Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

  2025          06             09                                          2025/ШЦТ/176                      

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,

Улсын яллагч Б.Цэгмэд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын , тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Хатигин овогт Энхжаргалын .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны урд талд иргэн *******ын эзэмшлийн Самсунг А-15 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч *******т 441,530 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

 

2530000000105 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч *******ын “...би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх 9 дүгээр цэцэрлэгт жижүүрээр ажилладаг юм. 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдөр жижүүрт гарч байхад 01 цагийн үед манай найз Н.Ганбаяр нь утсаар залгаад би "+ 30” бааранд согтуу байна ирээд авчих гэсэн юм. Тэгээд би тухайн баар луу ороод найзыгаа авах гээд зогсож байтал урьд нь надтай хамт хорих ангид хоригдож байсан залуу таараад бид хоёр гадаа юм ярьж байгаад бид хоёр хоорондоо маргалдаад Монгол ардын намын байр, Дижитал фото хоёрын голд зогсож байтал танихгүй хоёр залуу ирээд залуучууд маргалдаж болохгүй гэж хэлээд миний өмдний халаасанд байсан Самсунг А-15 маркийн гар утсыг саарал өнгийн гадуур хувцастай залуу нь аваад зугтаасан. Тэгэхээр нь би хамт байсан залуудаа миний утсыг авчихлаа гэтэл нөгөө хоёр залуу хоёр тийш гүйсэн бөгөөд би нэг залууг нь хөөсөн. Харин хамт байсан залуу саарал хувцастай залуугийн араас нь хөөсөн. Би хар хувцастай залууг нь хөөгөөд гүйцээгүй байтал манай найз саарал өнгийн хувцастай залууг нь хөөгөөд бариад авсан байсан. Тухайн саарал өнгийн куртиктэй залуу нь зугтаж байгаад газар ойчоод гараа урсан байсан. Тиймээс би тухайн залуугаас өөрийн алдсан гар утсаа олж авмаар байна. Би тухайн хоёр залууг танихгүй. Би Самсунг А-15 маркийн гар утсыг 2024 оны намар 4 сард мобикомоос зээлээр авч байсан. Анх авахдаа 550,000 төгрөгөөр авсан. Миний алдсан утас хар өнгийн гадуур кейстэй утасны өөрийн ар нь ягаан цэнхэр өнгийн ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Алдсан утсанд мобикомын , скайтелын гэсэн хоёр сим карт байгаа. Би маргалдаж байсан залуугийн нэрийг мэдэхгүй байна. Мөн хаана байдаг талаар мэдэхгүй. Миний өмдний халааснаас гараа хийгээд авсан. Саарал өнгийн куртиктэй хүн авсан. Надад өөр гаргах санал хүсэлт байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10-р хуудас),

Хохирогч *******ын дахин өгсөн “... Би өмнө мэдүүлэг дээрээ саарал хувцастайг нь авсан байх гэж бодож ярьсан. Одоо бодоход ногоон өнгийн ноосон цамцтай залуу нь миний халааснаас утас авсан байна...манай найз миний дээрээс дарсан байсан ба тэгтэл нэг залуу ирээд болиоч залуусаа гэж хэлээд миний өмдний халаас руу гараа хийгээд баруун талын өмдний халаасанд байсан гар утсыг аваад зугтаагаад явсан. Надад ямар нэгэн байдлаар хүч түрэмгийлсэн зүйл хийгээгүй шууд гараа өмдний халаасанд хийгээд утас аваад зугтаасан... миний утас асахгүй эвдэрсэн байгаа тул тухайн утсаа шинээр авхуулмаар байна. Өөр надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14-р хуудас),

Гэрч “... Би гадуураа цагаан саарал өнгийн куртиктэй явж байсан. Харин ******* нь гадуураа ногоон өнгийн цамцтай явж байсан... зугтаж байгаад баригдах үед надаас утас нэхээд байсан. Тэгэхээр нь би *******ыг утсыг нь авсан байна гэж мэдсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас),

Гэрч “... 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө гэртээ байж байтал 00 цагийн үед манай найз ******* нь над руу залгаад би “+30” бааранд байна хүрээд ир гэж хэлсэн... Тэгээд би баарны гадна тамхи татаад зогсож байтал ******* нь ирээд утас хүн аваад явчихлаа гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “... Самсунг А-15 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 441,530 буюу бүхэлчилвэл 441,000 төгрөг гэж үзнэ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-36-р хуудас),

Яллагдагч *******ын “... би 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хуурай ах болох хамт “Ургах наран” буудалд байрлаж байсан юм. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ирээд аймгийн төвд ганц хоёр хонож байсан юм. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд таньдаг айл байхгүй болохоор буудалд байрлаж байсан. Тэгээд тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед ах бид хоёр хүнтэй уулзах ажилтай болоод буудлаасаа гараад ертөнцийн зүгээр баруун тийш яваад талбайн зүүн талаар “+30” баарны үүдээр нь гараад урагшаа явж байхад Монгол Ардын намын байрны урд талын гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийш алхаж байсан чинь тухайн гудамжинд 2 эрэгтэй хүн хоорондоо зодолдоод байх шиг дээр доороо ороод байж байсан. Яг тухайн үед ах цаана харанхуйд бие засаад зогсож байсан. Би нөгөө муудалцаж байсан хоёр хүний хажуугаар нь гарах үед доор нь байсан хүнийх нь гар утас халааснаас нь уначихсан байхыг харсан. Тухайн гудамж гэрэлтүүлэгтээ байсан учраас би тухайн гар утсыг доор нь уначихсан байхыг нь олж харсан. Тэгээд би тухайн хоёр хүний хажуугаар нь зөрөхдөө "болилдоо" гэж хэлээд дээр нь байсан залууг татаж босгох гээд тонгойхдоо газар уначихсан байсан гар утсыг нь авсан. Тэгсэн нөгөө доор нь байсан ах намайг хараад "хөөш утас аваад ир" гэхээр нь Г.Мөнх- эрдэнэ ах бид хоёр шууд цаашаа буудлынхаа чигтээ зугтаасан. Бид хоёр тийшээ салаад зугтаасан. Тэгээд би буудлынхаа ойролцоо ирэх үед ах ирээгүй харагдахгүй байсан. Тэгэхээр нь би буудлын ойролцоо хайгаад хэсэг явсан боловч огт харагдахгүй байсан. Тэгээд би буудал руу өрөөндөө ороод нөгөө хүний гар утсыг харсан чинь дэлгэц нь хагарчихсан, хар өнгийн хавтастай, ардаа гурван ширхэг камертай гар утас байсан. Ямар ч байсан самсунг маркийн гар утас байсан. Тэгсэн удалгүй миний утас руу танихгүй дугаараас дуудлага ирсэн ба “цагдаагаас ярьж байна, ахыг энд байна, хүрээд ир” гэж ярьхаар нь би буудлаасаа гараад цагдаагийн газарт очсон. Би тухайн гар утсыг газар уначихсан байхад нь тухайн залуучуудыг салгах гээд татаж босгох үедээ аваад зугтаасан. Би ******* гэх хүнд өөрийнхөө барьж байсан гар утсаа өгөөд дээр нь 100,000 төгрөг дансаар нь шилжүүлээд 3.Алдарбаяр гэх ахаас уучлалт гуйгаад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Өөрийнх нь утас ашиглаж болохгүй дэлгэц нь хагараад эвдэрчихсэн байсан. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бас гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58-р хуудас) зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны урд талд иргэн *******ын эзэмшлийн Самсунг А-15 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч *******т 441,530 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ын “...найзыгаа авах гээд зогсож байтал урьд нь надтай хамт хорих ангид хоригдож байсан залуу таараад бид хоёр гадаа юм ярьж байгаад бид хоёр хоорондоо маргалдаад Монгол ардын намын байр, Дижитал фото хоёрын голд зогсож байтал танихгүй хоёр залуу ирээд залуучууд маргалдаж болохгүй гэж хэлээд миний өмдний халаасанд байсан Самсунг А-15 маркийн гар утсыг саарал өнгийн гадуур хувцастай залуу нь аваад зугтаасан. Тэгэхээр нь би хамт байсан залуудаа миний утсыг авчихлаа гэтэл нөгөө хоёр залуу хоёр тийш гүйсэн бөгөөд би нэг залууг нь хөөсөн. Харин хамт байсан залуу саарал хувцастай залуугийн араас нь хөөсөн. Би хар хувцастай залууг нь хөөгөөд гүйцээгүй байтал манай найз саарал өнгийн хувцастай залууг нь хөөгөөд бариад авсан байсан. Миний өмдний халааснаас гараа хийгээд авсан. Саарал өнгийн куртиктэй хүн авсан. Надад өөр гаргах санал хүсэлт байхгүй... ” гэх,

Хохирогч *******ын дахин өгсөн “...Би өмнө мэдүүлэг дээрээ саарал хувцастайг нь авсан байх гэж бодож ярьсан. Одоо бодоход ногоон өнгийн ноосон цамцтай залуу нь миний халааснаас утас авсан байна...манай найз миний дээрээс дарсан байсан ба тэгтэл нэг залуу ирээд болиоч залуусаа гэж хэлээд миний өмдний халаас руу гараа хийгээд баруун талын өмдний халаасанд байсан гар утсыг аваад зугтаагаад явсан. Надад ямар нэгэн байдлаар хүч түрэмгийлсэн зүйл хийгээгүй шууд гараа өмдний халаасанд хийгээд утас аваад зугтаасан...” гэх,

Гэрч “...Би гадуураа цагаан саарал өнгийн куртиктэй явж байсан. Харин ******* нь гадуураа ногоон өнгийн цамцтай явж байсан... зугтаж байгаад баригдах үед надаас утас нэхээд байсан. Тэгэхээр нь би *******ыг утсыг нь авсан байна гэж мэдсэн... ” гэх,

Гэрч “... 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө гэртээ байж байтал 00 цагийн үед манай найз ******* нь над руу залгаад би “+30” бааранд байна хүрээд ир гэж хэлсэн... Тэгээд би баарны гадна тамхи татаад зогсож байтал ******* нь ирээд утас хүн аваад явчихлаа гэж хэлсэн... ” гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “... Самсунг А-15 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 441,530 буюу бүхэлчилвэл 441,000 төгрөг гэж үзнэ...” гэх дүгнэлт,

Яллагдагч *******ын “...тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед...тухайн гудамжинд 2 эрэгтэй хүн хоорондоо зодолдоод байх шиг дээр доороо ороод байж байсан. Яг тухайн үед ах цаана харанхуйд бие засаад зогсож байсан. Би нөгөө муудалцаж байсан хоёр хүний хажуугаар нь гарах үед доор нь байсан хүнийх нь гар утас халааснаас нь уначихсан байхыг харсан. Тэгээд би тухайн хоёр хүний хажуугаар нь зөрөхдөө "болилдоо" гэж хэлээд дээр нь байсан залууг татаж босгох гээд тонгойхдоо газар уначихсан байсан гар утсыг нь авсан. Тэгсэн нөгөө доор нь байсан ах намайг хараад "хөөш утас аваад ир" гэхээр нь Г.Мөнх- эрдэнэ ах бид хоёр шууд цаашаа буудлынхаа чигтээ зугтаасан. Бид хоёр тийшээ салаад зугтаасан. Тэгээд би буудлынхаа ойролцоо ирэх үед ах ирээгүй харагдахгүй байсан. Тэгэхээр нь би буудлын ойролцоо хайгаад хэсэг явсан боловч огт харагдахгүй байсан. Тэгээд би буудал руу өрөөндөө ороод нөгөө хүний гар утсыг харсан чинь дэлгэц нь хагарчихсан, хар өнгийн хавтастай, ардаа гурван ширхэг камертай гар утас байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

 1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны урд талд иргэн *******ын эзэмшлийн Самсунг А-15 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч *******т 441,530 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирогчийн зүгээс нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад дурдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй” гэх дүгнэлтийг гаргав.

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

Прокуророос шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны урд талд иргэн *******ын эзэмшлийн Самсунг А-15 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч *******т 441,530 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүн нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийг мэдсээр байж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн мэдэлд авч, түүнийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжтой болгосноор бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

   Тухайн гэмт хэргийн шинж болох “ илээр” гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүсийн нүдэн дээр авсныг, “ хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч, харж хамгаалж байгаа хүнийг мэдсээр байж илээр, хүч хэрэглэхгүйгээр булаан авч, үнэ төлбөргүйгээр өөрийн мэдэлд бүрмөсөн авсныг, “ хүч хэрэглэхгүйгээр” гэдэгт бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь булаан, салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийснийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд хохирогч *******аас гар утсыг нь авч зугтаж, бусдын өмчлөлийн эд зүйлийг өөртөө авсан нь тухайн гэмт хэргийн дээр дурдсан шинжийг агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч *******ын, хохирогч *******ынСамсунг А02” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрх үйлдэл хэргийн баримтаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба шүүгдэгч *******ын, хохирогч *******ын гар утсыг булаан авсан уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогчийн хохирогчийн анхаарлаа түр  сулруулсан байдлыг ашиглан хүсэж үйлдэн, хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оногдуулан тооцуулах саналгүй. Хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй гэх саналыг гаргав.

 

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч  *******од ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирол хор уршгийг шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзлээ.

            Шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулав.

 

 

  2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******ын хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу “...би ******* гэх хүнд өөрийнхөө барьж байсан гар утсаа өгөөд дээр нь 100,000 төгрөг дансаар нь шилжүүлээд 3.Алдарбаяр гэх ахаас уучлалт гуйгаад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Өөрийнх нь утас ашиглаж болохгүй дэлгэц нь хагараад эвдэрчихсэн байсан” гэж мэдүүлсэн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

 

             2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатигин овогт Энхжаргалын ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч *******од шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******ын хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч,  дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР