Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2017/00127

 
 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2017/00127

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ын *******ын

хариуцагч: ******* тоотод оршин суух, /РД:/ овогт ын *******д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 20-н өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр болох Г.*******тай онд танилцаж, оноос хамтдаа амьдарч, 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2 хүүхдийн эцэг эх болцгоосон. Хүү Э. нь 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Охин Э.******* нь 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Миний бие 2009 оноос Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд ажилладаг. Нөхөр Г.******* нь х дээр дугуй зардаг. 2006 оноос бидний хооронд хэрүүл маргаан байнга гардаг болсон. Г.******* анхаарал халамж муу, муухай харьцаатай намайг элдвээр хэлж доромжилдог. Би 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргасан байсан. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчтай 3 удаагийн уулзалт хийж 2 хүүхэд амьдралаа бодоод эвлэрсэн. Эвлэрсний дараагаас хэсэг хугацаанд амьдрал сайхан байсан. Бид хоёр сүүлийн хэдэн жил ямар ч дотно харьцаа байхгүй тусдаа унтдаг болсон. Хүүхдүүдийн минь хажууд намайг зодож доромжилдог. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр утасны кодоо байнга солиод байна гэж хэрүүл хийж уурандаа гарч архи ууж орж ирээд бид гурвыг айлгаж, намайг зодсон. Зодохдоо дандаа толгойруу цохиж алгадаж үсдэж, багалзуурдаж унагаад нүүр лүү нулимдаг. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би арван жилийн найзуудтайгаа уулзаад оройтохоор нь найз охин Зулаагийндаа 02 цаг болж байхад орж унтаад 04 цаг болж байхад гэртээ ирсэн чинь нөхөр согтуу ээжийнд сууж байсан. Намайг хаачаад ирсэн хэнтэйгээ хаагуур явж байгаад ирсэн гээд хэрүүл хийгээд байсан. Тэр үед миний уур хүрээд юу ч хэлээгүй, чамд ямар хамаатай юм гэсэн чинь намайг зодож, ээж бид хоёрыг салгасан. Тэгээд би ээжийн утсаар цагдаа дуудаж өгсөн. Одоо бид 2 тусдаа амьдарч байна. Эргэж нийлэх ямар ч хүсэл алга. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрөө авч эцэг Г.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. Бидэнд маргах эд хөрөнгө байхгүй гэв.

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Б.******* бид гэр бүл болоод хоёр хүүхдийн аав ээж болсон. Бид цугтаа амьдраад одоо 9 жил болж байна. Энэ хооронд үл ойлголцох маргалдах зүйл гарч байсан ч тухайн үед ярилцаж шийдэж болж байсан. Харин 2013 оноос хойш жижиг маргаан хэрүүлээс болж эхнэр Б.******* намайг гэрээс хөөдөг болсноос тэсэлгүй гадуур явдаг болсон. Энэ бүхэн сүүлдээ сална надаас зайл салаад өгөөч гэх зэргээр орилж хашгирч эхэлсэн. Б.*******ын хэлж байгаа шиг би байнга архи ууж, зодох мөрийтэй тоглох зэргээр амьдралаа алдаад явдаггүй. Б.*******ыг зүгээр байхад нь дээрэлхээд айлгаад байдаггүй. Жаахан зүйл дээр л сална цагдаа шүүхэд өгнө гэдэг. Хүүхдүүдээ бодоод аятай байя гэхээр хүүхдүүд хамаагүй миний амьдрал гэх зэргээр хувиа хичээсэн байдал гаргаад байдаг. Б.******* нь 2013 оноос эхлээд хөөж сална гэж байгаа нь шалтгаан өөрт нь байгаа юм болов уу гэж дүгнээд Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэр бүлээ цуцлуулая гэж шийдсэн, эвлэрч амьдрах боломжгүй гэж бодож байна. Хүүхдүүдийн асрамжийг Б.*******ын хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг боломжоороо төлж байх болно. Бид дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэн эвлэрхээр болсон боловч гэрлэгчид эвлэрээгүй, одоо тусдаа амьдарч байгаа, зохигчид дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй, хүсэлгүй гэж байх тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Иргэн Б.******* Г.******* нар анх онд танилцаж, 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү Э., 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Э.******* нар тус тус мэндэлсэн, хүүхдүүд одоо төрүүлсэн эх Б.*******ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь Суварга Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Э., Э.******* нарыг эрүүл бойжиж байгаа тухай, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар, Голомт цогцолбор сургуулийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Э., Э.******* нарыг суралцаж байгаа нь үнэн тухай тодорхойлолтууд, Г.*******, Б.******* нарын оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний бүртгэлийн 1735 дугаарт гэрлэлт бүртгэсэн, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Э.*******ын 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний бүртгэлийн 756 дугаарт төрөлт бүртгэсэн, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.гийн 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний бүртгэлийн Г-1927 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан үнэлэх боломжтой баримтуудаар нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн зодуулж гэмтсэн үеийн гэх 2 ширхэг гэрэл зураг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь мөн эсэх нь тогтоогдохгүй, хэзээ хаана болсон үйл явдал нь тодорхойгүй тул үнэлэх боломжгүй.

Амьдралын явцад гэрлэгчид хоорондоо маргаж, энэ явцдаа Г.******* эхнэрээ биед нь хүч хэрэглэн халдан зодож зүй бус байдал гаргадаг, мөн Б.******* хэлж ярьж сэтгэл бодлоо ойлголцолгүйгээр нөхрөө гэрээсээ хөөж тусдаа амьдарч байгаа байдал болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан баримтуудаас үзэхэд гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдлэж, үүрэг хүлээж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрнэ гэсэн боловч тусдаа амьдарч эвлэрээгүй, цаашид эвлэрч амьдрах талаар санал санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.*******ыг анхаарал халамжгүй, байнга архи ууж зодож сүрдүүлдэг энэ нь 2 хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэх тайлбар гарган шаардлагаа бүрэн дэмжиж, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа, хэдийгээр тусдаа амьдраад удаагүй байгаа ч бие биедээ хайр сэтгэлгүй, гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл гаргаж байсан, цаашид хамтдаа амьдрах хүсэл зориггүй болсон, хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй, хуульд зааснаар тэжээн тэтгэнэ гэж байгаа байдлууд нь гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э., 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Э.******* нарын санал, өсч бойжиж буй орчин нөхцөл зэргийг харгалзан 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э., 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Э.******* нарыг төрүүлсэн эх Б.*******ын асрамжид үлдээж, төрүүлсэн эцэг Г.*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргах зүйлгүй гэснийг дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хулийн 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:/ овогт ын *******, /РД:*******/ ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э., 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Э.******* нарыг төрүүлсэн эх Б.*******ын асрамжид үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй гэснийг дурдсугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Э., 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Э.******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрийг сар бүр төрүүлсэн эцэг Г.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч Г.******* зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.

 

5.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д, хангагдсан шаардлагад хариуцагдах улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох 62 466 төгрөг нийт 132 666 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ