| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/00510/И |
| Дугаар | 130/ШШ2018/00594 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2018/00594
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө аймгийн Өлзийт суманд байрлах, шатахууны жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг Г ХХК \ерөнхий захирал Д.Ц, утас, \-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 дүгээр баг, ,,,,, тоотод оршин суух, утас, РД: Е овогт Бы Уд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 387000 төгрөг, алданги 193500 төгрөг, бүгд 580500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө сумын иргэн Б.У нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Б.У нь Г ХХК-ийн Өлзийт шатахуун түгээх салбараас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 104000 төгрөгний шатахууныг, Зэгстэй шатахуун түгээх салбараас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 137000 төгрөгний шатахууныг, Үнээн ус шатахуун түгээх салбараас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 146000 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги төлнө гэж заажээ. Иймд Б.Уаас шатахууны үнэ 387000 төгрөг, алданги 193500 төгрөг, нийт 580500 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Уд гардуулсан ба хариуцагч Б.У нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О болон хариуцагч Б.У нарт тус тус утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигчдын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Г ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №17-035 дугаар Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан ба энэ гэрээний 2.1, 2.2, 2.3-д зааснаар гэрээний хугацаанд шатахууныг зээлээр авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө, энэ хугацааг хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлөхөөр тохирсон болох нь нотлогдож байна.
Улмаар хариуцагч Б.Уы гарын үсэгтэй Г ХХК-нийн ШТМ-ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №49544 Зарлагын падаан-аар 0000 БӨТ машинд 7374 литр шатахууныг нэг бүрийн үнэ 1980 төгрөгөөр үнэлэн бүгд 146000 төгрөгний,
мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №53512 Зарлагын падаан-аар хариуцагч Б.У 0000 БӨТ дугаарт 71,35 литр шатахуун нэг бүрийн үнэ 1920 төгрөгөөр үнэлэн бүгд 137000 төгрөгний,
мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №50921 Зарлагын падаан-аар Б.У 0000 БӨТ дугаарт 53,33 литр шатахуун нэг бүрийн үнэ 1950 төгрөгөөр үнэлэн бүгд 104000 төгрөгний шатахууныг тус тус хүлээн авсан болох нь нотлогдож байна.
0000 БӨТ улсын дугаартай хот хоорондын автобусны зориулалттай PAZ маркийн машины өмчлөгч Б.У мөн болох нь №0000дугаартай Техникийн тээврийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон нэхэмжлэлийн шаарлагыг хангаж хариуцагч Б.Уаас шатахууны үнэ 387000 төгрөг, алданги 193500 төгрөг, бүгд 580500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18065 төгрөгийг улсын орлого болгох хариуцагч Б.Уаас 18065 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 234 дүгээр зүйлийн 234.6-г тус тус баримтлан хариуцагч РД:0 Е овогт Бы Уаас шатахууны үнэ 387000 төгрөг, алданги 193500 төгрөг, бүгд 580500 (таван зуун наян мянга таван зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18065 (арван найман мянга жаран таван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Уаас 18065 (арван найман мянга жаран таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК