Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2017/00140

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 104/ШШ2017/00140

Улаанбаатар хот

                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, тоотод оршин суух, ******* /РД: *******/-ын

            Хариуцагч: ,, тоотод оршин суух, ******* /РД: *******/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******тай 2013 онд анх танилцаж дотносон хамт амьдарч 2014 оны 04 сарын 28-ны өдөр хүү Г.ыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч өргөдөл гаргаж хүүгээ аав *******ар овоглосон. Хүүгээ төрснөөс хойш Г.Гантулгын зан ааш хувирч, үзэл бодол таарахгүй болсны улмаас тусдаа амьдрах болсон. Иймд *******ас хүү Г.од хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, ******* нар тусдаа амьдраад удаж байна. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаа дэмжиж байна ... гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь *******тай хамт амьдарч 2014 оны 04 сарын 28-ны өдөр хүү Г. төрсөн. Хүүгээ төрснөөс хойш бидний үзэл бодол, зан ааш тохирохгүй болсны улмаас цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу хүү Г.од хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.          

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.од хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагад маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн.

*******, ******* нар нь 2013 онд анх танилцан хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г. төрсөн, ******* нь хүү Г.ын эцэг мөн, тэтгэлэг төлөх үндэслэлтэй зэрэг нь зохигчдын тайлбар, хүү Г.ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Налайх дүүргийн*******ны “” ӨЭМТөвийн “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-6/ зэргээр нотлогдож байна. 

Хариуцагч ******* нь хүү Г.од тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрдөг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр хүү *******д тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

            Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг *******ас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү Г.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.       

            Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ын  байнга  оршин  суугаа хаягийг тодорхойлсон Налайх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, хүү Г.ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Налайх дүүргийн*******ны “” ӨЭМТөвийн “хүүхэд эрүүл бойжиж буй тухай” тодорхойлолт /хх-6/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 31.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.      

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг *******ас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гаргуулж, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Гантулгын ыг тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд *******ас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.250 /гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 31.250 /гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРСҮРЭН