Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2018/00142

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 32 айлын 04 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод химич лаборант ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ын ******* РД:/МБ-76081501/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, амрах байрны 2 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10-316 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******гийн Гомбо-Очир РД:/ХЖ-77041571/ -т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ц.Гомбор-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* /РД:МБ76081501/ - нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие Ц.Гомбо-Очиртой танилцан улмаар 2011 оны 11 дүгээр сарын 23-нд гэрлэлтийн 085 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд охин 2008 оны 01 сарын 23-ны өдөр Г.*******, 2010 оны 03 сарын 27-ны өдөр охин Г.*******, 2011 оны 09 сарын 16-ны өдөр хүү Г.*******, 2017 оны 01 сарын 22-ны өдөр Г.Элдэв-Очир тус тус мэндэлсэн. Манай нөхөр архи, хүүхэнд толгойгоо мэдүүлж удаа дараа ажлаасаа халагдаж, мөн намайг байхгүй үед үр хүүхдүүддээ агсам тавьж зодож бид бүгдийг байнгын хүчирхийлэлтэй орчинд амьдруулж мөн удаа дараа цагдаагийн байгууллагад барьж өгч байсан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бага хүүтэйгээ сэхээнд эмнэлэгт хэвтэж байхад ...битгий архи уугаад бай гэсний төлөө үр хүүхдээ ав, эд хөрөнгөө ав гээд машины түлхүүртэй , байрны түлхүүр болон 3 том хүүхдийг эмнэлэг рүү хөөгөөд явуулсан байсан. Эмнэлэгээс гараад ирэхэд цалингийн картаа тусдаа захиалаад явсан . Энэ өдрөөс хойш бид тус тусдаа амьдарч байна. Одоо нөхөр маань гэдэг хүүхэнтэй 7 сараас нэг гэрт орж амьдарч байгаа. Хүүхдүүд маань миний асрамжинд өсч торниж байгаа. Цаашид би хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Г.*******, охиэн Г.*******, хүү Г.*******, хүү Г.Элдэв-Очих нарыг миний асрамжинд үлдээж эцэг Ц.Гомбо-Очироос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Миний бие Ц.Гомбо-Очиртой 2007 оноос хойш хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд дундаасаа 4 хүүхэдтэй болсон. 2017 оны 04 дүгээр сараас эхлээд тусдаа амьдарч эхэлсэн. Яагаад тусдаа амьдрах болсон бэ гэвэл манай нөхөр амьдралын ямар ч идэвхи зорилгогүй байдаг байсан. Нөхөр маань архи маш их уудаг байсан. Би уугаад ирэх болгонд нь хүүхдүүдээ бас амьдралаа бодоод уучилдаг байсан. Сүүлдээ архины хамааралтай архины дарамттай гэр бүл болж хувирсан. Би нөхрөө 2 удаа төмөр замд сая гаран төгрөгийн цалинтай ажилд оруулж өгсөн боловч ажлаа хийхгүй архи ууж явсаар байгаад халагдсан. Нөхөрт маань эр хүний ноён нуруу амьдралаа авч явах ухаан үнэхээр дутагдаж байсан. Амьдралын бүх ачааг надад үүрүүлж байсан. Намайг декрэтээ авсан байхад л ажлаасаа халагдчихдаг байсан. Ингээд би аргагүйн эрхэнд хүүхдүүдээ 4-5 сартай байхад нь буцаад ажилдаа ордог байсан. Түүгээр ч зогсохгүй энд тэнд эмэгтэй хүнтэй холбоо тогтоож өвчин авч ирсэн тохиолдол ч байгаа. Тэр өвчин нь надад ч гэсэн халдаж байсан. Би өөрөө хөөцөлдсөөр байгаад 3 өрөө байр авсан. Миний бие төмөр замд ажил хийгээд зогсохгүй орцны үйлчлэгч хүртэл хийж байсан. Даавуу оёод гудамжинд зарж байсан. Миний бие амьдралынхаа төлөө бараг унтах эрхгүй хөдөлмөрлөж байсан Гэтэл энэ хүний гар хөл нь татчихаагүй байхад ямар ч ажил хийхгүй ажил хийхээрээ хэсэг хугацаанд хийж байгаад л хаячихдаг байсан. Миний арай гэж оруулж өгсөн Болд төмөр Ерөө гол ХХК-д Ц.Гомбо-Очир 1 сар л ажиллаад гарчихсан. Хүүхдүүдээ сургуульд ороход нь хэрэглэх гэж байсан мөнгийг аваад архи уусан удаа байгаа. Миний даралт гэнэт ихсээд яаралтай хагалгаанд орсон юм. Гэнэт хагалгаанд орохоор болсон тул яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан. Аргагүйн эрхэнд ээмгээ ломбарданд тавиад мөнгийг охиндоо өгчихсөн байсан. Охиноосоо мөнгө аваад өвчин намдаах эм лаа аваад ирээч гээд явуулахад ээмгээ ломбардаад охиндоо хадгалуулсан мөнгийг аваад мөн л архи уучихсан. Бусад эмэгтэйчүүдийн нөхөр нь хажууд нь сахиж байхад би өөрөө өөрийгөө асарч байсан. Би яагаад энэ бүх байдлуудыг тэсч байснаа одоо ч ойлгохгүй байна. Хүүхдүүдээ л бодож байсан байх. Ц.Гомбо-Очир надтай хамт амьдрахаас өмнө өөр амьдрал зохиож байсан бөгөөд одоо 19 нас хүрч байгаа 1 охинтой юм. Тэр охиндоо ч гэсэн тэтгэлэг өгөхгүй гээд зугтаж байсан. Шүүхээр 6 сая гаран төгрөг төлөх ёстой гэсэн өр гарч ирээд би мөнгө зээлж авч өгч байсан. Бага хүүхдийн маань бие муудаад би хүүхэдтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байхад эргэхээр ирсэн хүмүүс мөнгөн аяга өгсөн. Гэтэл тэр аягыг хүртэл ломбарданд тавиад архи уугаад явчихдаг байсан. Энэ байдлыг нь өөрт нь хэлэхэд хүүхдүүд машин байрныхаа түлхүүрийг ав гээд хүүхдүүдийг маань эмнэлэг рүү хөөж явуулж байсан. Улмаар би энэ хүнийг 1 жил харж үзье энэ байдлуудаа засаарай гээд 2017 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд Ц.Гомбо-Очир нь өөр хүнтэй хамтран амьдарч эхэлсэн байна. Тусдаа амьдрах хугацаанд миний бие сар бүр Голомт банкинд 700 гаран мянган төгрөгийн зээл төлж байсан. Сүүлдээ төлж чадахгүйд хүрээд банкны удирдлагуудтай уулзаад нөхөр минь ирэхгүй явчихлаа банкны өрөө төлж барагдуулахад хүндрэлтэй боллоо гэхдээ би яаж ийгээд төлнө хүүхдүүдийг маань л орох оронгүй болгохгүй байгаач гэж хүртэл гуйж байсан. Би энэ байдлаар цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг минь миний асрамжинд үлдээж хуулийн дагуу Ц.Гомбо-Очироос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Ц.Гомбо-Очир /РД:ХЖ-77041571/-нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Би Н.*******тай 2007 онд танилцаад 2017 он хүртэл хамт амьдарсан. Болд төмөр Ерөө гол ХХК-д би 1 сар биш 6 сар орчим хугацаанд ажилласан. Нэхэмжлэлдээ үр хүүхдээ дарамталж байнга хүчирхийллийн шинжтэй байлгадаг гэж бичсэн байсан. Миний хувьд хүүхдүүдээ дарамталж хүчирхийлж байсан удаа байхгүй. Эмнэлэгт хэвтэж байхад нь эмний мөнгө болгох зорилгоор мөнгөн аягыг нь ломбарданд тавиад эмийг нь аваад үлдсэн 40.000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Архи уудаг байсан минь үнэн. Би хүүхдүүдээ хөөгөөгүй. Н.******* өөрөө хүүхдүүдийг маань явуулаад гэрийн түлхүүр машины түлхүүр авч ирж өгөөд зайлаарай гэж хэлсэн. Тэгээд л би явсан. Жаахан хэрүүл болохоор л намайг зайл гэж хөөдөг байсан. Энэ байрыг бид хоёр хамтдаа авсан. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийн ихэнхийг манай талаас гаргасан. Гэтэл би ганцаараа энэ байрыг авсан гэж ярьж болохгүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин би одоохондоо ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг 2-3 хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсч байна. Учир нь бид хоёр Хас банкнаас 2016 онд 5 сая төгрөгийн зээл авсан ба түүний үлдэгдэл 3.000.000 төгрөгийг би төлж барагдуулсан. Мөн хөнжлийн даавуу оёдог байх үеийн өр болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Тиймээс одоохондоо хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.*******ын тус шүүхэд гаргасан ... Ц.Гомбо-Очироос гэрлэлт цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгч Н.*******, Ц.Гомбо-Очир нар нь 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлж болж 2017 он хүртэл хамтран амьдарсан боловч тэрээр эхнэр, хүүхэддээ байнгын буюу олон удаагийн үйлдлээр архидан согтуурч, агсан согтуу тавьж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж зодох зэрэг зөрчил гаргаж, энэхүү зөрчлийн улмаас 11 удаа эрүүлжүүлэгдсэн болох нь хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан Цагдагийн газрын тодорхойлолтоор нотлогдож байхаас гадна эхнэр Н.*******ын шүүхэд гаргасан ... манай нөхөр архи, хүүхэнд толгойгоо мэдүүлж удаа дараа ажлаасаа халагдаж, мөн намайг байхгүй үед үр хүүхдүүддээ агсам тавьж зодож бид бүгдийг байнгын хүчирхийлэлтэй орчинд амьдруулж мөн удаа дараа цагдаагийн байгууллагад барьж өгч байсан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бага хүүтэйгээ сэхээнд эмнэлэгт хэвтэж байхад ...битгий архи уугаад бай гэсний төлөө үр хүүхдээ ав, эд хөрөнгөө ав гээд машины түлхүүртэй , байрны түлхүүр болон 3 том хүүхдийг эмнэлэг рүү хөөгөөд явуулсан байсан. Эмнэлэгээс гараад ирэхэд цалингийн картаа тусдаа захиалаад явсан . Энэ өдрөөс хойш бид тус тусдаа амьдарч байна. Одоо нөхөр маань гэдэг хүүхэнтэй 7 сараас нэг гэрт орж амьдарч байгаа. Хүүхдүүд маань миний асрамжинд өсч торниж байгаа. Цаашид би хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Г.*******, охиэн Г.*******, хүү Г.*******, хүү Г.Элдэв-Очих нарыг миний асрамжинд үлдээж эцэг Ц.Гомбо-Очироос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэл, шүүх хуралдаанд энэ талаар өгсөн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 32-36 дугаар талд авагдсан Г.*******, Г.******* нарын шүүхэд өгсөн тайлбар зэргээр давхар нотлогдож байх тул Н.*******, Ц.Гомбор-Очир нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас төрсөн 01-10 хүртэлх насны 4 хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, харуицагчаас дээрх хүүхэд тус бүрийг 16 нас хүртэл, суралцаж буй бол 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох асуудал болон дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (175.600:2х12=1.053.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн Гомбо-Очир нарын 2007 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 085 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 23-нд төрсөн охин Г.*******, 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.*******, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хү Г.*******, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Г.Элдэв-Очир нарыг эх Н.*******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 23-нд төрсөн охин Г.*******, 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Г.*******, 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хү Г.*******, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Г.Элдэв-Очир нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Доржбадамаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН