Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч М.Энхтайван,

шүүгдэгч Л.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагважавын Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201724000298 дугаартай, 105/2017/0381/э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, блокны үйлдвэрт багцлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Ногоочдын 1-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхагважавын Отгонбаатар, /РД:ЧЛ83031596/,

Холбогдсон гэмт ­хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо МТ Шатахүүн түгээх станцын зүүн хойд замд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчим Хьюндэй Верна маркийн 54-58 УБП улсын дугаарын автомашины жолооч Лхагважавын Отгонбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2.3а Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хагаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1 Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорх шаардлагыг хангаж чадахгүй байх” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Мархын Энхтайванг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; Би 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 21 цаг 15 минутын орчимд Ургах Нарангаас уруудаж яваад осол гаргасан. Тухайн үед цасан шуургатай, үзэгдэх орчин муу байсан. Зүүн гар талаас нэг хүн гарч ирэхээр нь би гэнэт огцом тоормос дарж, дуут дохио өгч зогссон. Болгоомжгүй байдлаар осол гарсан гэв.

Хохирогч М.Энхтайван нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 18-ны орой ээлжтэй байсан. Би зам хөндлөн гарч айлд хоол идээд 21 цагийн үед эргэж ажил руугаа орох гэж зам хөндлөн гарч байхдаа машинд мөргүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 2-3 хоног хэвтсэний дараа ухаан орсон. Миний биед баруун хөлний өвдөг бяцралт, өвдөгний хоёр шуу хугаралттай, баруун 6 дугаар хавиргын хугаралт, тархиндаа гэмтэл авсан.Гэмтлийн эмнэлэгт 10 хоног дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо хүртэл гэртээ физик болон эрчимт эмчилгээ хийлгэж байна. Бодит баримтаар гарсан хохирол нь 2.266.000 төгрөг болж байна. Шүүгдэгч 1.800.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Шүүгдэгч миний биеийг сураглаж асууж байгаагүй. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Миний эрүүл мэндийн байдал ерөнхийдөө сайжирч байгаа.Би бие махбодь, сэтгэл санаагаар хохирч ажилгүй болсон учир гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Л.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:“...2017.04.19-ний орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн Хьюндай Верна маркийн 54-58 УБП улсын дугаартай автомашиныг жолоодоод Налайхын соёлын төвийн гаднаас 4 хүн “хот орох юм уу,бид нар мөнгийг нь өгөөд явъя” гэхээр нь тэр хүмүүсийг суулгаад Улаанбаатар хот орох гээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 50-60 орчим км/цагийн хурдтай Ногоон зоорины автобусны буудал өнгөрөөд явж байтал зүүн гар талаас буюу замын урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд нэг явган зорчигч эрэгтэй алхаад гараад ирсэн. Би дуут дохио өгөөд тормоз гишгээд явган зорчигчийг мөргөөд зогссон. Гүйж гараад явган зорчигч дээр очиход тэрээр замын хойд талын жалга руу уначихсан байсан. Миний машинд сууж явсан зорчигч нар замын машинд гар өргөөд суугаад яваад өгсөн. Тэр хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлэг. /хх 70-75 дугаар хуудас/,

Хохирогч М.Энхтайваны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017.04.18-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад замын урд байдаг айлд очиж хоол идчихээд буцаад орой 21 цагийн орчим ажлынхаа байран дээр очих гээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам руу орохдоо машин харахад нилээн хол 10 гаран метрийн зайтай ирж яваа машины гэрэл тусаж байсан. Амжаад гарчихъя гэж бодоод алхсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, машинд дайруулчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Р.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Энхтайван нь 2017.04.18-ны шөнө зам тээврийн осолд орж гэмтсэн. Осолд орсон оройдоо Гэмтлийн эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд би нөхрөө сахисан. Эмнэлэгт 600.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Гаднаас 1 сая төгрөгөөр эм тариа авч хийлгэсэн. Нөхрийн мөргөсөн жолооч энэ мөнгөнөөс 1.300.000 төгрөг өгсөн. Одоо Энхтайваны биеийн байдал сайжирч байгаа. Эмч нар дорж хаяж 1 жилийн хугацаанд хяналтанд байж эмчилгээ хийлгэнэ гэсэн. Эмчилгээний зардал болон цалинг нь тооцоод 20 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх 45 дугаар хуудас/,

Гэрч М.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Лхагважавын Отгонбаатар бид хоёр 2007 оноос хамт амьдарч байгаа бөгөөд бид хоёр хүүхэдтэй, эвтэй найртай гэр бүл. Манай нөхөр Отгонбаатар нь элдэв муу зуршилгүй, тэрээр хувийн компанид ажилладаг. Бид хоёрын сарын орлого 750.000 төгрөг. Энэ мөнгөөрөө амьдралаа дөнгөж залгуулдаг, цалингаас цалингийн хооронд хүргэдэг. Отгонбаатарын мөргөж гэмтээсэн хүн нь 20 сая төгрөг нэхэж байгаа, бид нар энэ мөнгийг өгөх боломжгүй, айлын хашаа түрээслэж,гэр барьж амьдардаг...” гэх мэдүүлэг. /хх 47 дугаар хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ¹17/21474 шинжээчийн дүгнэлт /хх 49-51 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ¹5315 шинжилгээ /хх 54 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн ¹60 дүгнэлт /хх 57 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хх 16-26 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх 27 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны зам тээврийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ¹27 дугаар тогтоолоор Лхагважавын Отгонбаатарын эзэмшлийн Хьюндай Верна маркийн 54-58 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжилжээ /хх 39 дүгээр хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлалд Л.Отгонбаатар, М.Энхтайван нар нь согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ /хх 11 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хх 91-98 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 78 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо МТ Шатахүүн түгээх станцын зүүн хойд замд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн орчим Хьюндэй Верна маркийн 54-58 УБП улсын дугаарын автомашины жолооч Лхагважавын Отгонбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2.3а Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж, аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1 Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорх шаардлагыг хангаж чадахгүй байх” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Мархын Энхтайванг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Отгонбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Л.Отгонбаатарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний хувийн байдал тухайлбал 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Л.Отгонбаатарын эзэмшлийн Хьюндай Верна маркийн 54-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.Отгонбаатарын Хьюндай Верна маркийн 54-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 626808 дугаартай жолооны үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Л.Отгонбаатараас 782.203 төгрөг гаргуулж, хохирогч М.Энхтайванд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.