| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00326/И |
| Дугаар | 148/ШШ2018/00380 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 148/ШШ2018/00380
| 2018 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 148/ШШ2018/00380 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 4 дүгээр хэсэг 066 тоотод оршин суух, эмэгтэй, 23 настай, одоо Алтан тариа ХХК-нд савлагч ажилтай ******* овогт *******гийн *******ийн /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг ******* 1 дүгээр хэсэг 047 тоотод оршин суух, эрэгтэй, 21 настай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ын *******д /*******/ холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч: Б.*******, хариуцагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.******* бид хоёр 2015 оны 01 дүгээр сард танилцан үерхэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү О.******* төрсөн. Х.******* нь хүүхэд төрснөөс хойш анхаарал, халамж тавьдаггүй, байхаасаа байхгүй нь их байдаг. Бид хоёр 3 сар гаруй л хамт амьдарсан. Х.******* нь өөр хүнтэй харьцаатай болсон. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хүү О.*******ийн эцэг нь Х.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.*******тэй 2015 оны 01 дүгээр сард танилцан, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү О.******* төрсөн. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.******* нь Х.*******д холбогдуулан гаргасан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2015 оноос дотно харьцаатай болж, хамтран амьдарч байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр О.*******ийн төрснийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 430000008 дугаарт бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчид нь 2016 оны 04 дүгээр сараас эхлэн тус тусдаа амьдарч байгаа ба 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.*******ийн эцэг нь Х.******* болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* бид хоёр 2015 оны 01 дүгээр сард танилцан үерхэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү О.******* төрсөн. Х.******* нь хүүхэд төрснөөс хойш анхаарал, халамж тавьдаггүй, байхаасаа байхгүй нь их байдаг. Бид хоёр 3 сар гаруй л хамтран амьдарсан. Х.******* нь өөр хүнтэй харьцаатай болсон. Иймд хүү О.*******ийн эцэг нь Х.******* болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх,
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.*******тэй 2015 оны 01 дүгээр сард танилцан, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү О.******* төрсөн. Бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг төлөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй гэх зохигчдын тайлбар мэдүүлэг, зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.*******ийн эцэг нь Х.******* болохыг тогтоож, хүү О.*******ийг эх Б.*******ийн асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.*******ийг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Х.*******оос хүү О.*******т төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600:2х12=1.053.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 29.826 төгрөг гаргуулан Төрийн сангийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан Б.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.*******ийн эцэг нь *******ын ******* болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.*******ийг эх Б.*******ийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү О.*******ийг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******оор тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Х.*******оос 70.200 төгрөг гаргуулан Б.*******т олгосугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Х.*******оос 29.826 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА