Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

     2025             04            29

                               2025/ШЦТ/104

 

                  

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нл,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Иргэний нэхэмжлэгч А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.Алтай,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш х ургийн овогтой Ний Аэд холбогдох 2513000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн 1/48 дугаар байрны 28 тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/1180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш хн ургийн овогтой Нй А, регистрийн дугаар ТЯ00260314,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2025 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө согтуурсан үедээ 95-30 БӨА улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн  тээврийн хэрэгсэл жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багийн нутаг дэвсгэрээс Сагсай сум явах чиглэлийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж.Н, Е.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг,

1.1. Иргэний нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд: “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан зүйл заалтын дагуу энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тухайн шүүгдэгч Н.Аийн хувьд бол нийт 13,200,000 орчим төгрөгийн хохирлыг төрд учруулсан байгаа. Би тодорхой дүнг тухайн үед нь тэмдэглэж авсан баримтаа өнөөдрийн шүүх хуралдаанд авчраагүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ дэмжиж байгаа тул шүүгдэгч Н.Аээс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

1.2. Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нар миний найзууд тул хохирол, гомдолгүй гэдгээ хэлсэн. Төрд учруулсан хохирлоос 2 сая гаруй төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг энэ оны 6 дугаар сар гэхэд төлж барагдуулна. Энэ хэрэгт холбогдсон тул ийш тийшээ явж ажил хийх боломжгүй байна. Хэргийг шийдүүлсний дараа Таван толгой ХХК-д уруу ажилдаа явж, хохирол, хор уршгийг төлнө” гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ай шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Н.А нь гэм буруугийн асуудлаар маргахгүй шүүх хуралдаанд оролцож байгаа. Хохирлын асуудал дээр хохирогч Ж.Н, Е.Н нар хохирол, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч Н.А нь тэдгээр хохирогч нарт цаашдаа ч гэсэн тусална гэдгээ сая илэрхийлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч нарын эмчилгээнд 12,210,000 төгрөг зарцуулсан гэж, хохирол нэхэмжилж байгаагаас 2,100,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 9,000,000 сая гаруй төгрөгийг ойрын хугацаанд буюу 3 сарын дотор төлж өгөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгч Н.Аийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Зүйлчлэл тохирсон” гэх дүгнэлтийг,

1.4.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт” Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Шүүгдэгч Н.Аийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул шүүгдэгч Н.Аийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Н.Аийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан  хохирогч Ж.Н, Е.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Хохирогч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд өнөөдрийг хүртэл шүүгдэгч Н.Аээс ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Харин иргэний нэхэмжлэгч А.А нь  мөрдөн шалгах ажиллагааны  явцад шүүгдэгч Н.Аээс хохирогч Ж.Н, Е.Н нарын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалд нийтдээ 11,897,642 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Шүүгдэгч Н.А нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн дээрх хохирлоос 2,194,650 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул  үлдэгдэл төлбөр болох 9,702,992 төгрөгийг шүүгдэгч Н.Аээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн холбогдох дансанд шилжүүлж төлүүлэх нь үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2. 2513000000096 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал),

2.2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2.3. Зам тээврийн ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

2.4. Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-15 дахь тал),

2.5. Хохирогч Е.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө би нэг найзын хамт гадуур уулзаад явж байсан. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шөнө 02 цагийн орчимд найз болох Н.Атэй фейсбүүк чатаар болон утсаар холбогдож уулзахаар болсон. Улмаар Н.А хажуудаа найз болох Ний хамт над дээр ирсэн. Бид нар уулзаад ганц ганц пиво уусан юм. Н.А нар бид нартай уулзахдаа өмнө нь уусан байдалтай, халамцуу ирсэн. Тэгээд машинаа бариад Н.Аийн гэрийн гадна очих үед түүний машины хөгжим маш чанга дуугарч байсан тул М.М гарч ирээд шууд машины хойд талын суудалд миний хажууд суусан. Н.А машинаа өөрөө жолоодож хөдлөөд бага сургуулийн дөрвөн замд хүртэл гайгүй аяархан явж очсон. Бага сургуулийн дөрвөн зам гараад Сагсай сум руу явах засмал замаар маш хурдтай давхисан. Тухайн үед А машинаа маш хурдтай жолоодож байсан бөгөөд НИК Шатахуун түгээх станц өнгөрөхөд манай машины урд талаас, нэг машин ирж байсан. Бид нар Н.Аэд аяархан яваарай гэж зөндөө хэлсэн боловч тоогоогүй. Нөгөө машинаас зөрж өнгөрөнгүүтээ л манай машин хоёр тийш савлаж тэнцвэр алдаж байгаад замын баруун тал руу замаас гарсан. Замаас гараад хэд онхолдсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд гадаа чив чимээгүй болсон бөгөөд би нүдээ нээх гээд нээж чадаагүй. Машины суудал дээр сууж байгаагаа мэдэрсэн. Тэгээд ямартаа ч машин дөрвөн дугуйгаараа зогсож байгаа юм байна гэж бодсон. Дараа нь өөрийн сууж байсан талын хаалгыг онгойлгож, машинаас буугаад миний хажууд суусан М.Мыг татаж буулгасан. Тэгээд хэсэг сууж байгаад утсаа гаргаж ирээд түргэн тусламж дуудсан. Тухайн үед Н.А жолооны суудалд сууж байсан бөгөөд машины урд талын суудалд сууж явсан Н машинаас шидэгдсэн, байдалтай орилж байсан. Н.А чимээгүй жолоочийн суудалд сууж байсан. Тухайн үед миний хөл маш их өвдөж байсан бөгөөд бид нар өөр өөрсдийн сууж байсан газраас хөдлөхгүйгээр түргэн тусламжийг хүлээсэн. Түргэн тусламжийнхан ирж бид нарыг эмнэлэгт аваачсан. Тээврийн хэрэгсэл Н.Аийн ээжийнх нь тээврийн хэрэгсэл байсан бөгөөд Н.А жолоодож явсан. Би тухайн үед хойд талын суудалд сууж байсан. НИК ШТС-ын хажууд очих үед Н.Аэд аяархан яваарай гэж хэлээд хянах самбар уруу харахад 100 км/цагаас дээш хурдтай явж байсан. Тэгээд л зам тээврийн осол гарсан. Надад хохирлын талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмнэлэгт 7 хоног эмчлүүлээд гарсан. Н.Аээс нэхэмжлэх зүйл хохирол байхгүй. Бид нар өөрсдөө хоорондоо эвлэрч, түүнийг сайн дурын үндсэн дээр уучилсан. Түүнээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. Гаргаж өгөх баримт байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

2.6. Хохирогч Ж.Ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2025 оны 02 сарын 14-15-нд шилжих шөнө найзууд болох Н, А бид нар шүүхийн урд талд уулзсан. Тухайн үед бид Мурат гэх залуугийн машинтай явж байсан бөгөөд түүнийг гэртээ харина гэхээр нь Аийн гэрт очиж, ээжийнх нь Тоёота хариер маркийн тээврийн хэрэгсэлд Н бид 3 суусан. Аийн машиныг халаах зуур бид гурав 6 лааз пиво уусан. Тэгээд машин барих эрүүл хүн хэрэгтэй болоод А М рүү залгаж, түүнийг гэрээс нь авсан. Тухайн үед машиныг А жолоодсон, би урд зорчигчийн суудалд, Н, М хоёр хойд талын суудалд сууж явсан. А машинаа жолоодоод Сагсай сум уруу явах засмал замаар явсан, бид голын эрэгт очиж, ганц хоёр пиво уугаад буцах зорилготой байсан. Буцахдаа Мээр машин бариулахаар болсон. Тухайн үед шөнийн цаг байсан тул машин байхгүй, зам чөлөөтэй байсан тул А хурдтай явсан. Сагсай сумын зам дагуу байрлах шатахуун түгээх станцын хажууд очиход 100 км/цаг-аас дээш хурдтай явсан. Шатахуун түгээх станц өнгөрөөд жаахан явахад урдаас нэг машин гарч ирээд гэрлээ шилжүүлэхгүй зөрж өнгөрөхөд А жолооны хүрдийг хажуу тийш дарах шиг болсон. Тэр үед тээврийн хэрэгсэл тэнцвэр алдаж, хоёр тийш савлаж байгаад баруун тийш замаас гарч, үсэрч ирээд онхолдох шиг болоход би тээврийн хэрэгслийн урд суудлаас шидэгдэж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа бөгөөд нэг сэрэхэд цасан дээр хэвтэж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад явсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хот уруу явж, баруун талын хөлний хагалгаанд орж, ясаа хадуулсан. Тэгээд дэглэм барьж байгаад Баян-Өлгий аймгийн төвд 2025 оны 3 сарын 15-нд ирсэн. Түүнээс хойш хэвтрийн дэглэм барьж байгаа. Би тухайн үед хамгаалах бүс хэрэглээгүй тул шидэгдсэн байх. А нь  тормоз дарах гэж байгаад андуурч, хааз дарсан байх. Ослын улмаас миний баруун талын хөлийн түнхний яс, дунд чөмөг яс хугарсан. Эмчлүүлээд гайгүй болж байгаа. Надад эмчилгээний зардалд 6-7 сая төгрөг гарсан. Одоогоор нотлох баримт байхгүй. А надад 500.000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлыг А нь хүн чанарын хувьд төлж өгөх байх. Төлж өгөхгүй бол миний хувьд албан ёсоор нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Атэй найз учраас ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. Харин А нь өөрийн ухамсар, хүн чанарын хувьд хохирол төлж өгвөл өгнө биз дээ. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-121 дэх тал),

2.7. Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Н.А нилээн согтуу байсан тул Сагсай сум явах замаар хурдтай давхисан. Тэгж байтал урдаас нэг машин гарч ирэх үед Н.А машины хүрдийг хоёр тийш дараад машин тэнцвэр алдаж, замаас гарч онхолдсон. Эхний онхолдолтонд машин замаас гарч, нилээн дээр үсэрч байгаад онхолдсон. Нэг ухаан ороход нам гүм болсон байсан бөгөөд урд сууж явсан Н машинаас зайтай газарт хэвтэж байсан. Н гадаа хөлөө бариад сууж байсан. Н түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийнхан эхлээд цагдаад мэдэгдээрэй, дараа нь бид нар очно гэж хэлсэн. Тиймээс Н цагдаагийн газарт дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд бид нарыг аваад явсан. Надад уг хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан. Би 7 хоног эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Би Н.Аээс юу ч нэхэмжлэхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

2.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 210 дугаартай “Иргэн Ж.Ний биед баруун дунд чөмөг гандан (диафиз) ясны битүү хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ж.Ний биед биед үүссэн дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Иргэн Ж.Ний биед үүссэн дээрх гэмтэл хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх болно. Иргэн Ж.Ний дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

2.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213 дугаартай “Иргэн Е.Ны биед зүүн шилбэний (шаант, тахилзуур) ясны хугаралттай, зүүн шилбэний хэсгээр битүү хавантай, гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Е.Ны биед биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Иргэн Е.Ны биед үүссэн дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлнө. Иргэн Е.Ны дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

2.10. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хаын 2025 оны 02 дугаар сарын 39-ны өдрийн 40 дугаартай “Иргэн Н.Аийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Н.Аийн биеэс авсан гэх цусанд 1,1% промиль спирт илрэв. Иргэн Н.А нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

2.11. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай “...95-30 БӨА улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр нь үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д заасны дагуу дүгнэлт гаргах боломжгүй...” албан бичиг (хавтаст хэргийн 79 дэх тал),

2.12. Иргэний нэхэмжлэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал),

2.13. Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 25/04 дугаартай “...Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 3.7 а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гол шалтгаан болсон байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 84-87 дахь тал),

2.14. Шүүгдэгч Н.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Мухтар, Шерхан, Н нар ирж намайг гэрээс авсан. Тухайн үед Мухтарын машинтай явж байсан. Тухайн үед би пиво уугаагүй эрүүл байсан. Тэгээд очоод Мухтар гэдэг найзын дүүг аваад дараа нь дэлгүүрээс очоод хүний 3 ширхэг пиво авсан. Пиво лаазтай 0.500 литрийнх байсан. Тэр пивог Бөхөн уул тийшээ очиж уусан. Дараа нь Нтай утсаар холбогдож түүнийг төв талбайгаас очиж авсан. Тэгээд дахиад Бөхөн уул тийшээ очиж үлдсэн пивонуудаа уусан. Тэгж байтал Мухтар унтчихсан. Тэгэхэд Мухтарын машиныг дүүгээр нь бариулаад түүнийг явуулаад бид нар Шүүхийн хажуу талын 8 давхар орон сууцны урдаас буусан. Манай гэр тухайн 8 давхар орон сууцанд байдаг. Тэгээд миний машин байрны урд байсан бөгөөд би М гэдэг танил дүү рүү залгаж “ирж машин жолоодож өгөөрэй, би пиво уусан байна” гэж хэлэхэд М нь “би очиж чадахгүй болгоомжтой явж ирээд авчхаарай” гэж хэлсэн. Тэгэхэд ээжийн Тоёота Харриер загварын 9530 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мийн гэрт очсон. Тухайн үед миний машины урд талын суудалд Н, хойд талын суудалд Н сууж очсон. Мийн гэр нь Төв эмийн сангийн эсрэг талд байсан. Тэнд очиход бид нар машины хөгжмийг чанга тавьж очсон бөгөөд М гарч ирээд шууд хойд талын суудалд сууж “машины хөгжим чанга байна, манайхан сэрчихнэ, та эндээс гялс хөдөлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн газраас машинтай хөдөлж явсан. Хөгжмийн дуу чанга гараад тэрэндээ доргиод дээрээс нь Н “Арда гишгээд өг” гэж хэлсэн. Тэгэхэд би хөөрөөд маш хурдтай явсан. Өлгий сумын 12 дугаар багт байрлах Сагсай сум руу явах засмал замаар яваад Петровис ШТСтанцын хажуугаар өнгөрч байхад урдаас хурц гэрэлтэй нэг машин гарч ирэхэд түүнээс бултана гэж хүрдээ дараад жолоодлого алдаж замаас гарч онхолдсон. Тухайн үед би сүүлд гарахад 110 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд замаас хоёр тийш савлаж тэнцвэр алдаж байгаад гараад онхолдсон. Нэг мэдэхэд би аймгийн нэгдсэн эмнэлэгт байсан. Би тухайн үед сандарч тоормос дарж чадаагүй. Хурдтай ирж байхад урдаас ирсэн машины гэрлээс болж машины жолоодлого алдаж, замаас гарчихсан. Би урдаас ирж байсан машиныг харсан даруй тоормос дарж хурдаа хасах арга хэмжээ аваагүй. Тоормосоо дарж зогсоох оролдлого хийгээгүй. Маш хурдтай явж байсан бөгөөд тэр машин урдаас ирэнгүүт би сандарч жолоодлого алдсан. Хөгжимд хөөрөөд хурдаа хэтрүүлсэн байсан. Тухайн үед би 4 лааз пиво уусан байсан. Тийм их согтуу байгаагүй, халамцуу байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын үнэмлэх байгаа. Би энэ талаар мэднэ. Би өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож байгаагүй. Тэр өдөр уг нь Мийг дуудахад М ирээд авчих гэхээр нь тэнд очоод Мийг авсан. Харин тэр үед Мэд машинаа өгчихдөг байж дээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу боллоо. Надаас хохирогч Е.Н, Ж.Н нар надаас яг тэдэн төгрөг гэж хохирол нэхэмжлээгүй. Найзууд учраас нэхэмжлээгүй байх. Е.Ны хувьд бол ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн. Харин Ж.Н бол Улаанбаатар хотод очиж эмчлүүлж ирсэн. Түүнд тодорхой хэмжээний мөнгө гарсан байх. Гэхдээ надаас ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлээгүй. Нэхэмжлэхгүй гэдгээ хэлсэн. Би өөрөө энэ асуудлаас болж ажлаас чөлөө авсан, ажилгүй байгаа тул орлого бас байхгүй болоод мөнгөний асуудалтай байна. Би ажилдаа ороод хэвийн ажиллаад эхэлж цалингаа аваад цалингаасаа найз Ж.Нд чадахаараа тусална. Би бүх буруугаа хүлээн зөвшөөрч Зам тээврийн осол гаргаж найзуудыгаа хэцүү байдалд оруулсан үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна.

Мөн Эрүүл мэндийн нийгмийн даатгалын санд учирсан 12.236.734 төгрөгийг чадахаараа хуваагаад ч хамаагүй төлөх болно, Яг одоогийн байдлаар төлж өгчихнө гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ би цаашид төлж барагдуулах болно. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дахь тал) зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч Н.А нь 2025 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө согтуурсан үедээ 95-30 БӨА улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл баг/ багийн нутаг дэвсгэрээс Сагсай сум явах чиглэлийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ж.Ний эрүүл мэндэд “Баруун дунд чөмөг гандан /диафиз/ ясны битүү хугарал гэмтэл бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан “хүндэвтэр” хохирол, Е.Ны эрүүл мэндэд “Зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, зүүн шилбэний хэсгээр битүү хаван” гэмтэл бүхий Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан “хүндэвтэр” хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

 Хууль зүйн дүгнэлт:

 

1. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж тодорхойлсон,

Уг гэмт хэргийг жолооч “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид хамааруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр заажээ.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан бол уг гэмт хэргийн үндсэн шинжид, гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинжид хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3  дахь хэсэгт "Жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.А нь 9530 улсын дугаартай, Тоёота харриер  загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тул түүнийг жолооч буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект гэж үзнэ.

3.Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Н.Аийг  тухайн өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эрх бүхий этгээдээс түүний цусан дахь спиртийн агууламжаар тогтооход тэрээр 1.1 промиль (%0) согтолттой байсан нь хавтаст хэргийн 60-61 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тул түүнийг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Н.А нь шөнийн 02.00 цагийн үед өөрийн ээж А.Агийн эзэмшлийн 95-30 улсын дугаартай, Тоёота харриер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ согтуу байсны улмаас харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг зөв сонгож яваагүй, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч, самбаачилж чадаагүйгээс зам тээврийн осол гаргаж, хоёр хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байна.

5. Шүүгдэгч Н.Аийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 3.7 а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гол шалтгаан болсон байна” гэх мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 25/04 дугаартай магадалгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

6.Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаар шүүгдэгч Н.А нь 2025 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө согтуурсан үедээ 95-30 БӨА улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл баг/ багийн нутаг дэвсгэрээс Сагсай сум явах чиглэлийн зам дагуу замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

7.Шүүгдэгч Х.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандаж, уг үйлдлийнхээ үр дагаварт бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан буюу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

8.Түүнчлэн шүүгдэгч Н.Аийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл хохирогч Ж.Н, Е.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Н.Аийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

9. Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

1.Шүүгдэгч Н.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н, Е.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Түүнчлэн зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Н.Аийн эх А.Агийн эд хөрөнгө болох 95-30 БӨА улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь мөн нотлогдон тогтоогдсон байна.

 2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Н, Е.Н, иргэний нэхэмжлэгч А.А нар нь шүүгдэгч Н.Аээс  ямар нэгэн нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч С.Алтай нараас гаргаж өгсөн хохирогч Ж.Н, Е.Н нарын тодорхойлолт гэх баримтыг судлан үзэхэд тэдгээр нь шүүгдэгч Н.Аээс нэхэмжлэх хохирол, хор уршиггүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Аээс гаргуулж, хохирогч Ж.Н, Е.Н нар болон иргэний нэхэмжлэгч А.А нарт олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Зам тээврийн осолд өртсөний дараа хохирогч Ж.Н нь эрүүл мэндийн даатгалын сангаас 10.229.206 төгрөгийн, хохирогч Е.Н нь 1.595.436 төгрөгийн, нийт 11.894.642 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь хавтаст хэргийн 128 дахь талд авагдсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа, 133 дахь талд авагдсан иргэний нэхэмжлэгч А.Аийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд нийтдээ 11.894.642 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.А нь 3 удаагийн гүйлгээгээр нийт 2.194.651 төгрөгийн хохирлыг эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны дансны хуулгуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч А.Аээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 11.894.642 төгрөгөөс 2.194.651 төгрөгийг шүүгдэгч Н.А төлж барагдуулсан байх тул үлдэх 9699991 /Есөн сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг шүүгдэгч Н.Аээс гаргуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

         

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

1. Шүүхээс шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

3. Шүүгдэгч Н.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

4. Шүүгдэгч Н.А нь урьд хоёр удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, тэрээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” болгоомжгүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон тул түүнийг “Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн” гэх үндэслэлээр хүндрүүлэх боломжгүй,

Шүүгдэгч Н.А нь урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул түүнийг дээрх үндэслэлээр мөн хүндрүүлэн үзэх боломжгүй гэж шүүх үзлээ.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заажээ.

6. Шүүгдэгч Н.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын, хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн үеэс гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн хор уршигт 2.194.651 төгрөг төлсөн, цаашид эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болон Ж.Нд сайн дураараа хохирол төлөхөө илэрхийлсэн, хохирогч Ж.Н, Е.Н нар болон иргэний нэхэмжлэгч А.А нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн шүүгдэгч Н.А нь прокурорын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэх үед  прокурортой тохиролцсон ялын санал зөрүүтэй тусгагдсаны улмаас шүүхээс түүнд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шийдвэр гаргасан нөхцөл байдал, прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлт  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.Аийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр,түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

7. Иймд шүүгдэгч Н.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал, хохирлыг зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн  зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Аэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг сануулж, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч  Н.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

2.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шеруши х ургийн овогтой Накений Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “Согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Аэд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил, 5 (тав)  сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Аэд тэнссэн хугацаанд  “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Аэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч Н.Аэд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Аээс гэмт хэргийн хор уршигт 9.699.991(Есөн сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн нэг) төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч Ж.Н, Е.Н, иргэний нэхэмжлэгч А.А нар нь шүүгдэгч Н.Аээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг тус тус дурдсугай.

7.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Б