Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2017/00184

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 104/ШШ2017/00184

Улаанбаатар хот

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                        

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, Молкы овгийн *******

            Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, *******-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******тэй 2015 онд анх танилцаж дотносон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү А.ыг төрүүлсэн. Хүү маань намайг 38 настай байхад төрсөн миний анхны хүүхэд юм. Бид гэрлэлтээ батлуулаагүй учир хүүгээ би өөрийнхөө нэрээр овоглосон. Хүү К.ийг төрснөөс хойш *******ийн ааш зан хувирч огт холбоогүй зугтах болсон. Мөн би нэг охин өргөж авсан одоо 5 настай. Ганц өөрийн орлогоор 2 хүүхэд тэжээж чадахгүй байгаа тул хүү К.ийн эцэг нь ******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******тэй 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр анх танилцаж дотносон 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү А. төрсөн. Би өөрийн хүүгийнхээ эцэг мөн болохоо зөвшөөрч байна. Миний хувьд үр хүүхдээ бодон *******тэй хамтран амьдрах тухай ярилцсан боловч тэрээр надтай хамт амьдрах боломжгүй хүсэхгүй байгаа тухайгаа хэлсэн. Иймд бид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин би тогтмол орлогогүй, ажил олдохгүй байгаа, миний дэмжлэггүйгээр хүүгээ тэжээн тэтгээд явж чадна гэж ******* хэлж байсан тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй болно. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн гэсэн санхүүгийн боломжтой болсон үедээ хүүгээ чадах чинээгээрээ тэжээн тэтгэж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэв.  

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү А.ын эцэг нь ******* мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

Тэрээр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэх татгалзлын үндэслэлээ эрхэлсэн тодорхой ажил болон тогтмол орлогогүй учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарладаг.

*******, ******* нар нь 2015 онд анх танилцаж дотносон эр эмийн харьцаатай байснаас тэдний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү А. төрсөн, ******* нь хүү А.ын төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрдөг.

Хариуцагч *******ийг эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйгэж заасны дагуу тэрээр хүү А.эд тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

             Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар *******ийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү А.ын эцэг мөн болохыг тогтоож, түүнээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү А.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.        

         Хавтаст хэрэгт авагдсан: “” өвийн “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-6/, хүү А.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 101.433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар *******-ийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ийн /РД: УД17211332/-ийн эцэг мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг овгийн н ээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол  18 нас/  хүртэл  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гаргуулж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ийн ыг тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд *******ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.433 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 101.433 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРСҮРЭН