| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/177 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/177
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
орчуулагч, хэлмэрч Т.Х,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-,
шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2513000000211 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 12 минутад хүлээн авч, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны .. дугаар сарын .-ны өдөр Баян-Өлгий аймгийн У- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн У- сумын ..... дүгээр /Монгол гол/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Көбеген овогт Бадейн Хайратбай, регистрийн дугаартай: БК.......;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү Х.И- нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан атал түүнийг нас барсны бүртгэлд бүртгүүлэлгүй 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Засгийн газраас олгож буй нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг нийт 5,300,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү Х.И-гийн эзэмшлийн Төрийн банкны ..... тоот дансаар дамжуулан авч, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүхийн шатанд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдсэн 4,300,000 төгрөгийг холбогдох дансанд төлүүлэх саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Хохиролд 1 сая төгрөг төлсөн, үлдсэн хохирлоо төлж өгнө” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000211 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Баян-Өлгий аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 04 дэх тал/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
6. Гэрч С.Балдырганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
7. Иргэн Х.И-йгийн эзэмшлийн Төрийн банкны ..... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
8. Дансны хуулганд үндэслэн хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/,
9. Шүүгдэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
10. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
13. Шүүгдэгч Б.Х- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү Х.И- нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан атал түүнийг нас барсны бүртгэлд бүртгүүлэлгүй 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Засгийн газраас олгож буй нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг нийт 5,300,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү Х.И-гийн эзэмшлийн Төрийн банкны ..... тоот дансаар дамжуулан авч, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
14. Баян-Өлгий аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 04 дэх тал/,
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2024 оны 9 сард хяналт, шалгалтыг ажлаар тус аймгийн У- суманд ажилласан. Би У- сумын багийн дарга болон өрхийн эмч нараас нь мэдээлэл авахад уг сумаас нийт 18 хүүхэд нас барсны дараагаар хууль бусаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан зөрчил илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Уг хүүхдийн нэг Х.И- гэх хүүхэд байсан. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу миний бие Х.И- гэх хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтыг манай мэргэжилтэн К.З- гаргасан. Уг жагсаалтад Х.И- нь 2012 оны 10 сараас эхэлж 2024 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгө олгогдсон байсан. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхэд нас барсаны гэрчилгээгээ авч улсын бүртгэлээ бүртгүүлсэн үед нь манай халамжаас зогсоосон байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм. Харин тухайн хүмүүс нь нас барсаны гэрчилгээ авахгүй явж байсан тул улсын бүртгэлд тухайн хүүхэд нь амьд гэх төлөвтэй байсан тул хүүхдийн мөнгө олгогдож байсан байна. Тухайн Х.И- гэх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эхийн аль нь авч байсан эсэхийг манай сангаас харах боломжгүй. Учир нь, манайх тухайн хүүхдийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны данс руу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлдэг юм. Уг данснаас эцэг, эх нь хэн зарлага гаргасныг манай байгууллагаас мэдэх боломжгүй. Уг Х.И- гэх хүүхэд нь төрийн банкны --------, --------, --------- тоот дансуудаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан байна. Хэрэв уг хүүхэд нь 2020 оны 7 сард нас барсан бол 7 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодоно, харин 2020 оны 8 сараас эхлэн зогсох ёстой. Тиймээс 2020 оны 8 дугаар сараас эхэлж 2024 оны 9 дүгээр сар хүртэлх олгогдосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн санд учирсан хохирол гэж үзнэ. Би тооцож үзэхэд нийт 5,000,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
16. Гэрч С.Балдырганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би нөхөр болон тус аймгийн У- сумын 2 дугаар багийн иргэн Б.Х-тай 1991 онд гэр бүл болж дундаасаа 9 хүүхэдтэй болсон. Манай хүүхдүүийг Х.Н-, Х.Ө-, Х.П-, Х.Н-, Х.Ж-, Х.А-, Х.Д-, Х.А-, Х.И- гэдэг. Уг хүүхдүүдээс бага хүү болох Х.И- 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрж 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Талийгаач хүү Х.И- нь төрсөн цагаасаа хөгжлийн бэрхшээлтэй байсан буюу өсөлтгүй хүүхэд байсан. Талийгаач хүү Х.И-йн нэр дээр хүүхдийн мөнгийг манай нөхөр болох Б.Х- нь авч байсан юм. Би банкнаас мөнгө авах мэдлэг сул тул байнга манай нөхөр Б.Х- авч захиран зарцуулдаг байсан. Нас барсны бүртгэлийг манай гэр бүлийн хувийн зохион байгуулалтгүй байдлаас болж хийгээгүй. Хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, нас барснаар бүртгэх талаар мэдлэггүй байсан болохоор хийгээгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
17. Талийгаач Х.И-гийн эзэмшлийн Төрийн банкны ..... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
18. Дансны хуулганд үндэслэн хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дахь тал/,
19. Шүүгдэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
21. Шүүгдэгч Б.Х- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор хүү Х.И- нь 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан атал түүнийг нас барсны бүртгэлд бүртгүүлэлгүй 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Засгийн газраас олгож буй нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг нийт 5,300,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач хүү Х.И-гийн эзэмшлийн Төрийн банкны ..... тоот дансаар дамжуулан авсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
22. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
23. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Х-гийн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
25. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
26. Шүүгдэгч Б.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд 5,300,000 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирлоос 1,000,000 төгрөгийг Халамжийн сангийн 100900170337 тоот дансанд төлж барагдуулсан болох нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гаас 4,300,000 төгрөг гаргуулан нийгмийн халамжийн сангийн 100900170337 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
27. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөн хугацаагаар тэнсэх” дүгнэлтийг,
28. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Прокурорын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,
29. Шүүгдэгчээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Х-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
31. Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
32. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг нь төлсөн, үйлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
33. Шүүгдэгч Б.Х- нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заажээ.
35. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг нь төлсөн, үйлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн,, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
38. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
39. Шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Көбеген овогт Бадейн Хайратбайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-гаас 4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулан Нийгмийн халамжийн сангийн 100900170337 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК