Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/02274

 

иргэнийхээ хувьд гэрээний үүргийн дагуу төлбөр төлж байсан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дагуу Н.Б тэй холбогдож, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Талууд уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 44.960.937 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, хэрэв гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэвч мөн л гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ хугацаанд 2019 онд ганц удаа 1.500.000 төгрөг төлсөн. Бид түүнтэй удаа дараа утсаар холбогдоход “Санхүүжилт орж ирэхээр төлнө, 7 хоногт төлж дуусгана” гэх хариу өгдөг. Ийм байдлаар төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа бөгөөд төлбөр төлж барагдуулахгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 44.960.637 төгрөг, алданги 22.480.300 төгрөг, нийт 67.440.937 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Л” ХХК болон Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Б   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Л” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тухайн компанитай гэрээ байгуулж Маниту .. SLT маркийн сэрээт ачигч машиныг 150.150.000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээнд “И” ХХК-иас урьдчилан төлсөн 50.000.000 төгрөгийг худалдан авагчийн төлбөрт шилжүүлэн тооцох гэрээ байгуулж, барааг хүлээн авах үед 50.075.000 төгрөг төлөх, үлдэх 50.075.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх, мөн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувиар тооцож, алданги төлөхөөр үүрэг хүлээсэн. Худалдагч тал гэрээ ёсоор “И” ХХК-иас урьдчилан төлсөн 50.000.000 төгрөгийг, мөн машиныг хүлээлгэн өгөх үед 50.075.000 төгрөгийг хүлээн авсан. Үүнээс гадна 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус хүлээн авсан. 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийн дүнгээс гэрээнд заасан алданги тооцуулж, үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү гэрээ 2 компанийн хооронд байгуулагдсан машины үнийг төлөх үүргийг худалдан авагч тал хүлээсэн тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар үүргийг хариуцагч “Л” ХХК-нд ногдуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тодруулсан шаардлагадаа: “Хариуцагч “Л” ХХК болон хариуцагч Н.Б нараас үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 42.960.637 төгрөг, үүний алданги 21.480.318 төгрөг, нийт 64.440.955,5 төгрөгийг гаргуулж өгнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Н.Б нь иргэний хувиар төлбөр төлж байсан, мөн тэрээр 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвхөн “Л” ХХК-д холбогдуулан үүргийг хариуцуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Л” ХХК болон иргэн Н.Б нарт холбогдуулан “Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 44.960.637 төгрөг, алданги 22.480.300 төгрөг, нийт 67.440.937 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 42.960.637 төгрөг, үүний алданги 21.480.318 төгрөг, нийт 64.440.955,5 төгрөгийг гаргуулах”-аар шаардсан тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэргийн 7-9 дүгээр хуудаст “С” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 001/14 тоот “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, “Л” ХХК нь 2007 онд үйлдвэрлэгдсэн сэрээт өргөгч Manitou MT 1740 SLT маркийн автомашин, ажлын тавцан NE100х1 ширхэг, Кран Р4000х1 ширхэг зэргийг нийт 150.150.000 төгрөгөөр худалдан авч, уг автомашин болон дагалдах хэрэгслийг тухайн өдөр хариуцагч “Л”  ХХК нь хүлээн авсан талаар талууд маргаагүй.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд хариуцагч “Л” ХХК нь төлбөрийг бүрэн төлөөгүй болох нь талуудын тайлбар болон дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал, 2014 оны 001/14 тоот гэрээний хавсралтад төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд урьдчилгаа төлбөр 50.075.000 төгрөгийг бараа хүлээн авахад төлсөн байх, үлдэгдэл 50.075.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сард багтаан төлөх, мөн “И” ХХК-иас урьдчилгаа төлбөр 50.000.000 төгрөгийг суутган авахаар заасан ба үүний дагуу нэхэмжлэгч “С” ХХК нь “И” ХХК-иас төлсөн 50.000.000 төгрөг болон хариуцагч “Л” ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 50.075.000 төгрөг /хх-11/-ийг тус тус төлбөрт суутган тооцжээ.

Үүний дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 10.000.000 төгрөг /хх-12/, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг /хх-15/ төлсөн байх ба тухайн үед үлдэгдэл 35.075.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Ингээд нэхэмжлэгч “С” ХХК болон иргэн Н.Б нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г /хх-17/ байгуулсан байх бөгөөд дээрх үлдэгдэл төлбөр 35.075.000 төгрөг дээр алданги 4.885.637 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан өмгөөллийн үйлчилгээний хөлс 5.000.000 төгрөг, нийт 44.960.637 төгрөгийг төлөхөөр тохиролцож, уг 44.960.637 төгрөгийг 9 хуваан төлөх, мөн Н.Б нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөх сүүлийн өдрөөр хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлбөр төлөгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлөхөөр гэрээнд заажээ.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  нь зөвхөн “Л” ХХК-д үүргийг хариуцуулах нь зүйтэй хэмээн маргасан боловч сүүлийн төлбөр барагдуулах гэрээг хариуцагч Н.Б иргэний хувиар гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн өөрийн хувийн Хаан банкин дахь харилцах данснаас автомашины төлбөрийг гүйцэтгэж байсан, нэхэмжлэгч нь хариуцагч Н.Бээс татгалзахгүй хэмээн тайлбарласан тул хариуцагч Н.Бийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 35.075.000 төгрөг байсан боловч үүний алданги 4.885.637 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 44.960.637 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, хэрэв тухайн үүргээ хариуцагч Н.Б биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн огноо бүхий “Төлбөр төлсөн байдал” гэсэн тайлбарт дурдагдсанаар тооцооллыг хийх боломжгүй байна.

Нөгөө талаар 2016 оны “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулснаас хойш хариуцагч Н.Б нь нийт 2.000.000 төгрөг төлсөн нь хэргийн 54-55 дугаар хуудаст авагдсан түүний харилцах дансны хуулгаас тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулан, үлдэх төлбөрийг алдангийн хамтаар гаргуулахаар шаардсан нь хууль болон гэрээнд нийцсэн байна.

Иймд хариуцагч Н.Б болон “Л” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 42.960.637 төгрөг, алданги 21.480.318 төгрөг, нийт 64.440.955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас 480.155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгох нь зүйтэй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б д 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн материал танилцуулсан, мөн шүүх хуралдааныг 45 минутаар хойшлуулан түүнийг хүлээсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу Маниту МТ1740 SLT маркийн сэрээт ачигч машины төлбөрт төлбөл зохих 42.960.637 төгрөг, алданги 21.480.318 төгрөг, нийт 64.440.955 /жаран дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.160 /дөрвөн зуун ерэн таван мянга нэг зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л” ХХК болон Н.Б нараас 480.155 /дөрвөн зуун наян мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ