Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2017/00015

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2017/00015

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг  даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-гийн

 

Хариуцагч: , Т тоотод оршин суух ******* овгийн *******н ******* /РД:*******/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын      15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би Н.*******тай 2007 оны хавар танилцаад зун нь эр эмийн харьцаанд орж 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр охин г төрүүлсэн. ******* охиныг төрөхөд байхад яваад эргэж ирээгүй 9 жил болсон. Энэ хооронд эргэж ирэх болов уу гэж зөндөө хүлээсэн. Ирээгүй. 9 жил би хүүхдээ ганцаараа тэжээсэн. Цаашид ганцаараа тэжээх боломжгүй учраас эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Бид хамтран амьдраагүй, гэрлэлтээ батлуулаагүй учраас охиноо өөрийнхөө нэрээр овоглож гэрчилгээ авсан гэв.

           

            Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхдээ тэжээн тэтгэхээс татгалзахгүй. Одоохондоо биеийн эрүүл мэндээс шалтгаалж ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Хавраас дулаарахаар ажил хөдөлмөр хийж цалин мөнгөтэй болбол охиндоо тэтгэлэг төлөөд байна. Иймд төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэв.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Н.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Н.******* нь үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй байгаа хэдий ч тэрээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэтгэлэг төлөх хугацаа хойшлуулж өгөхийг хүссэн.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Мөн энэ хуулийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учраас  2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр охин гийн төрсөн эх Л.******* хариуцагч Н.*******аас хүүхдээ тэжээн тэтгэхийг шаардах эрхтэй.

Эцэг Л.******* нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар насанд хүрээгүй...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 

Тэрээр энэ үүргээ хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа талаар мэдүүлж байгаа боловч Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд тэжээн тэтгэгч тэтгэлэг төлөх хугацааг хойшлуулах, чөлөөлөх зохицуулалт байхгүй учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

 

Иймд хариуцагч Н.*******аас  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин  Б.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих 1.112.400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулав.

 

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар   зүйлийн   115.2.1.,   116.,   118., дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т зааснаар 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр охин Б.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр ******* овгийн *******н ******* /РД:*******/-аас  сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Н.*******аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

            3.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Н.******* шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  31.248 // төгрөгийг, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар 70.200// төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулж улсын орлогод болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ