Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2017/00047

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2017/00047

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг  даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: , тоотод оршин суух н овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдуулан

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын      13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга С.Энх-Амар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би Б.*******тэй 2012 онд анх танилцаж, дотносон хамт амьдарч байгаад 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр охин ийг төрүүлсэн. Охиноо төрсөнөөс хойш Б.*******ийн зан ааш нь хувирч тусдаа амьдрах болсон. Цаашид Б.*******тэй хамт амьдрахгүй учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй. Б.*******ийн надад ханддаг хандлагыг бодоод хүүхэд минийх мөн бишэд эргэлзэж байсан. Нэгэнт шинжилгээгээр миний хүүхэд гэдэг нь тогтоогдсон учраас хүүхдийн тэтгэлэг төлнө гэв. 

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Б.*******  нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад маргаагүй.

 

Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т зааснаар “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн учраас тэрээр өөрөөс нь тусдаа амьдарч байгаа охиноо өсгөн хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхдээ түүнд хуульд заасан хэмжээний мөнгөн тэтгэлэгийг түүний асран хүмүүжүүлэгч, харгалзан дэмжигч эхэд нь төлнө.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр хариуцагч Б.*******ээс сар бүр тэтгэлэг гаргуулж 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин  ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Б.******* дээрх нэхэмжлэлийг гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар нэхэмжлэл гаргаж буй этгээд хэд хэдэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг. Харин үүргээс хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлдөггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан хариуцагч Б.*******ээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар  70.200 төгрөгийг, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасан тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих 1.112.400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгов.

 

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн   115.2.1.,   116.,   118.,   100  дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт заасныг  удирдлага  болгон  ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин  эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч н овгийн *******ын ******* /РД:*******/-ээс  сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Б.*******ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ  нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

            3.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.*******  шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 31.248+70.200=101.448 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ