| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/164 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/164
2025 06 10 2025/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,
шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2413001290205 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овогт Х С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц... сумын ... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: БЛ......
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С нь эцэг Х.Х 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан атал хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрийн хүү С.Е-ыг талийгаач эцэг Х.Х үрчлүүлэх тухай тус аймгийн Б.... сумын Засаг даргaap A/... дугаартай захирамж гаргуулсны эцэст эцэг Х.Х-ыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан мэтээр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2024 оны 2 дугаар 05-ны өдөр хүү С.Е-д тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.
1. Шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг саналыг гаргаж байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Улсын яллагчтай санал нэг байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Х.С нь эцэг Х.Х 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан атал хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрийн хүү С.Е-ыг талийгаач эцэг Х.Х-т үрчлүүлэх тухай тус аймгийн Б сумын Засаг даргaap A/... дугаартай захирамж гаргуулсны эцэст эцэг Х.Х-ыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан мэтээр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2024 оны 2 дугаар 05-ны өдөр хүү С.Е-д тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.С-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 134 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/... дугаартай “Хүүхэд үрчлэх тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 16, 26 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32-03/1412 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 23-25 дахь тал/, иргэн Х Х нас барьсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 32-03/1447 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 300 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/, мөрдөгчөөс бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 32-03/1553 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн радио телевизийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/, DVD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 32-03/1418 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/, Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 677 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 113-119 дэх тал/, гэрч И.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/, гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал/, гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/, гэрч К.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал/, гэрч М.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/, гэрч К.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал/, гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал/, гэрч Ү.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176 дахь тал/, гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал/, гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1/61 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/, гэрч И.Д, К.С нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/, гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/, Баян-Өлгий аймгийн орон нутгийн олон нийтийн радио, телевизийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5197/341 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 206 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 207-209 дэх тал/, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 47/284 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/, Хаан банкны депозит дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 211, 213, 214-219, 220-223, 224-250, 2 дахь хавтаст хэргийн 02-25 дахь тал/, гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал/, орчуулга хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч Е.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/, гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал/, гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал/, оршуулгын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 45-49 дэх тал/, яллагдагч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь бодит байдлыг хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахыг завдах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Х.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Шүүгдэгч Х.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.С-ын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.С-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
12. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 2 ширхэгийг эрүүгийн 2413001290205 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Х С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.С-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 2 ширхэгийг эрүүгийн 2413001290205 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ