Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2017/00168

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2017/00168

Улаанбаатар хот

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                        

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* /РД: *******/-ын

Хариуцагч: , , тоотод оршин суух, ******* /РД: *******/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******тэй 2008 оноос нэг гэрт амьдарч байгаад 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Э.Анударийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй учир охиноо өөрийн нэрээр овоглосон. *******ийн ааш зан нь хувирч, бид тусдаа амьдрах болсон. Иймд *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:  Би  *******тай   2008   оноос   нэг   гэрт  амьдарч байгаад 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Б. төрсөн. Охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.         

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э.д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагад маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн.

*******, ******* нар нь 2008 онд хамтран амьдарч тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Э. төрсөн, ******* нь охин Э.Анударийн эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, охин Э.Анударийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Налайх дүүргийн *******ны “” ӨЭМТөвийн “х” тодорхойлолт /хх-6/, ийн “хүүхэд суралцаж буй тухай” тодорхойлолт /хх-7/ зэргээр нотлогдож байна. 

Хариуцагч ******* нь охин Э.д тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрдөг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр охин Э.д тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

            Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг *******ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Э.Анударийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хавтаст хэрэгт авагдсан: Охин Э.Анударийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Налайх дүүргийн *******ны “” ӨЭМТөвийн “х” тодорхойлолт /хх-6/, ийн “хүүхэд суралцаж буй тухай” тодорхойлолт /хх-7/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 31.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгох нь зүйтэй.       

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг *******ээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гаргуулж, 2009 оны 03 дугаар сарын    30-ны өдөр төрсөн охин ын /РД: УД09233021/-ийг тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд *******ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРСҮРЭН