Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2018/00327

 

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2018/00327

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Тийрэг 1 дүгээр хэсэг цаг уур 9-79 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сүхбаатар сумын гурилын 29 айлын орон сууцанд амьдардаг, эмэгтэй, 20 настай, Voice караокед зөөгч ажилтай ******* овогт *******ийн *******ы /МХ-98011107/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг дэлгэрхаан, Залаат 0 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо 1-4 тоотод оршин суух, эрэгтэй, 20 настай, одоо Говь-Алтай аймгийн ******* суманд барилгын бригадад туслах ажилтанаар ажилладаг ******* овогт *******ын *******од /МБ-98010314/ холбогдох

Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч: Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Э.*******той 2015 онд танилцан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Сувд-Эрдэнэ төрсөн. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2018 оны 04 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Бид хоёр хамтран амьдарч байхдаа Э.******* Модерн номадс-т хамгаалагчаар ажиллаж, би гэртээ хүүхдээ хардаг байсан. Э.******* утсаар өөр охидуудтай чаталдаг түүнээс болж бид хоёр муудалцдаг. Бид хоёр хэрүүл, маргаан хийх болгонд манай хадам ээж бидний дундуур оролцдог. Хэрүүл болох болгонд л манай хадам ээж Та хоёрыг салгана гэдэг байсан. Тэгээд л хүүгээ гэр лүүгээ аваад явсан. Нэг удаа охиноо санаад гээд иртэл ээж нь загнаад аваад явсан. Ээж нь охин бид хоёртой уулзуулдаггүй.

Тус тусдаа амьдраснаас хойш охиноо миний хүүхэд мөн ч юм уу биш юм уу гээд байхаар нь би шүүхэд хандсан. Одоо цаашид Э.*******той хамтран амьдрах боломжгүй. Явснаасаа хойш бид хоёртой нэг ч удаа утсаар яриагүй. Уг нь бид хоёрыг гэсэн сэтгэл байгаад байх шиг байдаг юм. Иймд охин Э.Сувд-Эрдэнийн эцэг нь Э.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Э.*******ын шүүхэд гаргасан тйалбараас:

Э.******* би Б.*******тай 2015 онд танилцаж 2017 оноос гэр бүлийн харилцаатай болсон. Биднийг хамт амьдарч байх хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Сувд-Эрдэнэ төрсөн. Охиндоо нэрийг нь би өгсөн. Надад эцэг мөн эсэхэд эргэлзээ байхгүй, мөн охиноо тэжээн тэтгэхэд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Говь-Алтай аймгийн ******* суманд барилгын бригадад туслах ажилтнаар ажиллаж байгаа. Иймд орон нутаг дамжин шүүх дээр удаа дараа ирэх боломжгүй учир хэргийг миний эзгүйд энэ тайлбарыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Б.******* нь Э.*******од холбогдуулан гаргасан Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2015 оноос дотно харьцаатай болж, хамтран амьдарч байсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Сувд-Эрдэнийг төрснийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4349000052 дугаарт бүртгэснийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын Төрснйи бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно.

Зохигчид нь 2018 оны 04 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдарч байгаа ба 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Сувд-Эрдэнийн эцэг нь Э.******* болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.*******той 2015 онд танилцан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Сувд-Эрдэнэ төрсөн. Бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2018 оны 04 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдарч байна...Хэрүүл болох болгонд л манай хадам ээж Та хоёрыг салгана гэдэг байсан. Тэгээд л хүүгээ гэр лүүгээ аваад явсан. Нэг удаа охиноо санаад гээд иртэл ээж нь загнаад аваад явсан. Ээж нь охин бид хоёртой уулзуулдаггүй...Одоо цаашид Э.*******той хамтран амьдрах боломжгүй. Явснаасаа хойш бид хоёртой нэг ч удаа утсаар яриагүй...Иймд охин Э.Сувд-Эрдэнийн эцэг нь Э.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх,

хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* би Б.*******тай 2015 онд танилцаж 2017 оноос гэр бүлийн харилцаатай болсон. Биднийг хамт амьдарч байх хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Сувд-Эрдэнэ төрсөн...Надад эцэг мөн эсэхэд эргэлзээ байхгүй, мөн охиноо тэжээн тэтгэхэд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэх зохигчдын тайлбар мэдүүлэг, зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Сувд-Эрдэнийн эцэг нь Э.******* болохыг тогтоож, охин Э.Сувд-Эрдэнийг эх Б.*******ы асрамжинд хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Сувд-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Э.*******оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Э.*******оос охин Э.Сувд-Эрдэнэд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600:2х12=1.053.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29,836 төгрөг гаргуулан Төрийн сангийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Б.*******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Сувд-Эрдэнийн эцэг нь *******ын ******* болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Сувд-Эрдэнийг эх Б.*******ы асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Сувд-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Э.*******оор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.*******оос 70,200 төгрөг гаргуулан Б.*******д олгосугай

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Э.*******оос 29,836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА