Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2018/00212

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдмийн чуулган бүрэн дунд сургуулийн захирал Б.*******т холбогдох Дулааны төлбөрийн үлдэгдэл 45.247.132 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын захирал Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар сумын 7 дугаар баг Эрдмийн чуулган бүрэн дунд сургуулийн захирал Б.******* нь тус сургуулийн обеъктын 2016 оны 10 сараас 2018 оны 28-ныг хүртэлх дулааны төлбөр 31204919 төгрөгийг төлөөгүйгээс манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Бидний зүгээс өр төлбөр барагдуулах шаардлага хүргүүлэхэд Б.******* нь дулааны төлбөрийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн албан тоот ирүүлсэн бөгөөд хугацаандаа төлөлгүй өдийг хүрлээ.

Эрдмийн чуулган сургуулийн дулаан хангамжийг бүрэн таслах /дүлий тавьж/ арга хэмжээг 2 хоног авсан боловч тухайн сургууль нь шалны халаалтын системтэй тул шугамын ус бүрэн юүлэгдэхгүй хөлдөх аюул тулгарч аюул тулгарч сургуулийн удирдлагын хүсэлтээр дулааныг эргэн нээсэн.

Иймд Эрдмийн чуулган бүрэн дунд сургуулиас 2016 оны 10 сараас 2018 оны 02 сарын 28-ны хүртэл дулааны төлбөрийн үлдэгдэл 31204919 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 14042213 төгрөг, нийт 45247132 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Эрдмийн чуулган бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэрэгт зохигч талууд доорхи байдлаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулав.

1-рт: Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 14.042.213 төгрөгөөсөө татгалзахаар,

2-рт: Хариуцагч тал болох Эрдмийн чуулган бүрэн дунд сургууль нь нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 31.204.919 төгрөгийг төлөхөөр,

3-рт: Хариуцагч тал дээрх төлбөр болох 31.204.919 төгрөгийг шийдвэр гарснаас хойш сар бүр 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талын 240400676007 харицах дансанд тушаахаар эвлэрэн хэлэлцэв.

4-рт: Тухайн төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд шүүхийн гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.*******

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн хооронд хийсэн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

1-рт: Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 14.042.213 төгрөгөөсөө татгалзахаар,

2-рт: Хариуцагч тал болох Эрдмийн чуулган бүрэн дунд сургууль нь нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 31.204.919 төгрөгийг төлөхөөр,

3-рт: Хариуцагч тал дээрх төлбөр болох 31.204.919 төгрөгийг шийдвэр гарснаас хойш сар бүр 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талын 240400676007 харицах дансанд тушаахаар эвлэрэн хэлэлцэв.

4-рт: Тухайн төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд шүүхийн гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.******* гэсэн зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384.186 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 31.204.919 төгрөгөнд ногдох 313.975 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 156.987 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 156.987 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Эрдмийн чуулган бүрэн дунд сургуулийн захирал Б.*******т холбогдох Дулааны төлбөрийн үлдэгдэл 45.247.132 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн дээрх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384.186 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 31.204.919 төгрөгөнд ногдох 313.975 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 156.987 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 156.987 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

 

 

с