| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 104/2017/00647/И |
| Дугаар | 104/ШШ2017/00012 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2017/00012
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 104/ШШ2017/00012 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ын *******ын
хариуцагч: тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо тоотод амьдарч байгаа /РД:*******/ овогт ын *******д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэг дор өссөн болохоор нэгнийгээ мэднэ. 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс дотно харилцаатай болсон. *******ынд ирж очин байдаг байсан. 2012 оны 01 дүгээр сард бидний дундаас охин ******* төрсөн. Охиноо төрснөөс хойш би гэртээ байж ******* ирж очин байдаг болсон. Охин 3 сартай болсноос хойш холбогдоогүй. Охин маань надаар овоглодог. 2012 оны 3 дугаар сараас тусдаа амьдрах болсон. 2015 оны 12 дугаар сараас ******* охин *******тэй уулзах нэрийдлээр бид 2 дахин холбоотой болцгоосон. Ингээд 2015 оны 8 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 01 дүгээр сард дахин салцгаасан. Би ээж дүү охины хамт амьдардаг. Намайг төрснөөс хойш хадмууд огт ирээгүй. Би *******д аав, ээж чинь яагаад ирэхгүй байгаа юм гэхэд Булганд хөдөө байгаа болохоор ирж чадахгүй байна гэсэн. Би *******ыг битгий ир гэж явуулсан. ******* холбоогоо таслаад ирээгүй. 2012 оны 8 дугаар сард би Эрдмийн Оргил сургуульд багшаар орсон. Тэр сургуульд ******* ажилладаг байсан. Би *******тай дуугардаггүй байсан. Тэгээд ******* хотод ажиллах болсон. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр ******* охинтойгоо уулзья гэж бэлэг авч өгсөн. Би аавтай нь цөөхөн ганц 1 уулзуулдаг байсан тул би салснаас хойш битгий ир гэдэг байсан ба түүнээс хойш утсаар холбогддог болсон. 2015 оны 6 дугаар сараас 9 дүгээр сард *******ын ажилладаг компанид ажилд орж түрээслэдэг байсан байранд бид хоёр хамт амьдардаг байсан. 2015 оны 8 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 5 сар л хамт амьдарсан. Би хамт ажилладаг багшийн төрсөн өдөр урилга авсан гээд гарсан. Гэтэл ******* араас найзуудруу залгаад намайг загнаж биднийг доромжилсон. Орой нь би *******ыг хөөгөөд явуулчихсан. Үүнээс хойш тусдаа байгаа. *******аас өөр хүн байсан бол өөрийн гэсэн орон байртай болж бид хоёрыг аваачих байсан. Хамт амьдарсан хугацаа богино салсан хугацаа 5 жил гаран болсон одоо ямар ч сэтгэл байхгүй болохоор гэрлэлтээ цуцлуулж охин *******ийг өөр дээрээ авна. Эцэг *******аас тэтгэлэг авах хүсэлгүй байна. Бидэнд маргах эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Г.*******тай 2010 онд танилцсан. 2012 онд охин ******* төрсөн. 2015 оны 8 дугаар сард гэрлэлтээ батлуулж 4 сар хамт амьдарч үзсэн. 2016 оны 01 дүгээр сараас бидний хооронд үл ойлголцол бий болж таарч тохирохоо больж салсан. Одоо тусдаа амьдраад жил болж байна. Өөрийн гэсэн гэр орон тогтсон ажилтай болтол санхүүгийн асуудал байгаа учраас хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй. Гэхдээ Г.*******тай холбогдож охиныхоо хэрэгцээт зүйлийг таслахгүй байх талаар анхаарах болно. Иймд миний хүсэлтийг харгалзан гэрлэлтийг маань цуцалж өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин *******ийг төрсөн охин гэдэгт маргахгүй хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтад хүрээгүй дуусгавар болсон тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэн Г.******* хариуцагч Б.******* нар анх 2010 онд танилцан дотносч, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр охин М.******* төрсөн, охин одоо төрүүлсэн эх Г.*******аар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн, эхийн асрамжид байгаа болох нь Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1277 дугаар, Нарны эрч өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.*******ийн 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 0000731002-70 дугаарт төрөлт бүртгэсэн, Г.*******, Б.******* нарын 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийн 1113000109 дугаар гэрлэлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Амьдралын явцад гэрлэгчид үл ялих шалтгаар хоорондоо маргах, ийм үедээ бие биеэ ойлгох хүндлэх үүднээс хандаагүй, хайр халамж үзүүлэлгүйгээр үл ойлголцох байдал болгож улмаар шууд тусдаа амьдрах болсон байна.
Одоо нэхэмжлэгч Г.******* эргэж хамт амьдрах хүсэлгүй гэж гэрлэлтээ цуцлуулах шаардлагаа дэмжиж, хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа нь гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдлэж, үүрэг хүлээж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй гэж үзэх үндэстэй.
Гэрлэгчид 2012 оны 3 дугаар сараас тусдаа амьдрах болсон ч 2015 онд эргэн нийлж гэрлэлтээ бүртгүүлэн хамт амьдарсан, дахин 2016 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал нь хэдийгээр гэрлэгчид тусдаа амьдарч байсан ч өөрсдийн санаачлагаар 1 удаа эвлэрэн хамт амьдарсан боловч дахин тусдаа амьдрах болсон, одоо гэрлэгчид цаашид хамтдаа амьдрах хүсэл зориггүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтад хүрэлгүй дуусгавар болсон тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудлаар маргахгүй байгаа нь гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.*******ийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 0000731002-70 дугаарт төрүүлсэн эх *******аар овоглон бүртгэсэн байх ба хариуцагч Б.******* өөрийн төрүүлсэн охин мөн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.*******ийн төрүүлсэн эцэг нь Б.******* мөн болох нь тогтоогдож байна.
2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.*******ийн өсч бойжиж буй ахуй орчин нөхцөл, эцэг эхийн санал зэргийг харгалзан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.*******ийг төрүүлсэн эх Г.*******ын асрамжид үлдээн, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.
Нэхэмжлэгч Г.******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж энэ асуудлаар шаардлага гарган хэлэлцүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хулийн 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:*******/ овогт ын ******* /РД:*******/ ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М.*******ийг төрүүлсэн эх Г.*******ын асрамжид үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй, мөн нэхэмжлэгч Г.******* хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ