Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2018/00126

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхон, 2 дугаар хэсэг, 5 дугаар байр 3 тоот оршин суух, хувиараа бизнес эрхэлдэг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ийн ******* РД:/МЮ72050763/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, Буур хээр, 2 дугаар хэсэг, 113 тоот оршин суух, хувиараа мал малладаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ийн ******* РД:/МЮ89080278/ -т холбогдох 7.200.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.*******, хариуцагч А.*******, гэрч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* РД:/МЮ72050763/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... А.******* 2015 оны 01 дүгээр сард надтай удаа дараа уулзаж мөнгө зээлэх санал тавьсан. Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд тэр өдөрт нь би А.*******ын Хаан банкны дансанд мөнгийг шилжүүлсэн. Зээлийн хүүг, сар, сард нь төлж, зээлж авсан мөнгөө 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өгөхөөр тохиролцсон. Гэтэл А.******* нь өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй намайг хохироож 2 жилийн нүүрийг үзэх гэж гэж байна. Энэ хугацаанд үлдсэн мөнгө болон хүү өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Ийм дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. А.*******аас үндсэн зээл 3000 000 төгрөг, зээлийн хүү 1 8 00 000, алданги 2 400 000, нийтдээ 7 200 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 сарын сүүлээр манай таньдаг дүү утастаад манай найзад мөнгө хэрэгтэй байгаа юм, та тус болооч гэж ярьхаар нь би тэр хүнийг чинь огт танихгүй, барьцаагүй мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Гэтэл надад утасных нь дугаарыг өгөөд та очиж уулзаад үзээрэй гэсэн юм. Тэгээд би очиж уулзаад барьцаа гэж хашаа байшингийн гэрчилгээ өгөхөөр нь А.*******тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3 сарын хугацаатай, 1 сарын 20 хувийн хүүтэй 3.000.000 төгрөг зээлсэн юм. Мөнгө өгснөөс хойш нэг ч төгрөг өгөөгүй, мөнгөө нэххээр удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн. Иймд үндсэн мөнгө 3.000.000 төгрөг, хүү 1.800.000 төгрөг, алданги 2.400.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөг нэхэмжилж байна, харин барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна, учир нь; миний анх барьцаалсан хөрөнгө биш байна лээ гэх.

Хариуцагч А.******* РД:/МЮ89080278/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай ах А.Эдэнэбаяр нь найзынхаа эхнэрээр дамжуулж миний бичиг баримтаар Б.*******гаас 3.000.000 төгрөг авсан юм. Тухайн үед ах чиний бичиг баримтыг өгөөд мөнгө авсан, нотариат орж гэрээ хийнэ гээд Б.*******, ах А.******* нартай хамт нотариат орсон. Хүү алданги талаар сайн мэдэхгүй байна, ах сайн мэдэж байгаа, ахыгаа хариуцагчаар эсхүл гэрчээр оролцуулмаар байна гэх.

Гэрч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 2 дугаар хэсэг 113 тоот оршин суух, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ийн ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгдээ ... Би А.*******ын төрсөн ах нь мөн. 2015 оны 01 дүгээр сарын 05-нд Амараа гэх найзаараа дамжуулж ******* эгчээс 3.000.000 төгрөг авсан гэх.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3.000.000 төгрөг, 3 сарын хүүд 1.800.000 төгрөг, алданги 2.400.000 төгрөг, нийтдээ 7.200.000 төгрөг А.*******аас гаргуулах мөн барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь: зээлдүүлэгч Б.*******гаас зээлдэгч А.*******тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр /хх - ийн 3-4 дүгээр тал/- ийн барьцааны гэрээний үндсэн дээр 3.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 17-ныг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй, мөн гэрээний 3-д зааснаар ... зээлдэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулсан нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-д тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр Ипотекийн болон зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэхээс гадна мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан ... ХААН банкны дансны хуулга /эх хувь/ баримтаар дээрх 3.000.000 төгрөгийг Б.*******гаас А.*******т тус банкин дахь дансанд нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн болох нь давхар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ... зээлийн гэрээний харилцаа үүссэн ба мөн хуулийн 281.2-т зааснаар ...тухайн 3.000.000 төгрөгийг зэлдэгч А.*******ын банкин дахь харилцах дансанд нь шилжүүлэн өгснөөр уг зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл болж байна.

 

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.6-д тус тус зааснар талууд дээрх гэрээний 1, 3-д заасан хугацаа, хэмжээгээр сарын 20 хувийн хүү, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон гэж үзэх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... зээлийн хүү, алданги их байгаа тухай тайлбарлаж байгаа боловч энэ талаар няцаасан баримтаа шүүхэд гаргаж, татгалзлаа нотлоогүй байна.

Иймд 3.000.000 төгрөгийг сарын 20 хувиар тооцож /сарын 600.000 х 3 сар/ хүүнд нийт 1.800.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байна гэж үзэв.

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар ... алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үнийн дүн болох нийт /үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 1.800.000 / 4.800.000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй байх тул дээрх тооцсон алдангийн хэмжээг тохирсон байна гэж үзнэ.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчаас ... энэхүү мөнгийг А.******* би аваагүй, миний ах А.******* авсан тул би хариуцахгүй, төлөхгүй хэмээн маргаж, шүүх хуралдаанд ахыгаа гэрч болон хариуцагчаар оролцуулах хүсэлт тавьсан ба нэхэмжлэгчээс ... би *******т л мөнгөө өгч зээлдсэн, түүнтэй гэрээ хийсэн учир хариуцагч солихгүй гэсэн тул А.*******ыг шүүх хуралдааанд гэрчээр оролцуулсан ба гэрчээс ... уг зээлийг би авсан гэж мэдүүлэх боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ, ХААН банкны депозит хуулга зэргээс үзэхэд; уг зээлийг А.******* авсан болох нь нотлогдож байна.

Мөн шүүх хуралдаааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох ... барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 130.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 , 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д тус тус зааснаар А.*******аас үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 1.800.000, алданги 2.400.000 төгрөг, нийт 7.200.000 төгрөгийг гаргуулж Б.*******д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 130.150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130.150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН