| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/03383/И |
| Дугаар | 101/ШШ2021/00221 |
| Огноо | 2021-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/00221
| 2021 01 21 | 101/ШШ2021/00221 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ц регистрийн дугаар /, Т.Ө /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.М-г эцэг Н.Ц-н асрамжид, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.С, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.Г нарыг эх Т.Ө-н асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагаас хүү Ц.М-г асрамжид авах хэсгийг, хариуцагчийн сөрөг шаардлагаас охин Ц.С, Ц.Г нарыг асрамжид авах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.С, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.Г нарт тус бүрд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Ц-с тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
5. Зохигчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 203,370 төгрөгийг, хариуцагчийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ц-с 144,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ө-д, нэхэмжлэгч Т.Ө-с 23,400 төгрөг гаргуулан хариуцагч Н.Ц-д тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэндэнхоролд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА