Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         05           29                                       2025/ШЦТ/153                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгч, хохирогч С.Мийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч, хохирогч С.М, Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2513000000178 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг мөн өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, Ш ж овогт С М,  1993 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б.... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, тус аймгийн Б... сумын ерөнхий боловсролын сургуульд манаач ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б... сумын ... дугаар оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БГ....  

2. Монгол Улсын иргэн, У овогт Т Ө, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Б.. сумын ... дугаар Х... цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б.. сумын ... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, У овогт Т Ө, РД:БГ....   

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М, Т.Ө нар нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Е.А-ийн хашаанд хамт архи ууж байгаа хоорондоо үл ялих зүйлээр маргалдаж, улмаар харилцан зодолдож, биеэ биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч, хохирогч С.М мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

2. Шүүгдэгч Т.Ө мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

3. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч С.М, Т.Ө нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.М, Т.Ө нарын тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.    

4. Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн. Прокурортой ялын талаар тохирсон байгаа. Тиймээс прокурортой тохиролцсон 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.      

5. Шүүгдэгч С.М, Т.Ө нар нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Е.А-ийн хашаанд хамт архи ууж байгаа хоорондоо үл ялих зүйлээр маргалдаж, улмаар харилцан зодолдож, биеэ биеэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.М, Т.Ө нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн С.М-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч С.М-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, хохирогч Т.Ө-ийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Е.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, гэрч Е.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч С.К-ийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн БӨА0725/372 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч С.К-ийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн БӨА0725/371 дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, яллагдагч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60, 64 дахь тал/, яллагдагч Т.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул шүүгдэгч С.М, Т.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

            8. Шүүгдэгч С.М, Т.Ө  нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            9. Шүүгдэгч Т.Ө-ээс иргэний нэхэмжлэгч Д.М-аас нэхэмжилсэн 51,250 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эрүүл мэндийн даатгалын санд төлж өгсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн, мөн хохирогч С.М, Т.Ө нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.М, Т.Ө нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.   

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

10. Прокурорын санал болгож, шүүгдэгч С.М, Т.Ө нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

11. Иймд шүүгдэгч С.М, Т.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Т.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

13. Шүүгдэгч С.М, Т.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдав.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.М, Т.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ж овогт С М, У овогт Т Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Т.Ө нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.М, Т.Ө нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Т.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.М, Т.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.М, Т.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАЛГАТ