| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 104/2017/00558/И |
| Дугаар | 104/ШШ2017/00013 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2017/00013
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 104/ШШ2017/00013 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт ******* *******ийн
хариуцагч: , тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо аймгийн Сайншанд сумын д ял эдэлж байгаа /РД:*******/ ******* овогт *******ын *******д холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт эцэг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Д.*******тай 2011 онд танилцан дотносч хамтран амьдарч байгаад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү ийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй учир хүү ийг өөрийнхөө нэрээр овоглосон. Хүүгээ төрснөөс хойш Д.******* нь нутагтаа яваад тэндээ амьдарч ааш зан нь хувирч тусдаа амьдрах болсон. Иймд хүү ийн эцэг нь Д.******* мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Миний бие О.*******тэй 2010 онд танилцаж хамтран амьдарч байсан. 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү төрсөн. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тусдаа амьдрах болсон. Бид хоёрын тусдаа амьдрах шалтгаан би *******ийн ар гэртэй таарч тохирдоггүй тухайн үед миний бие нь аймгийн Өргөн суманд ажилтай байсан учраас сумандаа эхнэртэйгээ ирж амьдрах хүсэлтэй ч ******* зөвшөөрөөгүй. ******* анх тусдаа амьдарч эхлэх үедээ хүүхдээ өөр дээрээ ав гэдэг байсан. Тухайн үед би өөр дээрээ авах хүсэлтэй байсан боловч ажлаасаа гарч, санхүүгийн боломжгүй байсан тул очиж авч чадаагүй. Одоо миний бие эхнэр 1 хүүхэдтэй. Эхнэр хүүхэд маань Замын-Үүдэд амьдардаг. Хүү миний төрсөн хүү мөн. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрч байгаа ба цагдан хорихоос гарсны дараа хүүдээ тэтгэлгийг төлнө, наана нь төлбөртэй гэвэл урьдчилж гарах боломжгүй болчихно гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хүү эх О.*******ээр овоглодог тул эцэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн бүх шаардлагаа бүрэн дэмжиж, хариуцагч шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иргэн О.*******, Д.******* нар 2011 онд анх танилцан дотно харилцаатай байсан, тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү төрсөн, хүү одоо төрүүлсэн эх О.*******ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.ийн 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ачлал Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн эрүүл бойжиж байгаа тухай, дугаар хорооны Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1176 дугаар тодорхойлолтууд зэрэг хуулийн шаардлага хангасан бичмэл баримтуудаар батлагдаж байна.
2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ийг төрүүлсэн эх О.*******ээр овоглон 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн байх ба Д.******* ийн төрүүлсэн эцэг нь мөн болохоо маргахгүй, хүүгээ цаашид хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэхээр хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д ..хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж зааснаар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ийн төрүүлсэн эцэг Д.******* мөн болохыг тогтоож, хүүг цаашид төрүүлсэн эцэг Д.*******аар хуульд зааснаар тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасны дагуу анх гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т заасны дагуу нэхэмжлэгч О.******* нэмэгдүүлсэн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгөөс чөлөөлөгдсөн тул хуульд заасны дагуу хангагдсан шаардлагад хариуцагдах улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Д.*******д хариуцуулав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., 63 дугаар зүйлийн 63.1.5., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү *******ийн ийн төрүүлсэн эцэг /РД:*******/ ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч Д.******* зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар үндсэн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг, мөн О.******* нэмэгдүүлсэн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж, хариуцагч Д.*******аас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тооцон тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэмж тооцож, улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг, 31 248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг бүгд 171 648 /нэг зуун далан нэг мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ