Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 104/2017/00017/И |
Дугаар | 104/ШШ2017/00030 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 104/ШШ2017/00030
2017 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 104/ШШ2017/00030 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн Гулжаны
хариуцагч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* ологт дэд холбогдох
гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр болох *******тэй 2007 онд анх танилцсан. Бид оны 5 дугаар сарын 19-ний өдөр хуримаа хийж оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид гэрлэлтээ батлуулснаас хойш охин ******* 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Бид хоёр удаа дараа муудалцдаг байсан. Муудалцах болгонд ******* намайг элдвээр хэлж, доромжилж, зоддог байсан. Би гайгүй болох байх гээд тэвчдэг байсан. Бид хадмындаа амьдрахаа болиод Улаанбаатар хот руу нүүсэн. ******* хотод ажилд орсон. Ажилд орчихоод удалгүй гарчихсан. Ажлаасаа гарсан гэдгээ ч хэлээгүй. Тэгээд ажилдаа явлаа гээд л гараад явдаг. Гэтэл нэг өдөр нэг эмэгтэй над руу залгаад Би Жангелдтэй уулздаг. Чи хэн бэ? гэсэн. Тэгээд би Эхнэр нь байна гэсэн чинь намайг доромжилсон. Энэ явдлаас болоод бид тусдаа амьдрах болсон. Архи уучихаад хэрүүл хийж надад гар хүрдэг байсан. Намайг алгадах, толгой руу цохидог мөн гэрийн эд хогшлоо эвдэж, хагалдаг байсан. Архи уухгүй эрүүлдээ бол зүгээр, цаашдаа гэр бүлээ бодоод элэг бүтэн амьдрах талаар нөхөртэйгөө зөндөө ярилцаж, боломж олгосон боловч тэр эмэгтэйгээсээ холбоо таслаагүй тул 2013 оны 5 дугаар сард би охин *******ыг аваад хоёр тийшээ болж салсан. 2015 онд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандан бид хоёр эвлэрэхээр ярьсан боловч ******* амаар болон бичгээр надад өгсөн боловч амлалтдаа хүрэлгүй нөгөө хүүхэнтэйгээ өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрөө авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бид хоёр өмнө нь эвлэрүүлэн зуучлалаар орсон учир дахин орох хүсэлгүй байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нах 2007 онд танилцаад онд хуримаа хийж оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин ******* төрсөн. 2013 оны 5 дугаар сарын сүүлээр хоёр тийш болж 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Хэрүүл хийж, гар хүрдэг байсан нь үнэн. Гэрийнхээ эд хогшлыг эвдэлсэн талаар ярихад тухайн үед би ажлаасаа гараагүй байсан. Тэгээд нэг орой ажлаа тараад ирсэн чинь гэртээ байхгүй, залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд би уур хүрээд *******ыг гэртээ ирэхээс нь өмнө аягаа хагалсан байсан. Тухайн үед лам дээр очиж ном уншуулсан байсан. Би согтуу байсан болохоор буруугаар ойлгосон. Би ганц, хоёр удаа алгадсан асуудал л байгаа, харин ******* намайг үсдэх, толгой руу цохих гээд зөндөө л юм болдог байсан. Би эмэгтэй хүнийг хүчээрээ цохихгүй шүү дээ. Бид хоёр манай гэрт ээжтэй хамт амьдардаг байсан. ******* Би танай гэрийн зарц, үйлчлэгч байх гэж чамтай суугаагүй гэж их уурладаг байсан. Үүнээс болж бид хоёр 8 сар тусдаа байж байгаад нийлэхдээ 2012 оны эхээр Улаанбаатарт би байр түрээслэн түрээсийн байранд амьдрахаар болсон. Түрээсийн байранд 2 жил амьдарсан. Би MCS компанид хамгаалагчийн ажилд орсон. Нэг жил орчим ажилласан. Миний цалин амьдралд хүрэлцдэггүй байсан. Тэгээд хоёр удаа ажлаа тасалсан шалтгаанаар халагдсан. Тэгээд эхнэртээ хэлэхээсээ санаа зовоод хэлж чадалгүй, хамт ажилладаг найзындаа 2, 3 өдөр хонож байсан. Намайг хотод байр олчих гэж дандаа хэлдэг байсан. Тэр үед би өөрөө ч ажилгүй байсан. Би яаж ийж байгаад л байр олсон. Бид хоёр хот руу нүүж байхдаа хүмүүсийн амны бай болж би өвчтэй ээжийгээ хаяад эхнэрээ дагаад л явсан. Би одоо өөрийн гэсэн эрхэлсэн ажил байхгүй. Ах, эгч хоёр маань надад тусалдаг. Надад салах ямар ч бодол байгаагүй.Би охиндоо хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг. Зун орчуулагчийн ажил хийж цалин 900.000-1.000.000 төгрөгийн хооронд авснаа талыг нь охин эхнэр 2-тоо өгдөг. Миний охин надтай уулзахаараа зүгээр л байдаг. Сүүлд уулзахдаа сургуулиас нь аваад, чихэр жимс аваад ээж дээр нь аваачиж өгсөн, айж түгшсэн зүйл байдаггүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, охин *******ыг ээжийнх нь асрамжид үлдээн тэтгэлэг төлнө. Мөн бид эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******эд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэн эвлэрнэ гэсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй тус тусдаа амьдарч байгаа, дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй, хүсэлгүй гэж байх тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэн ******* ******* нар анх 2007 онд таниилцаж, оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин Б.******* төрсөн, охин одоо төрүүлсэн эх *******ы асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.*******ы 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн 0447307-484 дугаарт төрөлт бүртгэсэн, *******, ******* нарын оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг оны 6 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт гэрлэлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2633 дугаар, өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн охин Б.*******ы эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна.
Амьдралын явцад гэрлэгчид үл ялих шалтгаар хоорондоо маргаж, энэ үндсэн дээр үл ойлголцон, ******* нөхрөө өөр эмэгтэйтэй хамт амьдардаг гэх боловч ******* үгүйсгэж байх ба гэрлэгчид 2013 оны 5 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа талаар гэрлэгчдийн тайлбар, хэрэгт цугласан баримтуудаас үзэхэд гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдлэж, үүрэг хүлээж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрээгүй, одоо гэрлэгчид дахин эвлэрэх боломжгүй гэж үзэж, дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гээд, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа, 2013 оны 5 дугаар сараас хойш 3 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч цаашид хамтдаа амьдрах хүсэл зориггүй болсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудлаар маргахгүй, өөрийн охин Б.*******ыг тэжээн тэтгэнэ гэж байгаа нь гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.*******ы өсч бойжиж буй орчин нөхцөл зэргийг харгалзан 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.*******ыг төрүүлсэн эх *******ы асрамжид үлдээн, төрүүлсэн эцэг *******ээр сар бүр тэжээн тэтгүүлж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргах зүйлгүй гэснийг дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, мөн хулийн 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан /РД:*******/ ******* ологт д, /РД:*******/ ******* овогт *******ийн Гулжан нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.*******ыг төрүүлсэн эх *******ы асрамжид үлдээж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хариуцагч ******* зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй үед гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүйгээр тогтоосугай.
5.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох 31 248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тооцон хариуцагч *******ээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тэмдэглэсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ