Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэл, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангуд овогт Шархүүгийн Мөнх-Энэрэлд холбогдох эрүүгийн 201724000247 дугаартай, 105/2017/0337/э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч операторч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Геодези, усны барилга байгууламжийн газарт операторчоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 15 гудамж, 377 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Тангуд овогт Шархүүгийн Мөнх-Энэрэл, /РД:ДЮ89032572/,          

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэл нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12:45 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 эмнэлгийн урд талын замд Геодез, усны барилга байгууламжийн газрын эзэмшлийн Хьюндэй Соната-6 маркийн 09-96 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Оюунгэрэлийг мөргөн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5.а, б, в-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай ажлын найз Нямбат нь намайг дуудаж машинаа бариулсан. Би машиныг нь бариад Нямбатыг гэрт нь хүргэж өгөхөөр 2 эмнэлгийн урд явж байхдаа өмнөө явж байсан Асиа маркийн автобусыг гүйцэж түрүүлэх гэтэл зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй гараад ирсэн. Би аль болох мөргөхгүй гээд бултуулж дартал уг эмэгтэйг толиороо шүргэсэн. Тэр эмэгтэй гайгүй байх шиг байхаар нь би Бөхийн өргөөний гэрлэн дохиогоор хойшоо эргээд Ус сувгийн удирдах газрын тэнд зогсоод машинаа тавьсан гэв.

Шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед найз Нямбат машин бариад өгөөч гэхээр нь Соната-6 маркийн 09-96 УНЕ улсын дугаартай автомашин бариад 2 эмнэлгийн урд зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 2 эгнээгээр 40-45 орчим км цагийн хурдтай явсан. Урд талд дунд оврын автобус явж байхаар нь тэрийг гүйцэж түрүүлэх гэж байтал зүүн гар талаас буюу автобусны урдуур хүн гараад ирсэн. Тэр хүнээс бултуулаад зүүн гар тийшээ дартал дагаж нөгөө хүн буцахаар нь би баруун гар тийшээ дартал бас дагахаар нь зүүн гар тийшээ дараад л баруун талынхаа толь хэсгээр шүргэсэн. Тухайн үед машины толь эвхэгдээд тэр хүн газарт унаагүй болохоор нь тэр чигтээ зогсолгүй яваад өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх 74-78 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би осол болсон өдрөө гэмтэлд 20.000 төгрөгөөр зураг авахуулсан, гэртээ байхдаа 10 хоног биендээ бариа хийлгэж, 250.000 төгрөг бариачид өгсөн, хувь хүн байсан учраас баримт аваагүй. Гутлыг 48.000 төгрөгөөр үнэлсэн байна. Ослын дараа жолооч Энэрэл 640.000 төгрөг бэлнээр өгсөн, миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 17-18 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Д.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр жолооч Нямбат нь ажилтай явж байгаад орой нь машинаа байгууллагын грашид тавилгүй дур мэдэн аваад явсан. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр замын цагдаагаас осол болсон талаар мэдсэн. Автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 22 дугаар хуудас/,

Гэрч Ө.Нямбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 26-ны орой найзуудтайгаа пабад архи уучихаад унаж ирсэн ажлын газрын автомашиныг тэнд үлдээгээд явсан. Маргааш өглөө нь машин дээрээ ирээд явах гэтэл архи гараагүй байхаар нь ажлын газрын Мөнх-Энэрэлийг гар утсаар дуудаж машинаа бариулсан. Бид нар явж байгаад урдаа байсан автобусыг гүйцэж түрүүлэх гэтэл зүүн гар талаас нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгтэл Мөнх-Энэрэл баруун дартал тэр хүн дагаж гүйхээр нь зүүн гар тийшээ дартал баруун гар талын толь хэсгээрээ тэр хүнийг шүргээд л яваад өгсөн. Тэр хүн газар унаагүй, гайгүй толь дотогшоогоо нугалархаар нь тэр чигтээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 35-36 дугаар хуудас/,

Гэрч П.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнх-Энэрэл нь Нямбатын машиныг бариад, арын суудал дээр Нямбат бид хоёр суугаад би замдаа гар утсаараа оролдоод явж байхад машин гэнэт хажуу тийшээ хүчтэй болоод, дайвалзаад л зүгээр яваад өгсөн. Тэгэхээр нь би юу болсон бэ гэхэд Нямбат толинд нэг хүн шүргүүлээд, зам гараад яваад өгсөн, гайгүй юм шиг байна гээд л өнгөрсөн...” гэх мэдүүлэг. /хх 44 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №211 актад “Б.Оюунгэрэлд зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ /хх 60 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №174 дүгнэлтэд “Хьюандэй Соната-6 маркийн 09-96 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ш.Мөнх-Энэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5, а, б, в, 9.2  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ /хх 65 дугаар хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаанд “Ш.Мөнх-Энэрэл нь 1.70% согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов” гэжээ /хх 10 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 16 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 86 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэл нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 12:45 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 эмнэлгийн урд талын замд Геодез, усны барилга байгууламжийн газрын эзэмшлийн Хьюндэй Соната-6 маркийн 09-96 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Оюунгэрэлийг мөргөн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5.а, б, в-д заасан заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэлд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, 481806 дугаартай жолоочийн үнэмлэхийг Ш.Мөнх-Энэрэлд буцаан олгосож, шүүгдэгч Ш.Мөнх-Энэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.