| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0063/э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.Ануужин,
хохирогч Н.О,
шүүгдэгч Г.Э, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Э, Д овогт Б-ы У нарт холбогдох эрүүгийн 2417000000135 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ***-нд Г** аймгийн **суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***ажилтай, ам бүл 5, эцэг эх, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын *** өдрийн 201**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 0** дугаар сарын **-ны өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Г-н Э /РД: --/,
Монгол улсын иргэн, 19**оны *** дугаар сарын **-нд **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны үйлчлэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Г*** аймгийн С*** сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Д*** овогтой Б**ны У /РД: EA***/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Г.Э, Б.У нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай центр төв дотор болон гадаа хэсэгт шалтаг шалтгаангүйгээр хохирогч Н.О-ын нүүр, бие орчим хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас хохирогчийн биед толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстад, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун хуудаст, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э, Б.У нарт холбогдох эрүүгийн 2417000000135 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би нэг л удаа цохисон. Үүдний камерын бичлэгт бичигдсэн байгаа. Харсан гэрчүүд ч байгаа. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Хохирогч Н.О үүдэнд байхад намайг нэг цохисон. Тэгээд би явчих гэж хэлсэн чинь буцаж орж ирээд байсан. Тэгэхээр нь яв гэж хэлээд байхад гээд цохисон. Манай эхнэртэй бас маргалдаад байсан. Хохирол төлбөрт 7 сая төгрөг өгсөн. гэв.
Анх үүдэнд нөхөр болон найзуудынхаа хамт зогсож байхад ирээд манай нөхрийг цохиод зугтсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Унаж босоод яваад байхаар нь чи явчих гэж хэлээд явуулсан чинь буцаж орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нь би алгадсан. Нойлын өрөө рүү ороход нь би нэг ч удаа ороогүй. Үүдэнд нь байсан. Нэг удаа алгадсан нь үнэн. Олон удаа цохиж, үсдэж дарсан зүйл байхгүй. Хохирол төлбөрт 7 000 000 төгрөгийг нийлж өгсөн гэв.
Би 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ажлынхаа 3 залуутай хамт “ТБ центр” орсон. Тухайн газар ороод мөнгөөрөө 1 пиво худалдаж авсан. Шар айрагны баяр болж байсан. Тэмцээнд нь ороод 500 грамм пиво уусан. Тэгээд л энэ асуудал болсон. Тухайн орой би гаднаас орж ирэхэд Э найзуудтайгаа байж байсан. Эхлээд манай төрсөн ахыг муулаад байсан. Тэгэхээр нь би “болиорой” гэж хэлээд явсан. Буцаад ирэхэд муулж байсан. Тэгэхээр нь би Эыг нэг цохисон. Тэндээс гарч байхад араас танихгүй эмэгтэй хүн гүйж ирээд унагасан. Тэгээд 2 найзтайгаа буцаж орсон. Заалнаас нь гарахад тек байдаг. Тэрний урд намайг араас цохиод унагаасан. Нойлын өрөөнд бас араас цохисон. Эргээд харсан чинь Э байсан. Босох гээд босч чадахгүй байхад араас татаж байгаад босгоод дахиад унагаасан. Тэгэхээр нь дахиж цохиулахгүй гээд нүүрээ хаасан. Тэгээд манай найз Л ирж намайг авсан. Нойлын үүдэнд байхад цагаан подволктой хүн намайг үсдээд алгадаад байсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо тонгойсон. Намайг нэг цохисон гэж яриад байна. Намайг хэд хэдэн удаа цохисон. ТБ центрын үүдэнд байсан хар машины хажууд Э намайг цохиод байсан. Тухайн хэрэг болсноос хойш нэг хоногийн дараа Э надтай уулзсан. “Ах нь чамайг зодоод гэмтээчихсэн юм чинь эмчлүүлээд өгье” гэж хэлэхээр нь би “нэгэнт ийм зүйл болсон юм чинь цагдаа, шүүхээрээ шийдүүлнэ” гэсэн. Дараа нь над руу хэд хэд залгаад эмчлүүлээд өгье гээд 7 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 10 000 000 төгрөг өгнө гэж тохирсон. Би мөрдөн байцаагч дээр очиж мэдүүлэг өгөхдөө ийм зүйл болсон. Эмчлүүлээд өгнө гэсэн болохоор гомдол санал байхгүй гэж хэлсэн. Үлдэгдэл 3 000 000 төгрөгөө одоо хүртэл өгөөгүй байгаа. Хэрэг болсноос хойш 6 сар гаран өнгөрч байхад 2 шүдгүй явж байгаад 14 хоногийн өмнө нэг шүдээ хийлгэсэн. Одоо дахиад 1 шүд хийлгэнэ. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй гэв.
4. Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 28-ны орой SKY Centert ажлынхаа 3 залуутай орсон. Бид дөрөв бааранд нь ороод ярилцаж байгаад 3 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэе, нэг нь хэрэглэхгүй байя гээд О, П бид гурав шар айраг уусан. А архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглээгүй юм. Тухайн үед шар айрагны баяр болж байсан, би тэмцээнд нь ороод 500 гр аягаар шар айраг уусан. Бид нар тус тусдаа шар айргууд авч уусан. Тэгээд би тэр газраас гараад найзындаа хүргүүлээд байж байгаад буцаад дахиж sky центрт ирээд 1 лааз шар айраг авч уугаад ариун цэврийн өрөө орох гээд явж байтал миний толгойны ард тал дагз руу нэг хүн цохих шиг болсон. Толгой дүүрээд сонин болоод эргээд хартал тухайн газрыг ажиллуулдаг Э гэх залуу зогсож байсан. Би ариун цэврийн өрөөнд халтирч унатал хөл дээр хүн гишгээд байсан.
...Тухайн үед надад 10 000 000 төгрөг өгнө гэж байсан. 7 000 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3 000 000 төгрөгөө авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16, 229 дүгээр хуудас/,
5. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 28-ны 01 цагийн үед би нөхөр Г, найз Б 2-той Sky center-ийн бааранд орсон... ...О гэх хүн дотроос цусаа гойжуулаад гараад ирсэн. Тэгээд О гэх залуу хөл рүү нь өшиглөөд байсан. Чын эхнэр гээд нэг эмэгтэй болиулсан. О нь зугтаад явсан. Тэгтэл Э гэх хүний эхнэр нь О гэх хүнийг хашааны үүдэнд унагаагаад өшиглөж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 30 дугаар хуудас/,
6. Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Э хүнтэй эвтэй, даруу төлөв зан төлөвтэй, хүнд их тусархаг, ямарваа нэгэн ажил төрөл хийхэд хийсэн зүйл нь маш чанартай хийдэг. У манай том хүү Этай 3 сараас үерхэж таньж эхэлсэн. Маш их ажилсаг, төлөв даруу хүүхэд, хүнтэй эвтэй зөөлөн зан ааштай... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
7. Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө гэртээ байж байсан чинь манай найз О миний утас руу залгаад “Тэбэ центр дээр хүрээд ир” гээд залгаад байхаар нь “би очихгүй гэсэн чинь О би яваад очъё” гэхээр нь “би гэртээ хоол хийгээд байж байсан удалгүй О гэрт орж ирээд хоол идээд тэгээд манай гэрт байсан найз Л бид 3 "Тэбэ" центр орсон. Тэбэ центрийн 00-ийн өрөө рүү орсон чинь О, Э буюу Э, У, Л хар куртиктэй танихгүй 1 эмэгтэй байсан. Тухайн 00-ийн өрөөний шал тэр чигээрээ цус нөж болсон байдалтай О газар унасан байсан. Тэгээд би очоод Оыг босгох гэсэн чинь халтирч унаад байхаар нь би түшээд босгосон. Тэгээд Эад хандаад “одоо болно, зодоон цохион хийж яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь Э “одоо муудахгүй юм яриадахъя” гэхээр нь би үлдээгээд гарсан. Удалгүй Оын дүү О “гадаа ирсэн байна” гэхээр нь тосож авах гээд гарсан. Тэгээд би дүү Од үлдээгээд гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 дугаар хуудас/,
8. Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг Сансарын 133 тоотод Г гэх найзынхаа гэрт тоглоод байж байсан чинь манай найз О “би 21 дүгээр зөрлөгөөс ирсэн байна. Тэбэ центр дээр хүрээд ир” гээд залгаад байсан. Тухайн үед Г бид 2 очоогүй, гэртээ байж байсан чинь О Ггийн гэрт ороод ирсэн. Хэдүүлээ ойрд уулзаагүй гарч Тэбэ орж бүжиглэж сууя гээд байхаар нь Г бид 2 Оын хамт 23 цагийн үед Тэбэ центр лүү очсон. Манай найз Г машин дотор үлдээд би Оын хамт бааранд ороод хүний 2 лааз пиво авч уусан. Тэгээд удалгүй О олдохгүй байхаар нь Г бид 2 хайсан чинь Тэбэ центрийн баруун талаас зодуулсан байдалтай өмд нь урагдсан байхаар нь шороо тоосыг нь янзлах гээд 00-ийн өрөө рүү явж байсан чинь Э гэж дуудаад байсан залуутай үүдэнд таарсан чинь Оыг цохиод унагаасан. Тэгсэн Оын хамраас нь цус гараад байхаар нь цусыг нь угаах гээд 00 өрөөнд ороод байж байсан чинь Э гэх залуу 2 эмэгтэй хүнтэй ороод ирсэн. Тэгээд Э Оыг цохиж унагаагаад хамт явсан эмэгтэй нь толгой руу нь цохиод байсан. 00-ийн өрөөний шал нь цус болон ус гоожсон нойтон байсан. Оыг цохиж унагаагаад босоод ирэнгүүт хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиод байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 183, 236-237 дугаар хуудас/,
9. Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Тэбэ центрт Мгийн хамт сууж байсан. Тэгсэн манай найз М тухайн өдөр “Г гэх хүнтэй муудаад байна” гэхээр нь би очиж бас Г-т муудалцсан. Тухайн үед Г-н эхнэр цагдаа дуудаад тэгээд цагдаа ирээд Цагдаагийн хэлтэс дээр ирээд удаагүй байж байсан чинь Э, О гэх хүмүүс ирж байсан. Тэгээд М бид 2 эрүүлжүүлэх байранд хоносон... гэх мэдүүлэг /хх-ийн 185 дугаар хуудас/,
10. Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр Тэбэ центр гэх газар найзуудын хамт байсан. Би дотор бааранд хүнтэй утсаар яриад байж байсан чинь Э буюу Э гэх залуу нэг залуутай маргалдаад нүүрэн тус газар нь 1 удаа цохиж унагаж байсан. Хамт явж байсан эмэгтэй нь мөн адил дайраад давшлаад байсан. Тэгээд Эад цохиулсан залуугийн хамраас цус гарсан чинь нэг найз нь ирээд 00-ийн өрөө рүү авч орсон. Араас нь Э цагаан цамцтай 1 эмэгтэй 2 хамт орсон. Удалгүй 00-ийн өрөөнд хүмүүс хоорондоо маргалдаад орилж хашхираад зодолдоод байгаа юм шиг чимээ гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
11. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би орой 21 цагийн үед 4 найз эмэгтэйтэй хамт Тэбэ центр дээр “пивоны баяр болж байна” гэхээр нь орсон. Тэгээд тэндээ найз нартайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байж байгаад 00-ийн өрөө рүү орсон чинь Э, У нар байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Би орой гэртээ яаж харьснаа санахгүй байгаа найз нартайгаа их уусан... гэх мэдүүлэг /хх-ийн 194 дүгээр хуудас/,
12. Гэрч А.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр би өөрийн ажлын байран дээр Тэбэ центр дээр бааранд DJ хийгээд байж байсан. Тэгээд баарнаас гараад тамхи татах гээд гадаа зогсож байсан чинь О гэх залуу Эын нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохиод зугтаасан. Тэгэхээр нь У бид 2 ардаас нь хөөсөн чинь хашаанаас гарч амжаагүй бүдрээд унаад өгсөн. Тэгээд би очоод “яагаад зүгээр зогсож байгаа хүнийг цохисон юм” гэсэн чинь миний өөдөөс юу ч хэлэхгүй байсан. Тэгээд удалгүй нэг залуу ирээд тэврээд аваад явсан. Тэгээд би буцаж ороод ажлаа хийж байгаад 00-ийн өрөө рүү орсон чинь 00 өрөөний үүдэнд О сууж байсан. Тэгээд би тэврээд баарнаас гаргаж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 197 дугаар хуудас/,
13. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Н.О-ын биед толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстанд, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун талд, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Баруун далны доод хэсгээр цус хуралт, баруун бөөрний байрлалд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, дээд уруулын дотор салстанд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт зулгаралт, дагзны баруун талд зулгаралт, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
14. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгддэг. Учир нь тухайн шархны хоёр талын зах ирмэг болон цаана нь байгаа зөөлөн эдийн няцрал гэмтэл няцарч үүсдэг учраас гараар цохих, мохоо зүйлд цохигдох, мөн юм мөргөж унах зэргээс үүсэх боломжтой. Дээрх няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шалан дээр толгойн орой хэсгээр юм мөргөж унасан тохиолдолд үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар хуудас/,
15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
16. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10, 176-177, 224-227 дугаар хуудас/,
17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 90 дүгээр хуудас/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ний өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-62 дугаар хуудас/
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **оны ** дугаар сарын **-ны өдрийн **дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Г.Э, Б.У нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Э, Б.У нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай центр төв дотор болон гадаа хэсэгт шалтаг шалтгаангүйгээр хохирогч Н.О-ын нүүр, бие орчим хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас хохирогчийн биед толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстад, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун хуудаст, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.У гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Хохирогч Н.О гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Э нь Б.У-тэй бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай центр төв дотор болон гадаа хэсэгт хохирогч Н.О-ыг цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстад, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун хуудаст, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Б.У нь Г.Этай бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай центр төв дотор болон гадаа хэсэгт хохирогч Н.Оыг цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстад, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун хуудаст, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Э, Б.У нар нь бүлэглэж хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж;” гэж заасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Э, Б.У нар нь бүлэглэж хохирогч Н.О-ын толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстад, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун хуудаст, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1, 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.О, гэрч О.Г, Н.Л, Х.Г нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд “би хохирогч Н.О-ыг нэг удаа цохисон, тэр нь хяналтын камерт бичигдсэн”, шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд “би хохирогчийг нэг удаа цохисон, өөрөөр цохиж зодоогүй” гэж тус тус мэдүүлдэг боловч шүүгдэгч Г.Э, Б.У нар нь бүлэглэж хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Н.Оын “...Тухайн өдөр Э буюу Э эхнэрийн хамт зодсон. Тэбэ центрийн гадаа хэд хэдэн удаа цохисон. Мөн бааран дотор үүдэнд 00-н өрөөнд цохиж унагаасан. Би тухайн өдөр согтуу байсан болохоор өөрөө газар унаж өвдөг шалбарсан. Энэ гэмтлийг би өөрөө өөртөө үүсгэсэн. Бусад гэмтлүүдийг бүгдийг нь Э, эхнэр У нар үүсгэсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Н.С “О гэх хүн дотроос цусаа гойжуулаад гараад ирсэн... О нь зугтаад явсан. Тэгтэл Э гэх хүний эхнэр нь О гэх хүнийг хашааны үүдэнд унагаагаад өшиглөж байсан. Ч гэх хүн Эгийн эхнэрийг салгаад авчирч байсан. Тэгээд тэр хүмүүс Sky center буцаад орсон...” гэх мэдүүлэг,
гэрч О.Г-гийн “...Тэгээд би эргээд Тэбэ центрийн 00-ийн өрөө рүү орсон чинь О Э буюу Э, У Л хар куртиктэй танихгүй 1 эмэгтэй байсан. Тухайн 00-ийн өрөөний шал тэр чигээрээ цус нөж болсон байдалтай О газар унасан байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Лгийн “...Тэр цагаан цамцтай эмэгтэй Оын толгой руу гараараа цохиж байсан. О цохиж байхад газар унах юм уу хананд толгойгоо цохисон зүйл байгаагүй. Хана мөргөсөн асуудал байхгүй. Харин толгойгоороо савж унаж байсан. Э буюу Э Оыг 00 өрөөнд миний мэдэж байгаагаар 2-3 удаа цохиж байсан. Цохисон болгонд нь О унаж байсан...” гэх мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 336 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Н.Оын биед толгойн оройд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун далны доод хэсгээр, баруун бөөрний байрлалд, зүүн шуунд, дээд уруулын дотор салстанд, баруун гуянд цус хуралт, баруун чамархай хэсэгт, дагзны баруун талд, баруун өвдгөнд зулгаралт, баруун дээд 1,2-р шүдний сулрал гэмтэл” тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй тохирч байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Э, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй боловч прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Э-ыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.У-ийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Э, Б.У нар нь хохирогч Н.Оод 7 000 000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Н.О нь сэтгэд учирсан хор уршгийн хохиролыг нэхэмжлээгүй байна.
Харин хохирогч Н.О нь шүүгдэгч Г.Э, Б.У нараас эмчилгээний зардал үлдэгдэл төлбөр болох 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хохирогч Н.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Э, Б.У нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Г.Э, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Уийг 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.У нарыг зорчих эрхийг хязгаарласан дээр хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Зорчих эрхийг хязгаарлах ялтай холбогдуулан хэлэх зүйл байна. Манай эхнэр жирэмсэн болохоор хот явж үзүүлж байгаа. Улаанбаатар хотод төрөх бодолтой байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Этай адилхан хүсэлттэй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Э, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Э, Б.У нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь хохирогч Н.О-од баримтгүйгээр 7 000 000 төгрөг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, түүнчлэн хохирогч Н.О шүүх хуралдаанд “би Г.Эыг нэг удаа цохисон” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч Г.Э, Б.У нар нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.Ут оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-н овогт Г-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д овогт Б-ы У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ад оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.У-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.О-од 7 000 000 /долоон сая/ төгрөг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Хохирогч Н.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Э, Б.У нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ