Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2017/00085

 

 

 

 

 

 

017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ017/00085

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр  ******* хотод төрсөн, *******, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, худалдааны төвд тогооч ажилтай, , хүүхдийн хамт, , , , тоотод оршин суух бүртгэлтэй, , 3 дугаар хороо, , тоотод түр оршин суух, *******-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол Улсын иргэн, -ний өдөр , *******, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , , , тоотод оршин суух, *******/-д холбогдох

           

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 017 оны 0 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, 017 оны 0 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 009 оноос эхлэн гэр бүл болсон. 011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******улга, 013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү ******* нарыг төрүүлсэн. Бид 013 оны 0 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Би хүүхдүүдээ харан гэртээ сууж, нөхөр ******* хөдөө ажил хийдэг байсан. Би түүнийг ажилаа хийгээд явж байгаа байх гэж итгээд харддаггүй байсан. Бид 015 он хүртэл хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан.

            Харин нөхөр ******* 3 хүүхэдтэй ******* гэх эмэгтэйтэй нэр холбогдох болж, миний хажууд тэр эмэгтэйтэйгээ утсаар ярьж, мессэжээр харилцах болсон. Бид  уг асуудлаас болж байнга хэрүүл маргаантай амьдрах болж, ******* надад гар хүч, хүүхдүүдээ зодох болсон.

             Би түүний уучилж дахин тэр хүүхэнтэй холбогдохгүй байхыг гуйсан боловч 7 хонохгүй гэрээсээ яваад өгдөг. Иймд би хүүхдүүдээ тэжээхэд хэцүү болсон тул хот руу нүүж ажилд орсон. Бид тус тусдаа амьдарч байх хугацаанд ******* хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирж байгаагүй. Харин гуйлгаж байж нэг удаа нүүрс авчирч өгсөн. ******* ажил хийж олсон мөнгөө тэр хүүхэн болон хүүхдүүдэд нь зарцуулдаг мөртлөө өөрийн хүүхдүүдээ тоодоггүй учир түүнд хоёр хүүхдээ өгөхгүй.

            Хэрэв ******* өөрийн буруугаа ойлгоод дахин тэр гэх хүүхэнтэй уулзахгүй гэвэл би түүнийг уучлаад хүүхдүүдээ бодоод амьдрахад татгалзах зүйл байхгүй. Гэвч *******д намайг гэх хайр сэтгэл байхгүй, хүүхдүүдээ өрөвдөхгүй, зөвхөн өөрийн жаргалыг хөөж гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

             Одоо ******* тай хамт амьдарч байгаа тул шүүх бидэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүн гарахгүй. Иймээс хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, түүнээс сар бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн талаар мараагүй байгаа гэв.

 

            Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 009 онд танилцсан. 011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******улга, 013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү ******* нар төрсөн.

            Би гэр бүлээ тэжээх гэж ганцаараа зүтгэж, нойр хоолгүй явж байхад ******* ойлгохгүй хардаж хэрүүл маргаан хийж, гарт таарсан зүйлээ шиддэг байсан. Би тэгэхээр нь тэсэхгүй түүнд гар хүрчихдэг байсан.

            Харин хүүхдүүдээ зоддог гэдэг нь худлаа. Сүүлд бид маргалдахад ах нь ирээд *******г хүүхдүүдийн хамт авч явсан. Мөн дүүгээ надтай суулгахгүй гэсэн. Одоо надад *******г гэх хайр сэтгэл, амьдрах хүсэл байхгүй болсон. Бид таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай байж байхаар салсан нь дээр гэж бодож байна. Би гэх эмэгтэйтэй амьдарч байгаа нь үнэн. Иймд бид эвлэрэх ямарч боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Харин хүүхдээ эхийн асрамжид үлдээж, сар бүр 500.000 төгрөг өгч байхаар *******тэй тохиролцсон. Бид эд хөрөнгийн талаар маргаагүй гэв.

 

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид нас хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч ******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хариуцагч Г.Гантулгын оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

 

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: Нэхэмжлэгч ******* хариуцагч *******тай 009 онд танилцан, 013 оны 0 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, 011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.*******улга, 013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү ******* нар төрсөн, одоо хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь хүүхдийн №0000876338-70, №000087519-58 дугаар төрсний гэрчилгээний хуулбарууд, хүний их эмч С.Болормаагийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-4-8/

Нэхэмжлэгч ******* гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...*******тай зан харьцааны хувьд таарч тохирохгүй болсон. Мөн тэрээр өөр хүнтэй хамтран амьдарч байгаа” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч ******* “...Бид байнга хэрүүл маргаантай байсан. ...Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл, хамт амьдрах хүсэл байхгүй. ...би өөр хүнтэй хамт амьдарч байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх,...”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч зохигчид тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хариуцагч Г.Гантулага өөр бусадтай хамтын амьдралтай болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал нь эвлэрэх боломжгүй болохыг нотолж байна.

 

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглосон үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэгч *******гийн асрамжид хүү Г.*******улга, ******* нар өнөөдрийг хүртэл эрүүл бойжиж байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх талуудын эвлэрлийг үндэслэн 011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.*******улга, 013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******гийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч ******* бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдүүдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь  Гэр бүлийн  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 1 дугаар зүйлийн -т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд гэрлэгчид үр хүүхдээ тэжээн тэтгэх тэтгэлэгийн хэмжээг эвлэрэн тогтоохдоо хуульд заасан нөхцөлөөс дордуулахгүйгээр тэтгэмжийн төрөл, хэмжээ, хугацааг тохиролцох боломжтой.

 

Хариуцагч *******  хүү Г.*******улга, хүү ******* нарт тус бүрд нь сар болгон 50.000 төгрөгийн тэтгэлэг өгч байхаар нэхэмжлэгч *******тэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41..1, 45 дугаар зүйлийн 45.1.-д заасан заалтад нийцэж байна.

 

Иймээс хариуцагч *******ас сар бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг гаргуулж хүү Г.*******улга, хүү ******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол нас/ хүртэл тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч ******* шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч ******* хүү Г.*******улга, хүү ******* нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч ******* зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй болно.

 

Хариуцагч *******ас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр / хүүхэд 500.000 төгрөг х 1 сар/ тооцож гаргасан 6.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн данс /ХААН банкны 5749909359/-нд төлүүлэх, мөн түүнээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1., 116., 1., 13 дугаар зүйлийн 13.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 013 оны 0 дугаар сарын 19-ний гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч овгийн *******уяагийн , хариуцагч овгийн ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.*******улга, 013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* нарыг эх *******гийн асрамжид байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 45 дугаар зүйлийн 45.3., 45.4.-т заасныг баримтлан 011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.*******улга, 013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 16 нас /суралцаж байгаа бол нас/ хүртэл эцэг *******ас тус бүрд нь 50.000 төгрөгийг сар болгон гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

 

            4.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50..-т заасныг баримтлан хариуцагч ******* шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

 

5.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдсугай.

 

6.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1..-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.00 далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 70.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, мөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Даваажаргалд даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүй болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10..-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  З.ТҮВШИНТӨГС