| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/00191/И |
| Дугаар | 104/ШШ2017/00204 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 104/ШШ2017/00204
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 104/ШШ2017/00204 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, тоотод оршин суух, ******* /РД: *******
Хариуцагч: , , тоотод оршин суух, ******* /РД: *******/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр *******тэй 1995 онд анх танилцан 1996 онд гэрлэлтээ батлуулж 2 хүүхдийн эцэг, эх болсон. 2008 оноос бидний дунд үл ойлголцол бий болж таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдраад 8 жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна ... хүү Н.Чинзориг нь одоо 13 настай бөгөөд надтай хамт амьдраад 2 жил болж байгаа. Цаашид ч хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул хүү Н.Чинзоригийг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр *******тай 1995 онд анх танилцан 1996 онд гэрлэлтээ батлуулж 2 хүүхдийн эцэг, эх болсон. 2008 оноос бидний дунд үл ойлголцол бий болж таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдраад 8 жил болж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний дунд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй ... хүү Н.Чинзориг нь одоо 13 настай бөгөөд аавтайгаа хамт амьдраад 2 жил болж байна. Цаашид хүү Н.Чинзоригийг эцгийнх нь асрамжид өгөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй.
*******, ******* нар нь 1995 онд анх танилцаж, 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Н.Итгэлтөгс, 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү Н.Чинзориг нар төрсөн. Гэрлэгчид зан байдлын таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос хойш тус тусдаа амьдарч, тэд цаашид хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй, хайр сэтгэл хөрсөн, удаан хугацаагаар хамт амьдраагүй, ******* нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон, гэрлэгчид цаашид эвлэрч амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар зохигчид урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Н.Чинзоригийг эцэг *******ийн асрамжид үлдээлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан: №0217792-108 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, хүү Н.Чинзоригийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Өвөрхангай аймгийн *******ын ЕБ-ын 2 дугаар сургуулийн “хүүхэд суралцаж буй тухай” тодорхойлолт /хх-7/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл /хх-8-9/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-10/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн Нацагийн Чинзориг /РД: УД05230236/-ийг эцэг Жамбалсүрэнгийн Нацагийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН