Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/02581

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр хороолол. 61 дүгээр байрны .... тоотод оршин суух, эрэгтэй, Б овогт Д.Б /РД ...../-Ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК /Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны 00 тоотод оршин байх, РД .... /-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдор “Т” ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах- худалдан авах гэрээ байгуулан, 46.74 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг захиалан мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцны гэрчилгээг өөрийи нэр дээрээ авч чадаагүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан тохиолдолд гүйцэтгэгч "Т” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүргэл уг үүргээ биелүүлэхгүй явсаар иргэн намайг хохироож байна. Зарим оршин суугчидтай уулзаж асуухад байрны оршин суугчид нийтээрэз гэрчилгээгээ аваагүй, зарим айл нь шүүхээр шийдвэрлүүлсэн гэдэг. Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 11 тоот хаягт байрлах, 46.74 м.кв 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Д.Билэгсайхан намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ....  дүгээр байрны ...тоот хаягт байрлах, А6.7А м.кв талбайтай, 1 өрөе орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд манай комланитай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоог 100 хувь төлж, дуусгасан болно. Иймд манай компани Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Б нь уг байрандаа 4-5 жил амьдарч байгаа. Манай компани гэрчилгээг нь гаргаж өгөхгүй гэж хэлээгүй. Байр баригдаж дуусаад Улсын комисс хүлээж авах

0006720

 

үед зоорийн давхарт нэмэлт багана хийх нэмэлт ажлын даалгавар өгсөн бөгөед манайх уг ажлаа хийсэн ч улсын комисс ажиллаагүй, асуудал сунжираад байгаа ~гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч “Т:: ХХК-ийн хооронд 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан, худалдах-худалдан авах тухай" гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу Д.Билэгсайхан нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 61 дүгээр байрны ... дүгээр орцны .... давхарт оайрлах. 46.74 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 650 ам.доллар, нийт 30 381 _ ам.доллараар худалдан авах, гэрээ байгуулах үед орон сууцны үнийн дүнгийн 50 хувийг буюу 15 190 ам.долларыг, үлдсэн 50 хувийг орон сууцыг хүлээн авч, түлхүүр гардаж авсан өдөр төлөх, хариуцагч "Т” ХХК нь барилгын стандарт, норм дүрэмд нийцсэн, чанартай барилгыг барьж, 2009 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар. хавтаст хэрэгт авагдсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах тухай" гэрээ гэх бичгийн баримтуудаар тогтоогджээ.

/хх-ийн 7-11 дүгээр тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө. түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсаы хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас * үзэхэд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч "Т:’ ХХК-д талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах- худалдан авах тухай" гэрээний дагуу орон сууцны төлбөрт 30 381 ам доллар буюу 34 700 000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордер гэсэн баримтууд, хариуцагч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох 30 381 ам.доллар буюу 34 700 000 төгрөгийг төлөх үүргээ блелүүлсэн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243.1-т буюу гэрээнд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

^ /хх-ийн 12-15, 30 дугаар тал/

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлд дурдсан орон сууцанд 2010 оноос одоог хүртэл хугацаанд амьдарч байгаа, уг орон сууцны галаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэл байхгүй болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох Сонгинохайрхаь дүүргийн 18 дугаар хорооны

 

Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар, уг орон сууцны ашиглалтын зардлуудыг төлсөн баримтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 7/2432 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 39-69, 70 дугаар тал/

Иймд нэхэмжлэгч Д.Б...ыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ... дүгээр байрны 11 тоотод байрлах, 46.74 м.кв талбай бүхий, орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1.  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1-д заасныг баримтлан Боржигин овогт Дэндэвийн Билэгсайханыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо. .... дүгээр хороолол, 61 дүгээр байрны ... тоотод байрлах, 46.74 м.кв талбай бүхий, орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүилиин
  1.  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б....аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 „төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б...д олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийи
  1. т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.