Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/358

 

 

 

 

П.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, Ерөнхий  шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл, 

шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч П.Бд холбогдох эрүүгийн 1911002230365 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...тоотод оршин суух хаягтай, урьд: -2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар 1 жил 2 сар 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан;   

Шүүгдэгч П.Бг:

1. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Алтжин бөмбөгөр худалдааны төвийн С-7 лангуунаас хохирогч Ж.Ядамд "сэйф худалдаж авна" гэж хуурч, 220.000 төгрөгийг Хаан банкны 5064390067 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

  1. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Теку-2" ломбардад хохирогч Б.Батжаргалаас "барьцаанд тавьсан гар утсаа авна" гэж хуурч, 498.000 төгрөгийг залилсан,
  2. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мөнгөн завьяа" худалдааны төвд хохирогч Б.Халиуны түрээслэн ажиллуулдаг үнэт эдлэлийн лангуунаас монетан хос бөгжийг "мөнгийг нь данс руу чинь шилжүүлчихлээ" гэж хуурч, 651.000 төгрөгийг залилсан,
  3. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди худалдааны төвд хохирогч Б.Энх-Үйлсийн түрээслэн ажиллуулдаг гар утас худалдаалдаг лангуунаас Ай Фоне Эс 6 загварын гар утсыг "мөнгийг нь данс руу чинь шилжүүлчихлээ" гэж хуурч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жоби" худалдааны төвийн 2 дугаар давхар 11 дүгээр лангууг ажиллуулдаг хохирогч Ц.Чулуунцэцэгт "өөрийгөө Зайсангийн Астра Плас гэх газрын 1 дүгээр давхарт байрлах караокед ажилладаг гэж танилцуулан 21 ширхэг том гэрлийн бүрхүүл захиалж 6.000.000 төгрөг шилжүүлье, барааны мөнгө 5.250.000 төгрөг болж байгаа учраас зөрүү мөнгө 750.000 төгрөг эхний ээлжинд 500.000 төгрөг гаргаад өгөөч" гэж хуурч улмаар 500.000 төгрөгийг Хаан банкны 5064390067 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
  5. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цалам төвийн Стандарт барилгын материалын худалдааны төвд лангуу түрээслэгч Ц.Чимэдрэгзэнгээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг залилан авсан,
  6. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энхжин" худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ын хажууд иргэн Х.Төмөрөөс данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлээд 250.000 төгрөгийг залилан авсан,
  7. 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Есүй" үсчний газарт хохирогч Т.Одхүүг "БНХАУ руу циркийн ажилчдын үс засах ажилд авч явна" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 540.000 төгрөгийн хохирол учруулсан,
  8. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монтел" худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг "Смарт" гар утас худалдааны төвд хохирогч Н.Амаржаргалаас Ай Фоне 7 загварын гар утсыг "худалдаж авна мөнгийг нь дансаар шилжүүлсэн" гэж хуурч залилан 695.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.    2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн уу" гэх барьцаалан
зээлдүүлэх газраас хохирогч Г.Батбаатарыг "данс руу чинь шилжүүлчихье надад
бэлэн  мөнгө  гаргаад өг"  гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлэнгэ" нэртэй салон дотор хохирогч Б.Сэлэнгээс "би Монгол циркэд ажилладаг юм... манайд үсчнээр ажилладаг хүнд ажил явдал гараад ажиллах боломжгүй болсон, цалин нь 2 өдрийн 1.500.000 төгрөг байдаг надад гадаад паспортоо өгөөч мөн би таны ажлын хөлсийг одоо таны данс руу шилжүүлье, манай байгууллагын жолооч архи ууж байгаад цагдаад баригдчихсан байна... таны данс руу нийт 2.150.000 төгрөгийг шилжүүлье... 2 цагийн дараа орно.... илүү шилжүүлсэн 650.000 төгрөгөө одоо яаралтай авъя" гэж хэлээд 290.000 төгрөгийг 5075487829 гэсэн дугаартай Болормаа гэсэн эзэмшигчийн данс руу шилжүүлэн авч" хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 290.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
  2. 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвийн 4 давхарт 18 тоот лангууны худалдагч Б.Соёлсайханд "830.000 төгрөгийн үнэтэй Ай Фоне-7 загварын гар утсыг худалдаж авна, мөнгө шилжсэн гэсэн интернэт банкны баримтыг гар утсаар харуулан мөнгийг шилжүүлчихлээ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан,
  3. 2019 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгис кино театр дотор хохирогч Х.Цэвэлмааг "карт байхгүй байна би чамд мобайлаар шилжүүлчихье чи надад бэлэн мөнгө гаргаад өг" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг залилан авсан,
  4. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нямаа" салонд хохирогч Я.Нямбаярыг хуурч "дүү согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдсан байна. Автомашиныг нь ачих гээд байна би таны данс руу 600.000 төгрөг шилжүүлчихье данснаасаа гаргаад өг" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн 5064390067 дугаарын дансанд 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  5. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Орос хүнс" нэртэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг М.Отгонгэрэлд "данс руу чинь 500.000 төгрөг шилжүүлчихлээ одоо бэлнээр 200.000 төгрөг өгчих үлдэгдэл мөнгийг араас миний данс руу шилжүүлээрэй" гэж хуурч бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулж 200.000 төгрөг залилан авсан,
  1. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сет таН" худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.Оюунаас UGG загварын гутал 190.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гутлын үнийг интернэт банкаар шилжүүлсэн" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах "ТОП" барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байсан Ай фоне-6 маркийн гар утсаа авахдаа зээлийн төлбөр болох 200.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн гэж Б.Мөнгөншүүдэрийг хуурч бодит байдлыг нуух замаар гар утас залилан авсан,

18.   2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо
Улаанбаатар палас төвд Х.Гэрэлцолмонгоос "ванны алчуур худалдаж авна" гэж
хуурч 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  1. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэлгүүрийн худалдагч Д.Мягмаржавт "...дансаар мөнгө шилжүүлээд авчихъя" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 250.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өлзийсайхан барилгын дэлгүүрийн худалдагч иргэн Т.Болдбаатарт "..барилгын материал авъя төлбөрийг интернэтээр банкаар хийнэ" гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 480.000 төгрөгийг залилан авсан,
  3. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хаан банкны АТМ-д иргэн Ц.Ганхуягт "манай өвөө нас бараад бэлэн мөнгө авах гэсэн чинь картаа мартсан байна. Би тань руу 300.000 төгрөг мобайл банкаар шилжүүлж өгье" гэж хуурч 300.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
  4. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "И март" дэлгүүр дотор тамхины худалдаа хийж байсан Э.Ганчулуунаас тамхи худалдан авахдаа "мобайл банкаар тооцоо хийнэ, зөрүү мөнгийг бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч бэлнээр 200.000 төгрөг залилан авсан,
  5. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Торгоны зам худалдааны төвд хохирогч Э.Уранчимэгийн эзэмшлийн хаан банкны 5064390067 дугаартай данс руу бараа захиална зөрүү 455.000 төгрөгийг шилжүүлчих" гэж хуурч залилан авсан,
  6. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жимс ногооны дэлгүүрийн худалдагч Т.Алтантуяагаас "жимс худалдан авсан илүү мөнгө шилжүүлчихлээ" гэж хуурч 500.000 төгрөгийг бэлнээр залилан авсан,
  1. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "И март" худалдааны төвийн 6 дугаар давхарт тавилга худалдан авахаар илүү мөнгө шилжүүлчихлээ" гэж хуурч П.Энхбаяраас 400.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэнгэр плаза" худалдааны төвийн 2 дугаар давхарт тамхины лангуу ажиллуулдаг Э.Ахмедэдрисийн "лангуунаас дээрх бүх тамхинаас 1.360.000 төгрөгт тамхи бөөндөж авна данс руу чинь авах тамхины мөнгөн дээр нэмээд 500.000 төгрөгийг шилжүүлчихье, бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 500.000 төгрөгийг залилан авсан,
  3. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Тэнгис кино театрын орчим хохирогч У.Мөнхзаяад "37-24 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чинь 200.000 төгрөгөөр түрээсэлье" гээд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж хуурч залилсан,
  1. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хос" гутлын худалдааны төвд иргэн Д.Сайханчимэгт "эмэгтэйчүүдийн хорих ангид сайн үйлс хийх гэж байгаа" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 600.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сондра" нэртэй хүнсний дэлгүүрт байсан иргэн М.Шинэцэцэгээс "...захиалсан юм ирчихсэн чинь мөнгө дутаад байна бэлнээр мөнгө аваад буцаагаад дансаар шилжүүлчихье" гэж хуурч 200.000 төгрөгийг залилан авсан,
  3. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У.Зандаррагчааг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-368 тоот гэртээ байхад утсаар ярьж "Ирландад байна эмээ хагалгаанд орж байгаа түр мөнгө зээлээч" гэж хуурч 300.000 төгрөгийг Хаан банкны 5125058613 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

31.    2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар
хорооны нутаг, Метро Молл төвийн 1 дүгээр давхарт байрлан үйл ажиллагаа
явуулах "Энхлэн" бэлэн хувцасны дэлгүүрээс хохирогч Э.Золжаргалаас 170.000
төгрөгийн хувцас, зүүлт, биет 150.000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг
зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж
залилж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг "Баялаг Ундраа" худалдааны төвийн 211 дүгээр лангууны худалдагч С.Хүрэлчулуунаас "1102700 төгрөгийн Герман улсын ахуйн бараа бичүүлээд данс руу нь байгууллагынхаа данснаас 1.602.700 төгрөг шилжүүлээд зөрүү 500.000 төгрөгийг бэлнээр авчихъя" гэж хуурч гар утасны мессеж үзүүлээд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг бэлнээр залилсан,
  2. 2019 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвд хохирогч Л.Тогтохнямд "эмэгтэйчүүдийн хорих ангид сайн үйлс хийх гэж байгаа" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 250.000 төгрөгийг залилан авсан,
  3. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их орд худалдааны төвд хохирогч Л.Наранцэцэгт "Ай Фоне 6 загварын гар утсыг худалдаж авъя" гэж хуурч, 258.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне 6 маркийн гар утас болон бэлэн 5000 төгрөг залилан авсан,
  4. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Сандэй" худалдааны төвд хохирогч Т.Алтанчимэгээс "орны бүтээлэг хөнжил худалдаж авна" гэж хуурч, 90.000 төгрөгийн үнэ бүхий алчуур, бүтээлэг, хөнжил бэлэн 100.000 төгрөгийг залилан авсан,
  5. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо"Нарантуул" худалдааны төвд хохирогч Б.Аззаяагаас "хөнжил худалдаж авна, 295.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгье зөрүү 250.000 төгрөгийг бэлнээр өгөөч" гэж хуурч 25,000 төгрөгийн үнэ бүхий хөнжил 250.000 төгрөг залилан авсан,
  6. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн 67 дугаар лангууны худалдагч Т.Отгонжаргалаас "3.300.000 төгрөгийн торго, хадаг зэрэг эд зүйлийг 2.700.000 төгрөг болгон хямдруулж аваад мөнгийг нь байгууллагын данснаас мобайл банкаар шилжүүлж, хямдруулсан үнийн дүнг өөртөө авч байгаа" гэж хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,
  1. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Их Монгол" төвд иргэн Э.Мөнхчимэгээс "картаа хэрэглүүлээч" гэж хуурч 220.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах "Фрэш Фүүд" хүнсний дэлгүүрт иргэн А.Амартүвшинөөс 85.000 төгрөгийн үнэ бүхий жимсний цуглуулга, 200.000 төгрөг бэлнээр авч интернэт банкаар шилжүүлсэн гэж хуурч залилан авсан,
  3. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Баялаг ундраа" худалдааны төв дээр иргэн Н.Гантөмөрөөс "..мөнгийг нь дансаар шилжүүлнэ" гэж хуурч 53.100 төгрөгийн гутлын тавиур, халуун сав, лаа зэрэг эд зүйлсийг залилан авсан,
  4. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Зайсан Хилл худалдааны төвд хохирогч Н.Мөнхсайханд "линз ус худалдаж авъя мөнгийг нь дансаар шилжүүлье, компанийн дансанд мөнгө шилжүүлж болохгүй байна. Чиний данс руу шилжүүлээд буцаагаад авъя" гэж хуурч 227.500 төгрөгийг залилан авсан,
  1. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан Хилл" худалдааны төвийн "Аngelina Voloshina" дэлгүүрийн худалдагч Ө.Тэмүүлэнгээс "гутал авъя тооцоогоо мобайлаар шилжүүлье, нэмж 500.000 төгрөг шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч, 500.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл худалдааны төвийн "Мамешин" дэлгүүрийн худалдагч Ч.Ангарагсүрэнгээс "сандал ширээ авна" гээд худалдагчид нь мөнгө шилжүүлчихлээ зөрүү мөнгийг шилжүүлээд өгөөч гээд 360.000 төгрөгийг залилан авсан,
  3. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн худалдааны төвийн Гоо брэнд дэлгүүрийн худалдагч А.Цэнгэлд "120 хүний бэлэг авмаар байна гэж 3.720.000 төгрөгийн бэлэг боолгож, нэмээд 200.000 төгрөг шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч "гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 200.000 төгрөгийг залилан авсан,
  4. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скүэр худалдааны төвийн "Botanicus" дэлгүүрийн худалдагч Р.Бум-Аюушид 20 эмэгтэй хүний бэлэг худалдаж авъя гээд нэмээд мөнгө шилжүүлье жолоочдоо мөнгө өгөх ёстой чиний данс руу шилжүүлээд буцаагаад авъя" гэж хуурч 600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

46.     2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс төвийн “VP цүнх" дэлгүүрт иргэн
Б.Алтанхундагаас электрон тамхи, микрофон, асаагуур зэрэг 230.000 төгрөгийн
үнэ бүхий эд зүйлийн худалдан аван, төлбөрийг цахим банк ашиглан шилжүүлнэ
гэж итгүүлэн өөрийн данснаас мөнгө хасагдсан мессеж үзүүлэн хуурч залилсан,

  1. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Начин заан" дэлгүүрийн худалдагч иргэн Т.Өнөртогтохоос 200.000 төгрөгийг хуурч 200.000 төгрөгийг залилсан,
  2. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Абсолют худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "ЖЖ" ломбардад иргэн Г.Жавхлангаас 220.000 төгрөгийн барьцаанд тавьсан гар утсаа буцаан авч төлбөрийг мобайл банк ашиглан шилжүүлнэ гэж итгүүлэн өөрийн данснаас мөнгө хасагдсан мэт мессеж үзүүлэн хуурч залилсан,
  3. 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гар утас худалдааны төв"-ийн гар утасны лангуунаас иргэн Д.Даваабаярын Самсунг ЭС-8 загварын гар утсыг авна мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурч 500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
  4. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрийн 3 дугаар давхарт Үнэт эдлэл худалдаалдаг иргэн Р.Амгалангаас "монетан ээмэг, бөгж худалдаж авна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 362.560 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан,
  5. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд иргэн Х.Энхжаргалаас "бараа худалдаж авна мөнгө шилжүүлчихлээ" гэж хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,
  6. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лотус" үсчин гоо сайхны салонд ажилладаг Д.Оюун-Эрдэнээс "мөнгө илүү шилжүүлчихлээ 200.000 төгрөгийг буцаагаад өгөөч" гэж хуурч 200.000 төгрөгийг залилан авсан,
  7. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 цагаас 15 цагийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн 252 дугаар дугаар лангуу ажиллуулдаг иргэн Д.Ононгоос "төлбөрийг нь Голомт банкны дансаар шилжүүлсэн" гэж хуурч Голомт банкны данснаас 200.000 төгрөг хасагдсан гэж мессеж үзүүлэн хуурч хувцасны пластик шүүгээ, 3 хос дотуур хувцасны сав авч 132,000 төгрөгийн эд хөрөнгө залилан авсан,
  8. 2019 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг хохирогч Э.Мөнхзулд "манай хүүхэд сэхээнд байна, би таны данс руу шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч 300.000 төгрөгийг залилсан,
  9. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг дотуур хувцасны лангуу ажиллуулдаг хохирогч Г.Алтангэрэлд "200 ширхэг хос оймс худалдаж авна мөнгийг нь банкны дансаар шилжүүлнэ, маргааш болтол 400.000 төгрөг өгчих" гэж хуурч 100.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,
  10. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Лего ломбардад иргэн Э.Ууганбаатараас "Ай Фоне 7 загварын гар утсыг худалдан авна гэж итгүүлэн өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн" гэсэн мессеж үзүүлэн хуурч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
  1. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Kids дэлгүүрт Н.Дүгэр-Ичээд "төрийн бус байгууллагад ажилладаг, хорих ял эдэлж байгаа хүүхдүүд хувцас хандивлана" гэж хуурч 3.100.000 төгрөгийн бараа сонгож авахаар тохирч 3.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн гэж 400.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Корал төв доторх хүүхдийн тоглоомын тасагт С.Мягмарсүрэнд "хүүхдийн тоглоом худалдаж авна" гэж хуурч 240.000 төгрөгийг шилжүүлэн залилсан,
  3. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Solo mall" их дэлгүүрт баяр ёслол, чимэглэл худалдан борлуулдаг 421 дүгээр лангуунаас хохирогч Б.Цэцэгдарьд "Лайн лазер ХХК-ны менежер Болормаа гэж өөрийгөө танилцуулан хуримын чимэглэл хийлгэнэ, мөнгийг нь компаниас шилжүүлж дундаас нь мөнгө авна" гэж хуурч 550.000 төгрөгийг залилан авсан,
  4. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Шангри-Ла Молл худалдааны төвд Б.Мөнхтуяад "хувцас худалдан авна" гэж хуурч 240.000 төгрөгийг залилан авсан,

61.  2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Наран Молл" худалдааны төв дотор иргэн Б.Батсүрэнгээс бараа худалдан авна гэж хуурч 600.000 төгрөгийг өөрийн 5064390067 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

  1. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэг" төвд лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Н.Золжаргалыг "данс руу чинь мөнгөө шилжүүлээд бэлнээр авчихъя" гэж хуурч залилж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центр худалдааны төвд худалдаа эрхэлдэг Б.Загдсүрэнгээс "тоглоом худалдаж авна, бэлэн мөнгө хэрэгтэй байна, мөнгөө интернэт банкаар шилжүүлчихье" гэж хуурч бэлнээр 300.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий тоглоом залилан авсан,
  3. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Американ брэнд шоп дэлгүүрт хохирогч Г.Алтанхундагаас буяны ажилд хэрэглэх гэсэн юм гэж хэлээд 1.400.000 төгрөгийн бараа авна төлбөрийг нь дансаар хийнэ, 1.500.000 төгрөг шилжүүлье зөрүү 100.000 төгрөгийг бэлнээр өгөөч" гэж хуурч 100.000 төгрөгийг залилан авсан,
  4. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах "Косо" худалдааны төвийн 1 давхарт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "пүүз авна" гэж иргэн Б.Лхагва-Очирт төлбөр төлөгдсөн талаар мессеж үзүүлэн хуурч Жордан Жамп Мен Зэт загварын пүүзийг залилан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах "Минж плаза" дэлгүүр дотор байрлах "Цэмбий" нэртэй лангуун дээр худалдагчаар ажиллаж байсан иргэн Х.Бүрэнзаяаг хуурч 90.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  1. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт хохирогч Г.Ганчимэгт "Бүгд Найрамдах Хятад ард улсад 2 хоногийн хугацаатай үсний гоёлын засалт хийлгэж 1.000.000 төгрөгийн цалин өгнө" гэж хэлэн хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,
  2. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барс 2" худалдааны төвд нарийн боовны дэлгүүр ажиллуулдаг хохирогч С.Мөнхтуяад "...гадаад валютаар гүйлгээ хийсэн..." гэж хуурч 500.000 төгрөг залилан авсан,
  3. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бямбаа" салон дотор хохирогч С.Сарантуяад "эгч рүү мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна" гэж хуурч 250.000 төгрөгийг залилсан,
  4. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Гялгар төв дотор хохирогч Н.Батгэрэлд "би амралтын газарт их хэмжээгээр түлээний мод авах гэсэн юм данс руу чинь 2 сая төгрөг хийсэн байгаа чи миний данс руу 500.000 төгрөг шилжүүлчих" гэж хуурч 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан авсан,
  1. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 101 дүгээр байрны 103 тоотод үйл ажиллагаа явуулдаг Содон бараа гэр ахуйн барааны дэлгүүрт ажиллаж байсан Г.Адъяасүрэнгээс прокурорын газарт туслах ажилтнаар ажилладаг, хорих байгууллагын хүүхэд эмэгтэйчүүдэд туслах зорилгоор бараа материал авъя гэж итгэл төрүүлэн бэлдүүлж, бараа материалын мөнгийг мобайлаар шилжүүлэхдээ илүү мөнгө шилжүүлчихье" гэж хуурч Г.Адъяасүрэнг залилан 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хангай" модны зах дотор иргэн Д.Энхсайханд "...таны данс руу мөнгө хийчихье, буцаагаад та шилжүүлчих..." гэж хуурч мэхлэн улмаар түүнээс 5075487829 данс руу 1,436,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

73.     2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16:30 цагийн үед
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо "Хангай" захын хашаанд үйл ажиллагаа
явуулдаг иргэн Б.Тунгалагаас "2000 шуудай түлээ худалдаж авъя, мөнгийг нь
мобайл банкаар шилжүүлэхдээ 1.400.000 төгрөгийг нэмж шилжүүлье, та надад
1.400.000 төгрөгийг бэлнээр өгөөч" гэж итгэл төрүүлэн 7.000.000 төгрөгийг
шилжүүлсэн гэх мессеж үзүүлэн 1.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс руу
шилжүүлэн авч залилсан,

  1. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баярлах" салон дотор иргэн В.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5024176721 дугаартай данс руу шилжүүлсэн мэтээр хуурч 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  2. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гоо сайхны салон дотор иргэн А.Азжаргалын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн гэж баримт үзүүлэн хуурч, мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 400.000 төгрөгийг 5075487829 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
  1. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цолмонбадрах модны захад худалдаа эрхэлдэг иргэн С.Алтанцэцэгээс 6,212,000 төгрөгийн мод худалдаж авъя харин 8,000,000 төгрөг шилжүүлчихлээ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бараа материалын мөнгийг мобайлаар шилжүүлэхдээ "илүү мөнгө шилжүүлчихье" гэж хуурч 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  2. 2019 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Саstle" гэх цэнгээний газарт ажилладаг иргэн Т.Эрболдын дансанд 270,000 төгрөг шилжүүлчихье та бэлнээр гаргаад өгөөч гэж хуурч 270,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
  3. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн тамхины 1-4 тоот лангууг ажиллуулдаг иргэн Ш.Ариунаагаас 3,738,200 төгрөгийн тамхи худалдаж авахаар тохиролцож Хаан банкны 5071096577 тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн мэтээр хуурч зөрүү 1,261,800 төгрөгийг залилж авсан,
  1. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвд иргэн Б.Батхишигийн лангуунаас 2.000.000 төгрөгийн бараа худалдан авна гэж итгүүлэн, 3.000.000 төгрөгөөр авсан мэт баримт бүрдүүлэн үлдсэн 1.000.000 төгрөгийг буцаан авахаар тохирч, өөрийн данснаас 3.000.000 төгрөг шилжүүлсэн мэт дүр эсгэн, данснаас мөнгө хасагдсан талаар худал мессеж харуулан хуурч 870.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
  2. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мишээл экспо" худалдааны төвийн тавилгын А-21 тоот павильонд худалдаа эрхэлдэг иргэн Г.Хулангаас 3,500,000 төгрөгийн тавилга худалдаж авъя харин дансаар 5,000,000 төгрөг шилжүүлчихлээ гэж 1,500,000 төгрөгийг илүү шилжүүлчихсэн гэж төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5075487829 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан,
  3. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолбор худалдааны төвийн 3016 лангууны гоо сайхны дэлгүүрээс 15 ширхэг бэлгийн карт захиалж, 5.000.000 төгрөг мобайл банкаар шилжүүлье 15 ширхэг картын үнэ болох 3.750.000 төгрөг хасаж үлдсэн 1.250.000 төгрөгийг бэлнээр гаргаад өг компанийн мөнгө болохоор салгаж мөнгө гаргаж болохгүй байна гэж хуурч, мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт утсаар харуулж Б.Даваасүрэнгээс өөрийн дансаар 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
  4. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Доржсүрэнгийн Их наяд худалдааны төвийн лангуун дээр 3 ширхэг 3.150.000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуур авъя гэж дээрээс нь нэмээд 1.500.000 төгрөг илүү шилжүүлье гэж хэлээд 1.500.000 төгрөг өөрийн өөрийн Хаан банкны 5075487829 данс руу шилжүүлэн авч хуурч залилсан,
  5. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарлаг дэнж" худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн  Ц.Ууганцэцэгээс их хэмжээний  мах авна  гээд 2,000,000 төгрөг шилжүүлсэн   мэтээр   илүү  600,000  төгрөгийг бэлнээр  гаргаж өгөөч  гэж хуурч 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

84.   2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Л.Чинзоригоос 74-72 УНИ
улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг 3 хоногийн хугацаагаар
түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулан урьдын харилцааны явцад бий болсон
итгэлийг ашиглаж авч явсан боловч 3 хоног хугацаа хэтрүүлэн түрээсийн төлбөр
болон хугацаа хэтрүүлсний торгууль нийт 800,000 төгрөгийг төлөлгүй залилсан,

85.    2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 20 минутын үед
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг КFС түргэн хоолны газрын хажуу талд хүнсний ногооны үзэсгэлэн
худалдааны үеэр хүнсний ногоо худалдаж байсан иргэн С.Чинбатыг "би ресторанд
ажилладаг юм, 200-300 хүний авалттай төмс 20 шуудай, сонгино 10 шуудай,
лууван 8 шуудай, байцаа 2 шуудай, нарийн ногооноос тус бүр 10 кг-ийг 1.726.500
төгрөгөөр худалдаж авъя тохирч маргааш 13 цагт ногоогоо ирж авна, гэхдээ би
хоол амтлагч авах ёстой юм та одоо 400.000 төгрөгийг бэлнээр өгчих би
шилжүүлэх мөнгө дээрээ нэмээд интернэт банкаар шилжүүлчихлээ" гэж хуурч,
400.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

  1. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Золт худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Бадамын брэнд нэртэй дэлгүүр ажиллуулдаг Э.Мөнгөнчулуунаас "чацаргана, утлага, саван, лаа, давс зэрэг 23 нэр төрлийн барааг 2.699.000 төгрөгөөр худалдаж авъя таны данс руу 4.139.000 шилжүүлчихлээ та зөрүү 1.440.000 төгрөгийг бэлнээр өгчих" гэж хуурч 585.000 төгрөгийг дансаар 450.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 1.035.000 төгрөгийг Э.Мөнгөнчулуунаас авч залилсан,
  2. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-326 тоотод байрлах гар утас худалдааны газарт иргэн Д.Номин-Эрдэнийг өөрийн лангуу дээрээ зогсож байх үед нь түүнээс "Iphone-7" загварын гар утас худалдан авч, төлбөрийг гар утасны интернэт банк ашиглан хийхээр тохиролцон улмаар хохирогчид түүний данс руу 470,000 төгрөг шилжүүлж, данснаас зарлага гарсан гэх мессежийг гар утаснаасаа үзүүлж, төлбөрийг бодитоор явуулсан гэж хохирогчийг хуурч мэхлэн " Iphone-7" загварын гар утсыг шилжүүлэн авч, 370,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
  3. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хялганат" зах дээр иргэн Б.Тунгалагийг "....8.216.000 төгрөгийн үнэ бүхий мод худалдан авна, таны данс руу нийт 9.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлнэ, та уг мөнгөнөөс модны төлбөр болох 8.216.000 төгрөгийг өөрийнхөө дансанд үлдээгээд, харин зөрүү мөнгө буюу миний илүү шилжүүлсэн 780.000 төгрөгийг надад АТМ-с бэлнээр гаргаад өгчих, би хүнд бэлэн мөнгө өгөх хэрэгтэй байна...." гэж хуурч улмаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Миний дэлгүүр"-ийн орчимд 780.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
  4. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баялаг Ундраа" худалдааны төвийн 11 дүгээр лангуунд   үйл   ажиллагаа   эрхлэн   явуулдаг   иргэн   Л.Батмөнхөд   "...2.300.000 төгрөгийн хүнсний ногоо худалдаж авна мөн дээр нь Хаан банкны 5075487829 дугаарын данс хэлж өгөөд энэ данс руу 800.000 төгрөгийг манай ажилтан Болормаа гэж хүний данс байгаа юм аа энэ рүү цалин гээд шилжүүлээд өгөөч би ногоо худалдан авах 2.300.000 төгрөг дээрээ нэмж нийт 3.100.000 төгрөг таны данс руу шилжүүлье..." гэж хуурч 800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
  1. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нүүдэлчин" дэлгүүрт худалдаа эрхэлдэг иргэн Б.Гэрэлчимэгээс 4,190,000 төгрөгийн бараа худалдаж авъя харин дансаар 5,690,000 төгрөг шилжүүлчихлээ гэж 1,500,000 төгрөгийг илүү шилжүүлчихсэн гэж төөрөгдөлд оруулж 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5075487829 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан,
  2. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Б.Пүрэвчимэгийг 6,930,000 төгрөгийн бараа худалдан авна илүү мөнгө данс руу чинь шилжүүлчихлээ зөрүүг буцаагаад өгчих гэж хуурч 6.930.000 төгрөгийн бараа худалдан авна гэж зөрүү 1.070.000 төгрөгийг өөрийн 5075487829 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлэн авч залилсан,
  3. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын 019 дүгээр лангуу түрээслэгч иргэн Н.Алтантуулаас "3.400.000 төгрөгийн тамхи авна, 5.000.000 төгрөг шилжүүлчихлээ, 1.600.000 төгрөгийн буцаагаад шилжүүлчих" хэмээн хуурч 1.600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5075487829 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,
  4. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын 2 давхарт гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг иргэн Л.Даваадуламыг 1,390,000 төгрөгийн бараа худалдан авна таны данс руу илүү мөнгө шилжүүлчихлээ зөрүүг буцаагаад өгчих гэж хуурч 175,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
  5. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сандэй Плаза"-ийн В1 тоотод худалдаа эрхэлдэг иргэн Т.Оюунцэцэгээс 1.080.000 төгрөгийн бараа худалдан авахаар бэлдүүлэн улмаар 2.000.000 төгрөг "банк хооронд шилжүүлчихлээ" хэмээн мессеж үзүүлэн хуурч 920.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,
  6. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дээгий" нэртэй салонд үйлчлүүлээд Д.Нарангаравууд мөнгө шилжүүлсэн байгаа 1 дэх өдөр орно гэж хуурч 310,000 төгрөгийг авч, үйлчилгээний хөлс 30,000 төгрөгийг өгөлгүй залилсан,
  1. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо. Бөмбөгөр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг асаргаа, сувилгааны хэрэгсэл зардаг лангуу түрээслэгч Д.Пүрэвбатад өөрийгөө "Лантуун дохио" төрийн бус байгууллагын нягтлан бодогч байгаа, урд нь манай ажилтан нар ирж танай бараануудыг үзээд явсан байна, одоо би мөнгийг шилжүүлээд захиалга өгөөд явна, маргааш хаягаар хүргэж өгөөрэй гээд дансанд нь илүү 250.000 төгрөг хийсэн гэж хуурч бэлнээр 200.000 төгрөг, Хаан банкны 5064390067 дугаартай дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилж бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нарантуул" олон улсын худалдааны төвд иргэн Ц.Баяраагаас 3,639,900 төгрөгийн бараа авч илүү мөнгө дансаар шилжүүлье зөрүүг бэлнээр гаргаад өгчих хэмээн хуурч 1,360,100 төгрөгийг залилсан,
  3. 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд иргэн Д.Бат-Оюунаас "бараа авна" гэж 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,
  4.  2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Н.Батнасангаас 4,000,000 төгрөгийн үнэ бүхий торго худалдаж авна илүү мөнгө шилжүүлье зөрүүг нь гаргаад өгчих гэж хуурч 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,
  1. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нарантуул" олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн М.Батбаяраас "Зочид буудалдаа засвар хийж байгаа учраас 7,680,000 төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг ор худалдаж авна" гэж илүү мөнгө данс руу чинь шилжүүлье зөрүүг буцаагаад миний данс руу шилжүүлээч гэж хуурч 620,000 төгрөгийг залилсан,
  2. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хүннү Молл" худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Э.Энхтуяагаас бараа авч илүү 1,400,000 төгрөг илүү шилжүүлчихлээ яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул ээмэг, бөгжөө түр өгч байгаач барьцаанд тавиад буцаагаад аваад өгнө гэж хуурч 1,421,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч залилсан,
  3. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү Молл худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Г.Гэрэлмаагаас эд зүйл худалдан авна гэж хуурч мөнгө шилжүүлсэн зөрүү мөнгийг буцаан шилжүүлж өгнө үү гэж 900,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
  4. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хангүг косметикс" гоо сайхны барааны дэлгүүрт худалдаа эрхэлдэг иргэн Н.Болортуяад бараа авч илүү мөнгө дансаар шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч гэж хуурч 815,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

104. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар
хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Америк бараа" нэртэй дэлгүүрт
худалдаа эрхэлдэг Б.Батцогтод "3,500,000 төгрөгийн бараа авна автомашины
засварын мөнгө илүү шилжүүлсэн миний дансруу шилжүүлээд өгөөч" гэж хуурч
иргэн Б.Батцогтоос 910,000 төгрөгийг залилсан буюу Залилах гэмт хэргийг байнга
үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 55,381,060 төгрөгийн хохирол
учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч П.Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Бг долоон жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг найман жил найман сар тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн цагдан хоригдсон 264 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгаас 54,813,560 төгрөг гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгож, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 10 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, 

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгийн насанд хүрээгүй хүүхдүүдийг асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг оршин суух дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруутайгаа маргахгүй байгаа болно. П.Б нь бусдад 54,813,560 төгрөгийн хохирол учируулсан бөгөөд уг хохирлыг хорих ял эдлэх үедээ, гарч ирээд хөдөлмөр хийн төлж бусдыг хохиролгүй болгохоо илэрхийлж байгаа болно.

П.Б нь Б.А 4 настай, Б.А 2 настай хүүхдүүдтэй бөгөөд хүүхдүүд нь ээж П дээр нь өсөж хүмүүжиж байгаа бөгөөд П.Бг цагдан хоригдож байх үед охин Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болсон байх магадлалтай хэрэг одоо шалгагдаж байгааг дурьдах нь зүйтэй байхаа.

Иймд хүүхдийн эрхийг хүндэтгэн хорих ангид ял эдэлж байгаа ялтан ар гэрээсээ эргэлт авах, ар гэр оронтойгоо уулзах зохицуулалтаар хүүхдүүд эхтэйгээ уулзах боломжоор хангах, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 104 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр П.Бг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татагдсанаас хойш олон гэмт хэргийг нэмж үйлдсэн. Анх 37 удаагийн үйлдэлтэй байхад нь шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс нэмж гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас нэгтгэх шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. П.Б нь бага насны 2 хүүхэдтэй гэсэн үндэслэлээр цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Гэтэл батлан даалтад байх хугацаандаа хэрэг мөрдөн шалгагдаж байх явцад 70 орчим удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь П.Бгийн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлагыг харуулж байгаа юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Ялын хэмжээ тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эрүүгийн 1911002230365 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд нийт 104 удаагийн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 55,503,560 төгрөгийн хохирол учруулсан буюу:

1. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг Алтжин бөмбөгөр худалдааны төвийн С-7 лангуунаас хохирогч Ж.Ядамд "сэйф худалдаж авна" гэж хуурч, 220.000 төгрөгийг Хаан банкны 5064390067 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

  1. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Теку-2" ломбардад хохирогч Б.Батжаргалаас "барьцаанд тавьсан гар утсаа авна" гэж хуурч, 498.000 төгрөгийг залилсан,

            3. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мөнгөн завьяа" худалдааны төвд хохирогч Б.Халиуны түрээслэн ажиллуулдаг үнэт эдлэлийн лангуунаас монетан хос бөгжийг "мөнгийг нь данс руу чинь шилжүүлчихлээ" гэж хуурч, 651.000 төгрөгийг залилсан,

  1. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теди худалдааны төвд хохирогч Б.Энх-Үйлсийн түрээслэн ажиллуулдаг гар утас худалдаалдаг лангуунаас Ай Фоне Эс 6 загварын гар утсыг "мөнгийг нь данс руу чинь шилжүүлчихлээ" гэж хуурч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жоби" худалдааны төвийн 2 дугаар давхар 11 дүгээр лангууг ажиллуулдаг хохирогч Ц.Чулуунцэцэгт "өөрийгөө Зайсангийн Астра Плас гэх газрын 1 дүгээр давхарт байрлах караокед ажилладаг гэж танилцуулан 21 ширхэг том гэрлийн бүрхүүл захиалж 6.000.000 төгрөг шилжүүлье, барааны мөнгө 5.250.000 төгрөг болж байгаа учраас зөрүү мөнгө 750.000 төгрөг эхний ээлжинд 500.000 төгрөг гаргаад өгөөч" гэж хуурч улмаар 500.000 төгрөгийг Хаан банкны 5064390067 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
  3. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цалам төвийн Стандарт барилгын материалын худалдааны төвд лангуу түрээслэгч Ц.Чимэдрэгзэнгээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг залилан авсан,
  4. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энхжин" худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ын хажууд иргэн Х.Төмөрөөс данс руу чинь мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлээд 250.000 төгрөгийг залилан авсан,
  5. 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Есүй" үсчний газарт хохирогч Т.Одхүүг "БНХАУ руу циркийн ажилчдын үс засах ажилд авч явна" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монтел" худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг "Смарт" гар утас худалдааны төвд хохирогч Н.Амаржаргалаас Ай Фоне 7 загварын гар утсыг "худалдаж авна мөнгийг нь дансаар шилжүүлсэн" гэж хуурч залилан 695.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.    2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сайн уу" гэх барьцаалан
зээлдүүлэх газраас хохирогч Г.Батбаатарыг "данс руу чинь шилжүүлчихье надад
бэлэн  мөнгө  гаргаад өг"  гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлэнгэ" нэртэй салон дотор хохирогч Б.Сэлэнгээс "би Монгол циркэд ажилладаг юм... манайд үсчнээр ажилладаг хүнд ажил явдал гараад ажиллах боломжгүй болсон, цалин нь 2 өдрийн 1.500.000 төгрөг байдаг надад гадаад паспортоо өгөөч мөн би таны ажлын хөлсийг одоо таны данс руу шилжүүлье, манай байгууллагын жолооч архи ууж байгаад цагдаад баригдчихсан байна... таны данс руу нийт 2.150.000 төгрөгийг шилжүүлье... 2 цагийн дараа орно.... илүү шилжүүлсэн 650.000 төгрөгөө одоо яаралтай авъя" гэж хэлээд 290.000 төгрөгийг 5075487829 гэсэн дугаартай Болормаа гэсэн эзэмшигчийн данс руу шилжүүлэн авч" хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 290.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

  1. 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвийн 4 давхарт 18 тоот лангууны худалдагч Б.Соёлсайханд "830.000 төгрөгийн үнэтэй Ай Фоне-7 загварын гар утсыг худалдаж авна, мөнгө шилжсэн гэсэн интернэт банкны баримтыг гар утсаар харуулан мөнгийг шилжүүлчихлээ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан,
  2. 2019 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэнгис кино театр дотор хохирогч Х.Цэвэлмааг "карт байхгүй байна би чамд мобайлаар шилжүүлчихье чи надад бэлэн мөнгө гаргаад өг" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 200.000 төгрөгийг залилан авсан,
  3. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нямаа" салонд хохирогч Я.Нямбаярыг хуурч "дүү согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдсан байна. Автомашиныг нь ачих гээд байна би таны данс руу 600.000 төгрөг шилжүүлчихье данснаасаа гаргаад өг" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн 5064390067 дугаарын дансанд 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  4. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Орос хүнс" нэртэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг М.Отгонгэрэлд "данс руу чинь 500.000 төгрөг шилжүүлчихлээ одоо бэлнээр 200.000 төгрөг өгчих үлдэгдэл мөнгийг араас миний данс руу шилжүүлээрэй" гэж хуурч бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулж 200.000 төгрөг залилан авсан,
  5. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сет таН" худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.Оюунаас UGG загварын гутал 190.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гутлын үнийг интернэт банкаар шилжүүлсэн" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
  6. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах "ТОП" барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан байсан Ай фоне-6 маркийн гар утсаа авахдаа зээлийн төлбөр болох 200.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн гэж Б.Мөнгөншүүдэрийг хуурч бодит байдлыг нуух замаар гар утас залилан авсан,
  7. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо
    Улаанбаатар палас төвд Х.Гэрэлцолмонгоос "ванны алчуур худалдаж авна" гэж
    хуурч 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
  8. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэлгүүрийн худалдагч Д.Мягмаржавт "...дансаар мөнгө шилжүүлээд авчихъя" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 250.000 төгрөгийг залилан авсан,
  9. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өлзийсайхан барилгын дэлгүүрийн худалдагч иргэн Т.Болдбаатарт "..барилгын материал авъя төлбөрийг интернэтээр банкаар хийнэ" гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 480.000 төгрөгийг залилан авсан,
  10. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хаан банкны АТМ-д иргэн Ц.Ганхуягт "манай өвөө нас бараад бэлэн мөнгө авах гэсэн чинь картаа мартсан байна. Би тань руу 300.000 төгрөг мобайл банкаар шилжүүлж өгье" гэж хуурч 300.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
  11. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "И март" дэлгүүр дотор тамхины худалдаа хийж байсан Э.Ганчулуунаас тамхи худалдан авахдаа "мобайл банкаар тооцоо хийнэ, зөрүү мөнгийг бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч бэлнээр 200.000 төгрөг залилан авсан,
  12. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Торгоны зам худалдааны төвд хохирогч Э.Уранчимэгийн эзэмшлийн хаан банкны 5064390067 дугаартай данс руу бараа захиална зөрүү 455.000 төгрөгийг шилжүүлчих" гэж хуурч залилан авсан,
  13. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жимс ногооны дэлгүүрийн худалдагч Т.Алтантуяагаас "жимс худалдан авсан илүү мөнгө шилжүүлчихлээ" гэж хуурч 500.000 төгрөгийг бэлнээр залилан авсан,
  14. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "И март" худалдааны төвийн 6 дугаар давхарт тавилга худалдан авахаар илүү мөнгө шилжүүлчихлээ" гэж хуурч П.Энхбаяраас 400.000 төгрөгийг залилан авсан,
  15. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тэнгэр плаза" худалдааны төвийн 2 дугаар давхарт тамхины лангуу ажиллуулдаг Э.Ахмедэдрисийн "лангуунаас дээрх бүх тамхинаас 1.360.000 төгрөгт тамхи бөөндөж авна данс руу чинь авах тамхины мөнгөн дээр нэмээд 500.000 төгрөгийг шилжүүлчихье, бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 500.000 төгрөгийг залилан авсан,
  16. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Тэнгис кино театрын орчим хохирогч У.Мөнхзаяад "37-24 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чинь 200.000 төгрөгөөр түрээсэлье" гээд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж хуурч залилсан,
  17. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хос" гутлын худалдааны төвд иргэн Д.Сайханчимэгт "эмэгтэйчүүдийн хорих ангид сайн үйлс хийх гэж байгаа" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 600.000 төгрөгийг залилан авсан,
  18. 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сондра" нэртэй хүнсний дэлгүүрт байсан иргэн М.Шинэцэцэгээс "...захиалсан юм ирчихсэн чинь мөнгө дутаад байна бэлнээр мөнгө аваад буцаагаад дансаар шилжүүлчихье" гэж хуурч 200.000 төгрөгийг залилан авсан,
  19. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр У.Зандаррагчааг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-368 тоот гэртээ байхад утсаар ярьж "Ирландад байна эмээ хагалгаанд орж байгаа түр мөнгө зээлээч" гэж хуурч 300.000 төгрөгийг Хаан банкны 5125058613 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

31.   2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар
хорооны нутаг, Метро Молл төвийн 1 дүгээр давхарт байрлан үйл ажиллагаа
явуулах "Энхлэн" бэлэн хувцасны дэлгүүрээс хохирогч Э.Золжаргалаас 170.000
төгрөгийн хувцас, зүүлт, биет 150.000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг
зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж
залилж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг "Баялаг Ундраа" худалдааны төвийн 211 дүгээр лангууны худалдагч С.Хүрэлчулуунаас "1102700 төгрөгийн Герман улсын ахуйн бараа бичүүлээд данс руу нь байгууллагынхаа данснаас 1.602.700 төгрөг шилжүүлээд зөрүү 500.000 төгрөгийг бэлнээр авчихъя" гэж хуурч гар утасны мессеж үзүүлээд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 500.000 төгрөгийг бэлнээр залилсан,

33. 2019 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвд хохирогч Л.Тогтохнямд "эмэгтэйчүүдийн хорих ангид сайн үйлс хийх гэж байгаа" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 250.000 төгрөгийг залилан авсан,

34. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их орд худалдааны төвд хохирогч Л.Наранцэцэгт "Ай Фоне 6 загварын гар утсыг худалдаж авъя" гэж хуурч, 258.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне 6 маркийн гар утас болон бэлэн 5000 төгрөг залилан авсан,

35. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Сандэй" худалдааны төвд хохирогч Т.Алтанчимэгээс "орны бүтээлэг хөнжил худалдаж авна" гэж хуурч, 90.000 төгрөгийн үнэ бүхий алчуур, бүтээлэг, хөнжил бэлэн 100.000 төгрөгийг залилан авсан,

36. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо"Нарантуул" худалдааны төвд хохирогч Б.Аззаяагаас "хөнжил худалдаж авна, 295.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгье зөрүү 250.000 төгрөгийг бэлнээр өгөөч" гэж хуурч 25,000 төгрөгийн үнэ бүхий хөнжил 275.000 төгрөг залилан авсан,

37. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн 67 дугаар лангууны худалдагч Т.Отгонжаргалаас "3.300.000 төгрөгийн торго, хадаг зэрэг эд зүйлийг 2.700.000 төгрөг болгон хямдруулж аваад мөнгийг нь байгууллагын данснаас мобайл банкаар шилжүүлж, хямдруулсан үнийн дүнг өөртөө авч байгаа" гэж хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,

38. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Их Монгол" төвд иргэн Э.Мөнхчимэгээс "картаа хэрэглүүлээч" гэж хуурч 220.000 төгрөгийг залилан авсан,

39. 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах "Фрэш Фүүд" хүнсний дэлгүүрт иргэн А.Амартүвшинөөс 85.000 төгрөгийн үнэ бүхий жимсний цуглуулга, 200.000 төгрөг бэлнээр авч интернэт банкаар шилжүүлсэн гэж хуурч залилан авсан,

40. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Баялаг ундраа" худалдааны төв дээр иргэн Н.Гантөмөрөөс "..мөнгийг нь дансаар шилжүүлнэ" гэж хуурч 53.100 төгрөгийн гутлын тавиур, халуун сав, лаа зэрэг эд зүйлсийг залилан авсан,

41. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Зайсан Хилл худалдааны төвд хохирогч Н.Мөнхсайханд "линз ус худалдаж авъя мөнгийг нь дансаар шилжүүлье, компанийн дансанд мөнгө шилжүүлж болохгүй байна. Чиний данс руу шилжүүлээд буцаагаад авъя" гэж хуурч 70,000 төгрөгийн эд зүйлийг, бэлэн 200,000 төгрөгийг нийт 270.000 төгрөгийг залилан авсан,

42. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Зайсан Хилл" худалдааны төвийн "Аngelina Voloshina" дэлгүүрийн худалдагч Ө.Тэмүүлэнгээс "гутал авъя тооцоогоо мобайлаар шилжүүлье, нэмж 500.000 төгрөг шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч, 500.000 төгрөгийг залилан авсан,

43. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл худалдааны төвийн "Мамешин" дэлгүүрийн худалдагч Ч.Ангарагсүрэнгээс "сандал ширээ авна" гээд худалдагчид нь мөнгө шилжүүлчихлээ зөрүү мөнгийг шилжүүлээд өгөөч гээд 360.000 төгрөгийг залилан авсан,

44. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн худалдааны төвийн Гоо брэнд дэлгүүрийн худалдагч А.Цэнгэлд "120 хүний бэлэг авмаар байна гэж 3.720.000 төгрөгийн бэлэг боолгож, нэмээд 200.000 төгрөг шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч "гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 200.000 төгрөгийг залилан авсан,

45. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скүэр худалдааны төвийн "Botanicus" дэлгүүрийн худалдагч Р.Бум-Аюушид 20 эмэгтэй хүний бэлэг худалдаж авъя гээд нэмээд мөнгө шилжүүлье жолоочдоо мөнгө өгөх ёстой чиний данс руу шилжүүлээд буцаагаад авъя" гэж хуурч 600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

46.    2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс төвийн “VP цүнх" дэлгүүрт иргэн
Б.Алтанхундагаас электрон тамхи, микрофон, асаагуур зэрэг 230.000 төгрөгийн
үнэ бүхий эд зүйлийн худалдан аван, төлбөрийг цахим банк ашиглан шилжүүлнэ
гэж итгүүлэн өөрийн данснаас мөнгө хасагдсан мессеж үзүүлэн хуурч залилсан,

47. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Начин заан" дэлгүүрийн худалдагч иргэн Т.Өнөртогтохоос 200.000 төгрөгийг хуурч 200.000 төгрөгийг залилсан,

48. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Абсолют худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "ЖЖ" ломбардад иргэн Г.Жавхлангаас 220.000 төгрөгийн барьцаанд тавьсан гар утсаа буцаан авч төлбөрийг мобайл банк ашиглан шилжүүлнэ гэж итгүүлэн өөрийн данснаас мөнгө хасагдсан мэт мессеж үзүүлэн хуурч залилсан,

49. 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гар утас худалдааны төв"-ийн гар утасны лангуунаас иргэн Д.Даваабаярын Самсунг ЭС-8 загварын гар утсыг авна мөнгийг нь шилжүүлсэн гэж хуурч 500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

50. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрийн 3 дугаар давхарт Үнэт эдлэл худалдаалдаг иргэн Р.Амгалангаас "монетан ээмэг, бөгж худалдаж авна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 362.560 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан,

51. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд иргэн Х.Энхжаргалаас "бараа худалдаж авна мөнгө шилжүүлчихлээ" гэж хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,

52. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лотус" үсчин гоо сайхны салонд ажилладаг Д.Оюун-Эрдэнээс "мөнгө илүү шилжүүлчихлээ 200.000 төгрөгийг буцаагаад өгөөч" гэж хуурч 200.000 төгрөгийг залилан авсан,

53. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 цагаас 15 цагийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн 252 дугаар дугаар лангуу ажиллуулдаг иргэн Д.Ононгоос "төлбөрийг нь Голомт банкны дансаар шилжүүлсэн" гэж хуурч Голомт банкны данснаас 200.000 төгрөг хасагдсан гэж мессеж үзүүлэн хуурч хувцасны пластик шүүгээ, 3 хос дотуур хувцасны сав авч 212.000 төгрөгийн эд хөрөнгө залилан авсан,

54. 2019 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг хохирогч Э.Мөнхзулд "манай хүүхэд сэхээнд байна, би таны данс руу шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч" гэж хуурч 300.000 төгрөгийг залилсан,

55. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Билэг их дэлгүүрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг дотуур хувцасны лангуу ажиллуулдаг хохирогч Г.Алтангэрэлд "200 ширхэг хос оймс худалдаж авна мөнгийг нь банкны дансаар шилжүүлнэ, маргааш болтол 400.000 төгрөг өгчих" гэж хуурч 100.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,

56. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Лего ломбардад иргэн Э.Ууганбаатараас "Ай Фоне 7 загварын гар утсыг худалдан авна гэж итгүүлэн өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн" гэсэн мессеж үзүүлэн хуурч 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

57. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Kids дэлгүүрт Н.Дүгэр-Ичээд "төрийн бус байгууллагад ажилладаг, хорих ял эдэлж байгаа хүүхдүүд хувцас хандивлана" гэж хуурч 3.100.000 төгрөгийн бараа сонгож авахаар тохирч 3.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн гэж 400.000 төгрөгийг залилан авсан,

58. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Корал төв доторх хүүхдийн тоглоомын тасагт С.Мягмарсүрэнд "хүүхдийн тоглоом худалдаж авна" гэж хуурч 240.000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

59. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Solo mall" их дэлгүүрт баяр ёслол, чимэглэл худалдан борлуулдаг 421 дүгээр лангуунаас хохирогч Б.Цэцэгдарьд "Лайн лазер ХХК-ны менежер Болормаа гэж өөрийгөө танилцуулан хуримын чимэглэл хийлгэнэ, мөнгийг нь компаниас шилжүүлж дундаас нь мөнгө авна" гэж хуурч 550.000 төгрөгийг залилан авсан,

60. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Шангри-Ла Молл худалдааны төвд Б.Мөнхтуяад "хувцас худалдан авна" гэж хуурч 240.000 төгрөгийг залилан авсан,

61.  2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Наран Молл" худалдааны төв дотор иргэн Б.Батсүрэнгээс бараа худалдан авна гэж хуурч 600.000 төгрөгийг өөрийн 5064390067 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан,

62. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэг" төвд лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Н.Золжаргалыг "данс руу чинь мөнгөө шилжүүлээд бэлнээр авчихъя" гэж хуурч залилж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

63. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай центр худалдааны төвд худалдаа эрхэлдэг Б.Загдсүрэнгээс "тоглоом худалдаж авна, бэлэн мөнгө хэрэгтэй байна, мөнгөө интернэт банкаар шилжүүлчихье" гэж хуурч бэлнээр 300.000 төгрөг, 50.000 төгрөгийн үнэ бүхий тоглоом залилан авсан,

64. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Американ брэнд шоп дэлгүүрт хохирогч Г.Алтанхундагаас буяны ажилд хэрэглэх гэсэн юм гэж хэлээд 1.400.000 төгрөгийн бараа авна төлбөрийг нь дансаар хийнэ, 1.500.000 төгрөг шилжүүлье зөрүү 100.000 төгрөгийг бэлнээр өгөөч" гэж хуурч 100.000 төгрөгийг залилан авсан,

65. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах "Косо" худалдааны төвийн 1 давхарт 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "пүүз авна" гэж иргэн Б.Лхагва-Очирт төлбөр төлөгдсөн талаар мессеж үзүүлэн хуурч Жордан Жамп Мен Зэт загварын пүүзийг залилан авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

66. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах "Минж плаза" дэлгүүр дотор байрлах "Цэмбий" нэртэй лангуун дээр худалдагчаар ажиллаж байсан иргэн Х.Бүрэнзаяаг хуурч 90.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

67. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт хохирогч Г.Ганчимэгт "Бүгд Найрамдах Хятад ард улсад 2 хоногийн хугацаатай үсний гоёлын засалт хийлгэж 1.000.000 төгрөгийн цалин өгнө" гэж хэлэн хуурч 500.000 төгрөгийг залилан авсан,

68. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барс 2" худалдааны төвд нарийн боовны дэлгүүр ажиллуулдаг хохирогч С.Мөнхтуяад "...гадаад валютаар гүйлгээ хийсэн..." гэж хуурч 500.000 төгрөг залилан авсан,

69. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бямбаа" салон дотор хохирогч С.Сарантуяад "эгч рүү мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна" гэж хуурч 250.000 төгрөгийг залилсан,

70. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Гялгар төв дотор хохирогч Н.Батгэрэлд "би амралтын газарт их хэмжээгээр түлээний мод авах гэсэн юм данс руу чинь 2 сая төгрөг хийсэн байгаа чи миний данс руу 500.000 төгрөг шилжүүлчих" гэж хуурч 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан авсан,

71. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 101 дүгээр байрны 103 тоотод үйл ажиллагаа явуулдаг Содон бараа гэр ахуйн барааны дэлгүүрт ажиллаж байсан Г.Адъяасүрэнгээс прокурорын газарт туслах ажилтнаар ажилладаг, хорих байгууллагын хүүхэд эмэгтэйчүүдэд туслах зорилгоор бараа материал авъя гэж итгэл төрүүлэн бэлдүүлж, бараа материалын мөнгийг мобайлаар шилжүүлэхдээ илүү мөнгө шилжүүлчихье" гэж хуурч Г.Адъяасүрэнг залилан 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

72. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хангай" модны зах дотор иргэн Д.Энхсайханд "...таны данс руу мөнгө хийчихье, буцаагаад та шилжүүлчих..." гэж хуурч мэхлэн улмаар түүнээс 5075487829 данс руу 1,436,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

73.      2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16:30 цагийн үед
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо "Хангай" захын хашаанд үйл ажиллагаа
явуулдаг иргэн Б.Тунгалагаас "2000 шуудай түлээ худалдаж авъя, мөнгийг нь
мобайл банкаар шилжүүлэхдээ 1.400.000 төгрөгийг нэмж шилжүүлье, та надад
1.400.000 төгрөгийг бэлнээр өгөөч" гэж итгэл төрүүлэн 7.000.000 төгрөгийг
шилжүүлсэн гэх мессеж үзүүлэн 1.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс руу
шилжүүлэн авч залилсан,

74. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баярлах" салон дотор иргэн В.Эрдэнэцэцэгийн Хаан банкны 5024176721 дугаартай данс руу шилжүүлсэн мэтээр хуурч 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

75. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гоо сайхны салон дотор иргэн А.Азжаргалын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн гэж баримт үзүүлэн хуурч, мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон 400.000 төгрөгийг 5075487829 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

76. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цолмонбадрах модны захад худалдаа эрхэлдэг иргэн С.Алтанцэцэгээс 6,212,000 төгрөгийн мод худалдаж авъя харин 8,000,000 төгрөг шилжүүлчихлээ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бараа материалын мөнгийг мобайлаар шилжүүлэхдээ "илүү мөнгө шилжүүлчихье" гэж хуурч 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

77. 2019 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Саstle" гэх цэнгээний газарт ажилладаг иргэн Т.Эрболдын дансанд 270,000 төгрөг шилжүүлчихье та бэлнээр гаргаад өгөөч гэж хуурч 270,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

78. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвийн тамхины 1-4 тоот лангууг ажиллуулдаг иргэн Ш.Ариунаагаас 3,738,200 төгрөгийн тамхи худалдаж авахаар тохиролцож Хаан банкны 5071096577 тоот дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн мэтээр хуурч зөрүү 1,261,800 төгрөгийг залилж авсан,

79. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвд иргэн Б.Батхишигийн лангуунаас 2.000.000 төгрөгийн бараа худалдан авна гэж итгүүлэн, 3.000.000 төгрөгөөр авсан мэт баримт бүрдүүлэн үлдсэн 1.000.000 төгрөгийг буцаан авахаар тохирч, өөрийн данснаас 3.000.000 төгрөг шилжүүлсэн мэт дүр эсгэн, данснаас мөнгө хасагдсан талаар худал мессеж харуулан хуурч 870.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

80. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мишээл экспо" худалдааны төвийн тавилгын А-21 тоот павильонд худалдаа эрхэлдэг иргэн Г.Хулангаас 3,500,000 төгрөгийн тавилга худалдаж авъя харин дансаар 5,000,000 төгрөг шилжүүлчихлээ гэж 1,500,000 төгрөгийг илүү шилжүүлчихсэн гэж төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 5075487829 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан,

81. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолбор худалдааны төвийн 3016 лангууны гоо сайхны дэлгүүрээс 15 ширхэг бэлгийн карт захиалж, 5.000.000 төгрөг мобайл банкаар шилжүүлье 15 ширхэг картын үнэ болох 3.750.000 төгрөг хасаж үлдсэн 1.250.000 төгрөгийг бэлнээр гаргаад өг компанийн мөнгө болохоор салгаж мөнгө гаргаж болохгүй байна гэж хуурч, мөнгө шилжүүлсэн гүйлгээний баримт утсаар харуулж Б.Даваасүрэнгээс өөрийн дансаар 1.250.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

82. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Доржсүрэнгийн Их наяд худалдааны төвийн лангуун дээр 3 ширхэг 3.150.000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуур авъя гэж дээрээс нь нэмээд 1.500.000 төгрөг илүү шилжүүлье гэж хэлээд 1.500.000 төгрөг өөрийн өөрийн Хаан банкны 5075487829 данс руу шилжүүлэн авч хуурч залилсан,

83. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарлаг дэнж" худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн  Ц.Ууганцэцэгээс их хэмжээний  мах авна  гээд 2,000,000 төгрөг шилжүүлсэн   мэтээр   илүү  600,000  төгрөгийг бэлнээр  гаргаж өгөөч  гэж хуурч 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

84.   2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Л.Чинзоригоос 74-72 УНИ
улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашиныг 3 хоногийн хугацаагаар
түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулан урьдын харилцааны явцад бий болсон
итгэлийг ашиглаж авч явсан боловч 3 хоног хугацаа хэтрүүлэн түрээсийн төлбөр
болон хугацаа хэтрүүлсний торгууль нийт 800,000 төгрөгийг төлөлгүй залилсан,

85.    2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 20 минутын үед
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг КFС түргэн хоолны газрын хажуу талд хүнсний ногооны үзэсгэлэн
худалдааны үеэр хүнсний ногоо худалдаж байсан иргэн С.Чинбатыг "би ресторанд
ажилладаг юм, 200-300 хүний авалттай төмс 20 шуудай, сонгино 10 шуудай,
лууван 8 шуудай, байцаа 2 шуудай, нарийн ногооноос тус бүр 10 кг-ийг 1.726.500
төгрөгөөр худалдаж авъя тохирч маргааш 13 цагт ногоогоо ирж авна, гэхдээ би
хоол амтлагч авах ёстой юм та одоо 400.000 төгрөгийг бэлнээр өгчих би
шилжүүлэх мөнгө дээрээ нэмээд интернэт банкаар шилжүүлчихлээ" гэж хуурч,
400.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

86. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Золт худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Бадамын брэнд нэртэй дэлгүүр ажиллуулдаг Э.Мөнгөнчулуунаас "чацаргана, утлага, саван, лаа, давс зэрэг 23 нэр төрлийн барааг 2.699.000 төгрөгөөр худалдаж авъя таны данс руу 4.139.000 шилжүүлчихлээ та зөрүү 1.440.000 төгрөгийг бэлнээр өгчих" гэж хуурч 585.000 төгрөгийг дансаар 450.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 1.035.000 төгрөгийг Э.Мөнгөнчулуунаас авч залилсан,

87. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-326 тоотод байрлах гар утас худалдааны газарт иргэн Д.Номин-Эрдэнийг өөрийн лангуу дээрээ зогсож байх үед нь түүнээс "Iphone-7" загварын гар утас худалдан авч, төлбөрийг гар утасны интернэт банк ашиглан хийхээр тохиролцон улмаар хохирогчид түүний данс руу 470,000 төгрөг шилжүүлж, данснаас зарлага гарсан гэх мессежийг гар утаснаасаа үзүүлж, төлбөрийг бодитоор явуулсан гэж хохирогчийг хуурч мэхлэн " Iphone-7" загварын гар утсыг шилжүүлэн авч, 370,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

88. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хялганат" зах дээр иргэн Б.Тунгалагийг "....8.216.000 төгрөгийн үнэ бүхий мод худалдан авна, таны данс руу нийт 9.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлнэ, та уг мөнгөнөөс модны төлбөр болох 8.216.000 төгрөгийг өөрийнхөө дансанд үлдээгээд, харин зөрүү мөнгө буюу миний илүү шилжүүлсэн 780.000 төгрөгийг надад АТМ-с бэлнээр гаргаад өгчих, би хүнд бэлэн мөнгө өгөх хэрэгтэй байна...." гэж хуурч улмаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Миний дэлгүүр"-ийн орчимд 780.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

89. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баялаг Ундраа" худалдааны төвийн 11 дүгээр лангуунд   үйл   ажиллагаа   эрхлэн   явуулдаг   иргэн   Л.Батмөнхөд   "...2.300.000 төгрөгийн хүнсний ногоо худалдаж авна мөн дээр нь Хаан банкны 5075487829 дугаарын данс хэлж өгөөд энэ данс руу 800.000 төгрөгийг манай ажилтан Болормаа гэж хүний данс байгаа юм аа энэ рүү цалин гээд шилжүүлээд өгөөч би ногоо худалдан авах 2.300.000 төгрөг дээрээ нэмж нийт 3.100.000 төгрөг таны данс руу шилжүүлье..." гэж хуурч 800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

90. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нүүдэлчин" дэлгүүрт худалдаа эрхэлдэг иргэн Б.Гэрэлчимэгээс 4,190,000 төгрөгийн бараа худалдаж авъя харин дансаар 5,690,000 төгрөг шилжүүлчихлээ гэж 1,500,000 төгрөгийг илүү шилжүүлчихсэн гэж төөрөгдөлд оруулж 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5075487829 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан,

91. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Б.Пүрэвчимэгийг 6,930,000 төгрөгийн бараа худалдан авна илүү мөнгө данс руу чинь шилжүүлчихлээ зөрүүг буцаагаад өгчих гэж хуурч 6.930.000 төгрөгийн бараа худалдан авна гэж зөрүү 1.070.000 төгрөгийг өөрийн 5075487829 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлэн авч залилсан,

92. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан захын 019 дүгээр лангуу түрээслэгч иргэн Н.Алтантуулаас "3.400.000 төгрөгийн тамхи авна, 5.000.000 төгрөг шилжүүлчихлээ, 1.600.000 төгрөгийн буцаагаад шилжүүлчих" хэмээн хуурч 1.600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5075487829 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

93. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын 2 давхарт гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг иргэн Л.Даваадуламыг 1,390,000 төгрөгийн бараа худалдан авна таны данс руу илүү мөнгө шилжүүлчихлээ зөрүүг буцаагаад өгчих гэж хуурч 175,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

94. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сандэй Плаза"-ийн В1 тоотод худалдаа эрхэлдэг иргэн Т.Оюунцэцэгээс 1.080.000 төгрөгийн бараа худалдан авахаар бэлдүүлэн улмаар 2.000.000 төгрөг "банк хооронд шилжүүлчихлээ" хэмээн мессеж үзүүлэн хуурч 920.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

95. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дээгий" нэртэй салонд үйлчлүүлээд Д.Нарангаравууд мөнгө шилжүүлсэн байгаа 1 дэх өдөр орно гэж хуурч 310,000 төгрөгийг авч, үйлчилгээний хөлс 60,000 төгрөгийг өгөлгүй залилсан,

96. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо. Бөмбөгөр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг асаргаа, сувилгааны хэрэгсэл зардаг лангуу түрээслэгч Д.Пүрэвбатад өөрийгөө "Лантуун дохио" төрийн бус байгууллагын нягтлан бодогч байгаа, урд нь манай ажилтан нар ирж танай бараануудыг үзээд явсан байна, одоо би мөнгийг шилжүүлээд захиалга өгөөд явна, маргааш хаягаар хүргэж өгөөрэй гээд дансанд нь илүү 250.000 төгрөг хийсэн гэж хуурч бэлнээр 200.000 төгрөг, Хаан банкны 5064390067 дугаартай дансаар 50.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилж бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

97. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нарантуул" олон улсын худалдааны төвд иргэн Ц.Баяраагаас 3,639,900 төгрөгийн бараа авч илүү мөнгө дансаар шилжүүлье зөрүүг бэлнээр гаргаад өгчих хэмээн хуурч 1,360,100 төгрөгийг залилсан,

98. 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд иргэн Д.Бат-Оюунаас "бараа авна" гэж 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

99. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Н.Батнасангаас 4,000,000 төгрөгийн үнэ бүхий торго худалдаж авна илүү мөнгө шилжүүлье зөрүүг нь гаргаад өгчих гэж хуурч 1,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

100. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Нарантуул" олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн М.Батбаяраас "Зочид буудалдаа засвар хийж байгаа учраас 7,680,000 төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг ор худалдаж авна" гэж илүү мөнгө данс руу чинь шилжүүлье зөрүүг буцаагаад миний данс руу шилжүүлээч гэж хуурч 620,000 төгрөгийг залилсан,

101. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хүннү Молл" худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Э.Энхтуяагаас бараа авч илүү 1,400,000 төгрөг илүү шилжүүлчихлээ яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул ээмэг, бөгжөө түр өгч байгаач барьцаанд тавиад буцаагаад аваад өгнө гэж хуурч 1,421,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч залилсан,

102. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү Молл худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Г.Гэрэлмаагаас эд зүйл худалдан авна гэж хуурч мөнгө шилжүүлсэн зөрүү мөнгийг буцаан шилжүүлж өгнө үү гэж 900,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

103. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хангүг косметикс" гоо сайхны барааны дэлгүүрт худалдаа эрхэлдэг иргэн Н.Болортуяад бараа авч илүү мөнгө дансаар шилжүүлье бэлнээр гаргаад өгөөч гэж хуурч 815,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

104. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар
хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Америк бараа" нэртэй дэлгүүрт
худалдаа эрхэлдэг Б.Батцогтод "3,500,000 төгрөгийн бараа авна автомашины
засварын мөнгө илүү шилжүүлсэн миний дансруу шилжүүлээд өгөөч" гэж хуурч
иргэн Б.Батцогтоос 910,000 төгрөгийг залилсан
болох нь:

П.Бгийн “...дансны гүйлгээ хийгдлээ...” гэсэн мэссэжийг утаснаасаа үзүүлсэнд төөрөгдөн өөрийнх нь данс руу мөнгө шилжүүлсэн гэсэнд хууртагдаж, мөнгө болон эд зүйлээ П.Бормаад өгч хохирсон талаараа мэдүүлсэн хохирогч Ж.Ядам /1хх 19-22/, Б.Батжаргал /1 хх 75/, Б.Халиун /1 хх 125-128/, Б.Энх-Үйлс /1 хх 146-147/, Ц.Чулуунцэцэг /1 хх 167-170/, Ц.Чимэдрэгзэн /1 хх 197-198/, Х.Төмөр /1 хх 232-235/, Т.Одхүү / 2 хх 76-77/, Н.Амаржаргал /2 хх 100-101/, Г.Батбаатар /2 хх 142-143/, Б.Сэлэнгэ /2 хх 165-171/, Б.Соёлсайхан /2 хх 190-191/, Х.Цэвэлмаа /2 хх 220/, Я.Нямбаяр /2 хх 238-240/, М.Отгонгэрэл /3 хх 33-34/, Б.Оюун /3 хх 62/, Б.Мөнгөншүүдэр /3 хх 91-92/, Х.Гэрэлцолмон /3 хх 107/, Д.Мягмаржав /3 хх 130-131/, Т.Болдбаатар /3 хх 159-162/, Ц.Ганхуяг /3 хх 200-201/, Э.Ганчулуун /3 хх 236/, Э.Уранчимэг /3 хх 250, 4 хх 01-02/, Т.Алтантуяа /4 хх 14-16/, П.Энхбаяр /4 хх 31-33/, Э.Ахмедэдрис /4 хх 56-58/, У.Мөнхзаяа /4 хх 60-61/, Д.Сайханчимэг /4 хх 117/, М.Шинэцэцэг /4 хх 100-103/, У.Зандаррагчаа /4 хх 205-207/, Э.Золжаргал /4 хх 238-239/, С.Хүрэлчулуун /5 хх 28-32/, Л.Тогтохням /5 хх 52-53/, Л.Наранцэцэг /4 хх 71-73/, Т.Алтанчимэг /5 хх 95-96/, Б.Аззаяа /5хх 118-119/, Т.Отгонжаргал /5 хх 141-143/, Э.Мөнхчимэг /5 хх 165-167/, А.Амартүвшин  /5 хх 188-189/, Н.Гантөмөр /5 хх 208-210/, Н.Мөнхсайхан /6 хх 21-24/, Ө.Тэмүүлэн  /6 хх 46-48/, Ч.Ангарагсүрэн  /6 хх 79-80/, А.Цэнгэл  /6 хх 107-110/, Р.Бум-Аюуш  /6хх 143-147/, Б.Алтанхундаг  /6 хх 199-200/, Т.Өнөртогтох  /7 хх 17-19/, Г.Жавхлан /7 хх 47-50/, Д.Даваабаяр 11 хх 73-75/, Р.Амгалан  /7 хх 98-99/, Х.Энхжаргал /7 хх 131-132/, Д.Оюун-Эрдэнэ  /7 хх 153-156/, Д.Онон  /7 хх 172-176/, Э.Мөнхзул /7 хх 203-205/, Г.Алтангэрэл  /7 хх 231-234/, Э.Ууганбаатар  /8 хх 33-34/, Н.Дүгэр-Ичээ  /8 хх 59-60/, С.Мягмарсүрэн  /8 хх 77-78/, Б.Цэцэгдарь  /8 хх 118-119/, Б.Мөнхтуяа /8 хх 213-214/, Б.Батсүрэн  /8 хх 244-245/, Н.Золжаргал  /9 хх 55-60/, Б.Загдсүрэн  /9 хх 81-82/, Г.Алтанхундаг /10 хх 60-61/, Б.Лхагва-Очир  /9 хх 37-38/, Х.Бүрэнзаяа /11 хх 80-81/, Ш.Ганчимэг  /11 хх 113-115/, С.Мөнхтуяа  /11 хх 146-148/, С.Сарантуяа /11 хх 173/, Н.Батгэрэл  /11 хх 206-207/, Г.Адъяасүрэн  /11 хх 162-163/, Д.Энхсайхан  /11 хх 243 /, Б.Тунгалаг  /8 хх 54/, А.Азжаргал  /8 хх 122/, С.Алтанцэцэг  /13 хх 156-157/, Т.Эрболд  /13 хх 233/, Ш.Ариунаа  /14 хх 11-12/, Б.Батхишиг /14 хх 37-38/, Г.Хулангийн  /14 хх 94/, Б.Даваасүрэн /14 хх 147-148/,  Д.Доржсүрэн  /14 хх 178/, Ц.Ууганцэцэг /14 хх 175/, Л.Чинзориг /15 хх 27-28/, С.Чинбат  /15 хх 52/, Э.Мөнгөнчулуун  /15 хх 90/, Д.Номин-Эрдэнэ /15 хх 114/, Б.Тунгалаг  /15 хх 145/, Л.Батмөнх  /15 хх 190-191/, Б.Гэрэлчимэг /15 хх 217-218/, Б.Пүрэвчимэг  /16 хх 19/, Н.Алтантуул  /16 хх 42/, Л.Даваадулам  /16 хх 82-83/, Т.Оюунцэцэг  /16 хх 109-111/, Д.Нарангаравууг  /16 хх 165-166/, Д.Пүрэвбат  /16 хх 193/, Ц.Баярааг  /16 хх 237-238/, Д.Бат-Оюун  /17 хх 8-9/, Н.Батнасан /17 хх 38/, М.Батбаяр  /17 хх 84-85/, Э.Энхтуяа  /17 хх 122-123/, Г.Гэрэлмаа /17 хх 168-170/, Н.Болортуяа /17 хх 211/, Б.Батцогт  /20 хх 128/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Ж.Ядамын Хаан банкны 5058154425 тоот депозит дансанд "2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 220.000 төгрөгийн зарлага хийгдсэн" гэх дэлгэрэнгүй хуулга /1хх 23/, хохирогч Ц.Чулуунцэцэгийн Хаан банкны 5085071341 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 172/, Я.Нямбаярын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 2 хх 250/, Д.Бат-Оюуны Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /17 хх 12/, Н.Батнасангийн Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /17 хх 50/, М.Батбаярын Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 620,000 төгрөгийг шилжүүлсэн хуулга /17 хх 80/, Г.Гэрэлмаагийн Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 900,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /17 хх 166/, хохирогч Н.Болортуяагийн данснаас 2020-04-04-ний өдөр 815.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга /17 хх 218/, Т.Болдбаатарын Хаан банкны 5059336083 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 164/, хохирогч Д.Сайханчимэгийн дансны хуулга: "5064390067 дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн" /4 хх 94/, 2018 оны 11 сарын 15-ний өдрийн П.Бгийн данс руу мөнгө шилжүүлсэн Т.Пүрэвсүрэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 хх 203/, Л.Тогтохнямын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 48/, Голомт банкны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт /2 хх 177/, Н.Мөнхсайхан П.Бгийн данс руу мөнгө шилжүүлсэн төрийн банкны депозит дансны хуулга /6 хх 16/, Ч.Ангарагсүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн П.Бгийн дансанд 360.000 төгрөг шилжүүлсэн хаан банкны депозит дансны хуулга /6 хх 75/, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө зарлагдаж авсан Цэнгэлийн хаан банкны депозит дансны хуулга /6 хх 103/, Т.Өнөртогтохын 5026753696 гэсэн данснаас П.Бгийн 5064390067 данс руу мөнгө шилжүүлсэн хаан банкны депозит дансны хуулга /7 хх 29/, Э.Мөнхзулын дансны хуулга /7 хх 206/, хохирогч С.Мягмарсүрэнгийн Хаан банкны 5029802133 тоот данснаас П.Бгийн 5064390067 тоот дансанд 240.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /8 хх 74/, С.Сарантуяагийн данснаас 250.000 төгрөг П.Бгийн 5075487829 дугаарын дансанд шилжсэн дансны хуулга /11 хх 174/, Б.Тунгалагийн Хаан банкны 5075487829 тоот данснаас П.Бгийн
5075487829 тоот дансанд 1.400.000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга
/13 хх 49/, С.Алтанцэцэгийн Хаан банкны 5075487829 тоот данснаас П.Бгийн 5075487829 тоот дансанд 1.200.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /13 хх 152/, Б.Одсүрэнгийн данснаас 600.000 төгрөг П.Бгийн 5064390067 дугаарын дансанд 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжсэн тухай дансны хуулга /8 хх 247/, Б.Батхишигийн Хаан банкны 5032341313 тоот данснаас П.Бгийн 5075487829 тоот дансанд 870.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /14 хх 31/, Н.Батгэрэлийн Хаан банкны 5032733194 тоот данснаас П.Бгийн 5075487829 тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /11 хх 220/, Д.Энхсайханы Хаан банкны 5075487829 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/11хх 238/, Б.Нансалмаагийн Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 800,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /15 хх 196/, хохирогч Г.Хулангийн Хаан банкны 5075487829 дугаар данснаас П.Бгийн 5075487829 дугаарын дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /14 хх 89/, Хаан банкны Б.Даваасүрэнгийн данснаас П.Бгийн 5075487829 данс руу 1,250,000 төгрөгийг шилжүүлсэн баримт/14 хх 143/, Хаан банкны Д.Доржсүрэнгийн данснаас 5075487829 данс руу йок гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн баримт/14 хх 175/, Б.Гэрэлчимэгийн Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /15 хх 224 /, П.Бтай харилцсан мессежний зураг /15 хх 225-226/, Б.Пүрэвчимэгийн Хаан банкны дансны П.Бгийн 5075487829 данс руу 1,070,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /16 хх 23 /, Н.Алтантуулын Хаан банкны данснаас П.Бгийн 5075487829 данс руу 1,600,000 төгрөгийг шилжсэн хуулга /16 хх 58/, 2020-03-13-ны өдөр Ц.Ууганцэцэгийн данснаас 600.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга /14 хх 217/, Э.Мөнгөнчулууны Хаан банкны 5025273699 тоот данснаас П.Бгийн 5075487829 данс руу 585,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /15 хх 84/, хохирогч Б.Мөнхтуяагийн данснаас 240.000 төгрөг шилжүүлсэн баримт /8 хх 211/,

Хаан банкны 5064390067 тоот дансыг УУ95020205 регистрийн дугаартай Пүрэвээгийн Болормаа эзэмшдэг байна гэсэн лавлагаа /1хх 207/, П.Бгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 78, 4хх 37-38, 8хх 2, 16хх 55/,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Г.Цэнгэг /1 хх 130/, Б.Бадамцэцэг /7 хх 235-236/, Л.Мөнхбаяр /8 хх 127/, Д.Мөнхбат /10 хх 62/, Б.Нямбаяр /11 хх 150/, Б.Ариунцэцэг /14 хх 150-152 /, О.Соёл-Эрдэнэ/ 15 хх 54/, Э.Соджамц /15 хх 219 / нарын мэдүүлгүүд,

хохирогчийн залилагдсан эд хөрөнгийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ / 2хх 192, 3 хх 72, 5 хх 76, 99,184, 7 хх 78,103,  8 хх 39-41, 10 хх 10 хх 29-32, 33, 34, 35, 15 хх 119-121, 17 хх 131, 11хх 43/,

хохирогчоор П.Бг таниулсан таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэл /1хх 133-137, 2хх 157-161, 3 хх 35-37, 73-75, 108-110,202-204, 5хх 20-22, 112-114, 203-205, 7хх 24-28, 51-55,107-111, 207-210,  179-181, 11хх 45-49, 85-90, 116-117,  151-152, 176-178, 208-210, 13 хх 234-238, 14хх 239-240, 15 хх 45-47, 75-81, 159-163, 16хх 117-118, 17 хх 142-148,179-185, 20хх 134-136/,

хохирогч Т.Болдбаатарын тухайн үед гар утсаараа авсан П.Бгийн гэрэл зураг /3 хх 166/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх 182/,

хохирогч У.Мөнхзаяагийн мөнгө шилжүүлсэн гэх мессежийн гэрэл зургийн хуулбар /4 хх 66/,

хохирогч Г.Отгонжаргалаас гаргаж өгсөн П.Бгийн иргэний үнэмлэхийн зураг /5 хх 136/,

хохирогч Г.Жавхлангаа авсан гар утсыг барьцаалж мөнгө авсан баримт, П.Бгийн гэрэл зураг /7 хх 57-58/,

П.Бгийн фэйсбүүк мессенжерээр харилцсан мессежний хуулбар /8 хх 123-126/,

хохирогч У.Мөнхзаяагийн П.Бтай харилцсан мессежний зургууд /10 хх 49-58/,

хохирогч Б.Тунгалагийн П.Бтай харилцсан мессежүүд /13 хх 47-48/,

хохирогч С.Алтанцэцэгийн тухайн үед өөрийн гар утсан дээр авсан П.Бгийн гэрэл зураг, гүйлгээ хийсэн гэж гар утаснаасаа үзүүлсэн мессежний зураг /13 хх 153/,

Ш.Ариунаагийн тухайн үед өөрийн гар утсан дээр авсан П.Бгийн жолооны үнэмлэхийн гэрэл зураг/14 хх 15/,

хохирогч Б.Батхишигийн гар утсан дээрээ авсан П.Бгийн жолооны үнэмлэхийн гэрэл зураг /14 хх 40/,

Д.Номин-Эрдэнийн тухайн үед гар утсаараа авсан мөнгө шилжүүлсэн гэсэн мессежний гэрэл зураг/15 хх 107/,

хохирогч Н.Алтантуулын тухайн үед авсан П.Бгийн гэрэл зураг/16 хх 57/,

иргэний нэхэмжлэгч Г.Галхүүгийн мэдүүлэг /18 хх 24-25/,

П.Бгийн үйлдлийг үзүүлж буй хяналтын камерын бичлэг /3 хх 232, 4хх 96-98, 5хх 24,161-162, 6хх 186-188, 11хх 83, 121-125, 14 хх 232-237, 16 хх 112-113, 187-188/,

П.Бгийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хохирогч нарт харуулдаг байсан мессеж нь өөрийнхөө 88774022 дугаарыг өөрийнхөө ай фоне маркийн гар утсан дээрээ 131917 гэж хадгалаад өөрөө өөр лүүгээ буюу өөрөө өөрийнхөө дугаар луу урьдчилан бэлтгэсэн "ta...***... дугаартай данснаас тэдэн төгрөгний гүйлгээ хийгдэж, үлдэгдэл тэдэн төгрөг байна гэсэн" мессежийг илгээж, хохирогч нарт өөрийнхөө данснаас мөнгө гарсан мэтээр итгэл төрүүлж залилдаг байсан.

Хохирогч нарт зарлага хийгдсэн гэсэн мессежээ утаснаасаа харуулахаас өмнө хохирогч нарын дансыг зөвхөн Хаан банкны интернет банкны аппликейшны гүйлгээний хэсэгт хийж харахад нэр нь харагддаг ба хохирогч нар дансаа хэлэхээр нь эхний 2 орон, сүүлийн 4 орон тоо болон явуулах мөнгөн дүнгээ урьдчилан бэлтгэсэн мессеж дээрээ засаад тэгээд өөрөө өөртөө илгээгээд үзүүлдэг байсан. Эхлээд өөрөө өөр лүүгээ мессеж илгээгээд илгээсэн мессежээ устгаад өөртөө ирж байгаа мессежээ хохирогч нарт харуулдаг байсан. Би зөвхөн гэмт хэрэг үйлдэхдээ ай фоне загварын гар утаснуудыг ашиглаж мессеж илгээдэг байсан. Ай фоне маркийн утсанд 131917 гэсэн тусгай дугаар нь харагдаад харин миний утасны дугаар харагдаггүй. Өөрөөр хэлбэл хадгалсан нэр /131917 нь нэр байгаа юм/ нь харагддаг гэсэн үг юм.

Надад ямар нэгэн байдлаар Голомт банкны валютын данс байхгүй, нэлээн эрт буюу 2017 онд хаагдсан. Би ерөнхийдөө Хаан банкны оператор луу хохирогч нарын хажууд залгаж ярьдаг байсан ер нь Монгол Улсын хэмжээнд байгаа бүх банкинд банк хоорондын 3.000.000 төгрөгнөөс дээш хийгдсэн гүйлгээ нь 2-3 дотор орно, амралтын өдөр хийгдсэн гүйлгээ ажлын өдөр, 16 цагаас хойш хийгдсэн гүйлгээ бол маргааш өглөө нь ордог ба энэ банкны байдлыг хохирогч нарт хэлэхээр итгээд мөнгөө би өөрөө Хаан банкны 5064390067, 5075487829 дугаарын данс руугаа шилжүүлж авдаг байсан. Мөн зарим хохирогчоос мөнгөө бэлнээр авдаг байсан.

Би зөвхөн гар утсан дээрээ Хаан банкны интернет банкны аппликейшн ашигладаг байсан ямар нэгэн байдлаар бусад банкны интернет банк, мобайл банк ашигладдаггүй байсан. Мөн Хаан банкны мобайл банк болон мессеж банк ашигладдагүй байсан. Миний дансанд хохирогч нараас мөнгө орж ирэхэд миний утсанд мессеж ирдэггүй ба би зөвхөн интернет банкны аппликейшнаар орлого, зарлагаа харж хянадаг байсан. Харин миний утсанд Хаан банкны 131917 тусгай дугаараас мессеж ирж байсан ба тэр нь зөвхөн Хаан банкны интернет банкны аппликейшнээ хааяа даа блоклосон үед л нууц үг, нэвтрэх кодны мессеж ирсэн байх ёстой. Би зөвхөн өөрийн нэр дээрх бүртгэлтэй байсан Юнителийн 88774022 утасны дугаараа ашиглаад гэмт хэрэг үйлддэг байсан ба бас 94074022 гэсэн Мобикомын утасны дугаараа ашиглаж байсан тохиолдол байгаа. Энэ 2 утасны дугаар хоёулаа миний нэр дээр бүртгэлтэй байгаа.

Хамгийн сүүлд хийсэн үйлдлүүдийнхээ мөнгийг үнэтэй том ресторанд орж найз нартаа шоудаад үрээд дуусгасан ба найзууд маань тухайн мөнгийг гэмт хэргийн замаар олсон гэдгийг мэддэггүй байсан. ...Бусдад учирсан хохирол мөнгөө төлөх болно. ...” гэх мэдүүлэг /18 хх 235-236/,

гэрч Н.Батжаргалын: “...Манай Юнител групп нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж байна. Банкны гүйлгээ амжилттай хийгдлээ гэдэг мессеж хоёр төрлөөр хэрэглэгчдэд очдог ба нэгдүгээрт: тухайн банкны интернэт аппликейшнээр, хоёрдугаарт: нэмэлт үйлчилгээ буюу утсаар үйлчилгээний мессеж авдаг. Эхний буюу интернэт аппликэйшнээр гүйлгээ хийгдсэн гэдгийг үүрэн телефоны операторчоос явуулах ямар ч боломжгүй, харин утсаар очих мессежийг тухайн банкны зөвшөөрөгдсөн холбоосоор тухайн банк өөрөө илгээх боломжтой. Өөр ямар нэгэн гуравдагч этгээд системд нэвтэрч тухайн мессежийг илгээх боломжгүй. Банкны систем нь тусгай харилцан холболт хийж энэ нь нууцлагдсан стандартын аюулгүй байдлыг хангасан холболт байдаг болно. ...” /18 хх 236-237/, гэрч О.Ууганбаярын: “...Дээрх Хаан банкны 131917 тусгай дугаар нь үүрэн телефоны бүх операторууд болох Юнител, Мобиком, Скайтел, Жи Мобайл зэрэгтэй хамтран ажиллах гэрээтэй тусгай дугаар юм. Хэрэглэгчийн Хаан банкны данснаас орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн тохиолдолд мобайл банкны уг мессеж нь автоматаар 131917 дугаараас илгээгддэг. Ямар нэгэн гуравдагч этгээд болох лавлах утасны операторууд дээрх мессежийг илгээх боломжгүй. Энэ 131917 гэсэн тусгай дугаар программчлагдсан автомат тусгай дугаар юм. Хэрэглэгч ямар нэгэн байдлаар өөрийнхөө банкны данснаасаа гүйлгээ хийгээгүй тохиолдолд ямар ч мессеж очих боломжгүй. Зөвхөн банкны дансны дугаартай гар утасны дугаараа холбосон тохиолдолд мессеж очно. ...” /19 хх 238-240/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч П.Бгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд нэр бүхий 104 хохирогчийн эд зүйл болон мөнгийг нь “...таны дансанд төлбөрийг нь банкны мобайл үйлчилгээг ашиглан шилжүүлсэн...” гэж хэлж, уг байдлаа нотолсон зохиомол мэссэжийг өөрийнхөө утаснаас үзүүлэн хохирогч нарыг тус тус төөрөгдөлд оруулан хуурч, тэдний эд зүйл болон мөнгийг нь өөртөө авч, нийт 55,503,560 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, эсхүл зохиолмол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” шинжийг болон 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;... гэсэн онц хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, П.Бгийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх хохирогч Б.Энх-Үйлс, Ц.Чулуунцэцэг нарын хохиролгүй болсонг хасаж, үлдэх төлөгдөөгүй 54,813,560 /тавин дөрвөн сая найман зуун арван гурван мянга таван зуун жар/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бгаас гаргуулж, хохирогч Ж.Ядамд 220.000,  Б.Батжаргалд 498.000,  Б.Халиунд 651.000,  Ц.Чимэдрэгзэнд 500.000, Х.Төмөрт 250.000, Т.Одхүүд 520.000, Н.Амаржаргалд 695.000, Г.Батбаатарт 200.000, Б.Сэлэнгэд 290.000, Б.Соёлсайханд 830.000, Х.Цэвэлмаад 200.000, Я.Нямбаярт 200.000, М.Отгонгэрэлд 200.000, Б.Оюунд 160.000, Б.Мөнгөншүүдэрт 200.000, Х.Гэрэлцолмонд 150.000, Д.Мягмаржавт 250.000, Т.Болдбаатарт 480.000, Ц.Ганхуягт 300.000, Э.Ганчулуунд 200.000, Э.Уранчимэгт 455.000, Т.Алтантуяад 500.000, П.Энхбаярт 400.000, А.Ахмедедрест 500.000, У.Мөнхзаяад 200.000, Д.Сайханчимэгт 600.000, М.Шинэцэцэгт 200.000, У.Зандаррагчаад 300.000, Э.Золжаргалд 320.000, С.Хүрэлчулуунд 500.000, Л.Тогтохнямд 250.000, Л.Наранцэцэгт 263.000, Т.Алтанчимэгт 190.000, Б.Аззаяад 275.000, Т.Отгонжаргалд 500.000, Э.Мөнхчимэгт 220.000, А.Амартүвшинд 285.000, Н.Гантөмөрт 53.100, Н.Мөнхсайханд 270,000, Ө.Тэмүүлэнд 500.000, Ч.Ангарагсүрэнд 360.000, А.Цэнгэлд 200.000, Р.Бум-Аюушид 600.000, Б.Алтанхундага 230.000, Т.Өнөртогтоход 200.000, Г.Жавхланд 220.000, Д.Даваабаярт 500.000, Р.Амгаланд 362.560, Х.Энхжаргалд 500.000, Д.Оюун-Эрдэнэд 200.000, Д.Ононд 212.000, Э.Мөнхзулд 300.000, Г.Алтангэрэлд 400.000, Э.Ууганбаатарт 550.000, Н.Дүгэр-Ичээд 400.000, С.Мягмарсүрэнд 240.000, Б.Цэцэгдарьд 550.000, Б.Мөнхтуяад 240.000, Б.Батсүрэнд 600.000, Н.Золжаргалд 240.000, Б.Загдсүрэнд 350.000, Г.Алтанхундагад 100.000, Б.Лхагва-Очирт 330.000, Х.Бүрэнзаяад 90.000, Ш.Ганчимэгт 500.000, С.Мөнхтуяад 500.000, С.Сарантуяад 250.000, Н.Батгэрэлд 500.000, Г.Адъяасүрэнд 200.000, Д.Энхсайханд 1,436,000, Б.Тунгалагт 1.400.000, В.Эрдэнэцэцэгт 600,000, А.Азжаргалд 400.000, С.Алтанцэцэгт 1,200,000, Т.Эрболдод 270,000, Ш.Ариунаад 1,261,800, Б.Батхишигт 870.000, Г.Хуланд 1,500,000, Б.Даваасүрэнд 1.250.000, Д.Доржсүрэнд 1.500.000, Ц.Ууганцэцэгт 600,000, Л.Чинзоригт 800,000, С.Чинбатад 400.000, Э.Мөнгөнчулуунд 1.035.000, Д.Номин-Эрдэнэд 370,000, Б.Тунгалагт 780.000, Л.Батмөнхөд 800.000, Б.Гэрэлчимэгт 1,500,000, Б.Пүрэвчимэгт 1.070.000, Н.Алтантуулд 1.600.000, Л.Даваадуламд 175,000, Т.Оюунцэцэгт 920.000, Д.Нарангаравууд 370,000, Д.Пүрэвбатад 250.000, Ц.Баяраад 1,360,100, Д.Бат-Оюунд 1,000,000, Н.Батнасанд1,500,000, М.Батбаярт 620,000, Э.Энхтуяад 1,421,000, Г.Гэрэлмаад 900,000, Н.Болортуяад 815,000 төгрөг, Б.Батцогтод 910.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Галхүүд 230,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. П.Бгаас гаргуулан хохирогч нарт олгох хохирлын хэмжээг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зөв тооцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн ялаас шүүхийн  П.Бд  оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялын хэмжээ нь түүний “Залилах” гэмт хэргийг 104 удаагийн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, урьд залилах гэмт хэрэгт биечлэн эдлэх ялаар шийтгүүлсэн атлаа дахин үйлдсэн хувийн байдалд нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар...” хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

П.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар  2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж /16хх 207-223/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1 жил 2 сар 5 хоногийн хугацааанаас өмнө тэнсэгдэж суллагдсан /9хх 138-139/ байх ба энэхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэж буй 1911002230365 дугаартай үргэлжилсэн 104 удаагийн үйлдэлтэй эрүүгийн хэргийн хамгийн эхний үйлдэл нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн нь П.Бг ялаа эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.

Иймд энэхүү хянан шийдвэрлэгдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 8 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэсэнд нийцсэн.

Харин шүүгдэгч П.Бгийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа хувийн байдлыг харгалзан үзэж, бага насны буюу 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ хорих байгууллагад нээлттэй уулзаж байх /10хх 98,100/ боломжийг бүрдүүлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “...эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлээд энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолын зохих хэсэгт оруулав. 

Шүүгдэгч П.Бгийн бага насны хүүхдүүд нь түүний ээж Ц.Пүрвээ (РД:ЧН74062724)-ийн асрамжид ба хүүхдүүдийн асран хамгаалагчийн талаархи асуудлыг эрх бүхий этгээдүүд иргэний журмаар Гэр бүлийн тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна байгаа /17хх 90/.

Анхан шатны шүүх болон прокурор нь шүүгдэгчийн П.Бгийн:

  • 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хохирогч Т.Одхүүд учруулсан 520,000 төгрөгийн хохирлыг 540,000 төгрөг гэж буруу бичсэн /8 дугаартай үйлдэл/,
  • 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Аззаяад учруулсан 275,000 төгрөгийн хохирлыг 250,000 төгрөг гэж /36 дугаартай үйлдэл/,
  • 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, Зайсан Хилл худалдааны төвд хохирогч Н.Мөнхсайханд "линз ус худалдаж авъя мөнгийг нь дансаар шилжүүлье, компанийн дансанд мөнгө шилжүүлж болохгүй байна. Чиний данс руу шилжүүлээд буцаагаад авъя" гэж хуурч 200,000 төгрөгийг,  70,000 төгрөгийн эд зүйлийг залилж 270,000 төгрөгийг хохирол учруулсанг 227,500 төгрөгийн хохирол учруулсан гэж /41 дугаартай үйлдэл/,
  • 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 13 цагаас 15 цагийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн 252 дугаар дугаар лангуу ажиллуулдаг иргэн Д.Ононгоос "төлбөрийг нь Голомт банкны дансаар шилжүүлсэн" гэж хуурч Голомт банкны данснаас 200.000 төгрөг хасагдсан гэж мессеж үзүүлэн хуурч хувцасны пластик шүүгээ, 3 хос дотуур хувцасны сав авч 212,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хохирлыг 132,000 гэж /53 дугаартай үйлдэл/,
  • 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дээгий" нэртэй салонд үйлчлүүлээд Д.Нарангаравууд мөнгө шилжүүлсэн байгаа 1 дэх өдөр орно гэж хуурч 310,000 төгрөгийг авч, үйлчилгээний хөлс 60,000 төгрөгийг өгөлгүй нийт 370,000 төгрөгийг залилсан үйлдлийн үйлчилгээний хөлсийг 30,000 төгрөг гэж /95 дугаартай үйлдэл/,
  • нийт 55,503,560 төгрөгийн хохирлыг нэмж нэгтгэхдээ 55,381,060 төгрөгийн хохирол учруулсан гэж тус тус буруу тооцсон техникийн алдааг давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаараа зөвтгөж дүгнэсэн ба ингэж зөвтгөснөөр хэрэгт бэхжүүлэгдсэн хохирогчийн мэдүүлэг, хохирлыг тогтоосон баримт зэргээр нэгэнт зөв тогтоогдсон хэргийн үйл баримт болон зүйлчлэлд өөрчлөлт орохгүй, шүүгдэгч П.Бгийн эрх зүйн байдал дордоогүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 8 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 8 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ