Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/02402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 05 с 23ө

Дугаар 101/ШШ2022/02402

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС



 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .................., 

 

Хариуцагч: ....................., 

 

75,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................., гэрч М.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....................,  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн ...............,  2020 оны 08 сарын 19-ний өдөр Иргэд хоорондын зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг гурван сарын хугацаатай ................,  зээлүүлсэн байдаг. Иргэд хоорондын зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасны дагуу ................., 5753198699 тоот хаан банкны данс руу 2020 оны 08 сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ- зээлдүүлэгч биелүүлсэн боловч зээлдэгч зээл төлөх үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй байна.

Иргэд хоорондын зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасны дагуу дор дурдсан байдлаар алданги тооцоход Үүнд:

Алданги тооцоолох үнийн дүн

Алданги тооцсон жил, сар өдөр

Нийт хоног

Өдрийг алданги

Нийт

1

50,000,000

2020.08.19-2021.08.19

360

250,000

99,000,000

2

50,000,000

2021.08.19-2022.01.17

150

250,000

37,500,000

Н.Байгалиас гэрээнд заасан алданги тооцоход нийт

136,500,000

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн тавин хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги бууруулж тооцоход 25,000,000 төгрөг болж байна. Иймд .................,  Иргэд хоорондын зээлийн гэрээ-ний дагуу үндсэн төлбөрт 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан гэрээ юм. Тодруулбал, Монгол Үндэсний бөхийн Улсын гарьд цолтой .................,  нь 2020 оны 08 дугаар сарын үед ..................,  танил ......................, гэдэг хүнээр дамжуулан ..................., уулзаж өөрийн компани болох ..................., -Д Монгол Улсын Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийг зээл авахаар ажиллаж байгаагаа хэлээд зээл авахад шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх ажил гүйцэтгэх саналыг гаргасан байдаг. Дээрх саналын дагуу ....................., нь ................, -д Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн өгөхөөр болсон бөгөөд ажлын хөлсөнд 40,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл .............., нь 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулъя, үүнээс 10,000,000 төгрөгийг ажилд зуучилсан ..............,  өгье гэсэн учир 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Иргэд хоорондын зээлийн гэрээ-г байгуулж, ...........,  50,000,000 төгрөгийг ................., шилжүүлэн авч үүнээс 10,000,000 төгрөгийг ................, шилжүүлсэн болно. 2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдөр байгуулагдсан Иргэд хоорондын зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан агуулгаар хийгдсэн хэлцэл биш бөгөөд ...........,  нь ...................., -д шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн өгөөгүй, эсхүл өгсөн баримт материал нь зээлийн шаардлагад нийцэхгүй бол .............,  өгсөн мөнгөө буцаан авах зорилгоор байгуулагдсан гэрээ тул энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул шилжүүлэн авсан 50,000,000 төгрөгөөсөө ................,  шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хасаад 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна.

50 сая төгрөгийг зөвшөөрч байна, гэхдээ зээлэх зорилго байгаагүй, Хөгжлийн банкнаас авах зээлийг хөөцөлдөхөөр тохирсон, алдангийг зөвшөөрөхгүй... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............,  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан гэрээ юм. Тодруулбал, Монгол Үндэсний бөхийн Улсын гарьд цолтой ..............,  нь 2020 оны 08 дугаар сарын үед ..............,  танил ..............,  гэдэг хүнээр дамжуулан Н.Байгальтай уулзаж өөрийн компани болох ..............., -д Монгол Улсын Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийг зээл авахаар ажиллаж байгаагаа хэлээд зээл авахад шаардлагатай баримтыг бүрдүүлж өгөх ажил гүйцэтгэх саналыг гаргасан байдаг. Дээрх саналын дагуу ...............,  нь ....................,  -д Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн өгөхөөр болсон бөгөөд ажлын хөлсөнд 40,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон. Гэтэл ..............., нь 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулъя, үүнээс 10 000,000 төгрөгийг ажилд зуучилсан ..................,  өгье гэсэн учир 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Иргэд хоорондын зээлийн гэрээ-г байгуулж, .............., 50 000 000 төгрөгийг ..............,  шилжүүлэн авч үүнээс 10,000,000 төгрөгийг ..............., шилжүүлсэн болно. 2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдөр байгуулагдсан Иргэд хоорондын зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан агуулгаар хийгдсэн хэлцэл биш бөгөөд .............,  нь ...............-д шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн өгөөгүй, эсхүл өгсөн баримт материал нь зээлийн шаардлагад нийцэхгүй бол ............,  өгсөн мөнгөө буцаан авах зорилгоор байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт заасны өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул 2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээ" -г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................,  сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн урьдчилсан нөхцөл нь өөр халхавчилсан зорилгоор хийсэн гэдэг хэсэг нь тогтоогдох ёстой. Гэрээ байгуулахаас өмнө ямар нэгэн хүсэл зориг байх ёстой, үүний дагуу шийдэх ёстой гэж байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл нь зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлсэн зээлийг хүчин төгөлдөр гэж тооцно. Зээлийн гэрээний хүсэл зориг нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээг байгуулах, нотариатаар орох үед үйлдэл нь хүчин төгөлдөр болсон. Гэрээний дагуу төлбөрийг шилжүүлсэн гэдэг баримт нь хэрэгт авагдсан. Үүнд ямар хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан гэдгийг ойлгохгүй байна. Шүүх хуралдаанд өгсөн баримтыг үзвэл 08 дугаар сарын 19-ний өдөр ................, гэрч М.Мягмарсүрэн рүү зээлийг шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн баримтыг хэрэгт өгсөн. Гэтэл 50.000.000 төгрөгийг .................., өгсөн болохоос цаашид хэрхэн зарцуулах нь хамааралгүй асуудал. Зээлийг цааш шилжүүлэх, бусдын өр төлбөрийг барагдуулах, бусдад зээлэх зэрэг нь ямар ч хамааралгүй. Үндсэн зээлтэй холбогдуулан 50.000.000 төгрөг зээлсэнтэй холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцсэн болон, тухайн нотлох баримтаар тогтоогдох үндэслэл биш. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Анхнаасаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг тогтоосон баримтыг нэхэмжлэгч өөрөө тогтоож өгөх ёстой. Ямар баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Иргэд хоорондын зээлийн гэрээ 1 хуудас, .........., .......... нарын иргэний үнэмлэхийн хуулбарын ард Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл нэртэй баримт 1 хуудас, ..........,  олгосон итгэмжлэл 1 хуудас, ................., ............. нарын иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Хаан банкны шилжүүлгийн баримт 1 хуудас,

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: ...............,  олгосон итгэмжлэл 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., өмгөөлөгч .........,  байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас, сөрөг нэхэмжлэл 2 хуудас, ...............-ийн улсын бүртгэлийн мэдээлэл 2 хуудас.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: шүүх хуралдаанд гэрч асуусан.

Зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............, хариуцагч ..........., холбогдуулан үндсэн зээлд 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал 40 сая төгрөгийг зөвшөөрч, зээл авах зорилгоор 10 сая төгрөгийг нэр бүхий иргэнд шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 10 сая төгрөгийг болон алдангийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч .............,  2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж хариуцагч ..................,  50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцохоор тохиролцон зээлж, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн Хаан банк дахь 5753198699 тоот дансанд 2020.08.19-ний өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Хариуцагч .........., зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зээлдэгч ............., зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.

 

Хариуцагч тал ...гэрээ байгуулагдах урьдчилсан нөхцөл хангагдаагүй, зээл авах хүсэлгүй байсан... гэж тайлбарлаж байх боловч талууд гэрээг бичгээр байгуулсан, гэрээний дагуу мөнгө шилжигдэн орсон байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

..............., зээл авах хүсэлгүй байсан бол зээлийн гэрээнд гарын үсэг зурахгүй байх, ............., шилжүүлсэн 50 сая төгрөгийг түүнд буцаан өгөх боломжтой байсан гэж үзэхээр байх ба түүнийг хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээлд 50,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Алдангийг гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл бодоход 106,250,000 төгрөг /50,000,000*0.5%х425 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагч .........., үндсэн зээлд 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........., олгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч ................., нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ................., холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 19 -ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч тал мөнгийг бодитоор шилжүүлсэн, өөр гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээл, алдангийг хариуцагчаас гаргуулах талаар үндсэн нэхэмжлэлд дүгнэж, шийдвэрлэсэн.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.

 

Хариуцагч тал ...хөгжлийн банкнаас зээл авах ажил хөөцөлдөж Мягмаржав гэгч рүү 10 сая төгрөг шилжүүлсэн... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Талуудын хооронд 10 сая төгрөгийн хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх зэрэг гэрээний үүрэг үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

Гэрч М.Мягмарсүрэн ...хөгжлийн банкнаас зээл авах ажил хөөцөлдөж 10 сая төгрөг ............., аваагүй, энэ талаар мэдэхгүй, хариуцагч ............, хувийн зүгээс 10 сая төгрөг зээлснээ төлөөгүй байгаа, удахгүй төлөх... талаар мэдүүлсэн .

 

Гэрчийн мэдүүлгээр .............., ................ нар иргэд хоорондын зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүх хуралдааны нэмэлт тайлбар гаргах үед ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу гэрч М.Мягмарсүрэнгийн мэдүүлэгт дурдагдсан н.Энхцэцэгийг асуух боломжтой... гэж тайлбарлаж байна.

 

................., ................ нарын хооронд байгуулагдсан иргэд хоорондын зээлийн гэрээнд н.Энхцэцэгийг оролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул шүүхийн санаачилгаар асуух үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч ..............., 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ............... холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............... 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............ олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ................ холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 532,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. улсын тэмдэгтийн хураамжид 532,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............... олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/06324 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ