| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2022/00606/И |
| Дугаар | 104/ШШ2017/00010 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 104/ШШ2017/00010
| 2017 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 104/ШШ2017/00010 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ийн 2 дугаар хороо, 56 дугаар байр 2 дугаар орц 16 тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:/-ийн
Хариуцагч: , тоотод оршин суух, овгийн Бн ******* /РД:/-д холбогдуулан
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******той 2012 онд танилцаж хамтран амьдарсан. 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү ******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тайлбарлахдаа: Б.*******г 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү *******гийн эцгээр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.*******ийн гагасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн эцэг мөн эсэхэд маргах зүйлгүй мөн хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлнө гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******д холбогдуулан 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү *******гийн эцгийг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б.******* 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү *******гийн эцэг мөн эсэхэд маргаагүй мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас нэхэмжлэгч Б.******* насанд хүрээгүй Т.*******г эцэг Б.*******гоор тэжээн тэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.
Шүүх дээр дурьдсан баримтууд, зохигчдын тайлбараар Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй учраас хариуцагч Б.*******г 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү *******гийн биологийн эцэг мөн болохыг тогтоож, түүнээс энэ хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд урьдчилан төлсөн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох,
2. Хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлөгдөх үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 31.248 төгрөгийг хариуцагч Б.*******гоос гаргуулж улсын орлого болгох,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1. дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү *******ийн *******гийн биологийн эцгээр хариуцагч овгийн Бн ******* /РД:/ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хариуцагч овгийн Бн ******* /РД:/-оос 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү *******ийн *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.*******гоос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.*******гоос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.*******гоос 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ