| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00485/И |
| Дугаар | 139/ШШ2020/00670 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 139/ШШ2020/00670
| 2020 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 139/ШШ2020/00670 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн "Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 9-р баг, *******ын 18-6 тоотод оршин суух, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* суманд байрлах, ******* ХХК-ийн захирал Д.т холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай, үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэг 6589700 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, ДУЭ 1771 улсын дугаартай автомашиныг ******* ХХК-н эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.ийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.******* миний бие мөнгөний хэрэгцээ гараад 2019 оны 2 сарын 20-ны өдөр ******* ХХК-аас 3800000 төгрөгийг гэрээ байгуулан зээлж авсан бөгөөд барьцаанд нь миний найз болох Түмэнбаярын ийн 17-71 ДУЭ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг тавьсан байсан юм. ... Гэтэл ******* ХХК нь тус машиныг 3800000 төгрөгийн үнэлгээ бүхий машин гэж гэрээнд тусгасаныг миний бие тухайн үед анзаараагүй юм. .. . Гэтэл энэхүү компани нь барьцааны машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж утсаар ярьж байна. Энэхүү автомашиныг ******* ХХК нь 2020 оны 4 сарын 20-ны үеэр цагдаатай хамт ирж хурааж авч явсан. Миний бие энэхүү гэрээ нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Учир нь барьцааны зүйл болох 17-71 ДУЭ улсын дугаартай авто машиныг гэрээгээр 3800000 төгрөгийн үнэлгээтэй гэж заасан байж 6591700 төгрөгийн төлбөр барагдуулах гэж байгаа нь энэхүү гэрээ хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн ******* ХХК-ийн нэрээр уг гэрээг хийсэн боловч ямар нэг тамга тэмдэг дарагдаагүй гэрээг байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.
Иймд ******* овогтой ******* миний бие ******* аймгийн ******* суманд байрлах ******* ХХК-тай 2019 оны 2 сарын 20-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. .. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч болох Б.******* нь манай компаниас 2019 оны 02 сарын ны өдөр 3800000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, өөрийн өмчлөл 17-71 ДУА улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг барьцаалан, ... зээл авснаас хойш 2 сар 12 хоногийн зээлийн хүү болох 547200 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш нэг ч төлөлт хийгдээгүй. Б.******* нь өөрийн өмчлөлийн 17-71 ДУА улсын дугаартай, Toyota ргius маркийн автомашиныг барьцаалсан. Автомашиныг барьцаалахдаа 3800000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохоос тухайн автомашиныг 3800000 төгрөгөөр үнэлж барьцаалаагүй. 2 тал харилцан тохиролцож хүсэл зорилгоо илэрхийлэн энэхүү гэрээг байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* 2019 оны 02 сарын 20 өдөр 3800000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, өөрийн өмчлөлийн 1771 ДУЭ улсын дугаартай автомашиныг барьцаалан, эзэмүих эрхийг ианай компанийн нэр дээр шилжүүлэн% зээл зээлийн хззг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам үндсэн зээлийн 0,5 хувиар алданги тоооцож төлөхөөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээл авснаас хойш 2 сар 12 хоногын хү болох 547200 төгрөг төлсөн. ... иймээс Б.*******оос үндсэн зээл 3800000 төгрөг, зээлийн хүү 889200 төгрөг, алданги 1900000 төгрөг нийт 6589700 төгрөг, гаргуулж, 1771 ДУЭ улсын дугаартай ... автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч, өмгөөлөгч . шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Б.******* ******* ХХК-с сарын 6 хувийн хүүтэй зээл авсан байх тул үндсэн зээл 3800000 төгрөг, зээлийн хүү 820800 төгрөг, алданги 1900000 төгрөг, нийт 6520000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хэрвээ Б.******* дээрхи төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ДУЭ 1771 улсын дугаартай, тоёото приус 20 маркын автомашиныг худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийн хангуулахаар мөн нэхэмжилж байгаа болно гэв.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: уг зээлийг Б.******* авсан нь үнэн. Бидний зүгээс зээлийн төлбөрийг автомашиныг худалдан борлуулах замаар төлөхийг зөвшөөрөхгүй байна. барьцаа хөрөнгийн өөр хөрөнгөөр солих тухай хүсэлтийг гаргаж ******* ХХК-н захиралтай уулзсан боловч эвлэрч чадаагүй гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т. хариуцагч ******* ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан шаардлагадаа: Миний бие иргэн Б.Жадамбаагаас 2018 оны 06 сарын 20 өдөр ногоон өнгийн приус 20 маркын автомашиныг 11000000 саг төгрөгөөр худалдан авсан. .. тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан учраас найз Б.*******ийн нэр дээр машины бичиг баримтыг шилжүүлсэн. ******* мөнгөний хэрэг гараад байна. Түр ******* ХХК-д тавьж хэдэн төгрөг авмаар байна гэхэд нь би зөвшөөрсөн. ... 2020 оны 04 сарын 27 өдөр ..... миний машиныг үндэслэлгүйгээр хурааж ******* ХХК-д шилжүүлсэнд гомдолтой байна. Иймд миний машиныг .... ******* ХХК-с ... чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан шаардлагаа дэмжиж байна. ДУЭ 1771 улсын дугаартай автомашиныг ******* ХХК-н эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч талаас гуравдагч этгээдийн гаргасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: : Б.******* нь 1771-71 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслэлийг өөрийн өмчлөлийн автомашин гэдгээ нотол барьцаанд тавьсан. Иймд гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ХХК-ийн захирал Д.т холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Мөн хариуцагч тал нэхэмжлэгч Б.*******ид холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги 6520000 төгрөг гаргуулах, мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т. ******* ХХК-д холбогдуулан ДУЭ 1771 улсын дугаартай, приус 20 маркын автомашиныг ******* ХХК-с эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргажээ. хариуцагч тал гуравдагч этгээдийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ХХК-н хооронд 2019 оны 02 сарын 20 өдөр 20 өдөр сарын 6 хувийн хүүтэй барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ. Нэхэмжлэгч тал зээлийн 1771 ДУЭ улсын дугаартай автомашиныг 3800000 үнэлгээтэй гэж гэрээнд заасан боловч 6591000 төгрөгийн төлбөр барагдуулах гэж байгаа тул, мөн ******* ХХК зээлийн гэрээнд тамга дараагүй, зээлийн хүү 6 хувь, 8 хувь эсэх нь зөрүүтэй /тодорхойгүй/ гэсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь зүйтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан гэрээнд дараах дүгнэлтийг шүүхийн зүгээс хийлээ.
- Нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээлийн гэрээний хувьд зээлийн гэрээний хугацаа тодорхойгүй, хариуцагч талаас ирүүлсэн зээлийн гэрээний хувьд зээлийн гэрээний хугацаа 6 сар гэсэн бичиглэлтэй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг 6 сар болохыг зөвшөөрөн мэдүүлсэн тул талуудын хооронд 6 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ.
- Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1-р зүйлийн 1.3-д зээлийн сарын хүү 8 хувь гэж байгаа боловч талууд гэрээг 6 хувийн хүүтэйгээр харилцан тохирч байгуулсан болох нь талуудын гаргасан тайлбар, хэрэгт талуудаас ирүүлсэн гэрээний хувиудаар тогтоогдож байна.
-Хариуцагч хөрх ХХК-с 3800000 төгрөгийн зээлийн барьцаанд ДУЭ 1771 улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь талуудын хооронд байгуулсан гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд гэрээний гол нөхцөл /зээлийн хүү, хугацаа, барьцааны зүйл, үүргийн гүйцэтгэл/-ын талаар харилцан тохирч, барьцаат зээлийн гэрээг хуульд заасан хэлбэр /бичгийн/-ээр байгуулсан /тамга дарагдаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй/ байна гэж шүүх үзлээ. Нэхэмжлэгч талын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Б.*******, ******* ХХК-н хооронд 2019 оны 02 сарын 20 өдөр 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 3800000 төгрөгийг барьцаат зээлийн гэрээ байгуулагджээ. зээлийн барьцаанд ДУЭ 1771 улсын дугаартай тоёото приус 20 маркын автомашиныг барьцаалж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Б.******* 2 сарын хүү 547200 төгрөгийг ******* ХХК-д төлжээ. ******* ХХК-с үндсэн зээл 3800000 төгрөг, зээлийн хүү /4 сарын/ 820800 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д зааснаар ******* хайрхайн ХХК 10 хоногын алданги буюу 190000 төгрөг гаргуулан авах эрхтэй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хуульд нийцүүлэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.*******оос үндсэн зээл 3800000 төгрөг, зээлийн хүү 820800 төгрөг, алданги 190000 төгрөг, нийт 4810000 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, зээл, зээлийн хүү, алданги 4810000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох ДУЭ 1771 улсын дугаартай тоёотой приус 20 маркын ногоон өнгийн автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1780200 төгрөгийн алданги гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
******* аймгийн Автотээврийн төвөөс ирүүлсэн 2020 оны 06 сарын 16 өдрийн 78 дугаартай лавлагаагаар маргаан бүхий автомашин нь гуравдагч этгээд Т.ийн эзэмшил, өмчлөлд бүртгэгдэж байгаагүй болох нь тогтоогдож байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т. тухайн автомашиныг худалдан авсан, өөрийн өмч гэж маргаж байгаа, гуравдагч этгээдийн маргаж буй үндэслэл, тайлбарыг Б.Ариунзаяа, М.Отгонбаатар нар гэрчилж мэдүүлэг өгсөн байна.
Хөдлөх эд хөрөнгө дотроо автомашин нь эзэмшигч, өмчлөгчийн тусгай зохицуулалттай хөрөнгө тул маргаан бүхий автомашины эзэмшигч, өмчлөгчийг хуульд зааснаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ. гэж заасан байна.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд ДУЭ 1771 улсын дугаартай приус 20 маркын автомашин хууль ёсоор Б.*******ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд өмчлөгчийн хүсэлт зөвшөөрлийн дагуу ******* ХХК-н өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байх тул ******* ХХК-с эзэмшлээс маргаан бүхий автомашиныг чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Т.ийн бие даасан шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ******* ХХК, Б.******* нарын хооронд 2019 оны 02 сарын 20 өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаарзүйлийн 286.2, 286.3, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.*******оос зээл, зээлийн хүү, алданги нийт 4810000 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, алданги 1780200 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д зааснаар нэхэмжлэгч Б.******* зээл, зээлийн хүү, алданги нийт 4810000 төгрөгийг ******* ХХК-д мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ДУЭ 1771 улсын дугаартай тоёото приус-20 маркын автомашиныг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийг гүйцэтгэлийн хангасугай.
4. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.ийн ДУЭ 1771 улсын дугаартай, тоёото приус 20 маркын автомашиныг ******* ХХК-н эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжинй тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120385 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамж 91910 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.*******