| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0936/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1526 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогч Л.*******,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч “..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******э,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Дэлгэрбатаагийн *******эд холбогдох эрүүгийн 2503000330254 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 42 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,.. оршин суух хаягтай,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Бэсүд овогт Дэлгэрбатаагийн ******* /РД:../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлд Yutong маркийн ******* УЕК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Оргил худалдааны төвийн автобусны буудлаас Нисэхийн тойрог орох зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 12.5. “Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км” гэсэн заалтуудыг зөрчиж огцом тоормосолсны улмаас зорчигч Л.******* унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М-3 чиглэлийн автобустай зүүнээсээ баруун тийш хөдөлгөөнөө үргэлжлүүлж явж байгаад Оргил худалдааны төвийн туслах замыг өнгөртөл урдуур шаланз эргэх үед 2, 3 дугаар эгнээнд байсан жижиг машинууд тоормос гишгээд зогссон. Би тоормос гишгэтэл машины ABS ажилласан. Тухайн үед том ачааны машины чиргүүл ойртоод ирэхээр нь би хажуу талын хашлага мөргүүлээд зогсоосон. Энэ хугацаанд Л.******* эгч хойд талын 2 дахь шатан дээр зогсож байгаад тоормос гишгэхэд шатнаас урагшаа уначихлаа, гар гэмтчихлээ гэж хэлсэн. Тэгээд машинаа цаашлуулаад замын хажууд шахаад тавьсан. ******* эгчийн гарыг ороолтоор нь сойгоод, хажууд нь байсан хүн түргэн тусламж болон цагдаа дуудсан. Улмаар Яармагийн 2 дугаар хэлтсээс 2 цагдаа ирээд намайг цагдаа руу аваад явсан, хохирогч Л.******* эгчийг эмнэлэг рүү авч явсан гэв.
Хохирогч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10 цагт би гэрээсээ гараад Номин супермаркетаас юм аваад харих замдаа Архивын ерөнхий газар гэсэн автобусанд Яармагийн гандангаас суусан. Автобусанд орсон чинь нэг ч сул суудал байгаагүй. Тэгээд хойшоо очоод зогсож бариулаад бариад явсан. Би хаана явж байгааг нь ч мэдээгүй. Гэтэл гэнэт тоормослоод би урагшаа нэлээн явсан. Би буцаж хойшоогоо байрандаа ирээд бариулаасаа барьж байтал нэлээн хүчтэй 2 дахь тоормосолсон. Би хойноос урагшаагаа жолоочийн ар талын сандал руу очиж мөргөж унасан. Тухайн үед би юу ч мэдээгүй, доошоо хараад хэвтчихсэн байсан. Толгой манараад дээшээ харсан чинь нэг талын гар салганаад байхаар нь гайхаад, босоод хартал гар маань дотроо яс нь 2 тийшээ холбироод, сонин болчихсон байсан. Тэгээд би жолоочийг зогсоорой яс хугарчих шиг боллоо гэж хэлсэн. Автобус зогсоод хүмүүс намайг босгоод, би дээшээ суугаад нэг хүнээс өвчин намдаах эм авч уугаад ороолтоороо гараа дээшээ сойж боогоод, түргэн дуудаад Гэмтэл орсон. Гэмтэл дээр очоод зургаа авхуулаад, манайхан байхгүй байсан учраас дүүгээ дуудаад зургаа авхуулахад тухайн зургаар атгаал чөмөг битүү хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд намайг хэвтэж хагалгаанд орох юм байна гэж хэлсэн. Улмаар би дээшээ тасаг руугаа орсон. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан. Би 1 дэх өдөр ажилтай байсан. Би эмнэлэгт байж байгаад 1 дэх өдөр шинжилгээндээ ороод 03-нд хагалгаанд орсон. Хагалгаанд ороод 8, 9 хоносон. Би 11-ний өдөр эмнэлгээс гарсан. 1 сар болсны дараа зургаа авхуулахад хадаас нь сулраад дотор талынх нь яс хоорондоо барьцалдахгүй нурсан гэсэн. Дахиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Гадна талынхаа яснуудыг бэхжүүлж шархаа эдгээсний дараа 3-4 сарын дараа хагалгаанд орно гэсэн. Би 3-4 сар гэртээ байж байгаад сая 04 дүгээр сард дахиад дотор ясныхаа хагалгаанд ороод 40 гаруй хонож байна. 1-2 сар байж байгаад физик эмчилгээндээ явна гэсэн. 1 жилийн дараа хадаасаа авч магадгүй, харж байж болно гэж хэлсэн гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “..Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хариуцагчийн хувьд манайх 2024 онд орж ирсэн шинэ Yutong маркийн тээврийн хэрэгслээр үйлчилгээ явуулдаг. Энэ тээврийн хэрэгслийн хувьд техникийн бүрэн бус байдал гэдэг зүйл байхгүй. Өглөө бүр шалгагдаж үйлчилгээнд гардаг, жолоочид бас зааварчилгаа өгч гаргадаг. Тухайн асуудлын хувьд жолоочийн өөрийн хариуцлагагүй үйлдлээс автобусанд зорчиж явсан хүнд гэмтэл учирсан байна. Урьд нь иргэний хариуцагчаар ******* гэх хүн тодорхой тайлбар хэлсэн байх. Хавтаст хэрэгт мэдүүлэг авагдсан байх. Тээврийн хэрэгсэлд гэмтэл учраагүй учраас тээврийн хэрэгслийн хувьд Д.*******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийнхөө хариуцлагагүй үйлдлээс болж хүний биед гэмтэл учруулсан байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2503000330254 дугаартай хэргээс:
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Хохирогч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 29-56 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 59-67, 157-164 дахь тал/,
Хохирогч Л.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосон маягтын загвар /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,
Хохирогч Л.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосон маягтын загвар /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72, 75 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1915 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 278 дугаартай Мөрдөгчийн /хавтаст хэргийн 108 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 88 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 123 дахь тал/, шүүхийн шийдвэрүүд /хавтаст хэргийн 128-134 дэх тал/, гэрч Б... мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дахь тал/, гэрч Ч.../хавтаст хэргийн 139 дэх тал/, Д...ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******эд холбогдох хэргийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 332 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Д.******* нь “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-т 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийтийн тээврийн автобусны жолоочоор жинхлэн ажиллаж байсан ба тэрээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М-3 чиглэлд Yutong маркийн ******* УЕК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг /автобус/ жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явжээ.
Шүүгдэгч Д.******* нь тус өдрийн 12 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Оргил худалдааны төвийн автобусны буудлаас Нисэхийн тойрог орох замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 12.5. “Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас огцом тоормосолсны улмаас тус нийтийн тээвэрт зорчиж явсан хохирогч Л.******* унаж эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны далд хугарал, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: 49 секундийн дүрс бичлэг байв. Дүрс бичлэгийн 2024/12/01 12:40:46-д автобус зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зорчиж байгаа харагдана, дүрс бичлэгийн дүүд хэсэгт 66km/h гэсэн бичиглэлтэй байв. ...12:40:54-д улаан өнгийн том оврын ачааны автомашин эсрэг урсгалын замаас буцаж эргэж байгаа харагдах ба дүрс бичлэгийн доод хэсэгт 64 km/h гэсэн бичиглэлтэй байв. ...12:41:04-т улаан өнгийн том оврын автомашинтай автобус тулж ирэн тоормослон зогсож байгаа харагдана. ...12:41:09-д чиглэлийн автобус бүрэн зогсов...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Хохирогч Л.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Гандангаас Архивын Ерөнхий газар М-3 чиглэлийн автобусан дотор ороход суудал байгаагүй, би зогсоогоороо явж байсан. Яармагт явж байхад автобусны жолооч эхлээд нэг удаа хүчтэй тоормос гишгэсэн. Тэр үед би тогтоод бариулаасаа барьсан, 2 дахь удаагаа тоормос гишгэх үед би урагшаагаа унасан ба яаж унаснаа сайн санахгүй байна, нэг мэдэхэд миний зүүн гар гэмтсэн байсан. Автобусны жолооч зогсохгүй яваад байхаар нь миний гар гэмтсэн байна аа гэж орилоход автобус зогсоод түргэн тусламж болон цагдаа дуудсан. Би тэндээсээ Гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинтай явсан. ...Одоо миний гар өвдөөд, хадаастай хавдартай байна. Би Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлгийн хяналтад байна, би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарын мэс заслын хагалгаанд ороод 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Осол болохоос өмнө миний биед гэмтэл бэртэл байгаагүй. ...Би одоо ажилгүй байгаа болон эм тариа сэтгэл санааны хохирлыг барагдуулах, мөн ажилгүй байсан хугацааныхаа тэтгэмжийг нэхэмжилж байна. Би дахин хагалгаанд орж магадгүй, над руу жолооч ярихаа больсон. Би гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Хохирогч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10 цагт би гэрээсээ гараад Номин супермаркетаас юм аваад харих замдаа Архивын ерөнхий газар гэсэн автобусанд Яармагийн гандангаас суусан. Автобусанд орсон чинь нэг ч сул суудал байгаагүй. Тэгээд хойшоо очоод зогсож бариулаад бариад явсан. Би хаана явж байгааг нь ч мэдээгүй. Гэтэл гэнэт тоормослоод би урагшаа нэлээн явсан. Би буцаж хойшоогоо байрандаа ирээд бариулаасаа барьж байтал нэлээн хүчтэй 2 дахь тоормосолсон. Би хойноос урагшаагаа жолоочийн ар талын сандал руу очиж мөргөж унасан. Тухайн үед би юу ч мэдээгүй, доошоо хараад хэвтчихсэн байсан. Толгой манараад дээшээ харсан чинь нэг талын гар салганаад байхаар нь гайхаад, босоод хартал гар маань дотроо яс нь 2 тийшээ холбироод, сонин болчихсон байсан. Тэгээд би жолоочийг зогсоорой яс хугарчих шиг боллоо гэж хэлсэн. Автобус зогсоод хүмүүс намайг босгоод би дээшээ суугаад нэг хүнээс өвчин намдаах эм авч уугаад ороолтоороо гараа дээшээ сойж боогоод, түргэн дуудаад Гэмтэл орсон. Гэмтэл дээр очоод зургаа авхуулаад, манайхан байхгүй байсан учраас дүүгээ дуудаад зургаа авхуулахад тухайн зургаар атгаал чөмөг битүү хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд намайг хэвтэж хагалгаанд орох юм байна гэж хэлсэн. Улмаар би дээшээ тасаг руугаа орсон. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан. Би 1 дэх өдөр ажилтай байсан. Би эмнэлэгт байж байгаад 1 дэх өдөр шинжилгээндээ ороод 03-нд хагалгаанд орсон. Хагалгаанд ороод 8, 9 хоносон. Би 11-ний өдөр эмнэлгээс гарсан. 1 сар болсны дараа зургаа авхуулахад хадаас нь сулраад дотор талынх нь яс хоорондоо барьцалдахгүй нурсан гэсэн. Дахиж хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Гадна талынхаа яснуудыг бэхжүүлж шархаа эдгээсний дараа 3-4 сарын дараа хагалгаанд орно гэсэн. Би 3-4 сар гэртээ байж байгаад сая 04 дүгээр сард дахиад дотор ясныхаа хагалгаанд ороод 40 гаруй хонож байна. 1-2 сар байж байгаад физик эмчилгээндээ явна гэсэн. 1 жилийн дараа хадаасыг авч магадгүй, харж байж болно гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 29-56 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 59-67, 157-164 дахь тал/,
Хохирогч Л.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосон маягтын загвар /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд: Л.******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3.332.682 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би .. ..-д хууль гэрээ хариуцсан ажилтнаар ажилладаг. Манай байгууллага 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаад Нийслэлийн тамгын газар болон Нийслэлийн өмчийн газраас ******* УЕК улсын дугаартай Yutong маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авсан. Шалгах механикч өглөө болгон автобусанд үзлэг хийж шалгаад нийтийн тээвэрт гаргадаг. Тухайн автобус нь шинэ тээврийн хэрэгсэл учир 2 жилдээ улсын оношилгоонд орохгүй. Манай жолооч нар өглөө гарсан ээлж нь өдөр буугаад, өдөр гарсан ээлж нь орой буудаг. ...Манай байгууллагад цагдаагаас албан бичиг ирэхээр нь болсон ослын талаар мэдсэн. Ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Автобусанд эвдрэл гэмтэл учирсан асуудал байхгүй. ******* нь 2024 оны 8 дугаар сарын 23-нд 2 сарын туршилтын хугацаагаар ажилд ороод 2024 оны 11 дүгээр сарын 04-нд үндсэн ажилтан болсон. Осол гарснаас хойш *******тэй нэг л удаа уулзсан. Ажилдаа ирэхгүй таслаад байсан. ...Манай компани бусдад учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулахгүй, тухайн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гаргасан осол учраас манай байгууллагаас хохирол барагдуулахгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүссэн хохирлыг манай байгууллага хариуцна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72, 75 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Оргил худалдааны төвийн автобусны буудлаас Нисэхийн тойрог орох замд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн нийтийн тээврийн Yutong маркийн ******* УЕК улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч нь огцом тоормосолсны улмаас зорчигч Лхагвасүрэнгийн *******г унагааж эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,332,682 төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг Д.*******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “..-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хариуцагчийн хувьд манайх 2024 онд орж ирсэн шинэ Yutong маркийн тээврийн хэрэгслээр үйлчилгээ явуулдаг. Энэ тээврийн хэрэгслийн хувьд техникийн бүрэн бус байдал гэдэг зүйл байхгүй. Өглөө бүр шалгагдаж үйлчилгээнд гардаг, жолоочид бас зааварчилгаа өгч гаргадаг. Тухайн асуудлын хувьд жолоочийн өөрийн хариуцлагагүй үйлдлээс автобусанд зорчиж явсан хүнд гэмтэл учирсан байна. Урьд нь иргэний хариуцагчаар ******* гэх хүн тодорхой тайлбар хэлсэн байх. Хавтаст хэрэгт мэдүүлэг авагдсан байх. Тээврийн хэрэгсэлд гэмтэл учраагүй учраас тээврийн хэрэгслийн хувьд Д.*******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийнхөө хариуцлагагүй үйлдлээс болж хүний биед гэмтэл учруулсан учраас магадгүй манай байгууллага дээр хохирол гарахад Д.*******ээс нэхэмжлэнэ гэх мэдүүлэг,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагийн замд Bieben north benz маркийн ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Ертөнцийн зүгээр баруунаас буцаж эргэх үйлдэл хийж байсан Яармагийн замд /тэр үед/ би юу болсон эсэхээ сайн мэдэхгүй байна, надад 2,3-р эгнээ зам тавьж өгсөн. Тухайн автобус хүртэл надад зам тавьж өгсөн. Би юу болсныг сайн мэдэхгүй байна, би замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлдэг жолооч. Ер нь Дүнжингарав худалдааны төвд том тэрэг, суудлын тэрэгтэй мөргөлдөж ноцтой зам тээврийн осол гарсан цагаас хойш жижиг суудлын тэрэг, том ачааны автомашинд зам тавьж өгдөг болсон. Уг тээврийн хэрэгсэл нь манай эхнэрийн нэр дээр байсан, одоо Транс Капитал 1 ХХК-ийн эзэмшлийн нэр дээр байгаа. ...Би тухайн үед буцаж эргэх үйлдэл хийж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.*******гийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1915 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Лхагвасүрэнгийн ******* /РД:УС66100521/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэх,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 278 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд: Yutong маркийн ******* УЕК улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодож, явсан жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., мөн дүрмийн 12.5. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: a/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Зорчигч Л.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. B.Bieben north benz маркийн ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэх /хавтаст хэргийн 108 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тэр өдөр би ажил үүргээ гүйцэтгээд М-3 чиглэл буюу Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэлх чиглэлд Зорчигч тээвэр-4-ийн эзэмшлийн Yutong маркийн нийтийн тээврийн автобусыг жолоодон Яармагийн Оргил худалдааны төв өнгөрөөд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. Миний баруун гар талаас туслах замаас жижиг тэрэгнүүд төв зам руу орох гээд чихээд байсан. Би баруун гар тал руугаа хараад урагшаа харахад миний урдуур том оврын ачааны машин эргээд ороод ирчихсэн байхаар нь би тоормосоо гишгээд автобусаа зогсоосон. Гэтэл автобусны хойд зааланд хүн уначихлаа гээд хүмүүс орилоод байхаар нь би заал руугаа ортол 50 гаран насны эгч автобусны зааланд уначихсан байсан. Би тэр эгч дээр очоод биеийн байдлыг нь асуухад гар өвдөөд байна гэхээр нь ороолтоор нь гарыг сойгоод тэр үед автобусанд зорчиж явсан эгч өвчин намдаагч өгсөн. Удалгүй түргэн тусламж, цагдаа ирээд нөгөө зааланд унасан эгчийг 103 аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Харин намайг цагдаа нар аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. ...Би 2001 онд жолооч болсон, би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,D ангиллын үнэмлэхтэй. Би 2006 оноос хойш тасралтгүй нийтийн тээврийн автобус жолоодож байгаа. ...Тухайн автобус нь Зорчигч тээврийн нэгтгэл-4-ийн эзэмшлийн нийтийн тээврийн автобус юм. ...Осол болох үед хэдэн км/цагийн хурдтай явж байснаа хараагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М-3 чиглэлийн автобустай зүүнээсээ баруун тийш хөдөлгөөнөө үргэлжлүүлж явж байгаад Оргил худалдааны төвийн туслах замаас машин гарч ирдэг ба тухайн туслах замыг өнгөртөл урдуур шаланз эргэх үед 2, 3 дугаар эгнээнд байсан жижиг машинууд тоормос гишгээд зогссон. Би тоормос гишгэтэл машины ABS ажилласан. Тухайн үед том ачааны машины чиргүүл ойртоод ирэхээр нь би хажуу талын хашлага мөргүүлээд зогсоосон. Энэ хугацаанд Л.******* эгч хойд талын 2 дахь шатан дээр зогсож байсан ба тэрээр тоормос гишгэхэд шатнаас урагшаа уначихлаа, гар гэмтчихлээ гэж хэлсэн. Тэгээд машинаа цаашлуулаад замын хажууд шахаад тавьсан. ******* эгчийн гарыг ороолтоор нь сойгоод, хажууд нь байсан хүн түргэн тусламж болон цагдаа дуудсан. Улмаар Яармагийн 2 дугаар хэлтсээс 2 цагдаа ирээд намайг цагдаа руу аваад явсан, хохирогч Л.******* эгчийг эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр Д.******* нь 2001 оны 3 дугаар сарын 23-ны өдөр №174714 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр “Yutong” маркийн ******* УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Хохирогч Л.*******гийн эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...зүүн атгаал ясны далд хугарал, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Д.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана., мөн дүрмийн 12.5. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: a/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км гэсэн заалтуудыг идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь урьд:
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 515 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нитэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Хохирлын хувьд: хохирогч Л.******* нь эмчилгээний зардалд нийт 3.368.182 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Шүүгдэгч Д.*******ээс хохирогчийн эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдсэн 1.868.182 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны зардал 3.074.904 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.332.682 төгрөгийг тус тус гаргуулах. Хохирогч Л.*******д цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг 2 дугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.940.000 төгрөгийг иргэний хариуцагч “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас гаргуулах дүгнэлт гаргасан.
Хохирогч Л.*******гоос: гомдолтой байна гэх санал гаргасан,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “..ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ээс: Жолоочийн буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учруулсан байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоолгож өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Би хохирлыг 100 хувь төлнө. Миний өрөөсөн нүд хараагүй, группт байдаг. Мөн сахрын өвчний учир эмчийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.*******ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоос тодорхой хэмжээг нөхөн төлсөн нөхцөл байдал, тэрээр энэ хэргийн улмаас ажлаасаа халагдсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас:
а/ хохирогч Л.*******гийн биед Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...зүүн атгаал ясны далд хугарал, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон ба хохирогч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эхний эмчилгээний зардал 02 дугаар сарын 18-нд 1.486.880 төгрөг, дараагийн нэмэлт зардалд 481.400 төгрөг, 05 дугаар сарын 09-нд шүүх хуралдаанд ирэхдээ 916.560 төгрөг, сүүлд хагалгааны дараа 482.342 төгрөг, эмчилгээний зардал нийт 3.368.182 төгрөг болсон. Үүнээс 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.******* нь 1.500.000 төгрөг өгсөн тул одоо 1.867.182 төгрөг төлөгдөөгүй. Миний 1 сарын үндсэн цалин 660.000 төгрөг ба үүнээс нийгмийн даатгалд 127.380 төгрөгийг төлж, гар дээрээ 532.620 төгрөг авдаг байсан. 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл 7 сарын цалингаасаа нийгмийн даатгалаа хасаад 532.620 төгрөгийг 7 сараар үржүүлэн тооцоход 3.728.340 төгрөг. Үүнээс 3 сарын листийн мөнгө 653.436 төгрөгийг хасаж тооцоод 3.074.904 төгрөг болж байна. Цаашдаа 12 сар хүртэл эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Физик эмчилгээнд 21 хоног явах ба өдрийн 50.000 төгрөг гэж бодоход 1.050.000 төгрөг болно. Тухайн эмчилгээнд 6 дугаар сарын 16-аас эхлэн явна. Энэ эмчилгээнд зүү тавих болон аппаратын эмчилгээ байгаа. Би цалингаа сарын 532.620 төгрөгөөр бодож байгаа. Энэ цалингаа 12 сар хүртэл тооцоход 3.195.720 төгрөг болно. Ингээд нийт 9.188.806 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Хохирогч Л.******* мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргасан эмчилгээний зардалтай холбоотой нийт 3.368.182 төгрөгийн нотлох баримт гаргаснаас шүүгдэгч Д.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Л.*******гийн эзэмшлийн Хаан банкны 507176**** тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн /хэргийн 168 дахь тал/ байх тул эмчилгээний зардалд төлөгдөөгүй үлдсэн 1.868.182 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Хохирогч Л.******* нь “Гүүд Нейбер” эмнэлэгт мэс заслын сувилагчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба тэрээр сарын 660,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгалын шимтгэлд 127.380 төгрөгийг суутгуулж, гар дээрээ 532.620 төгрөг авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар батлагдаж байна.
Хохирогч нь дээрх зам тээврийн ослын улмаас 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 6 дугаар сар хүртэл, 7 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй байх тул гар дээрээ бэлэн авах байсан 532.620 төгрөгийг 7 сараар үржүүлэн тооцоход ажилгүй байсан хугацааны цалин 3.728.340 төгрөг болох бөгөөд үүнээс 3 сарын хөдөлмөрийн чадвар алдалтын олговорт авсан 653.436 төгрөгийг хасаж тооцоход нийт 3.074.904 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
б/ хохирогч Л.*******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1915 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Лхагвасүрэнгийн ******* /РД:../-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэжээ.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.
Гэмт хэрэг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан ба Үндэсний хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.
Хохирогч Л.******* нь “..” эмнэлэгт мэс заслын сувилагчаар ажиллаж байсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас биед нь гэмтэл учирсан, гэмтлийн улмаас хохирогч нь ажил хөдөлмөр эрхлээгүй, Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд 2024 оны 12 дугаар сарын 01-10-ны өдрийг хүртэл, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн болох нь батлагдаж байна. Хохирогч Л.******* нь тодорхойгүй хугацаагаар ажиллах боломжгүйан-Уул дүүргийн, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 5.940.000 төгрөгөөр тооцов.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, тус тус заасан.
Yutong маркийн ******* УЕК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл /автобус/ нь “..Г-ын эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.*******, Д.*******э нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.*******ийг “..Г-т 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/103 дугаартай тушаалаар нийтийн тээврийн автобусны жолоочоор 2 сарын туршилтын хугацаагаар түр томилогдож, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/212 дугаартай тушаалаар “...2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусны жолоочоор жинхлэн ажиллуулж, улмаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар “...Д.*******ийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан...” гэх үндэслэлээр 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.
Шүүгдэгч Д.*******ийн жолоодож явсан Yutong маркийн ******* УЕК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн /автобус/ өмчлөгч нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч “..Г ба шүүгдэгч нь тус байгууллагад нийтийн тээврийн жолооч ажилтай, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан байна.
Иймд иргэний хариуцагч “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас хохирогч Л.*******гийн эмчилгээний зардалд 1.868.182 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.074.904 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5.940.000 төгрөг, нийт 10.883.086 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.*******д олгохоор шийдвэрлэв.
в/ Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,332,682 төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг Д.*******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд: Л.******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3.332.682 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан /хавтаст хэргийн 77-79 дэх тал/ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан ба дээрх төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.*******ээс хохирогч Л.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 3.332.682 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Л.*******гийн нэхэмжлэлээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******э нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хохирол төлөхөөр завсарлага авахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Шүүгдэгч Д.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бэсүд овогт Дэлгэрбатаагийн *******ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******эд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Л.*******гийн эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас 10.883.086 төгрөг гаргуулж, хохирогч Л.*******д олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ээс хохирогч Л.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 3.332.682 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хохирогч Л.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР