Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2017/00091

 

017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2017/00091

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, /Р******* ийн ийн

хариуцагч: тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******н ид холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр Н.той онд танилцан үерхэж байгаад оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэг гэрт орж оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлээ батлуулсан. оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү ******* төрсөн. Нөхөр нь амьдрах хугацаандаа уурхайд ажиллаж амьдралаа залгуулдаг байсан. 2008 оноос би цагдаагийн дамжаанд байрлаж суралцсанаас хойш тусдаа амьдрах болсон. Миний бие нь одоо хамтран амьдрагчтай болоод 7 жил болж, бидний дундаас 2012 онд хүү ийг төрүүлсэн. Н.той ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү *******ийг өөр дээрээ авах хүсэлтэй, тэтгэлэг гаргуулахгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******тэй оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлээ батлуулсан. э сургуульд сурахаар яваад ирээгүй, би хүүтэйгээ өөрийн ээжийн хамт амьдарч ирсэн. Бидэнд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, би одоо архи их ууж байгаа, хүү *******ийг минь миний ээж өсгөж өгсөн, одоо ээжид нь өгөхөд татгалзах зүйлгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч Э.ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү М.*******ийг төрүүлсэн эх *******д үлдээхэд маргахгүй хүлээн зөвшөөрнө гэж байна.

Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтад хүрээгүй дуусгавар болсон тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэн ******* хариуцагч Н. нар анх онд танилцан үерхээд, оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хамт амьдарч улмаар оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү М.*******ийг төрүүлж, хүү одоо төрүүлсэн эцгийнхээ асрамжид эрүүл өсч байгаа болох нь Суварга Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүү М.*******ийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.*******ийн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 0243 дугаарт төрөлт бүртгэсэн тухай төрсний бүртгэлийн, Н., ******* нарын оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 0128 дугаар гэрлэлт бүртгэсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанууд, Т.ийн оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Амьдралын явцад гэрлэгчид үл ялих шалтгаар хоорондоо маргах, ийм үедээ бие биеэ ойлгох хүндлэх үүднээс хандалгүй, хайр халамж хүндэтгэл үзүүлэлгүйгээр үл ойлголцох байдал болгож улмаар нэхэхмжлэгч ******* шууд тусдаа амьдрах болсон байна.

Нэхэмжлэгч ******* тусдаа амьдарсан 2008 оноос одоог хүртэл хугацаанд өөр хүнтэй хамтран амьдарч тэдний дундаас нэртэй хүү төрсөн бөгөөд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Н. амьдарлын явцад архи ууж хайр халамж муутай байснаас тусдаа амьдрах болсон шалтаг болсон талаар тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа байдлууд нь гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдлэж, үүрэг хүлээж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй гэж үзэх үндэстэй.

Гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш 7 жилийн хугацаанд ******* өөр хүнтэй хамтын амьдралтай болж хүү төрсөн болох нь -ний өдөр төрсөн Г.ий 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 1110005906 дугаарт төрөлт бүртгэсэн тухай төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож, хариуцагч тусдаа амьдарсан хугацаанд өөрийн ээжийн хамт хүүгээ асарч өсгөж ирсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ эхийнх нь асрамжид өгөх асуудлаар маргахгүй байгаа нь гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т заасан гэрлэлт цуцлах үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэлийг ханган гэрлэлтийг цуцлав.

оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.*******ийн болон эцэг эхийн саналыг харгалзан оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.*******ийг төрүүлсэн эх *******д үлдээн, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.

Нэхэмжлэгч ******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлаар шаардлага гарган хэлэлцүүлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэлийн шийдвэрлэсэн 2 шаардлагад тооцон, нэхэмжлэгч Т.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.оос хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулан, нэмж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:*******/ ******* овогт *******н , /Р******* ийн э нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.*******ийг төрүүлсэн эх *******д үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, мөн нэхэмжлэгч ******* хүүхдийн тэтгэлэг шаардаагүй болохыг тус тус дурдсугай.

 

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.оос хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулан, нэмж 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ