Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,  

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.Эг /цахимаар/, Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч С.Еын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш жк овогт Баы Д, Ш овогт Нийн М, Б жп овогт Сарсекбайн Е нарт холбогдох эрүүгийн 2313000370092 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн.... ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш ж овогт Баны Д, ...

2. Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Нйн М,

3. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ж овогт Сан Е РД:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д, тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М, анги удирдсан багш С.Е нар бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийн агуулга:

1.Шүүгдэгч Б.Д гэм буруугийн шүүх хуралдаанд: “... Эрхэм шүүгч ээ би энэ хэрэгт нэгдүгээрт холбогдолгүй гэдгээ эхэлж хэлье. Би хууль бус энэ үйлдлийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн. Тухайн үеийн Толбо сумын засаг дарга Еркежан надад албан ёсны албан бичиг явуулаад хариу хүссэн. Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчдийн дотор хичээл сургалтад хамрагдаагүй мөртлөө гэрчилгээ авсан хүүхдийн тоо, судалгаа яаралтай явуул гэсэн энэ албан тоот явуулсан байгаа. Тухайн өдөр 5 дахь өдөр  байсан бөгөөд 1 дэх өдөр хурал хийж, засаг даргаас ирсэн албан бичгийг танилцуулж, энэ зөрчлийн талаар засаг даргад албан бичгээр хариу өгсөн.

Үүний өмнө 2022 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тухайн аймгийн  боловсрол шинжлэх ухааны газрын дарга Амантай сургалт, семинар зохион байгуулсан бөгөөд би сургалтад оролцсоны дараа 8 сарын 31-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурал хийж, бичиг баримттай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдэж, дахиж тийм зөрчлийг дахин гаргахгүй талаар мэдэгдсэн. Тухайн  өдрийн хуралд суусан хүмүүсээс хэн нэг нь хичээлд суугаагүй хүүхдэд гэрчилгээ олгосон талаар сумын засаг даргад мэдээлэл өгсөн байх. Сургуульд шилжиж ирсэн, шилжин явсан суралцагчийн талаарх бүх мэдээллийг сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн буюу сургалтын менежер хүн мэдэж хариуцдаг. Статистик хариуцсан менежер тухайн хүүхдийг ирснийг бүртгэж авсан бол хасалтыг мөн тэр хүн хариуцах ёстой. Энэ шалтгаан нь гадаад явсан хүүхдийг мэдээллийн системээс хасалт хийгээгүйгээс эхлэлтэй болоод байна. Анги удирдсан багш, дүн тавьсан багш, эцэг, эх бүгд үүнд холбоотой. Энэ хүүхдийн талаар надад ямар ч мэдээлэл өгөхгүйгээр бүх асуудал болж өнгөрсний дараа би мэдсэн. Давуу байдал эндээс бий болсон, хэрвээ тухайн хүүхдийг хичээлд суугаагүйг надад мэдэгдсэн зөвлөлийн хурал хийж хамтын шийдвэр гаргаж болох байсан. Гэтэл авлигатай тэмцэх газрын мөрдөгч болон прокурор бусдын хийсэн хэргийг надад тулгаж байна гэж үзэж байна. Суралцагч хүүхдийн эцэг Е мэдүүлэхдээ хүүхэд гадаадад байгаа, ирж чадахгүй гэж сургуулийн удирдлага, багш нарт мэдэгдсэн гэсэн байна. Яг хэнд, хэзээ, яаж мэдэгдсэн талаар  тодорхойгүй байгаа ба статистик хариуцсан менежер энэ хэргийн эхлэлийг тавьсан байх гэж үзэж байна. Гэрч Еийн мэдүүлэгт 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадаагүй байсан болохоор өөрийн биеэр ангийн багш бусад багш нар сургуулийн удирдлагуудад уулзаж танилцуулснаар ангийн багш бичиж өгсөн гэж өмнөх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4.11-д бичигдсэн. Сая прокурор үүнийг уншихдаа захирлуудад гэж хэлээд байна. Сургуульд ганцхан захирал байдаг, удирдлагуудад гэхээр менежерүүд ордог. Тэгэхээр удирдлагуудад мэдэгдсэн гэхээр шууд захиралд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Багш нар суралцаагүй хүүхдэд яагаад дүн тавьдаг юм бэ, боловсролын баримт бичиг нь ганцхан өдөр хэвлэгдэн гарч гурван хүн гарын үсэг зураад болчихдог зүйл биш. Жилийн турш дүнгийн нэгтгэл, шалгалтын дүн тавигдах ёстой. Тэр бүх процессыг хийж, мэдээллийн системд хүүхдийг бүртгэж гэрчилгээ олгохоос өмнө гарах “Б”маягтыг гаргаж, бүх хүүхдүүд гарын үсгээ зурж, ангийн багш болон сургалтын менежер нар баталгаажуулж дууссаны дараа надад гарын үсэг зуруулдаг, тэгээд би гэрчилгээнд гарын үсэг зурсан. Багш Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг прокурор уншиж сонсголоо. Е би захирал, багш, сургалтын менежер нар гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байна гэж бодсон гэдэг нь бас худал мэдүүлэг. Өмнөх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4.18-д бас байгаа. “Б”маягт бол нотлох баримт нь дотор явж байгаа.  “Б” маягт системээс хэвлэгдэн гарна. Гарсныхаа дараа тухайн хүүхэд би төгсөж байна гэдгийг нотолж гарын үсэг зурах ёстой. Энд хүүхдийн гарын үсэг зураастай байгаа ба дараа нь ангийн багш хэвлэж, бүх дүнг жагсаасан дүнгийн хуудас дээр гарын үсгээ зурж, нотлох ёстой бөгөөд энд багшийн гарын үсэг байгаа. Дараа нь түүнийг хянаж сургалтын менежер гарын үсэг зурж  баталгаажуулах ёстой. Сургалтын менежерийн гарын үсэг байгаа. Би тухайн үед албан ажлаар аймгийн төвд явсан. Тухайн үед хоёр 12 дугаар анги төгсгөсөн багш нар болох Е болон Бота нар хүүхдүүдийн бүх гэрчилгээг хэвлэн ирж, намайг аймагт байхад гарын үсэг зуруулсан. Би хийх ёстой үйлдлийг хийсэн. Сайдын А/156 дугаар тушаалын 4.1, 4.4, 4.1.5-д зааснаар захирал мэдээллийн системээр хянах л үүрэгтэй. Энэ хэрэгт мэдүүлэг өгсөн багш нараас нэг ч хүн захиралд мэдэгдсэн, захирал мэдэж байсан талаар мэдүүлээгүй байгаа нь намайг энэ хэрэгт холбогдолгүй байгааг нотолж байна. Харин анги удирдсан багш нь буруугаа өөрөө хүлээж байгаа. Сургуулийн захирал сайдын журмын 4.2-д зааснаар сургуулийн захирал цахим баталгаажуулалт хийнэ гэж заасан. Бүх зүйл дууссаны дараа цахим баталгаажуулалт хийж байгаа. Боловсролын салбар цахим системд шилжсэний гайг одоо сургуулийн захирал би одоо үүрээд байна. Тухайн журмын 4.5-д зааснаар л би цахим баталгаажуулалт хийсэн. Журмын 4.6.6-д хэвлэгдэн гарсан гэрчилгээнд сургалтын менежер, захирал гарын үсэг зурж баталгаажуулна гэж байгаа. Би хууль, дүрмийн дагуу үүргээ биелүүлсэн. Надад хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй. Тийм учраас эрхэм шүүгч үнэн худлыг тогтоож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

2.Шүүгдэгч Н.М гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Миний бие 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд сургуулийн менежерээр ажиллаж байсан. Гэхдээ суурь боловсрол болон бүрэн дунд боловсролын агуулга эзэмшсэн хүүхдүүдэд боловсролын баримт бичиг олгох журам гэж байгаа. Сайдын тушаалаар баталсан тухайн журмын 4.6-д сургалтын менежер гэрчилгээний хавсралтад гарын үсэг зурна гэж заасан. Тухайн үйлдлийг л би гүйцэтгэсэн.  Бусад сургалтын менежерийн үйлдэл тэр оролцооны талаар би ямар ч юм мэдэхгүй. Тэр суралцагч шилжиж ирсэн, манайд суралцаж байсан эсэх, үнэлгээ авсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Би энэ асуудалд ямар ч холбогдолгүй. Өөрийн хийх ёстой үйлдлээ хийсэн гэж бодож байгаа” гэв.

3.Шүүгдэгч С.Е гэм буруугийн шүүх хуралдаанд:”...Миний хувьд урьд нь өгч байсан мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан  байгаа тэр бол үнэн зөв мэдүүлэг.  Тухайн мэдүүлэгт нэмж хэлэхэд мэдээллийн системд бүх багш нар өөрсдийн эрхээр нэвтрээд  дүнгээ тавьсан байсан. Би ангийн багшийн хувьд тухайн багш нарын тавьсан дүнг нэгтгэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж, тухайн суралцагчийн дүнг нэгтгэсэн болохоос дүнг нэмж хасах, засах эрх байхгүй. Хэрвээ би нэг хүүхдийн дүнг дутуу оруулах юм бол бүх 24 сурагч бүгдээрээ төгсөж чадахгүй гэсэн үг. Тийм учраас мэдээллийн системд  бүх сурагчдын дүнг нэгтгэж  тавьсан байгаа. Хичээл зааж байсан багш нар өөр өөрсдийнхөө дүнг өөрөө тавьж нэгтгэлд оруулсан. Би хэн нэгний өмнөөс дүн тавиагүй. Статистик хариуцсан сургалтын менежер тухайн хүүхдийг мэдээлийн системээс хасах, эсхүл нэмэх эсэхийг хариуцна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

4. Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримт болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэхэд ямар нөхцөл байдал тогтоогдож байна вэ гэвэл Баян-өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд  суралцагч Е.А нь 2021 оны 10 сард суралцахаар бүртгүүлсэн боловч  тухайн жилдээ бол суралцаж төгсөөгүй,  бүртгүүлсэн хугацаандаа буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны үед  гадаад хэлний бэлтгэлд явахаар болоод Турк улс руу явсан боловч буцаж Монгол Улсад ирээгүй нөхцөл байдал тогтоогддог. Мөн нөгөөтэйгүүр гэрч буюу тухайн сургуулийн багш нарын мэдүүлэгт энэ сурагч Е нь 2021-2022 оны хичээлийн жилд тухайн сургуульд огт суралцаагүй. Гэхдээ хүүхдийн ирээдүйг бодоод зарим багш нар дүн тавьсан гэж мэдүүлдэг. Зарим багш нар нь Е.Ат огт дүн тавиагүй, яагаад тавигдсаныг нь мэдэхгүй гэж мэдүүлдэг. Тухайн сурагчийн эцэг нь Еркинбай гэх хүн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай хүүхэд Е.А Турк улс руу явсан. Явахад нь би ангийн багшид нь хэлсэн,  бусад хүмүүст бас мөн ялгаагүй хэлсэн гэж мэдүүлсэн. Түүнээс гадна Е.А гэх хүүхдийн эцэг эх нь өөрөө Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилладаг нь тогтоогдож байгаа. тус сургуулийн 12 дугаар ангийг  нийтдээ 50 орчим хүүхэд л суралцаж төгссөн байгаа. Тэгэхээс биш одоо Улаанбаатар хотод байдаг шиг 200-300 гаран хүүхэд төгссөн, хэн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй хөл толгой нь олдохгүй тийм нөхцөл байдал ерөөсөө энэ Баян-өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд байхгүй. Тэгэхээр шүүгдэгч  Д  би тэр хүүхдийг хичээлд суугаагүй, шалгалт өгөөгүй гэдгийг мэдээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Д нь захирлын хувьд мэдэх үүрэгтэй байсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө, захирал Д мэдэж байсан гэж мэдүүлдэг, анги удирдсан багш Е суралцагч Е.Аыг манай ангид бүртгэлтэй байсан, гэхдээ ирээгүй гэж мэдүүлдэг. Иймд тухайн сургуульд 12 дугаар ангид суралцаж төгсөөгүй, улмаар улсын шалгалт өгөөгүй хүүхдэд сурсан мэт дүн тавьж  улсын шалгалт өгсөн мэтээр үнэлгээ өгч бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, гэрчилгээнд ангийн багш, менежер нь гарын үсэг зурж цаашлаад захирал нь баталгаажуулсан байгаа. Энэ бол албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй  үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл мөн. Хийх ёсгүй үйлдэл нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт,  сургуульд сураагүй, сургалтын агуулгыг огт эзэмшээгүй хүүхдэд дүн тавих ёсгүй, хоёрдугаарт улсын шалгалтаа өгөөгүй хүүхдэд мөн ялгаагүй өгсөн мэтээр, бүр бусад суралцагчаас илүү 100 хувь дүн тавих ёсгүй. Сургуулийн захирал, сургалтын менежер, анги удирдсан багш нар энэ нөхцөл байдлыг бүгд мэдэж байсан. Тэгсэн атлаа идэвхтэй үйлдлээр бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүний хавсралт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Ангийн удирдсан багш С.Е идэвхтэй үйлдлээр ирцийг бүртгэж, дүнг нэгтгэж системд оруулсан.  Иймд  шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Эг гэм буруугийн шүүх хуралдаанд “...Дийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцаас одоо хүртэл байр сууриа илэрхийлж байгаа. Дийн үйлдэлд гэм буруугийн ямар хэлбэр байгаа юм бэ, санаатай хэлбэр байгаа юм уу, болгоомжгүй хэлбэр байгаа юм уу. Ер нь Б.Д гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй. Улсын шалгалтын комисс энэ асуудал дээр анхаараад,  тухайн хичээлийн жилд 12 дугаар ангийг хэдэн сурагч төгсөж байна гэдэг дээр дүгнэлтээ хийгээд аймгийн боловсролын газарт энэ хичээлийн жилд манай сургуулийг ийм тооны  хүүхэд төгсөж байна,  энэ суралцагч нарт бүрэн дунд боловсролын гэрчилгээ гаргуулъя гэдэг саналыг  явуулдаг. Ингээд санал явуулаад боловсролын газраас зөвшөөрсний дагуу боловсролын гэрчилгээ хэвлэгдэж гарч ирээд уг гэрчилгээнд журмаараа сургалтын комиссынхон дүнгээ тавиад эхлээд ангийн багш гарын үсэг зурсны дараа захирал, менежер хоёр баталгаажуулж гарын үсэг зурж байгаа. Тухайн хичээлийн жилд энэ хүүхэд сурсан уу үгүй юу гэдгийг  мэдэх үүрэг Дэд байгаа. Гэхдээ өдөр тутам суралцаж байгаа хүүхдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг Дэд биш ангийн багш, сургалтын менежерүүдэд  байгаа.  Дын энэ суралцагчийн талаар хэзээ мэдсэн бэ гэхээр бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгогдоод сургууль тарсны дараа, тухайн боловсролын баримт бичиг хүчин төгөлдөр болж, сурагчийн гарт очсоны дараа, тухайн жилийн 9-н сарын 20-ны үед нэг ийм гэрчилгээ олгогдсон юм байна гэдгийг мэдсэн гэдэг. Тэрнээс гадна би сая хавтаст хэргийн 39 дэх талыг судлуулсан, хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд байгаа Сайрангүл гэдэг Боловсрол шинжлэх ухааны газрын  бага боловсрол хариуцсан мэргэжилтний өгсөн мэдүүлгээс үзэхэд цахимаар хүүхэд суралцаад судлах ёстой бүх хичээлээ судалчихсан бол журамд заасныг үндэслээд боловсролын гэрчилгээ олгож болно гэсэн байдаг.  Суурь болон дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох дүйцүүлэх тухай 2019 оны А/156 дугаар журам байгаа. Энэ журмаар судлах ёстой хичээлийг зохих хувийг судалчихсан тохиолдолд  боловсролын гэрчилгээг олгож болохоор журамлаад өгчихсөн байдаг. 2022 оны 6 сард төгсөлт болсон, сургуулийн захирал Б.Дийн хувьд 2022 оны 9 сард Казахстан улс руу гараад явчихсан, цахимаар суралцаагүй хүүхдэд  гэрчилгээ олгосон  гэдгийг сүүлд мэдсэн. Мэдсэн даруйдаа сумын засаг даргатайгаа ярьсан, сумын засаг даргад  мэдэгдсэн нөхцөл байдлууд  тогтоогддог юм. Б.Д хэнд давуу байдал олгочихсон юм, өөртөө юм уу аль эсвэл бусдад юм уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй, тогтоогоогүй. Яг энэ баримт бичгийг өөрөө гаргаад олгочих эрх үүрэг бол сургуулийн захиралд байхгүй. Боловсролын газраас зөвшөөрөгдөөд, хэвлэгдээд гараад ирсэн бичиг баримт дээр гарын үсэг зурах ийм л үүрэгтэй хүн. Ийм учраас Дийн үйлдэлд  гэмт хэргийн шинж  байхгүй тул Б.Дийг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Я.С гэм буруугийн шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар Б.Дийг цагаатгаж шийдвэрлэх ёстой.Нэгдүгээрт 2022 оны 8 дугаар сарын  31-ний өдөр хурал хийсэн байгаа. Маргааш нь шинэ хичээлийн жил эхлэх ёстой. Хоёрдугаарт 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл байгаа. Эдгээр нотлох баримтуудыг бид нар мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Энэ 2 хурлын тэмдэглэлийн агуулга нь Еын асуудлыг хэлэлцсэн. Булган суманд бас хууль бусаар боловсролын гэрчилгээ олгосон асуудал гараад,  тэгээд аймгийн захирлуудын нэгдсэн семинар дээр энэ тухай хэлэлцэгдсэн байгаа. Захирал Б.Д нь семинар дуусангуут хамт олны хурал хийж, энэ асуудлыг хөндсөн  гэдгийг хэлье. Гэрч Сайрангүл, Ашим, Альфирах, Ахмарал, Уазира, Женис, Ахерке нарын мэдүүлгээр шүүгдэгч Д нь тухайн суралцагч Еыг төгсгөх, дүнг тавих талаар үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдохгүй байгаа. Энэ нь өөрөө Б.Дийг цагаатгах нотлох баримт гэж үзэж шинжлэн судлуулсан. Шүүгдэгч нар нь удаа дараагийн шүүх хуралдаан дээр, ялангуяа шүүгдэгч М, Е нар нь  Еыг төгсгөх талаар захирал Б.Д  ямар нэгэн байдлаар нөлөөлөөгөөгүй гэдгийг хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлүүд дээр тусгагдсан байгаа гэдгийг хэлье.  Боловсролын гэрчилгээ олгох талаар сайдын журам байгаа. Уг журмын 4.1.4-д гэрчилгээ үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчдөд танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналтын доор анги удирдсан багш зохион байгуулна гэж заасан Тэгэхээр захирлын ямар нэг нөлөө, оролцоо байхгүй гэдгийг хэлье. Мөн журмын 4.1-д мэдээллийн системд албан ёсоор бүртгэлгүй иргэнд гэрчилгээ үнэмлэх олгохгүй гэж заасан учраас мэдээллийн системд суралцагчийг бүртгэсэн, гэрчилгээг нь хэвлэж гаргасан, дүнг нь тавьсан хүмүүс буруутай. Захирал  хамгийн сүүлд гарын үсэг зурж байгаа гэдгийг хэлье. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох асуудал нь  12 дугаар ангид суралцах хугацаанд жилийн хугацаанд явагдах процесс. Хичээл орж байгаа багш нар нь дүн тавиад сургалтын менежер нь системд бүртгээд, ангийн багш нь ирц бүртгээд, дүнг нь оруулаад яваад байгаа.Гэтэл шууд  захирлыг буруутгаж байгаа нь эргэлзээтэй. Захирлын үүрэг 12 дугаар анги төгсөж байгаа 51 суралцагчийн гэрчилгээнд хамгийн сүүлд гарын үсэг зурж, цахим баталгаажуулалт хийх явдал. Үүнийг гэмт хэрэг гэж үзвэл албан тушаалын биш, өөр гэмт хэрэг. Гэхдээ хайнга хандах гэмт хэргийн шинжийг бас агуулахгүй байгаа.Шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д зааснаар суралцагч Ет зориуд санаатайгаар хүсэж, хууль бус гэрчилгээ олгож,  давуу байдлыг бий болгосон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдохгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

7. Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Х.З гэм буруугийн шүүх хуралдаанд “...Миний бие өнөөдөр хэргээ шүүлгэж байгаа шүүгдэгч Мын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүгдэгч Мыг Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д, анги удирдсан багш Е нартай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй хүүхдэд 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт  мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Гэтэл шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль эрх зүйн үндэслэл бүхий нотлох баримтууд хэрэгт цуглараагүй. Гэм буруугийн талаар эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ахансери, У.Еркежан, Д.Кабила, Сайрангүл, Ашим, Альфирах, Ахмарал, Уазира, Женис, Ахерке нарын мэдүүлгээр шүүгдэгч Д М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг нь өөрөө нийтийн албан тушаалтан, албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглах эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үйлдлээр бол илэрсэн байдаг. Хуулийн энэ агуулгаар авч үзвэл шүүгдэгч нар тухайн нийтийн албан тушаалыг эрхэлж байсан хугацаанд өөрсдийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу зориуд хэрэгжүүлэхгүй байх гэсэн гэмт санаа зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байхыг шаардаж байна. Гэтэл шүүгдэгч Мын хувьд энэ гэмт хэргийг зориуд хүсэж үйлдсэн үйлдэл тогтоогддоггүй. Ийм учраас Мыг авилга, албан тушаалын хэрэгт гэм буруутай гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр тухайн Е гэдэг хүүхдэд олгосон  гэрчилгээнд М албан тушаалын чиг үүргийн хувьд гарын үсэг зурахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Ямар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бэ гэвэл тухайн сурагч Е нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж, улирал болгон дүн тавигдаж, дараа нь жилийн эцсийн улсын шалгалтын дүн тавигдаж ирснээр гарын үсэг зурсан. Тухайн нөхцөл байдалд Еыг суралцаагүй гэж үзэх боломж байхгүй. Дүнг сургалтын менежер биш, багш нар тавьж байгаа, улсын шалгалтын комисс ажиллаж байгаа. Тэгэхээр дүн тавиад ирээд байхад сургалтын менежер тухайн дүнг үгүйсгэх эрх хэмжээ байхгүй. Мөн тухайн сурагчийн ирц цахим мэдээллийн санд орсон, боловсролын яамнаас төгсөгчийн тоогоор гэрчилгээ ирж байгаа, тухайн боловсролын гэрчилгээ нь овог нэрээр нь нэг бүрчлэн хэвлэгдэ ирээд анги удирдсан багш нь гарын үсэг зурчихсан байхад Н.Мыг буруутгах үндэслэлгүй. Үүгээрээ Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж хариуцлага тооцох боломж байхгүй.

Харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар баталсан суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын бичиг баримт олгох дүйцүүлэх журмын холбогдох заалтуудад зааснаар нягтлан шалгах буюу хянах үүргээ тухайн үед биелүүлээгүйгээс Турк улсад суралцаж байсан,12 дугаар ангид биечлэн суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй, багш нар бол суралцаагүй байхад нь дүн тавьсан зэрэг асуудлуудыг  хянаж шалгаагүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдалдаа хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Гэтэл энэ зүйл анги нь их хэмжээний хохирол хор уршиг учирсан байхыг шаарддаг. Тэгэхээр тухайн гэмт хэргийн материаллаг шинжийг мөн хангахгүй. Гэмт хэргийн шинжийг хангахгүй бол захиргааны буюу сахилгын шийтгэл ногдуулахаас биш эрүүгийн гэмт хэргийн хэмжээнд авч үзэж гэм буруутайд тооцох боломжгүй. Иймд  Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

8. Шүүгдэгч С.Еын өмгөөлөгч Х.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “...Миний хувьд шүүгдэгч Еын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Еыг Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Д, сургалтын менежер М нартай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Еад  2022 оны 6 сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын  гэрчилгээ олгож, хавсралтад дүнг шивж гарын үсэг зурж бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар прокуророос шүүхэд санал гаргаж байгаа. Энэ хэргийн хувьд буруутгаж байгаа гол үндэслэл нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний хавсралтад бүх дүнг Е шивж оруулсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байгаа.  Тухайн суралцагчийн дүнгийн хүснэгт нь улирлаар гараад  мэдээллийн цахим санд тухайн үед нь шивэгдээд явдаг. Тэгээд жилийн эцэст нь дүн нь нэгтгэгдээд автоматаар системээс гараад ирдэг. Тэр дүнг л Е ангийн багшийн хувьд нэгтгэж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хавсралт дээр шивж оруулсан, ийм үйл ажиллагаа байгаа. Тэрнээс биш тухайн суралцагчийн бүх дүнг Е тавьсан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байгаа. Нэгэнт тухайн хүүхдийн дүнгийн бүх хүснэгт нь гарч ирээд хэвлэгдсэн учраас тэр баримт дээр гарын үсэг зурсан нь үнэн байгаа.  Нөгөө талаар суралцагч Еын эцэг эх хоёр ирээд Етой уулзахдаа сургуулийн захирал, сургалтын менежер нарт хүүхдийнхээ талаар албан ёсоор мэдэгдсэн. Эдгээр удирдлагууд мэдэж байгаа гэдэг байдлаар танилцуулсан байдаг. Тэгээд Е суралцагч Еын талаар багш, удирдлагууд бүгдээрээ мэдэж байгаа, зөвшөөрсөн байгаа юм байна гэдэг байдлаар хандаж, тухайн хүүхдийн дүнг ситемээс  хуулж,  гэрчилгээ олгогдсон нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч С.Е нь тухайн сургуульд бол Монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг, анги удирдсан багш юм. Энэ нь нийтийн албан тушаалд хамаарах албан тушаалтан биш.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зарцуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д бол нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нар бол энэ хуулийн зохицуулалтад хамаарна гэж заасан. Дээрх хуульд С.Еын багш гэх албан тушаал хамаарахгүй байна. С.Е нийтийн албан тушаалтан биш, харин хамжигч байх боломжтой.С.Еын өмгөөлөгчийн хувьд С.Еыг нийтийн албан тушаалтан биш гэж хууль зүйн хувьд маргаж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

9. Эрүүгийн 2313000370092 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Иргэн Н.Еаас Авлигатай тэмцэх газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”... Миний хувьд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас жил бүр төгсөх суралцагчийн тоогоор захиалга авдаг, ингээд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудаас суралцагчийн захиалгын тоог статистик хариуцсан мэргэжилтэн нэгтгэж Боловсролын яам руу явуулж яамнаас сурагчдын тоогоор буюу захиалсан тоогоор боловсролын баримт бичиг ирдэг. 12-р ангид суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг эзэмшсэн байвал бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болно л гэсэн байгаа. Боловсролын гэрчилгээ олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэж гарын үсэг зурж тамга дарж олгодог. Ганц захирал ч гэхгүй ангийн багш, сургалтын менежер нь дүнгийн тавьж гарын үсэг зурдаг. Тийм болохоор ангийн багш, сургалтын менежер, захирал нар л олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг захирал багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа сурагчдад гардуулдаг. Хэрэв тухайн суралцагч хичээлд суугаагүй бол сургуулийн захирал багш нар хуралдаж үнэн бодит байдлыг үнэлж дүгнэх хэрэгтэй, үнэхээр хичээл таслаад суугаагүй бол 1 жил улираах, хойшлуулах арга хэмжээ авах ёстой байсан. Яг журамласан хууль дүрэм журам байхгүй. Цахим системд суралцагчийн дүнг багш нар өөрсдөө шивэх ёстой. 12-р ангийн бүрэн дунд боловсролын үнэмлэх дээрх дүн бол автоматаар цахимаас шууд шивэгддэг. Сурагчид олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5.500 төгрөг байдаг. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал нь 501.700 төгрөг байдаг” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

-Гэрч Н.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Толбо сумын Засаг даргаар ажилладаг бөгөөд тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д нь 2021-2022 оны хичээлийн жилд танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдэд хууль зөрчиж бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон гэж сонсож хуулийн байгууллагад гомдол гаргасан юм. Тус хүүхэд нь манай сумын 05 дугаар багийн иргэн Ш.Е гэх хүний Е гэх хүүхэд байсан бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад хэлний дамжаанд сурч байсан байна. Сургуулийн захирал Б.Д нь албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж бусдад бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, хууль зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Гэрч Ш.Екийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү болох Е нь 2021 оны 09 дүгээр сард Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орж сурч байгаад 10 дугаар сард Турк хэлний дамжаанд сурахаар болж Турк улс руу явсан. Тэгээд тухайн жил онлайнаар сурч байсан. 2021-2022 оны хичээлийн жилд Турк улсад байсан. Тухайн хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг танхимаар төгсөөгүй юм. Еад хичээл ордог байсан багш нар болон сургуулийн удирдлагуудтай миний бие очиж уулзаж, хүүгээ Турк улсад хэлний дамжаанд явж байгаа талаар танилцуулж хэлсэн. Тухайн үед багш нар болон сургуулийн удирдлагууд 6 дугаар сард ирж шалгалт өгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэж хэлсэн.

2022 оны 06 дугаар сард Турк улсаас ирэх боломжгүй, онгоцны нислэг байхгүй болсон тул ирээгүй. Тэгээд хичээл ордог багш нар өөрсдөө дүн тавьж өгсөн юм. Хүүхэд маань 9 дүгээр анги хүртэл тухайн сургуульд өөрийн биеэр сурч байсан. 10, 11 дүгээр ангийг аймгийн төвөөс “Дарын” сургуульд суралцаж төгсөөд, 12 дугаар ангидаа Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 10 дугаар сард Турк улсад хэлний дамжаанд сурахаар яваад ирээгүй. Хүү маань 12 дугаар ангид өөрийн биеэр сураагүй шалтгаанаас болж бүрэн дунд боловсрол эзэмшиж чадахгүй байсан болохоор би өөрийн биеэр ангийн багш, бусад хичээл ордог багш нар, сургуулийн удирдлагуудтай уулзаж учир байдлаа танилцуулснаар ангийн багш бичиж өгсөн байгаа. Ямар нэгэн эд зүйл, мөнгө өгч байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,

-Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн жилийн хичээлийн жил буюу 2021 оны 10 дугаар сард Е.Аын аав болох Ш.Е  нь Дарын сургуулиас хүүхдийнхээ бичиг баримтыг авч, манай сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлснээр Е.А нь манай сургуулийн 12 дугаар ангийн “А” бүлэгт орсон. Тухайн үед миний бие журмын дагуу бүртгэж авч, боловсролын системд оруулсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Турк улс руу хэлний дамжаанд явахаар болж Турк улс руу явсан. 2021-2022 оны хичээлийн жилд Е.А Турк улсад байсан. Тухайн хүүхдийг хичээлд сурсан талаар үнэлгээ гаргаж өгсөн, хичээл заасан багш нарын цахим журналаас анги удирдсан багш нь өөрийн ангийн цахим журналд хүүхдийн үнэлгээг өөрийн нэвтрэх эрхээр системд оруулж өгдөг. Оруулж өгсөн сурагчдын үнэлгээ, дүнг миний бие хянаж аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд хянуулж баталгаажуулснаар аймгаас А, Б маягт гарч ирдэг. Тэрний дагуу бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь Б маягтыг үндэслэж гарч ирнэ.

...Е.Аын аав Еек нь надад ирээд хүүгээ аймгийн төвд байрлах Дарын сургуулиас Толбо сумын Ерөнхий боловсролын сургууль руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу бүртгэж авсан. Бүртгэл хийх үед Е.А нь өөрөө ирж бүртгүүлээгүй, түүний аав Е баримт бичгийг нь авч ирээд бүртгүүлсэн. Е.Аын бүртгэж авах, сургуульд бүртгүүлэх талаар урьд сурч байсан сургуулиас хасалт хийсний дараа бүртгэдэг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын эхээр аав нь болох Е материалыг авч ирсэн, ингээд манайх руу шилжүүлэх буюу цаад сургуулиас нь хасалт хийгээгүй байсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийсний дараагаар бүртгэж авсан.

...Ер нь журмаараа бол бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад сурагч өөрийн биеэр орж шалгалт өгөх ёстой. Шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгохгүй, энэ талаар олгосон хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй. Гэрчилгээг сургуулийн захирал, менежер, багш нар гарын үсэг зурж олгодог. Сургуулийн захирал зөвшөөрч олгосон байх, энэ талаар би мэдэхгүй. Би улсын шалгалт аваагүй, яагаад ирээгүй сурагчид ийм өндөр оноо өгснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 42 дахь тал/,

-Гэрч У.Ены мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Б.Д манай сургуулийн захирлаар ажилладаг ба нэг сургуульд олон жил хамт ажилласнаар нэг нэгийгээ сайн танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Е.Аыг манай сургуулийн сурч байснаар хэвийн танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Миний бие Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрүүл мэндийн багшаар анх ажилд орж байсан. 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Миний бие 2021-2022 оны хичээлийн жилд С.Е багшийн удирдсан “12” ангийн “А” бүлэгт эрүүл мэндийн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Миний хөтөлсөн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг сайн санахгүй байна. Е.А гэх сурагч миний заасан хичээлд тухайн жил, суугаагүй. Миний бие Е Е гэх хүүхдэд ямар нэгэн байдлаар дүн тавьж байгаагүй. Миний хөтөлсөн тухайн жилийн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Дүн тавьж байгаагүй. Би өөрийн мэдээллийн системд нэвтрэх кодоор орж өөрөө бичиж, хөтөлдөг. Хэн нэгнээр дүн бичүүлж байгаагүй. Тухайн анги хариуцсан ангийн багш бичиж өгч сургалтын менежер, сургуулийн захирал нарт хянуулж батлуулах ёстой гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,

-Гэрч Д.Кйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд тухайн сурагч 12 дугаар ангийн “А” бүлэгт өөрийн биеэр ирж сурч байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард Турк улсад хэлний дамжаанд сурахаар явж байгаа гэж сургуулийн багш нараас сонссон. Тухайн сурагч 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангийн “А” бүлэгт сурч байсан талаар сайн мэдэхгүй. Миний бие багш, сурагч нарын ирцийн бүртгэлд хяналт тавихгүй. Сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн болон анги удирдсан багш нь хяналт тавих ёстой.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

-Гэрч З.Аманбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2021-2022 оны хичээлийн жилд 12 ангийн “А” бүлэгт зураг зүйн чиглэлээр хичээл орж байсан. Тухайн жил албан ёсоор Боловсролын яамнаас ирсэн багшийн цахим журналд бүртгэл хөтөлж хичээлийн жилийн ажлыг эхлэх ёстой. Миний хөтөлсөн багшийн цахим журналд дэлгэрэнгүй бичигдсэн байх ёстой. Хэдэн хүүхдийн бүрэлдэхүүнтэй сурч байсныг сайн санахгүй байна. Тухайн жилийн хичээлийн жилд Е.А гэх сурагч миний заасан хичээлд суугаагүй. Харин багшийн цахим журналд нэр нь байсан. Цахим журналд Еын нэр нь байгаа болохоор урд жил авсан байсан дүнгээ тавьсан. Өөрөө сайн сурдаг сурагч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, 

-Гэрч Ш.Слийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн сурагчдын хичээл заасан багш нар өөр өөрсдийн цахим системд нэвтрэх кодоор орж үнэлгээ дүнг цахим системд оруулдаг болсон. Тухайн оруулсан үнэлгээ дүнг сургуулийн захирал болон сургалтын менежерүүд үндэслэж боловсролын гэрчилгээ олгодог. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгохын тулд тухайн жилийн 12 дугаар анги төгсөх гэж байгаа сурагчдын нэрсийг хичээлийн жилийн эцсээр буюу 04 дүгээр сард сургуулиудын сургалтын менежерүүдээс төгсөгчдийн нэрсийг цахимаар тулгалт хийж захиалгыг нь авна. Дараагаар нь 05 дугаар сарын дунд үеэс эхэлж тухайн жилийн 12 дугаар анги төгсөх гэж байгаа бүх сургуулиудаас төгсөгчийн нэрсийг нэг бүрчлэн цахимаар тулгалт хийж авч сургуулиудын ирүүлсэн нэрсийн дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэхийн баримт бичгийн үнэ төлбөрийг сурагчаас анги удирдсан багш нь сургалтын менежерт хүлээлгэн өгч, сургалтын менежер нь аймгийн боловсролын газарт хариуцсан мэргэжилтний дансанд хийснээр тухайн жилийн 12 дугаар анги төгсөлтийн сурагч бүрт баримт бичиг яамнаас ирдэг” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/, 

-Гэрч Х.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Еийн Е нь 1 дүгээр ангиас 9 дүгээр анги хүртэл Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 10, 11 дүгээр ангидаа Өлгий сумын Дарын сургуульд суралцсан. Ингээд Толбо сумын сургуульд 12 дугаар ангидаа шилжиж ирсэн.  2021 оны 09 дүгээр сард 12 “А” ангид сурч байгаад 10 дугаар сараас хэлний бэлтгэлд явна гээд Турк улс руу явсан. Ингээд дахин миний хичээлд суугаагүй. Би Е.Аын 12 дугаар ангийн физикийн дүн тавиагүй, цахим журнал дээр байгаа 12 дугаар ангийн дүн бол 10-11 дүгээр ангид сурч байхад нь тавьсан дүн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/,

-Гэрч Т.Ан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Еийн Е нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Би улирлын шалгалтын дүнг тавиагүй. Би энэ насандаа 100 хувь үнэлгээг нэг ч сурагчид өгч байгаагүй. 100 хувь суралцдаг хүн гэж хаана ч байхгүй, миний хувьд хамгийн өндөр үнэлгээ 98 хувь л тавьж байсан. Тухайн дүнг магадгүй ангийн багш нь цахим системд оруулсан байж магадгүй. Эсхүл өмнөх 2 жилийн дүн нь автоматаар цахим системд орсон байж болох юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,

-Гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Еийн Е нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй. Миний хичээлд огт сууж байгаагүй. Би Е.Аад дүн тавиагүй. Заавал судлах хичээлд химийн хичээл хасагдсан байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,

-Гэрч Х.Уйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Еийн Е нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд явсан. Миний хувьд эхний улиралд сурч байхад нь нормативын шалгалт авахад хангалттай үнэлгээтэй байсан. Эхний улиралд би 100 хувийн үнэлгээ тавьсан. 2 дугаар улиралд буцаж ирнэ гэсэн боловч ирээгүй. Тэгээд би тухайн сурагчийн өмнөх жилийн дүн болон эхний улиралд сурч байсан үнэлгээг нь үндэслээд дүнг тавьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Гэрч Ө.Жйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Еийн Е нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд эхний улирал буюу 2021 оны 10 дугаар сар хүртэл сурч байгаад гадаад хэлний бэлтгэлд сурна гээд алга болсон. Би эцэг эхээс нь асуухад Турк руу хэлний бэлтгэлд явсан гэж хэлсэн. Тухайн сурагч бол маш сайн сурлагатай сурч байгаа, чиглэл нь гадаад хэлний чиглэлээр сурч байсан бөгөөд ер нь эцэг, эх нь ирж надаас дүнг тавиад өгөөч гэж гуйхаар нь дүнг засаж тавьж өгсөн. Би анх бол 90 хувийн үнэлгээ тавьсан. Учир нь Е.А бол сайн сурагч, 90 хувийн үнэлгээг хангалттай авч чадахаар сурагч байсан. Гэтэл эцэг, эх нь ирж гуйгаад “100 хувь гээд тавиад өгөөч, цаашид англи хэлний дүн нь их чухал байна” гээд байхаар нь цахим системд 100 хувь гэсэн үнэлгээг засаж тавьсан. Гэхдээ Е нь цахимаар надтай байнга холбогдоод хичээлээ аваад судалж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

-Гэрч Ө.Ахйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Еийн Е нь 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сурч байгаад алга болсон. 9, 10 дугаар сар хүртэл миний хичээлд сууж байсан. Би Е.Аад дүн тавиагүй. 1 дүгээр улирлын дүнг сурч байсан хугацааны дүнгээр тавьсан. Дараагийн улирлын дүнг нь би өөрөө хүүхэд хохироохгүй, төгсөх ангийн сурагч, мөн онц сурлагатай хүүхэд гээд тавьчихсан. Би эхний улиралд бол сурсан хичээл, сурагчийн хичээлийн оролцоог үндэслээд 94 хувь гэдэг үнэлгээг өмнөх хичээлийнх нь авсан дүнг хуваагаад тавьсан юм. Тухайн дүнг тавихад хэн нэгэн нөлөөлөөгүй, аав ээж нь надаас гуйгаагүй. Би хүүхдийн ирээдүйг бодоод дүн тавьсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай “Еийн Е нь 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тус сургуульд шилжин ирснийг статистик мэдээ хариуцсан  сургалтын менежер бүртгэж авсан байна. Дараа нь ямар ч хасалт хийлгээгүйгээр сургуулийн удирдлагад мэдэгдэхгүйгээр тус сургуулийг төгссөн байна” гэх албан бичиг, уг албан бичгээр хүргүүлсэн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн анги удирдсан багийн журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 61-68 дахь тал/,

-Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/135 дугаартай “Еийн Е /РД:БЙ04220411, ПД:Е2914913/ нь Чингис хаан агаарын замын боомтоор 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна...” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,

-Боловсролын үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/09 дугаартай “2021 оноос хойшхи хугацааны элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийн санд Еийн Е /БЙ04220411/-ын нэр дээр регистрийн дугаараар хайлт хийхэд шалгалт өгсөн талаар мэдээлэл алга байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 69-71 дэх тал/,

-Сурагч Е.Аад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэх БҮ20220225795 дугаартай Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,

-Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Б.Дийг захирлын албан тушаалд томилсон тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолт, сургалтын менежер Н.Мыг ажилд томилсон тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 88-95 дахь тал/,

-Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолт, түүнийг ажилд томилсон тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 96-116 дахь тал/,

-Яллагдагч С.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэрчилгээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байгаа юм. Е.А нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд манай ангид буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад Турк улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.Аын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн Ахансерид бүртгүүлээд манай анги руу хуваарилсан байсан. Ингэснээр автоматаар өмнөх бүх хичээлийн дүн бүх материал нь манай ангид бүртгэлээр орж ирдэг, түүний дагуу орж ирсэн. Манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд ирээгүй гэх үндэслэлээр хас, болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан. Гэтэл ийм зүйл болно гэдгийг би өөрөө мэдээгүй, ийнхүү ял шийтгэлд унана гэдгээ ч тухайн үедээ ойлгоогүй. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнг миний бие шивсэн, гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан. Ингэхдээ би Е.Аыг хичээлд суугаагүй гэдгийг мэдэж байсан хэдий ч өмнө нь энэ сурагч бол онц сурдаг, сурлага сайтай сурагч байсан гэдгийг мэддэг болохоор би тухайн 3 хичээлийн дүнг тавьсан.

...би анх удаагаа 12 дугаар анги төгсгөж байгаа. Е.Аыг төгсгөх талаар багш нарын хурал хийгээгүй. Тийм хурлын тэмдэглэл байхгүй. Е.А нь улсын шалгалтад ороогүй, цахимаар ч шалгалтад ороогүй. Улсын шалгалтын оноог бүх хичээлд 100 хувь тавьсан нь шударга бус явдал болсон байна. Би монгол хэлний хичээлд л 100 хувь тавьсан. Захирал багш Б.Д, менежер Н.М, ангийн багш буюу миний бие гээд бид гурав гарын үсэг зурж олгодог. Ер нь бол захирал, багш баталгаажуулж шийдвэр гаргасны дараа гэрчилгээг олгодог. Эхлээд сургалтын менежер гэрчилгээний хавсралтыг хэвлээд хянах үүрэгтэй. Тэгээд баталгаажуулж гарын үсэг зурсан. Ингэсний дараагаар захирал, багш гарын үсэг зурж баталгаажуулсны дараа нь би гарын үсэг зурсан. Би бол захирал багш, менежер гарын үсэг зурчихаар нь өөрсдөө мэдээд зурж байгаа юм байна гэж ойлгоод л гарын үсэг зураад гэрчилгээг нь олгочихсон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал/,

-Яллагдагч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Е.Аын бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр би гарын үсэг зурсан байна. Би тэр сурагчийг суманд байхгүй байгаа гэдгийг бол мэдэж байсан. Хэлний дамжаанд Турк улс руу явуулсан гэдгийг эцэг, эхээс нь сонссон. Надад хэлэхдээ ирээд шалгалтад орно гэж хэлж байсан. Мөн ангийн багш нь ч тэгж хэлж байсан. Би гэрчилгээнд гарын үсэг зурахдаа ангийн багшаас нь энэ сурагч эргэж ирсэн үү, үгүй юу гэдгийг асуугаагүй. Үнэмлэхийн хавсралт хэвлэгдээд ирэхээр нь гарын үсэг зурчихсан. Захирал Б.Д, менежер Н.М миний бие, ангийн багш буюу С.Е нар гарын үсэг зурж олгосон.

...Е.А нь байхгүй байгааг захирал багш Б.Д мэдэж байсан. Б.Д захирал мэдэлгүй яах бэ, тухайн сурагчийн мэдээлэл нь захирал дээр очиж байгаа, статистик мэдээтэй байнга танилцаж байгаа. Тэгээд ч захирал багш бол сургуулийн багш, сурагчдаа мэдэх үүрэгтэй. Хэн нь хаана юу хийж байгааг мэдэхгүй захирал гэж байхгүй. Тийм юм бол сургуулийн захирал байгаад яадаг юм бэ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

-Яллагдагч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Миний хувьд тухайн асуудлыг үнэхээр мэдэхгүй. Би асуудлыг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Амантай нь бүх удирдах ажилтнуудыг цуглуулж хуралдсан. Энэ үеэр тус аймгийн Булган суманд 2 сурагч сураагүй байхад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, ял шийтгэл авсан, иймд цаашид анхаарч ажиллаарай гэдэг мэдээллийг өгсөн.

Ингээд маргааш нь хичээл эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Толбо сумын Засаг даргаас надад “танай сургуульд 12 дугаар ангид сураагүй хүүхдэд хууль бусаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон асуудал байгаа эсэхийг лавлаж хариу ирүүл” гэхээр нь би холбогдох хүмүүсийг дуудаж хурал хийсэн. Тэгэхэд хурлын эцэст шийдвэрлэх хэсэг дээр 1 хүүхэд байгаа талаарх мэдээлэл авагдаж, тодруулж хариу хэлэхээр болсон. Ингээд тодруулахад Е.А нь манай сургуулийн системд бүртгэлтэй, төгссөн нь тодорхой болсон” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

-Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн, мөн тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтай нартай хийсэн хурлын тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

11.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 

-Баян-Өлгий аймгийн Толбо сумын бага ангийн багш ажилтай Ш.Е, н.Шынаргүл нарын хүү Е.Айх нь  2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн Ерөнхий боловсролын “Дарын” сургуулийн 12 дугаар ангид суралцаж байгаад Турк улсад хэлний бэлтгэлд суралцахаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Чингис хаан” агаарын замын боомтоор Монгол Улсын хилээр гарч, гадаад улс руу зорчсон байх бөгөөд Монгол Улсын хилээр буцаж орж ирээгүй  болох нь гэрч Ш.Еийн мэдүүлэг болон 1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх талд авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2-4в/5869,  2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/135 дугаартай албан бичгийн хуулбаруудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Улмаар суралцагч Е.Аын эцэг, гэрч Ш.Ек нь 2021 оны 10 дугаар сарын 15-16-ны үед хүү Е.Аыг Ерөнхий боловсролын “Дарын” сургуулиас өөрийн ажиллаж байгаа Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид шилжүүлэхээр түүний суралцагчийн хувийн хэрэг болон бусад бичиг баримтуудыг “Дарын” сургуулиас авч, Толбо сумын сургуулийн сургалтын менежер Х.Ахансерид өөрийн биеэр хүлээлгэн өгснөөр Х.Ахансери нь суралцагч Е.Аыг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд бүртгэн, боловсролын системд нэрийг нь оруулж, тус сургуулийн 12а ангид суралцуулахаар хуваарилсан байна.

Гэвч суралцагч Е.Аыг 2021 оны 10 дугаар сарын 15-17-ны хооронд тус сумын Ерөнхий боловсролын “Дарын” сургуулиас Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид шилжүүлсний дараа суралцагч Е.Ах нь гадаад улсад хэлний бэлтгэлд суралцахаар Монгол Улсын хилээр гарч явсан нь тогтоогджээ.

Тухайн цаг хугацаанаас хойш суралцагч Е.А нь Монгол Улсын хилээр буцаж орж ирээгүй, 2021-2022 оны хичээлийн жилд тэрээр гадаад улсад хэлний бэлтгэлд суралцаж байсны улмаас Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид танхимаар суралцах боломжгүй болсон тул түүний эцэг, тус сургуульд бага ангийн багшаар ажилладаг Ш.Е нь хамт ажилладаг Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд болон хичээл заадаг багш нартай өөрийн биеэр уулзаж, хүү Е.Аыг Турк улсад хэлний бэлтгэлд суралцаж байгааг танилцуулж, улмаар хүү Е.Ат ерөнхий боловсролын сургууль төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ хэрэгтэй байгааг хэлж, гуйснаар Е.Аын ирцийг боловсролын системд 100 хувийн ирцтэй бүртгэж, хичээл заадаг зарим багш нар Е.Ат дүн тавьж, сургуулийн захирал Б.Д, сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е нар нь нэг сургуульд хамт ажилладаг бага ангийн багш Ш.Еийн хүү Е.Аыг 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сургалтын агуулгыг бүрэн эзэмшиж, 100 хувийн үнэлгээтэй суралцаж төгссөн мэтээр, түүнд сургуулийн захирал Б.Д, сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е нарын гарын үсэг бүхий, БҮ20220225795 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Прокурорын яллах дүгнэлтээр дээрх үйл баримтад холбогдуулан шүүгдэгч Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Д, сургалтын менежерээр ажиллаж байсан Н.М, анги удирдсан багш С.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авилгын гэмт хэрэгт тооцохоор заажээ.

3. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “Нийтийн албан тушаалтан” гэх субьект үйлдсэн байхыг шаардаж байна.

4.Шүүгдэгч Б.Д, Н.М, Б.Е нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэх субъект  мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

5. Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж тус тус заасан бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор тус тус заажээ.

6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ……энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заажээ.

7. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар  мөн өдрөөс эхлэн тус аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон одоог хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа нь 1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь талд авагдсан нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н.М нь тус сургуулийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаалаар Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 88 дахь талд авагдсан сургуулийн захирал Х.Аийн тушаалын хуулбар, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.Е нь 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  Толбо сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар  томилогдон, одоог хүртэл ажиллаж байгаа болох нь 1 дэх хавтаст хэргийн 96-100 дахь талд авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх бөгөөд тэдгээрийн ажил, албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байна.

8.Иймд шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь эрхэлж байгаа албан үүргийн хүрээнд нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг төрийн үйлчилгээний албан хаагчид болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан” гэх субъект гэж үзнэ.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, мөн зүйлийн 3.1.2 дахь хэсэгт "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” ойлгохоор тус тус заажээ.

Дээрх хууль тогтоомжийг судлан үзэхэд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим бөгөөд төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан, нийтийн албанд ажиллаж байгаа төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг албан тушаалтан нь хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, шударга ёсыг дээдлэн, хууль тогтоомж,  эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр өөрт нь тухайлан олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд албаны үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагдана.

Тиймээс шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”, шүүгдэгч тус бүрийн ажлын байрны тодорхойлолтоор эрхэлж байгаа ажлын хүрээнд өөрт нь тухайлан олгосон, эрх, үүргийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2022 оны 6 дугаар сарын 22-ны үед  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ыг тус тус судлан үзэхэд суралцагчид бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх журмыг дараах байдлаар хуульчлан тогтоожээ.

Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7-д “Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж, Боловсролын тухай хууль (2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсон)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”бүх нийтийн ерөнхий боловсрол" гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг”, 3.1.4-д "боловсролын түвшин" гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг” тус тус ойлгоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно” гэж тус тус заажээ.

10. Бага дунд боловсролын тухай хууль(хүчингүй болсон)-ийн 6 дугаар зүйлд бүрэн дунд боловсролын агуулгыг хуульчилсан бөгөөд бүрэн дунд боловсролын агуулга нь (6.1.1) эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх; (6.1.2) байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх; (6.1.3) мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх; (6.1.4) бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж заасан байна.

11.Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Бага дунд боловсролын тухай хуулийн 7, 9 дүгээр зүйлээс үзэхэд суралцагчдад бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшүүлэх ба суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх, боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлж, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгохоор заажээ.

12. Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ерөнхий боловсролын сургууль нь сургалтын стандартаар бага, дунд боловсролыг эзэмшүүлэх үүрэгтэй байх бөгөөд суралцагч нь сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшиж, авбал зохих үнэлгээг авсны дараа сургуулийн захиргаанаас боловсролын баримт бичиг буюу тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа болох гэрчилгээг олгохоор хуульчилсан байжээ.

13. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-аар суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулах бөгөөд мөн журмын 1.4 зааснаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэнд бүрэн дунд .боловсролын үнэмлэх олгох, (2.1) мэдээллийн системд бүртгэгдсэн …бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчийн эцэг/эх-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар,  төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн холбогдох мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг сургалтын байгууллага жил бүрийн 5 сарын 01-ний дотор хянаж, мэдээлэл зөрүүтэй тохиолдолд бичиг баримттай нь тулгаж, зөвтгөж илгээнэ, (4.1.4) гэрчилгээ үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналт дор ангийн багш зохион байгуулна, (4.1.5) төгсөгч нь гэрчилгээ, үнэмлэхийн хэвлэлийн эхэд эцэг/эх-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, сурлагын үнэлгээний мэдээлэл үнэн зөв эсэхийг хянах бөгөөд мэдээлэл зөрүүтэй бичигдсэн тохиолдолд сургалтын менежер тэмдэглэл хөтлөн, холбогдох өөрчлөлтийг тухайн төгсөгчийг байлцуулан мэдээллийн системд хийнэ, (4.2) гэрчилгээ, үнэмлэхийн хэвлэлийн эхийг төгсөгчдөд танилцуулсны дараа сургалтын байгууллагын захирал хянан, цахим баталгаажуулалт хийж, аймгийн боловсролын газарт 2 хоногийн дотор илгээнэ, (4.5) төгсөгчдөд олгох гэрчилгээ, үнэмлэх дэх мэдээллийн үнэн зөв байдлыг цахим баталгаажуулалт хийсэн этгээд хариуцна, (4.6.6) гэрчилгээ үнэмлэхийн мэдээллийн системд бэлтгэгдсэн хэвлэлийн эхийг үнэт цаасан дээр төгсөгч бүрээр хэвлэж, анги удирдсан багш, сургалтын менежер, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, тамга дарна, (4.9) гэрчилгээ, үнэмлэх олгосон тухай мэдээллийг сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, тамга дарна”, (4.10) Энэхүү журмын 4.8-д заасан бүртгэлд анги удирдсан багш, сургалтын менежер, сургалтын байгууллагын захирал гарын үсэг зурж, аймгийн боловсролын газарт 3 хоногийн дотор хүргүүлнэ”, (4.14) мэдээллийн системд албан ёсны бүртгэлгүй иргэнд гэрчилгээ, үнэмлэх олгохгүй” гэж тус тус зааж, суурь болон дунд боловсролын гэрчилгээ олгох журмыг нарийвчлан тогтоосон байна.

Мөн уг журмын 8.1-д гэрчилгээ, үнэмлэхэд бичигдэх мэдээлэл, сургалтын үнэлгээнд өөрчлөлт оруулах, хууль бусаар баримт бичиг олгохыг хүсэх, шаардах, дарамтлах зэрэг хууль бус аливаа үйлдлийг хориглохоор зааж, уг журмыг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заажээ.

 

 14. Дээр дурдсан хууль тогтоомжуудаас үзэхэд нийтийн албан тушаалтан буюу ерөнхий боловсролын удирдлага Б.Д, менежерээр ажиллаж байсан Н.М, багш С.Е нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулиар өөрт нь тухайлан олгосон бүрэн эрх, үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд боловсролын стандартыг хэрэгжүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, тухайн хичээлийн жилд эзэмшвэл зохих сургалтын хөтөлбөрийн агуулгыг биечлэн суралцан эзэмшиж, зохих түвшний үнэлгээ авсан  суралцагчид боловсролын баримт бичиг олгох үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлж, багшийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчид хориглох хэм хэмжээг чанд сахин ажиллах үүрэгтэй байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь 2021-2022 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшээгүй, авбал зохих үнэлгээг аваагүй, хичээлд биечлэн суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй суралцагч болох Е.Аад бүрэн дунд  боловсролыг 98-100 хувийн үнэлгээтэй эзэмшсэн гэх баримт бичгийг олгосон нь албаны эрх ашгийн эсрэг, авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Тодруулбал: Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” эсхүл “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.

Боловсролын гэрчилгээ нь тухайн суралцагчийг суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэн төрөөс олгож байгаа баримт бичиг бөгөөд суралцагч нь бүрэн дунд боловсролыг эзэмшсэнээр цаашид гадаад, дотоодын их дээд, сургууль коллежид дэвшин суралцах, элсэлтийн шалгалтад орох, эрхийг үүсгэх зэргээр суралцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдол бүхий баримт бичиг тул уг гэрчилгээг хууль бусаар олгосныг  Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “давуу байдал” гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор суралцагч Е.Ат хууль бусаар бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон нь тогтоогдоогүй ч гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр  мөрдөгдөж байсан Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчиж, өөрт нь хуулиар тухайлан олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, хамт ажилладаг багш Ш.Еийн хүү Е.Аыг  2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид биечлэн суралцаагүй, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшиж, авбал зохих үнэлгээг аваагүй, улсын шалгалт өгөөгүй, тухайн хугацаанд гадаад улсад хэлний бэлтгэлд суралцаж байсан гэдгийг мэдэж байсан атлаа түүнд 98-100 хувийн үнэлгээ бүхий  бүрэн дунд боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон нь  төрийн албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл учраас шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Боловсролын баримт бичгийг олгох үйл явц нь нийтийн албан тушаалтны дур зоргын асуудал биш бөгөөд уг баримт бичгийг хууль бусаар олгох нь нийгэмд шударга бус явдлыг бий болгож, төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах сөрөг үр дагавартай, нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд Е.Ат олгох гэрчилгээнд шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар гарын үсэг зурснаар уг гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Б.Д нь “Би тухайн хүүхдийг танихгүй, 12 дугаар ангид биечлэн суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй, гадаадад хэлний бэлтгэлд суралцаж байгаа гэдгийг мэдээгүй” гэж гэмт хэргийн субьектив шинжийн хувьд маргасан боловч уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, суралцагч Е.Аын эцэг Ш.Е нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 10 жилийн сургуулийн захирлын 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай тушаалаар 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сургуулийн бага ангийн багшаар 23-24 жил ажиллаж байгаа, ахмад багш буюу шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нартай нэг байгууллагад хамт ажилладаг болох нь 1 дэх хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан, захирал К.Көкений тушаалын хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр  мөрдөн байцаалтын шатанд “Миний хүү Е.А нь Турк улсад их сургуульд сурч байгаа бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид өөрийн биеэр ирж суралцаж чадаагүй. Би Е.Ат хичээл орох багш нар болон сургуулийн удирдлагуудтай өөрийн биеэр уулзаж, хүүгээ Турк улсад хэлний бэлтгэлд суралцаж байгааг танилцуулж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах шаардлагатай гэдгийг хэлсэн” гэж мэдүүлсэн байна.

Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 51 сурагч суралцаж төгссөн талаар шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, тэр дундаа суралцагч Е.А нь 12 дугаар ангид эзэмшвэл зохих 19 хичээлийн 10 хичээлийг 100 хувийн үнэлгээтэй, 9 хичээлийг 94-98 хувийн үнэлгээтэй, сонгон судалсан 4 хичээлийн 3 хичээлийг 100 хувийн үнэлгээтэй, 1 хичээлийг 98 хувийн үнэлгээтэй тус тус шалгуулсан, улсын шалгалтын 4 хичээлийн үнэлгээ 100 хувь буюу тухайн хичээлийн жилд 12 дугаар ангийг 98-100 хувийн үнэлгээтэй төгссөн талаар боловсролын гэрчилгээнд тусгагдсан байх бөгөөд тухайн хичээлийн жилд суралцаж төгссөн 50 гаруй суралцагчаас сургуулийн шилдэг үнэлгээтэй сурагчийн талаарх мэдээллийг сургуулийн захирал, менежер, багш нар мэдэхгүй байх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Дийн “Би Е.А гэдэг хүүхдийг танихгүй, түүнийг 12 дугаар ангийн сургалтын агуулгыг бүрэн эзэмшээгүй, гадаад улсад хэлний бэлтгэлд суралцаж байгаа гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг нь гэрч Ш.Еийн мэдүүлгээр няцаагдаж байх тул Б.Дийн мэдүүлгээр түүний холбогдсон гэмт хэргийг үгүйсгэх, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлгүй, тэрээр сургуулийн захирлын хувьд боловсролын гэрчилгэн дэх суралцагчийн үнэлгээ үнэн зөв эсэхийг нягталж, шалгасны эцэст цахим баталгаажуулалт хийх, гэрчилгээнд  гарын үсэг зурах үүрэгтэй байна.

Түүнчлэн суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох эрх нь сургалтын байгууллагын захирлын албаны чиг үүрэгт хамаарах бөгөөд тэрээр Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар суралцагч Е.Аын асуудлаар багш нарын зөвлөлд асуудал тавьж шийдвэрлүүлэх, зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, эсхүл сургуулиас хасах, чөлөөлөх, 20.1.4-д зааснаар сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байхад идэвхтэй үйлдлээр Е.Ат хууль бусаар бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон Б.Дийн үйлдэл нь авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.М, С.Е нар нь суралцагч Е.Аыг 2021-2022 оны хичээлийн жилд Толбо сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаагүй, 12 дугаар ангийн сургалтын агуулгыг бүрэн эзэмшээгүй, улсын шалгалт өгөөгүй, тухайн жилд гадаад улсад хэлний бэлтгэлд суралцаж байгаа гэдгийг мэдэж байсан атлаа үйлдлээрээ нэгдэж, С.Е нь Е.Аын ирцийн мэдээллийг системд бүртгэж, дүнг 12 дугаар ангийн багш нарын оруулсан мэдээллээс нэгтгэн, өөрийн хариуцсан ангийн мэдээллийн системд оруулж, улмаар гэрчилгээний хавсралтын дүнг шивж оруулсныг сургалтын менежер Н.М хянаж, баталгаажуулсан, мөн Е.Ат олгосон хууль бус гэрчилгээнд гарын үсэг зурсан зэргээр гэмт хэргийн обьектив, субьектив талыг хамтран хэрэгжүүлсэн нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.М, С.Е, Б.Д нарыг бүлэглэж, үйлдлээрээ нэгдэн, Е.Ат хууль бусаар гэрчилгээ олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон  гэж үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Е нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би суралцагч Е.Ат сургалтын материалыг цахим хэлбэрээр явуулж байсан” гэж мэдүүлэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, түүнчлэн суралцагч Е.Аыг цахимаар буюу зайнаас суралцуулах, эсхүл түүний гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн байдлыг Монгол Улсын боловсролын бичиг баримттай дүйцүүлэх талаар эрх бүхий этгээдээс ямар нэгэн шийдвэр гаргасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Я.С, Д.Эрдэнэчимэг нараас энэ хэрэгт сургалтын менежер Х.Ахансери болон Е.Ат дүн тавьсан багш нар хамтран оролцсон гэх дүгнэлтийг гаргасан боловч тэдгээрийн үйлдэлд гэмт хэргийн субьектив, обьектив шинж тогтоогдоогүй, суралцагч Е.Ат бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, гарын үсэг зурж баталгаажуулснаар түүнд давуу байдал бий болсон нь тогтоогдож, гэмт хэрэг төгссөн байх тул шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй, ухамсартай үйлдлээр нэг байгууллагад хамт ажилладаг багш болох Ш.Еийн хүү Е.Ат 100 хувийн үнэлгээ бүхий бүрэн дунд боловсролын гэрчилгээг хууль бусаар олгож, бусдад давуу байдал бий болгосон нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е мөрдөн байцаалтын шатанд: ”...Сурагчид олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5.500 төгрөг байдаг. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал нь 501.700 төгрөг байдаг...” гэх мэдүүлгийг гаргаж, гэмт хэргийн хор уршигт 501.700  төгрөг нэхэмжилсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

3. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 501.700 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шатанд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 100020015401 дугаартай дансанд хувааж төлсөн болох нь 2 дахь хавтаст хэргийн 194-196 дахь талд авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13600 нэгж буюу 13.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Мын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12600 нэгж буюу 12.600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Еын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 11600 нэгж буюу 11.600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн шийтгэх тогтоол гарч байгаатай холбогдуулан шүүгдэгч нарт шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авч өгнө үү” дүгнэлтийг,

2. Шүүгдэгч С.Еын өмгөөлөгч Х.Бээс “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, С.Еын  нийтийн албанд томилогдох эрхийг бол 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Н.Мын өмгөөлөгч Х.Заас “...Шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирол хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад арилгасан, хувийн байдлын хувьд бол өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөдөлмөрлөх наснаас хэтэрсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, улсын яллагчаас санал болгож байгаа 13600 нэгж буюу 13.600.000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж торгох ялын доод хэмжээг оногдуулж,  торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөх, мөн эрх хасах нэмэгдэл ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Я.Сээс “...Шүүгдэгч Б.Дийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хагацаагаар хасаж, торгох ялын доод хэмжээг оногдуулж, 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

5. Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Эгээс “...Шүүхээс шүүгдэгч Б.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учраас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал хэлнэ. Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн нэмэгдэл ялыг ч гэсэн хөнгөрүүлэн доод хэмжээгээр оногдуулж  өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

6. Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн болно.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч нар нь бүлэглэж, гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа хэдий ч тэдгээр нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэж хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарыг  2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр суралцагч Е.Ат хууль бусаар бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт оногдуулах  эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлчилж байсан хуулиар тодорхойлох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, бусад хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаагүй буюу суралцагч Е.Ат хууль бусаар олгосон бүрэн дунд боловсролын гэрчилгээг хүчингүй болгоогүй нөхцөл байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын тус бүрт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт  торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв

Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1  дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,  36.10  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч  Ш ж овогт Бны Д, Ш овогт Нийн М, Б жп овогт Сйгийн Е  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М, С.Е нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Энэ шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Б