| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/00202/И |
| Дугаар | 104/ШШ2017/00183 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2017/00183
| 2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 104/ШШ2017/00183 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн /РД: /-ийн
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, Боржигон овгийн гийн ******* /РД: /-д холбогдох
Гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Түүнээс хойш хэсэгхэн хугацаанд тусдаа амьдарч байгаад үр хүүхэд, гэр бүлээ бодож хамтдаа амьдрах нь зөв юм байна гэж ярилцаад эвлэрч 2012 оноос хүүтэйгээ гурвуулаа одоог хүртэл гэр бүлээрээ аз жаргалтай амьдарч байна. Тиймээс гэрлэлтээ сэргээлгэх хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2011 онд таарч тохирохгүй байсны улмаас шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тусдаа амьдрах хугацаанд хүүхэд маань аавыгаа санаад ер нь тусдаа амьдрах хэцүү байсан. Тэгээд бид ярилцаж эргэн эвлэрч амьдрахаар шийдэж 2012 оноос одоог хүртэл халуун ам бүлээрээ аз жаргалтай сайхан амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан гэрлэлт сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагад маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг болно.
*******, Д.******* нар нь 2008 оноос хамтран амьдарч 2008 оны 11 дүгээр 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тус шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа зэргээр нотлогдож байна.
Зохигчид нь 2011 онд гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарсан хэдий ч 2012 оноос эвлэрч хамт амьдарсан, одоо хамтдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ сэргээлгэхийг хүсч эвлэрснээ хамтран илэрхийлж шүүхэд хандсан тул Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг үндэслэн тэдний гэрлэлтийг сэргээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан: Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт /хх-4-5/, нэхэмжлэгч, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-6-7/, гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/, тус шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 380 дугаар шийдвэрийн хуулбар /хх-10-12/, гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургууд /хх-13-14/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-22/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэллээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн /РД: /, Боржигон овгийн гийн ******* /РД: / нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН