Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/359

 

 

 

 

 

 

    2021           04             08                                        2021/ДШМ/359

 

Ц.Л, М.Б, Т.П,

Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, Ерөнхий  шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж, 

шүүгдэгч Ц.Л,  түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжавын даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Пн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Л, М.Б, Т.П, Б.Анарт холбогдох эрүүгийн 1805048141138 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

...тоотод оршин суудаг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн;

Ц.Л, Б.А, М.Б нар бүлэглэн:

- 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гангүүр ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Ж.Энхтөрийн Норд маркийн чирэгч загварын 0857 УНГ, Норд маркийн самосвал загварын 1996 УНҮ улсын дугаартай, Норд маркийн самосвал загварын 0917 УНГ улсын дугаартай, Зоомлион маркийн /25тн/ автокран загварын 3842 УНТ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.736.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж,

- 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Мэргэн Хангал Конкрит ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Б.Хишигмаагийн Хово маркийн миксер загварын 19-08 УНЭ, 33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.734.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж,

- 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Э.Ганбатын Хово маркийн миксер загварын 5869 УНӨ улсын дугаартай автомашин, Ц.Батмөнхийн Хово маркийн самосвал загварын 3863 УБР улсын дугаартай нийт 2 автомашины 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүигээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 708.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу Хьюндай маркийн грейс загварын 5007 УБЛ улсын дугаартай автомашиныг ашиглаж;

Ц.Л, М.Б нар бүлэглэн;

- 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эс Ти Эй ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Я.Отгонбаярын Хово маркийн миксер загварын 2184 УБЗ, 2204 УБЗ, 2205 УБЗ, 2209 УБЗ улсын дугаартай нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.326.000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2017   оны 10 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20
дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах MIRC ХХК-ний хашаанд хүн нэвтрэх
зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь
давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр
тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Л.Бат-Эрдэнийн Хово маркийн
миксер загварын 7367 УНЕ улсын дугаартай автомашины 2 ширхэг аккумулятор,
Дэйвү маркийн Помп загварын 5327 УНӨ улсын дугаартай иргэн Б.Сайнжаргалын
автомашины 2 ширхэг аккумулятор, Исүзү маркийн миксер загварын 4528УНП
улсын дугаартай иргэн Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор,
Хьюндай маркийн миксер загварын 6420 УНМ улсын дугаартай иргэн
Л.Батзоригийн автомашины 2 ширхэг аккумулятор, Хьюндай маркийн миксер
загварын 80-59 УБЛ улсын дугаартай иргэн Б.Жаргалсайханы 2 ширхэг
аккумулятор, Киа маркийн миксер загварын 45-07 УНС улсын дугаартай иргэн
Г.Түмэнжаргалын автомашины 2 ширхэг аккумулятор буюу нийт 6 автомашины 12
ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч
бусдад 2.706.000 төгрөгийн хохирол учруулсан;

Ц.Л, Т.П нар бүлэглэн:

- 2018    оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20
дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах маркет ХХК-
ний орчимд байрлах 1-23
тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус
нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул
хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч
иргэн Э.Нямдоржийн эзэмшлийн 91-98 УБД улсын дугаартай Камаз маркийн кран
загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр,
нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах JDL зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 7226 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч бусдад 396.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшлийн 1-9 тоот хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Норд маркийн бенз загварын 6424 УНГ, 9673 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молор трейд ХХК-ний хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус, бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашааг нь давж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тус компаний буюу С.Нарангэрэлийн эзэмшлийн Бэйбэн Эн Ди 5254 Миксер загварын 3301 УБҮ, 3341 УБҮ, 3316 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 792,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумульятор, 72,000 төгрөгийн үнэ бүхий ком багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 864.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас:   

- Ц.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

- Б.А, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

- Т.Пн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Л, Т.П нарын бүлэглэж хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж,

Шүүгдэгч нарыг
бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах
гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр,
агуулахад нэвтэрч үйлдсэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм
ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,
Т.П-г Ц.Лтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Лг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих
ялаар, шүүгдэгч М.Бг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Аийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

М.Бд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 07 сар 08 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож,

Ц.Л, М.Б, Б.А, Т.П нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон Ц.Лгийн 126 хоног, М.Бгийн 345 хоног, Т.Пгийн 124 хоног, Б.Аийн 5 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Лгаас нийт 4.028.000 төгрөгийг,  шүүгдэгч М.Бгаас нийт 3.408.666 төгрөгийг  тус гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор,

шүүгдэгч Б.А, Т.П нар бусдад болох төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ 1.300.000 төгрөгийг Ц.Л, М.Б, Б.Анараас хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрээс 433.333 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж,

шүүгдэгч Т.Пгийн насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Пн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс Т.Пг гэм буруутайд тооцохдоо Ц.Л болон насанд хүрээгүй гэрч Т.Бадамдорж нарын мэдүүлгийг үндэслэн тооцсон. Гэтэл насанд хүрээгүй гэрч Т.Бадамдоржоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин үнэн зөв мэдүүлэг өгөхийн чухлыг тайлбарлаж өгөөгүй мэдүүлгийг үндэслэсэн. /1хх-35-36/ Мөн дээрх мэдүүлэгт Т.Бадамдорж нь "...П ах Л-г дарамталж хулгай хийлгэчээд, Л-г цагдаад баригдах үед нь надтай хамт хулгай хийсэн гэж хэлсэн байх"  гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийг нь уг хэрэгт Л, П нар нь гүтгэсэн буюу өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрчид ийм ойлголт төрүүлэн энэхүү мэдүүлгийг авсан болох нь харагдаж байна.

Ц.Лгийн мэдүүлгийн тухайд өмнө нь өөр хүнтэй хулгай хийсэн гэж мэдүүлж байсан бөгөөд дараа нь мэдүүлгээ өөрчлөн Птэй хамт хулгай хийсэн гэж мэдүүлж байгаа нь эргэлзээтэй. Л нь анхан шатны шүүх хуралдаан дээр Птэй хамт хулгай хийгээгүй, өөр хүнтэй хамт хулгай хийсэн гэж мэдүүлсэн.

Т.П нь мөн анхнаасаа Лтай хамт хулгай хийсэн удаа байхгүй гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн.Үүнээс гадна, гэрч Алтанхүү "...2018 оны 9 сард бол манай ногооны өргөтгөсөн зах дээр ногоо ачигчаар ажиллаж байсан.” /3хх-186-187/ гэж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гэрч Цэнд П нь шөнө оройн цагаар гардаггүй талаар тодорхой мэдүүлсэн. /5хх-4-12 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар тал/, гэрч Х.Номинцэцэг тухайн өдрүүдэд нөхөр Пн хамт ногоо зардаг байсан бөгөөд байнга хамт байдаг байсан. Өглөө ажилдаа цуг гарч, ажлаа тарж ирээд гэртээ амарч байгаад маргааш өглөө нь ажилдаа явдаг байсан. Нөхөр шөнө гарч явж байгаагүй гэж тодорхой мэдүүлдэг /5хх4-12 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр тал/.

Дээрх баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч П нь Лтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны едрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Т.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

           Шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Лгийн хувьд гэм буруу болон бусдад учруулсан хохирол, хор уршигтайгаа маргахгүй бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болно. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ц.Лгын хувийн байдлыг тогтоож чадаагүй, Ц.Л нь төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй гэсэн 2018 оны Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 65 дугаартай дүгнэлт байдаг /3хх 169-173/. Сэтгэцийн дүгнэлт нь 2018 онд гарсан ба хэрэг 2021 онд шийдвэрлэгдэж байна. Сэтгэцийн эмгэг нь өвчин 3 жилийн хугацаанд ямар ч өөрчилөлтөнд орж болно. Одоо цаг үе дээр дахин шинжилүүлж эргэлзээгүй тогтоох ёстой байсан.

            Хууль хэрэглээний талаар: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсгүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

             Иймд анхны удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй өсвөр насны өөрийгөө удирдан жолоодох чадваргүй сэтгэцийн өвчтэй байсан, эцэг эх нь хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа, гэм буруутайгаа маргахгүй байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Т.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарах үед Барс зах дээр ногоо зардаг байсан. Намайг ямар учраас хэрэг үйлдсэн гэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Ямар ч хэрэг хийгээгүй байхад ял оногдуулсанд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Т.П нь 2018 онд үйлдэгдсэн 4 удаагийн хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үйлдэлтэй холбогдуулж насанд хүрээгүй гэрч Бадамдорж мэдүүлэг өгсөн. Насанд хүрээгүй гэрчээс хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Гэрч Цэнд, Номинцэцэг нар нь гэмт хэрэг хийгээгүй гэдгийг нотолдоггүй. Тухайн үед гэртээ байсан эсэх талаар ярьдаг болохоос гэмт хэргийн үйл баримтыг мэдэх хүмүүс биш юм. Т.Пгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч Ц.Лгийн хувийн байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон. Сэтгэцийг нь тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр гарсан. Гэм буруугийн талаар Шүүгдэгч Ц.Л маргадаггүй. Хохирлыг шүүгдэгч нарт хувь тэнцүүлж бодоход Шүүгдэгч Ц.Л нь бусдад 4.028.000 төгрөгийн хохирол төлөхөөр байгаа. Уг хохирол төлөгдөөгүй. Иймд ялыг хөнгөрүүлэх боломжгүй учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Л нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эрүүгийн 1805048141138 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Ц.Л, Б.А, М.Б нар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Гангүүр ХХК-ний хашааг нь даван орж харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр Ж.Энхтөрийн Норд маркийн 0857УНГ улсан дугаартай чирэгч, 1996 УНҮ улсын дугаартай Норд маркийн самосвал, 0917 УНГ улсын дугаартай Норд маркийн самосвал, 3842УНТ улсын дугаартай автокран гэсэн 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,736,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Мэргэн Хангал Конкрит ХХК-ний хашааг нь даван орж Б.Хишигмаагийн 19-08 УНЭ, 33-96 УНА, 24-93 УНР, 36-57 УНА улсын дугаартай нийт 4 ширхэг Хово маркийн миксер автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,734,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө MIRC ХХК-ний хашааг нь даван орж Э.Ганбатын Хово маркийн 5869УНӨ улсын дугаартай миксер, Ц.Батмөнхийн 3863УБР улсын дугаартай Хово маркийн самосвал нийт 2 автомашины 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүигээр, нууцаар авч 708,000 төгрөгийн хохирол учруулсан ба тус үйлдлүүддээ “Хьюндай маркийн 5007УБЛ улсын дугаартай грейс автомашиныг ашигласан,

Ц.Л, М.Б нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Эс Ти Эй ХХК-ний хашааг нь даван орж Я.Отгонбаярын Хово маркийн 2184УБЗ, 2204УБЗ, 2205УБЗ, 2209УБЗ улсын дугаартай миксер загварын нийт 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,326,000 төгрөгийн хохирол учруулсан,  2017          оны 10 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө MIRC ХХК-ний хашааг нь даван орж иргэн Л.Бат-Эрдэнийн Хово маркийн
7367УНЕ улсын дугаартай
миксер, иргэн Б.Сайнжаргалын Дэйвү маркийн 5327УНӨ улсын дугаартай помп, иргэн Л.Батзоригийн Исүзү маркийн 4528УНП улсын дугаартай, Хьюндай маркийн 6420УНМ улсын дугаартай миксер,  иргэн Г.Жаргалсайханы Хьюндай маркийн 80-59УБЛ улсын дугаартай миксер, иргэн Г.Түмэнжаргалын Киа маркийн 4507УНС улсын дугаартай миксер нийт 6 автомашины 12 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 2,706,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Л, Т.П нар бүлэглэн 2018   оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Мах маркет ХХК-ний орчимд байрлах 1-23
тоот хашаанд хашааг нь даван нэвтрэн орж  иргэн Э.Нямдоржийн эзэмшлийн 91-98УБД улсын дугаартай Камаз маркийн кран тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 396,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө JDL зочид буудлын гадна байрлуулсан иргэн Б.Ариунболдын эзэмшлийн Хово маркийн 7226 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 396,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дэвшлийн 1-9 тоот хашаанд хашааг нь даван нэвтрэн орж иргэн Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Норд маркийн 6424 УНГ, 9673 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 840,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Молор трейд ХХК-ний хашаанд хашааг нь даван нэвтрэн орж тус компаний буюу С.Нарангэрэлийн эзэмшлийн Бэйбэн Эн Ди 5254 Миксер загварын 3301 УБҮ, 3341 УБҮ, 3316 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 792,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумульятор, 72,000 төгрөгийн үнэ бүхий ком багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 864,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

харуул хамгаалалттай хашаанд  тавьсан байсан автомашиныхаа аккумуляторуудыг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ж.Энхтөр /2 хх 190-193/, хохирогч Б.Хишигмаа /2хх 163-168/, хохирогч Э.Ганбат /2хх 218-223/, хохирогч Ц.Батмөнх /2хх 231-236/, хохирогч Я.Отгонбаяр /2хх 132-137/, хохирогч Л.Бат-Эрдэнэ /2хх 82-84/, хохирогч Л.Батзориг /2хх 67-71/, хохирогч Г.Жаргалсайхан /2хх 57-61/, хохирогч Б.Сайнжаргал /2хх 46-51/, хохирогч Э.Нямдорж /1хх 206-209/, хохирогч Б.Ариунболд /1хх 116-117/, хохирогч Г.Түмэнжаргал /2хх 90-92/, хохирогч Д.Мөнх-Эрдэнэ /1хх 162-164/, хохирогч С.Нарангэрэл /1хх 28-29/ нарын мэдүүлгүүд,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн Д.Бямбадорж /2хх 198-199/, О.Галбадрах /2хх 200/, Ж.Дугарсүрэн /2хх 201/, П.Өлзийбаяр /2хх 143/, Э.Цэдэндамба /1хх 211/, Ц.Санзайжамц /1хх 165-166/, П.Оргодолбямба /1хх 30/, П.Мянганбаатар /1хх 31/,  Ц.Батцоож /1хх 32/, Г.Бүрэнжаргал /1хх 33-34/, насанд хүрээгүй Т.Бадамдорж /1хх 35-36/ нарын гэрчийн мэдүүлгүүд,

аккумуляторуудыг үнэлсэн үнэлгээ /1хх 126-127, 173-174, 2 хх 53,54, 63-64, 74, 79, 86-87, 93-95, 194-195, 169-170, 226, 239, 3хх 182,199-200,

яллагдагч М.Б /3хх 134-135, /, Б.А/3хх 96-98, 4хх 11-13/, Ц.Л /1хх 178-179, 4хх 05-07/ нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 51-53, 150-154, 2хх 36-40, 124-128, 157, 212-215/,

яллагдагч Ц.Лгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 134-135, 3хх 47-59/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Ц.Л, М.Б, А.А нарын бүлэглэж бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус хашааг нь даван нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох том оврын автомашинуудын аккумуляторуудыг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тус аккумуляторуудыг зөөж тээвэрлэж хэргийн газраас холдуулан захиран зарцуулах үйлдэлдээ автомашиныг ашигласан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжтэй, тус гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ”...үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;...”, 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...учрах саадыг арилгах зорилгоор …машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй,    

шүүгдэгч Т.П, Ц.Л нарын бүлэглэж бусдын хууль бус нэвтрэлтээс хамгаалсан хашаанд хүн нэвтрэх зориулалттай хаалгаар нь бус хашааг нь даван нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох том оврын автомашинуудын аккумуляторуудыг харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн шинжтэй, тус гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ”...үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;...”  гэсэн хүндрүүлэх шинжтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Ц.Л, Б.А, М.Б нар бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Гангүүр ХХК-ний хашааг нь даван орж харуул хамгаалалтад нь мэдэгдэлгүйгээр Ж.Энхтөрийн Норд маркийн 0857УНГ улсан дугаартай чирэгч, 1996 УНҮ улсын дугаартай Норд маркийн самосвал, 0917 УНГ улсын дугаартай Норд маркийн самосвал, 3842УНТ улсын дугаартай автокран гэсэн 4 автомашины 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,736,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг зүйлчлэхдээ тэдний эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх журмыг хэрэглэсэн нь, тэдний хэд хэдэн удаагийн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэн нэг зүйлчлэлээр зүйлчилсэн нь,

Ц.Л, Б.А, М.Б, Т.П нарын үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гүйцэтгэгч гэсэн заалтуудыг тус хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэрэгт журамлан хэрэглэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулахаар заасан ”...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн хорих ялыг шүүгдэгч тус бүрт ялгамжтайгаар буюу

Ц.Лд 4 жилийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ болох бусадтай бүлэглэн 9 удаагийн үйлдлээр 10,706,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,

М.Бд 3 жилийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ болох бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр 8,210,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд,

Б.Ат 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ болох бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр 4,178,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд,

Т.Пд  2 жилийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ болох бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр 2,496,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь болон учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд нь тус тус тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.  

Шүүгдэгч Т.Пн өмгөөлөгч Г.Ганцэцэг “...Т.П гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Насанд хүрээгүй гэрч Т.Бадамдорж: “... П ахын гэрт нь очиход П ахын эхнэр Номин, муухай хочтой Л нар байсан. Тэгтэл П ах орой явж аккумулятор, төмөр хулгайлна Л гурвуулаа хамт явах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй явахгүй гэж хэлсэн....” /1хх 35-36/ гэж мэдүүлжээ. Насанд хүрээгүй Т.Бадамдоржийн гэрчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэж цуглуулж, бэхжүүлэгдсэн, хууль зөрчөөгүй мэдүүлэг байх тул тус мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, Т.Птэй бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаархи Ц.Лгийн мэдүүлгүүдийг газар дээр нь шалгах ажиллагаа /1хх 134-135/-г мөрдөгч явуулсан байх ба уг ажиллагаанд Ц.Л нь “...Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн урд талын автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талд байрлах “JDL” зочид буудлын гадна очиж зогсоод энд байсан автомашины 2 ширхэг аккумляторыг П ахын хамт ирж хулгайлсан гэж заав. ...саарал өнгийн бетон хашаатай “Молор трейд” ХХК-ийн хашааг зааж, ертөнцийн зүгээр хойд талаас нь П ах бид хоёр давж ороод хашаан дотор байсан 3 автомашины 6 ширхэг аккумляторыг авсан. Намайг аккумлятор тайлж байх хооронд П ах контейнероос хайрцагтай багаж авч ирсэн. ...Дэвшлийн 1-9 тоот хашааг зааж давж ороод 4 аккмляторыг аваад хашаа давуулан П ахад өгсөн. ... “Мах маркет” ХХК-ийн урд залгаа байрлах модон хашааг зааж, хашааг урд талаар нь даван орж 2 ширхэг аккумлятор хулгайлсан гэж заав. ...” гэжээ.

Иймд хэрэгт бэхжүүлсэн насанд хүрээгүй гэрч Т.Бадамдорж, эх сурвалжтай мэдүүлсэн яллагдагч Ц.Лгийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж, Т.Пгийн үйлдсэн хулгайлах гэмт нотолж байна гэж үнэлсэн анхан шатны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүгдэгч Т.Пгийн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон, эргэлзээтэй болгож байгаа гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн үзэж байгаа гэрч А.Алтанхүү нь Т.Пн ажлын бус цагаархи үйлдлийг гэрчилж чадахгүй болох нь түүний “...2018 орны 9 сард манай өргөтгөсөн ногооны зах дээр ачигчаар ажилладаг байсан. 8 цагийн үед ирээд 18 цагт буугаад явдаг байсан. ...” /3хх 187/ гэсэн мэдүүлгээр,  гэрч Т.Цэнд нь Т.Птэй нэг гэрт биш нэг хашаанд амьдардаг байх тул Т.Пн гэртээ хэрэг болсон цаг хугацаанд байсныг нотлон гэрчилж чадахгүй гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр Т.Пн эхнэр Х.Номинцэцэг хэрэг болсон гэх тухайн өдрүүдэд Т.Птэй байнга хамт байдаг байсан гэсэн мэдүүлэг байгаа боловч тус мэдүүлэг нь дээрхи Т.Пн хулгайн үйлдлүүдийг нотолж байгаа тодорхой цаг хугацаатай, эх сурвалжтай мэдүүлгийг үгүйсгэж чадахгүй байна.

Шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч П.Гансүх “...Ц.Л сэтгэцийн өвчтэй, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг нь харгалзан ялыг нь хөнгөрүүлж, нэг жилийн хорих ял оногдуулна уу...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан.

Ц.Л оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн цөөн уналт таталт өвчтэй, энэхүү өвчин нь түүний үйлдсэн хэргээ хариуцах чадварт нөлөөлөхгүй болох нь шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /3хх 169-173/ тогтоогдсон тул энэ шалтгаанаар түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй. Мөн 2000 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн түүний 9 удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдлийн төгссөн хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буюу насанд хүрсэн хойно дууссан байх тул насанд хүрээгүй үндэслэлээр түүнд оногдуулсан ял шийтгэлийн хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, тус шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж буй бүх хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэн үйлдсэн зэрэг хувийн байдалд нь оногдуулсан ял шийтгэлийг тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд шүүгдэгч Т.Пн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч П.Гансүх нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хохирогч нарт учирсан хохирлыг үндэслэлтэй дүгнэж, зөв хянан шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ц.Л, Б.А, М.Б нарын хулгайлан авсан аккумуляторуудыг хэргийн газраас зөөвөрлөх, хулгайлан авсан эд зүйлүүдээ өөрсдийн мэдэлд захиран зарцуулах боломжийг хурдан олж авахдаа ашигласан бусдын өмчлөлийн Хьюндай маркийн 5007 УБЛ улсын дугаартай грейс загварын автомашины үнэлгээгээр тогтоогдсон үнэ /4хх 123-124/ болох 1,300,000 төгрөгийг Ц.Л, Б.А, М.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөв оруулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний заалтыг зөв хэрэглэжээ.

Харин прокуророос үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн Ц.Л, Т.П нарын “Хулгайлах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 хэсгээр зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж зөв дүгнэж, шүүгдэгч нарт ашигтай байдлаар хүндрүүлэх шинжтэй үйлдэлд нь оруулан хөнгөрүүлэн зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Гэхдээ ийнхүү хөнгөрүүлэн шийдвэрлэснээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад заахдаа хууль зүйн техникийн хувьд алдаатай, хүндрүүлсэн байдлаар бичсэнийг зөвтгөхөөр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

“...Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Л, Т.П нарын бүлэглэж хохирогч Б.Ариунболдын эд зүйлийг хулгайлсан  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсүгэй. ...” гэснийг

“...Прокуророос:

- шүүгдэгч Ц.Лгийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

  • шүүгдэгч Т.Пн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Пн өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ