Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2018/00092

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2018/00092

Сэлэнгэ аймаг

 

гМонгол улсын нэрийн өмнөөс п

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 8-345 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /УД-88061002/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 7-01 тоотод оршин суух, Ламын гэгээн овогт *******ын ******* /ВО-84071637 /-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг, хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сувд нар оролцов.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа:

... Миний бие нь 2008 онд Ч.*******тай танилцаж улмаар 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0039 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин Т.******* төрсөн бөгөөд бид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оны 05 дугаар сард тусдаа амьдарч эхлээд 2012 оны 12 дугаар сард охиноо бодсоны үндсэн дээр буцаж нийлсэн боловч 2013 онд дахин салж тус тусдаа амьдрах болсон.

Тэр үеэс хойш охин Т.******* нь эх миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Т.*******ийг эх миний асрамжинд үлдээж, эцэг Ч.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Г.******* нь оюутны төгсөх анги байхдаа хүүхдээ төрүүлсэн. Тухайн үед охиноо эмээ, өвөө дээр нь 9 хоногтой байхад нь үлдээж байсан.

Одоо охин ******* нь ээжтэйгээ хамт амьдардаг. Заримдаа эмээ дээрээ байдаг. Ч.******* зуны улиралд 2-3 хоног хүүхдээ Сэлэнгэд авчирдаг гэж яригддаг юм байна лээ. Гэхдээ нэг удаа ч гэсэн асуудал гаргахгүйгээр хүүхдийг авч явж үзээгүй. Одоо Г.******* нь хүүхдийн тэтгэмжийг битгий ав, би охиноо өөрөө өсгөж чадна гэж хэлсэн. Гэхдээ хүүхдийн тэтгэмжийг Г.******* өөрөө авч хэрэглэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлүүлэх нь хүүхдэд хэрэгтэй гэж бодоож байна. Одоо хүүхэд 9 настай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 240.000 төгрөг. 9 жилийн мөнгө гээд тооцвол 25.000.000 төгрөг болж байна.

Хариуцагчийн хэлсэнчлэн хүүхдэд санхүүгийн хувьд туслалцаа үзүүлдэггүй. Сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 240.000 төгрөг төлөх ёстой байтал 1 жилд 240.000 төгрөгийг шилжүүлдэг. 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж 150.000 төгрөг, 50.000 төгрөг гээд сард хүүхдийн бүтэн тэтгэмжийн мөнгийг нэг сард явуулж байгаагүй гэдгийг хэлмээр байна.

Г.******* надад хэлэхдээ Ч.******* намайг хүүхдийн тэтгэмж өгөхгүй гэж дарамтлаад байна гэж уйлж ярьсан. Дараа нь Ч.******* охин Т.******* утсаар дарамталж ярьж байсан.

Хариуцагч Ч.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Ч.******* нь анх 2008 онд Г.*******тай танилцаж 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан. 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин ******* төрсөн. Бид хоорондын үл ойлголцол таарамжгүй байдлаас болж 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Охин ******* миний охин мөн эцэг тогтоох-, шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэгийн талаар бид тохиролцсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд ******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ч.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин Т.******* төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2013 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь бусадтай хамтран амьдарч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Хэдийгээр зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцсон гэх боловч хэрэгт цугларсан баримтаар энэ талаарх үйл баримт тогтоогдохгүй бөгөөд шүүх хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс эцэг Ч.*******аас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх тул зохигчдын дундаас төрсөн хүүхдийн амьдрах болон өсөж хүмүүжих орчин нөхцөл, насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Т.*******ийг эх Г.*******ын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэхь хэсэгт зааснаар охин Т.*******ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ч.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Ч.*******ын төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (166.200x12=1.994.400:2 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэхь хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт зааснаар эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин Т.*******ийг хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Ч.******* болон эх Г.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132.6 дахь хэсэгт-заасныг тус тусудирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, Ламын гэгээн овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Т.*******ийг эх Г.*******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Т.*******ийг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.3охигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 


 

6.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Ч.*******аас 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.

8.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэхь хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.