Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ая,

Хохирогч С.А,

Шүүгдэгч А.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н овгийн Аны Ед холбогдох 2513000000077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дүгээр /Хөх хад/ багт оршин суудаг, урьд

  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
  1. оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
  1. оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
  1. оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Н ургийн овогтой Аы Е, регистрийн дугаартай....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Е нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө хашаан дотор гэр бүлийн маргааны улмаас өөрийн эхнэр  С.Аы "Iphone-15 promax" загварын гар утсыг шидэж гэмтээн, хохирогч С.Ад 350.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч А.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөрүүлж өгнө үү” гэв.

1.2 Хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт”...Нөхөр А.Е надаас уучлалт гуйж, шинэ утас авч өгч хохирлыг арилгасан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.

2. Шүүгдэгч А.Ед холбогдох эрүүгийн 2513000000077 дугаартай хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

2.2. Хохирогч С.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өнөөдөр орой Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэртээ хашаан дотор түлээ нүүрсээ бэлдэж байтал нөхөр А.Е нь гаднаас согтуу ирсэн. Тэр үед нөхөр рүү эгч А.Хй нь залгах үед нөхөр “чи яагаад эгч рүү залгаж, миний архи уусныг хэлсэн юм бэ” гэж уурлаад миний утсыг  шидэж, толгой руу 2 удаа цохисон. Миний барьж байсан утас нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдвэрлэсэн, шинэ "Iphone-15 promax" загварын 128 gb багтаамжтай А копия гэдэг гар утас байсан. Мөн нөхөр А.Е нь миний утсыг шидэж эвдсэний дараа өөрийнхөө “Редми А6” загварын 64 gb багтаамжтай гар утсыг эвдсэн. Тэр үед хадам аав ирж салгах үед хадам аавыг түлхэж, түүний гэдэс рүү гараараа цохиж зодсон. Тэгэхээр нь би хөрш Н.Тогсан гэдэг хүний дэлгүүр рүү гүйж ороод тэр хүний утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

“...би тус өдөр нөхрийн хамт Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа өөрийн аавын гэрт очсон бөгөөд би аавындаа үлдэж нөхөр гадуур гарч явсан. Ойролцоогоор хоёр цагийн дараа би нөхрийнхөө утас руу залгахад "... намайг нэгдүгээр сургуулийн хажуунаас ирээд авчих" гэж хэлсэн тул нөхрийг очиж аваад Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэртээ очсон. Тухайн үед нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул миний уур хүрч нөхрөө загнаж, улмаар төрсөн эгч болох А.Х над руу залгахаар нь ".... Е согтуу байгаа гэж..." гэж хэлэхэд эгч Х, Етой ярья гэж хэлсэн тул гар утсаа өгтөл Е миний "Iphone-15 promax" А копи гар утсыг хагалж, улмаар өөрийнхөө Редми А6 маркийн гар утсыг халааснаасаа гаргаж ирээд газарт шидэж хагалаад миний толгой руу хоёр удаа цохисон, тэр үед хадам аав Аххоян ирж салгахад нь би зугтаж хөрш Тохсаны дэлгүүрт гүйж орсон, нөхөр араас ирж миний толгой уруу нэг удаа цохисон. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нөхөр болох А.Е бид хоёр эвлэрсэн. Би нөхрөө уучилсан, надад ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3, 60 дахь тал),

2.3. Гэрч Р.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр орой 19 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багт гэртээ байтал хүү А.Е, бэр С.А нар нь хүүхдүүдээ аваад охин А.Хгийн хар өнгийн 59-26 БӨА улсын дугаартай хар өнгийн Инсайт маркийн авто машинаар гэртээ ирсэн. Тэр үед хүү А.Е нь архи уусан согтуу байсан. Төд удалгүй хүү А.Е, бэр охин С.А нар нь хоорондоо үл ойлголцож маргах үед А.Е нь охин А.Хгийн Хар өнгийн 59-26 БӨА улсын дугаартай хар өнгийн Инсайгт маркийн авто машиныг жолоодож явна гэж хэлэхээр нь би түлхүүрээ аваад, чи архи уусан байна, машин жолоодож болохгүй гэхэд миний үгэнд орохгүй түлхүүрээ надаас хүчээр авч согтуугаар охин А.Хгийн Хар өнгийн 59-26 БӨА улсын дугаартай хар өнгийн Инсайт маркийн авто машиныг жолоодож аймгийн төв руу яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), 

2.4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал), 

2.5. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид Билгүүн" ХХК-ийн БӨА-25/0039 дугаартай "... 2025 оны 2 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан "Ipone 15 рrоmах" А копия загварын гар утас 350,000 төгрөг байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-32 дахь тал), 

2.6. Хохирогчийн эвдэрсэн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал), 

2.7. Гар утас хүлээн авсан тэмдэглэл(хавтаст хэргийн 61 дэх тал), 

2.8. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 62 дахь тал), 

2.9. Яллагдагч А.Еын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэр С.А, аав Аххоян нарын хамт хадам аав Солтанханыг гэрт нь буулгачхаад Тирлик захын урд талын таксины зогсоол дээр зогсож байхад хадам ах болох Ерболтой тааралдан, ярилцаад зогсож байтал “...нэг шил юм байна уу...” гэхээр нь би "Хараа" гэх нэртэй 0,33 литрийн савлагаатай архинаас нэг шилийг авч бид хоёр Өлгий сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн хажуу талын гудамжинд миний машин дотор хувааж уусан юм. Бид хоёрыг архи ууж байтал манай эхнэр над руу залгаад" хаана байна" гэж асуухаар нь би байгаа газраа хэлж, намайг ирээд авчих гэхэд эхнэр С.А намайг ирж авсан, улмаар эхнэр машин жолоодож гэр лүү харьж явахдаа намайг "...чи яагаад архи дарс уугаад байгаа юм..." гэх мэтээр загнаж бид хоёр хэрэлдсэн. Тэгээд гэртээ ирээд байж байтал эхнэр С.А миний төрсөн эгч Х руу залгаж намайг согтуу байгааг хэлээд "...эгчтэйгээ ярь..." гээд надад утсаа өгөхөд нь би уурлаад утсыг нь газар шидээд хагалчихсан. Эхнэрийн утас "Iphone-15 promax" загварын 128 gb багтаамжтай А копия гэдэг гар утас байсан. Дараа нь би өөрийн Редми А6 маркийн гар утсыг газарт шидэж хагалсан. Тэгээд эхнэр Аыг түлхэж машиндаа сууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээсээ болж шүүхээр орж 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эрхээ хасуулсан юм...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,

1. Шүүгдэгч А.Е нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтуу байх үед түүний эхнэр С.А нь А.Еыг  “Эгчтэйгээ ярь” гэж хэлээд гар утсаа өгөхөд А.Е “Чи намайг архи уусан, согтуу байгаа гэж төрсөн эгч А.Х уруу утасдаж хэлсэн” гэж эхнэртээ уурлаж, гар утсыг нь шидэж, гэмтээсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

2. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Еын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгодог байна.

3.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Е нь согтуугаар, гэр бүлийн маргааны улмаас эхнэр С.Аы "Iphone-15 promax А копия" загварын, 128 gb багтаамжтай, гар утсыг шидэж гэмтээсэн байх бөгөөд Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-25-0039 дугаартай дүгнэлтээр 2025 оны 02 дугаар сарын байдлаар "Iphone15 promax” /А копия/ маркийн гар утас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч А.Еын үйлдлийн улмаас хохирогч С.Ад бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь тогтоогдож байна.

4. Шүүгдэгч А.Е нь согтуугаар, идэвхтэй үйлдлээр иргэн С.Аы өмчлөлийн эд хөрөнгө болох "Iphone15 promax” /А копия/  загварын гар утсыг шидэж,  хууль бусаар гэмтээсэн нь тогтоогдож байх ба хохирогчид учирсан хохирол болон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

5. Иймд шүүгдэгч А.Еын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Еын согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

7. Шүүгдэгч А.Е нь эхнэр С.Ад шинээр гар утас худалдан авч өгснөөр хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Еоос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

1. Шүүхээс шүүгдэгч А.Еыг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

3. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаасШүүгдэгч А.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”  гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Еоос “Хуулийн дагуу хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан, хохирогч С.А нөхөр А.Ед гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн болно.

4. Шүүхээс шүүгдэгч А.Еын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Ед 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч А.Е нь энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Еоос гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн "Iphone15 promax” /А копия/ загварын, ашиглах боломжгүй болсон, 1 ширхэг эвдэрхий гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж  шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овгийн Аы Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ед 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ед оногдуулсан 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Баян-өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Е нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Еоос гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн "Iphone15 promax” /А копия/ загварын, ашиглах боломжгүй болсон, 1 ширхэг эвдэрхий гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Б