Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 110/ШШ2023/0002

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, С.М нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны даргалагч А.Б, Өлгий сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/89 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.М  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие С.М тус шүүхэд тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны даргалагч А.Б, Өлгий сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/89 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл гаргасан билээ.

Нэхэмжлэгч С.М миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлдээ татгалзаж байгаа учраас энэхүү хүсэлтийг үндэслэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.М Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/89 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Өлгий сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/89 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, С.М нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны даргалагч А.Б, Өгий сумын Засаг даргад нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                                  ШҮҮГЧ                                   М.РИЗА