2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1525

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Амарзаяа /томилолтоор/,

шүүгдэгч М.*******а, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2503000000480 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, __  ХХК-д оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 8-р хороо ___ тоотод оршин суух,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний 2021/ХМШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 3 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Боржигон овогт *******ын *******а /РД:___/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.*******а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-нь өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Центрийн гудамжны замд Toyota Corolla Filder маркийн ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.*******а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2503000000480 дугаартай хэргээс:

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Улсбаярын Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/209 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 10 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 11 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч Г...мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 31-44 дэх тал/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний 2021/ХМШЗ/103 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 50-54 дэх тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.*******ад холбогдох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 534 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч М.*******а нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-нь өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Центрийн гудамжны замд Toyota Corolla Filder маркийн ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,65 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Улсбаярын Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/209 дугаартай шийтгэвэрт: ...М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан гэх /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Жолоочийн лавлагаанд: М.*******а нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан гэх /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Согтуурал шалгасан баримт: 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр М.*******а нь 4.65 хувийн согтолттой гэх /хэргийн 7 дахь тал/

Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Нисэхэд гэрээсээ гарахдаа Тоёота Филтер маркийн ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод худагнаас ус авах гээд гарахад өмнө нь зүс таньдаг байсан хүн таараад хоёулаа дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн архи аваад цаад талын гудамжийг машинтайгаа тойроод айлын хашааны хаалганы хажууд машиндаа архи хувааж уугаад байж байгаад дуусах үед тухайн айлын хашааны хүн цагдаад дуудлага өгч цагдаа ирээд намайг машиндаа суулгаж нөгөө цагдаа нь машин унаад явсан. ...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2000 он хавьцаа В ангиллын жолооны үнэмлэх авч байсан. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг цагдаа драйгер үлээлгэхэд 4.65%-тай гарсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.*******а нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-нь өдрийн 18 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Центрийн гудамжны замд Toyota Corolla Filder маркийн ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,65 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.*******а, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.*******а нь урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний 2021/ХМШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 3 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон ба 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Машин дотроо согтууруулах ундаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь торгох ялын санкцтай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан М.*******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүгдэгч М.*******ад ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 4,65 хувийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэрээр ..ХХК-нд ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.*******ын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ад мэдэгдэх нь зүйтэй.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.*******а нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

                        

1. Боржигон овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.*******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ад мэдэгдсүгэй.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч М.*******а нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР