| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00350/И |
| Дугаар | 139/ШШ2020/00643 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 139/ШШ2020/00643
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 139/ШШ2020/00643 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.******* даргалж, шүүгч Д.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 6-р баг, ******* 3-3 тоотод оршин суух овогт гийн гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6-р баг, ы 13-18 тоотод оршин суух овогт гийн ид холбогдох гэм хорын хохирол 42092000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч Н., иргэдийн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2019 оны 08 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тухайн ослоор манай нөхөр Ц.ийн амь нас хохирч манай гэр бүлд нөхөж баршгүй хор уршиг учирч бага насны хоёр охин маань тэжээгчээ алдсан. Миний бие ажил хөдөлмөр хийх боломжгүй хоёр хүүхдээ харж хандаж сургуульд нь өгч авдаг. Одоо улс орон даяар онцгой байдал зарлаж хоёр хүүхдээ яг гэрээрээ харж байгаа болохоор ажил хийх ямар ч боломжгүй байна. Хоёр хүүхдээ 18 насанд хүртэл нь Э.оос тэтгэлэг тогтоолгоор эрүүгийн хэрэг шийдвэрлэх шатанд иргэний нэхэмжлэл гаргасан боловч Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор нотлох баримт хангалтгүй, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байгаа. Манай бага охин 6 настай 1 дүгээр ангид дөнгөж орсон. Бага ангийн хүүхдийг суралцах явцад нь байнга дагалдах шаардлагатай учир миний бие бага охиноо 8 нас хүртэл нь ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар 2013 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн бага охин Б.Номин-Эрдэнийг 8 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 22 сарын буюу 6260000 төгрөг, хоёр хүүхдээ 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хассан дүнгээр буюу 143 сарын 32832000 төгрөг, нийт 42092000 төгрөгийг Э.оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2 бага насны хүүхэдтэй болхоор ажил эрхлэх боломжгүй байна. Тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэлэг амьдрал ахуйд хүрэлцэхгүй байна. Манай нөхөр амьд ахуй цагтаа хувиараа таксинд яваад амьдрал ахуйгаа зохицуулж байсан. Тэжээгчээ алдсаны зөрүү болон, хүүхэд асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул гэм хорын төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгч гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй орлого олох боломжгүй. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял авч одоо хорих ангид биечлэн ялаа эдэлж байгаа тул ажил хийх боломжгүй байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо ял эдэлж байгаа болохоор мөнгө төгрөг өгөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Э. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхээс тогтоосон хэмжээгээр гэм хорын төлбөрийг нэхэмжлэгч талд төлнө гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. бага охин Номин-Эрдэнийг 8 нас хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул гэм хорын төлбөр 9260000 төгрөг, охин Б., Б. нарыг 18 нас хүртэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хассан дүнгээр буюу 32832000 төгрөг, нийт 42092000 төгрөгийн гэм хорын төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э. гэм хорын төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбараар илэрхийлсэн болно.
Хохирогч Ц. 2019 оны 08 сарын 09-10 нд шилжих шөнө зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан болох нь, уг зам тээврийн осолд хариуцагч Э. гэм буруутай болох нь Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 10 өдрийн 2020/ШЦТ826 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. /хэргийн 8, 11-16-р хуудас/
Хохирогч У. нэхэмжлэгч Б. нар 2007-12-26 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн дундаас охин Б., Б. нар 2008, 2013 онуудад төрсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 3, 6-7-р хуудас/
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй. гэж зааснаар Б., Б. нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хариуцагч талаас гэм хорын төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б. бага охин Б.Номин-Эрдэнийг 8 нас хүртэл нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй /ажил хөдөлмөр эрхлээгүй/ гэж тайлбарлан гэм хорын төлбөр гаргуулахаар нэхэмжилж байх боловч ажил хөдөлмөр эрхлээгүй болохоо нотолсон баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байх тул 9260000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч тал Б., Б. нарыг 18 нас хүртэлх гэм хорын төлбөрийг хариуцагч талаас нэг мөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 509 дугаар зүйлийн 509.1 дүгээр зүйлд Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө. гэж заасантай нийцэхгүй байх тул Б., Б. нарт олгох гэм хорын төлбөрийг хуульд нийцүүлэн хариуцагч талаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар хангахаар шийдвэрлэв.
Тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хохирогч Ц. болон нэхэмжлэгч Б. нарт оногдох хэсгийг хассан мөнгөн дүн /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь/-иас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч, үлдэх мөнгөн дүнгийн хэмжээгээр Б.Нандинэрдэнэ, Б.Номинэрдэнэ нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь хариуцагч талаас гэм хорын төлбөрийг сар бүр гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар овогт ийн /ЗП/, овогт ийн /УА/ нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хассан мөнгөн дүнгээр хариуцагч овогт гийн /КЖ/-оос сар бүр гэм хорын төлбөр гаргуулан нэхэмжлэгч Б. /ЗЮ/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9260000 /есөн сая хоёр зуун жаран мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтйн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 41 дугаар зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Бамбасүрэнг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5570 /тван мянга таван зуун далан/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.*******
ШҮҮГЧИД Д.*******
Г.*******