил олгогчтой эхлээд 6 сарын хугацаатай, үргэлжлүүлэн хугацаагүй тохирсон хөдөлмөрийн гэрээний дагуу 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс *******-нид хуулийн зөвлөхийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авч байсан нь талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлөө тохиролцсон, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.7.-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдан хөдөлмөрийн харилцаа бий болж хэрэгжиж байсан байна.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолд *******-ийн зохион байгуулалтын бүтэц, ажиллагсдын орон тоог 114 байхаар батлаж, батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн ажиллагсдын ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлэхийг гүйцэтгэх захиралдаа үүрэг болгон, дотоод аудитор, хуулийн зөвлөх гэж нэрлэсэн орон тоог тогтоолын хавсралтаар баталжээ.
Хэрэгт ирүүлсэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан, компанийн гүйцэтгэх захирал *******ын батласан 2 нүүр бүхий хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтод, Хуулийн зөвлөх-ийн ажлын байрны үндсэн зорилт, чиг үүрэг нь;
Компанид хөтлөгдөж байгаа албан бичиг, баримт, бусад байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй хийсэн гэрээ хэлэлцээр нь хууль дүрэмд нийцэж буй эсэх баримт бичгийн боловсруулалт, стандарт шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавих, Байгууллагатай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэх, Байгууллага бусад байгууллагатай байгуулсан гэрээ хэлцлийг хуулийн дагуу хэлэлцэж гэрээнд нэмэлт өөрчлөлт шинэчлэлт хийх, Байгууллагын ажилтнуудыг хууль эрх зүйн мэдээллээр хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, Дээд шатны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан ба хуулийн зөвлөхөд тавигдах шаардлагад дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш, эрх зүйч мэргэжилтэй, баримт бичиг боловсруулах, монгол хэл бичгийн өндөр ур чадвартай, хуульчийн харилцааны ёс зүйтэй, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах ур чадвартай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай байх шаардлага тавьжээ.
Компанийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүүгийн шинээр батласан дотоод аудитор, хуулийн зөвлөх-ийн 4 нүүр бүхий ажлын байрны тодорхойлолтод дотоод аудитор, хуулийн зөвлөх ажлын байрны үндсэн зорилт нь;
дотоод хяналт шалгалтыг байгууллагын нэгжүүдэд хууль дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулах, байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, тайлан мэдээг илгээх, хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгууллагыг төлөөлж нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх үүрэгтэйгээр шүүх хуралдаанд оролцох, асуудлыг шийдвэрлүүлэх, Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай хамтран ажиллах, компанийн захирлын зөвлөлд ажиллах, гарах шийдвэрийн төслийг бэлтгэх, байгууллагын техникийн комисст гишүүнээр ажиллах, компанид шаардлагатай гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, байгууллагаас явах бичиг захирлын тушаал шийдвэр, боловсрогдож байгаа дүрэм журмын хууль зүйн зөрчилтэй эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө өгөх гэж тус тус заасан ба дотоод аудитор, хуулийн зөвлөхөд тавигдах шаардлагад дээд боловсролын бакалаврын зэрэгтэй, магтстрын зэрэгтэй байх шаардлагатай эрх зүйч мэргэжилтэй, эдийн засагчийн сертификаттай байх, аудитор, дотоод хяналт шалгалтын чиглэлээр итгэмжлэгдсэн байгууллагын сургалтанд хамрагдсан байх, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх, үүнээс төрийн албанд 3-аас доошгүй ажилласан байх, удирдах тушаалын ажлыг 2-оос доошгүй жил эрхэлсэн байх, архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд хамрагдсан байх, байгууллага хувь хүний нууцыг хадгалах, илүү цагаар ажиллах тусгай шаардлага нэмж тавьжээ.
Эдгээр баримтуудаас харахад Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол *******-ийн зохион байгуулалтын бүтэц, ажиллагсдын орон тоог батлаж, батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоонд нийцүүлэн ажиллагсдын ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлэхийг гүйцэтгэх захиралдаа үүрэг болгосон байгаа нь тус компанийн бүтэц, ажиллагсдын орон тоог 114 байх хэмжээг, үүний дотор дотоод аудитор, хуулийн зөвлөх-ийн орон тоог нэрлэн батласан болохоос өмнө ажиллаж байсан хуулийн зөвлөхийн орон тоог хасаж шийдвэр гаргасан гэх зүйл байхгүй байна.
Батлагдсан бүтэц, орон тоонд нийцүүлэн ажиллагсдын ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлэх дээрх тогтоолоор хүлээсэн үүргээ гүйцэтгэх захирал хэрэгжүүлэн, дотоод аудитор, хуулийн зөвлөх-ийн ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа, нэмэлт болзол шаардлага тавьж, хийж гүйцэтгэх ажил үүргийг шинэчлэн өмнө хэрэгжүүлэн гүйцэтгэж байсан хуулийн зөвлөхийн ажил үүрэг, шалгуур дээр эдийн засагчийн сертификаттай байх, аудитор, дотоод хяналт шалгалтын чиглэлээр итгэмжлэгдсэн байгууллагын сургалтанд хамрагдсан байх, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх, үүнээс төрийн албанд 3-аас доошгүй ажилласан байх, удирдах тушаалын ажлыг 2-оос доошгүй жил эрхэлсэн байх, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашигладаг, архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд хамрагдсан байх, багаар ажиллах чадвартай байх, баримт бичиг боловсруулах, байгууллага хувь хүний нууцыг хадгалах, илүү цагаар ажиллах тусгай шаардлага нэмж батласан байгаа нь хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр өөрөөр хэлбэл хуулийн зөвлөхийн ажлын байр байхгүй болсон гэж үзэх үндэслэл болохгүй болно.
2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс *******-нид хуулийн зөвлөхийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээний 1.1.-д тохирсон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж ирсэн ажилтан Б.*******ийг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, шаардлага хангахгүй болсон талаар ямар нэг үйл баримт бий болоогүй, талууд энэ талаар маргаан гаргаагүй тул хуулийн зөвлөхөө сургалтанд хамруулах, тусгай болзол шаардлагаа танилцуулж ажлын нөхцлөө тохиролцох боломжтой байсан, нэхэмжлэгчийн энэ талаар шаардлага тавьсан бол сургалтанд хамрагдан болзол шаардлагыг хангаж ажиллах байсан гэх тайлбар үгүйсгэгдэх зүйлгүй байх ба ажил олгогч тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1-д заасан Захиргаа байгууллагад шаардлагатай мэргэжилтэнг сургах, давтан сургах, нөхөн хангах асуудлыг хариуцах, сургалтанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төлөвлөгөөнд тусган санхүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Иймээс ажил үүргээ хийж гүйцэтгэж байсан хуулийн зөвлөхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан байнгын ажлын байранд ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслээр цуцлах үндэслэл байхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгохыг хуульчилсан ба ийм баримтыг талууд шүүхэд ирүүлээгүй.
*******-ниас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 452 тоот албан бичгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2., компаний хамтын гэрээний 2.19 дахь хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн байх боловч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., компаний хамтын гэрээний заалтыг баримтлаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбарт энэ талаар дэмжсэн тайлбар гараагүй, ажилтанд хамааралтай байдал байхгүй тул мэтгэлцээний үндэслэл гэж үзсэнгүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, Б.******* нь компанийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж байгууллагуудтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүйгээр нүүрс нийлүүлсэн зөрчил дутагдал гаргасан байсан, өөрөө ч энэ алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, цаашид энэ байгууллагад ажиллахгүй гэсэн байдлаар харилцан тохиролцож, 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудсыг хүлээн авч, тэтгэмжний мөнгийг авсан гэснийг нэхэмжлэгч үл зөвшөөрч тийм зүйл болоогүй худал гүтгэж байгаа гэсэн тайлбар гаргаж, хариуцагч тал зөрчил гаргасан, ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарын үндэслэлээ ямар нэг баримтаар нотлоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн харилцах дансанд тэтгэмжийн мөнгө шилжүүлсэн баримт энэ үндэслэлийг нотлохгүй тул хариуцагчийн энэ тайлбар нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэстэй.
Хуулийн зөвлөхийн ажлын байр хасагдаагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б102 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар иргэн *******г дотоод аудитор, хуулийн зөвлөхийн албан тушаалд томилон авч ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.Энэ хуулийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан үндэслэлд хамаарна.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийг *******-ний хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч олговорт 615 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд энэ өдрийг хүртэлх 51 хоногийн олговрыг гаргуулахаар нэмэгдүүлэн шаардсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 7-д заасны дагуу тооцоход, ажлаас буруу чөлөөлснийг шийдвэрлэгдэхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлс буюу талуудын зөвшөөрч буй хариуцагч *******-ний Б.*******т сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон олгосон тэтгэмжээр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс 820 911 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажиллаагүй 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 2 сард 1 641 822 төгрөг,
2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажлын 8 хоногт /820 911 төгрөгийг 2 дугаар сарын ажлын 18 хоногт хуваан нэг хоногт 45 606 төгрөгийг 8 хоногоор үржүүлэхэд/= 364 849 төгрөг,үүн дээр 1 641 822 төгрөгийг нэмээд 2 006 671 төгрөгийг гаргуулж олговорт тооцон нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж зааснаар олговорт олгогдох 2 006 671 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт үргэлжлүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид /47 057+70 200=/ 117 257 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******ийг *******-ний хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 006 671 /хоёр сая зургаан мянга зургаан зуун далан нэг мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 2 006 671 /хоёр сая зургаан мянга зургаан зуун далан нэг мянга/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт үргэлжлүүлэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг *******-д үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 117 257 /нэг зуун арван долоон мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ