| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 194/2025/1200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1407 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт ******-ийн *****-т холбогдох эрүүгийн “**** ***** ****” дугаартай хэргийг шүүх 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ***** дүүргийн ** дугаар хороо ***** хотхоны *-** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
**** овогт *****-ийн ****** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ***** нь 2024 оны 10 дугаар сард **** аймгийн ***** сумын *** ** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****”” нэртэй зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс”” гэх хэрэглээний нэршилтэй, 4.5 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй, 4.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч ******-ийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ******/**** дугаар дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч *****-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******/**** дугаар дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *****-ын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ******/**** дугаар дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сард *** аймгийн ***** сумын *** ** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****”” нэртэй зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс”” гэх хэрэглээний нэршилтэй, 4.5 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй, 4.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,
Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******-ын: “Нэгжлэг хийх газар нь ***** дүүргийн ** дүгээр хороо ** тоотод байрлах нийтийн байрны *** тоот байх ба уг тоот нь 1 өрөөний зохион байгуулалттай байлаа. *****-ийн ***** нь сайн дураараа зааж өгнө гэсний дагуу гутлын тавиур хэсгээс “Цагаан өнгийн саван дотор байх ургамал болон, бортог хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас”-г мансууруулах үйлчилгээтэй каннибас гэх ургамал түүнийг хэрэглэх зориулалт бүхий хэрэглүүр байгаа гэж заах ба уг цагаан савтай зүйлийг албаны жингээр жинлэж үзэхэд 0.080 грамм байсныг “1” гэж дугаараар, уг гутлын тавиурын доор байх 480 мл савалгаатай ***** нэртэй ундааны савыг цоолж, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт шургуулсан савыг “2” гэж дугаараар тэмдэглэн шинжилгээнд хүргэхээр хураан авлаа.” гэх нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/,
Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч *****-ын эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 дугаар тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын:
1. ****** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. ****** нь хэрэг үйлдэх үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. ****** нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. ****** нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. ****** нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч ******-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******/**** дугаар:
1. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан “******” бичиглэлтэй хуванцар сав цоолж хуйлсан Монгол Улсын ********* гэсэн сери дугаартай 50 мл-ын мөнгөн дэвсгэртээс дельта 9 Тетрагидроканнабоинол /Delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н II жагсаалтад хамаарна.
“3” гэж дугаарласан “******” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай өнгөгүй шингэн зүйл, **** гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар зүйл, “1” гэж дугаарласан мөнгөлөг цаас, төмөр мэт зүйл, “3” гэж дугаарласан, 1-4 гэж дугаарласан зүү тариур, өнгөгүй хуванцар зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.
2. “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 76.0 грамм цэвэр жин 4.5 грамм, “3” гэж дугаарласан “******” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай өнгөгүй шингэн зүйл нь 2 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 6.7 грамм байна.” гэх дүгнэлт /хх-ийн 42-44 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *****-ын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ******/**** дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн “******* ********” гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* ********” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабоинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабоинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *****-ийн өгсөн: “Би ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар тоотод байрлах нийтийн байрны *** тоот өрөөнд найз залуу ******-ын хамт амьдарч байна. ****** бид 2 үерхээд 2 жил болж байна. Нэгжлэг хийх ажиллагааны үед байрнаас олдсон эд зүйлийн талаар би мэдэхгүй. Гутлын тавиурын хэсэгт байсан цагаан өнгийн саванд байх ургамал мэт зүйлийг юу болох талаар би *****-с асуухад надад юу ч хэлээгүй. Эдгээр зүйл нь *****-ын эд зүйл байгаа юм. *****-ын сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг талаар би мэдэхгүй. Миний хажууд огт хэрэглэж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос *****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ****** нь 2024 оны 10 дугаар сард *** аймгийн ***** сумын *** ** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****”” нэртэй зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс”” гэх хэрэглээний нэршилтэй, 4.5 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, Улмаар 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй, 4.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөө үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор тодорхойлжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *******-ийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******/**** дугаар дүгнэлтээр “... тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.” Энэ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байна.
Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах, тээвэрлэх зэргийг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараах байгууллага ашиглаж болно.” гэж 4.1.1 дэх заалтад “... эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага..”, 4.1.2 дахь заалтад “... лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага...”, 4.1.3 дахь заалтад “... харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага...”, 4.1.4 дэх заалтад “... эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгж...” гэж тусгайлан хуульчилж, эрх бүхий дээрх байгууллагууд нь Засгийн газрын баталсан тусгай журмын дагуу ашишлахаар зохицуулсан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал эрх олгосон дээрх байгууллагаас өөр бусад албан байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг аливаа хэлбэрээр ашиглах, бэлтгэх, хадгалах боломжгүйн зэрэгцээ хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бусдад олж өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгаж өгчээ.
Хууль бусаар хадгалах гэдэгт аливаа эд зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн болон бусдын эзэмшлийн обьект мөн өөрийн биед хадгалахыг ойлгох бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн шууд чиглэсэн санаатай үйлдлээр илэрнэ.
Өөрөөр хэлбэл тухайн этгээд өөрийн хийж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд шүүгдэгч ****** нь дээр дурдсанчлан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос *****-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргаагаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон. Шүүгдэгч ******-т хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлсэн, шинжээчийн дүгнэлтээр тэрээр сэтгэцэд идэвхт бодисын хэрэглээтэй нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудад тохируулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах байдлаар хуульд заасан хорих ялыг оногдуулан, ялыг нээлттэй хорих байгууллагад байлгах нь хуулийн дээрх зорилгыг хангахад чиглэсэн шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг. Шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий ногоон өнгийн хуванцар савтай үеийн жин 76.0 грамм цэвэр жин 4.5 грамм ургамал мэт зүйл, “******” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай өнгөгүй шингэн зүйл, ***** гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар зүйл, бортог хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, төмөр мэт зүйл, “******” гэсэн бичигтэй хуванцар сав цоолж хуйлсан, Монгол Улсын ******** гэсэн сери дугаартай **-тын мөнгөн дэвсгэрт, зүү нь угсраатай 4 ширхэг тариур зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт ******-ийн *****-ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****-т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Дельта – 9 тетрагидроканнабинол /delta – 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий ногоон өнгийн хуванцар савтай үеийн жин 76.0 грамм цэвэр жин 4.5 грамм ургамал мэт зүйл, “******” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай өнгөгүй шингэн зүйл, ****** гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар зүйл, бортог хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, төмөр мэт зүйл, “******” гэсэн бичигтэй хуванцар сав цоолж хуйлсан, Монгол Улсын ******** гэсэн сери дугаартай **-тын мөнгөн дэвсгэрт, зүү нь угсраатай 4 ширхэг тариур зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ****** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС