2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Мөнхбуян нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2408011141823 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 53..тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт *******ы ******* /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй бааранд тухайн үед үүссэн маргааны улмаас ******* гэгч рүү пивоны шил шидэх зорилготой буюу шууд санаатай идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд хохирогч Б.*******ыг онож түүний эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр буюу 03 дугаар сарын 08-нд ажлаасаа тараад ******* бааранд 10 цагийн үед орсон. Тухайн хүмүүсийн ихэнх нь бүжиглэж байсан. Надтай хамт *******, гээд 2-3 хүн ширээн дээр сууж байгаад маргалдсан. Тэгээд над руу 2-3 хүн дайраад шилээр миний толгой руу цохисон. Би хүн дуудах санаатай пивоны шилийг буйдан давуулаад хана руу шидсэн. Гэтэл гэнэт бүгд хүрээд ирсэн. Б.******* оногдчихсон байна гэсэн. Би байцаагчид тухайн үед хүн дуудах санаатай буйдан давуулаад шидсэн гэж мэдүүлсэн. Б.*******ыг онох санаа байгаагүй. Гэтэл Б.******* оногдчихсон байсан гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2 дүүтэйгээ зах дээр зогсдог бөгөөд бид баяраа  хамт тэмдэглэдэг. Бид их ууж, иддэггүй. *******гийн дүү ******* утасдаад Драгон дээр хүрээд ир гэхээр нь би 2 дүү болон найзаа дагуулаад тавуулаа очсон. Тухайн газар тоглолт нь болоогүй байна гэхээр нь ******* бид нарыг бааранд орж пиво ууя гэсэн. Бид пиво уугаад сууж байтал 20 цагийн тоглолт болоход ******* согтуу орж ирсэн. Бид тоглолт руу орох гэтэл “согтуу хүн оруулахгүй” гэхээр нь “манай найз согтуу байна, энэ хүн орохгүй, бид нар оръё” гэхэд биднийг оруулаагүй. Тэгээд манай 2 дүү “энд онцгүй юм байна явъя” гэсэн. Бид нарыг гараад явахад ******* биднийг дагаад явсан. Тэгээд бид ******* бааранд ортол ******* дүү рүүгээ утасдаад “та нар хаана байна, би очиж байна “    гээд шал согтуу орж ирэхэд нь хүмүүс ширээ тойроод сууж байсан. ******* пивоны шилээр хүмүүсийг цохих гээд байхаар нь би “болиоч” гэж хэлсэн. ******* *******тай маргалдаад газар унахдаа архины шилээр намайг цохиход шил нь хагарсан. Хэрэв би тухайн үед үхсэн бол яах вэ?, чи бид 2 энд сууж байхгүй. ******* нэг ч удаа уучлаарай гэж надаас уучлалт гуйгаагүй. Худлаа хэлж байна. ******* ямар зорилгоор бид нарын араас ирснийг мэдэхгүй байна. Намайг архины шилээр цохиход нь би ухаан алдаж унасан. Тухайн өдөр манай нөхөр жолооч хийгээд машинтай гадаа байсан. Манай дүү нөхөрт минь “******* ******* эгчийг архины шилээр цохиод унагаачихлаа, эгч сэрэхгүй байна” гэж хэлэхэд нь манай нөхөр ******* орж ирээд намайг үүрч гарсан. Тэгээд би Гэмтлийн наад талын гэрлэн дохио дээр ухаан ороод “яасан бэ” гээд асуухад “тайван байж бай” гэж манай нөхөр надад хэлсэн. Миний толгой дээр 6 оёдол тавьсан. Би урьд нь үсээ духны урдуур тайрдаггүй байсан. Хүмүүс “дух чинь яасан юм” гээд байдаг болохоор үсээ тайрч сорвио хаасан. Би энэ хэрэг гарахаас өмнө нь урт үстэй байсан.  Би 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 1 жил 3 сар 5 хоног зовсон. Тухайн үедээ би цохиулчхаад Гэмтлийн эмнэлэг орсон. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт авхуулсан томографын зураг дээр юу ч илрээгүй. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зураг дээр илэрсэн. Би хагалгаанд ороод 05 сар бие дааж явж чадахгүй, ярьж чадахгүй болсон. Прокурор над руу “таны хэрэг хаагдсан байна” гэхээр нь очтол миний гэмтлийг шалбархай гэсэн. Тухайн өдөр би архины шилээр цохиулаад үхсэн бол өнөөдөр чи бид 2 энд байж байхгүй. Би маш гомдолтой байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2408011141823 дугаартай хэргээс:  

 

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: /хэргийн 1-р хавтас 2 дахь тал/,

            Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 8, 11-12, 69-70 дахь тал/,

Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосон маягтын загвар /хэргийн 1-р хавтас 13 дахь тал/,

Хохирлын баримтууд /хэргийн 1-р хавтас 39-40, 132-137, 150-202 дахь тал/,

Гэрч Т.*******, Д.*******, Л.******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-17, 20-22, 47-48 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1096, 3542, ЕГ0525/777 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 24-25, 245-250, 2-р хавтас 2-4 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88-89 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 90 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 92 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 93 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 95, 138 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 96 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 97 дахь тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 140 дэх тал/ зэрэг болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.*******, хохирогч Б.*******, гэрч Л.*******, Д.******* нар нь Хархорин худалдааны төвд наймаа эрхэлдэг, танилын харилцаатай этгээдүүд бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 08-ны орой “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Мартын 8”-ны баярыг тэмдэглэж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” шөнийн клубт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ хамт байсан гэрч Л.*******тай  маргалдаж, харилцан үснээсээ зулгааж газар унах үед хохирогч Б.******* нь тэднийг салгахаар очиход Д.******* нь гартаа барьж байсан шилээр толгой руу нь цохисны улмаас хохирогчийн биед “духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1-р хавтас 2 дахь тал/,

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг 50 минутын үед нөхөр Т.*******гын хамт өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. тоотоос гараад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнж нэртэй салонд орж үсээ янзлуулчхаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн 6 давхрын 67 нэртэй ресторанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 21 цагийн үед нөхөр *******, найз э, *******, , , , , , , ******* нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй бааранд орж үргэлжлүүлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нарыг ******* бааранд байж байхад найз  *******ийн // эгч ******* согтуу орж ирээд хамт суусан. Шөнийн 23 цагийн үед баарнаас гарах гээд сууж байтал ******* нар хэрэлдээд байсан. Хэсэг хугацааны дараа ******* нь *******тай бас хэрэлдээд гартаа барьж байсан шилтэй пивоор цохих гээд далайхаар нь би булаагаад авсан. Түүний дараа тэр 2 үсдэлцээд ширээн дээр унахаар нь болиулах гээд очтол ******* гартаа барьсан пивоны шилээр миний духан дээр цохичихсон. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг уусан байсан тул болсон асуудлыг тод санаж байна. ...Намайг цохиж байх үед хажууд , , *******, , , , э нар байсан. Харин , ******* нар явчихсан байсан. ...******* бол согтуу байсан. ...Бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй, харин би зодоон салгах гэж явж очоод цохиулчихсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд дух хагарч 6 оёдол тавиулсан, хамар зүүн тал руугаа мурийлттай байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 8 дахь тал/,

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: Би Лазер Мед эмнэлэгт томографын шинжилгээ хийлгэж зураг авхуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаар үйлчилгээ аваагүй. Тухайн зургийг 130.000 төгрөгөөр авхуулсан. Омега 3, уураг 450гр, І-витамин, nutrilite витамин зэрэг эм нийт 499.794 төгрөгийн эм авсан. Нийт зардал 629.794 төгрөг болж байгаа. ...Би тухайн гэмт хэргээс болж миний сэтгэцэд хор уршиг учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. ...******* пивоны шил барьж байгаад миний толгой руу цохисон. ...Би хамраа олон жилийн өмнө цохиулаад мурийж байсан. ...Би гомдолтой байна. Надад одоогоор 629.794 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна, үүнийгээ нэхэмжилнэ, цаашид эмнэлгийн байгууллагаар үзүүлнэ, бас зардал мөнгийг нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12 дахь тал/,

2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн: Би Д.*******г 2024 оны 02 дугаар сараас хойш таньдаг болсон. Бид хоёр найз нөхдийн харилцаатай хүмүүс. Д.******* бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудалтай зүйл огт байхгүй. ...Би тухайн өдөр Д.*******тэй хэрэлдэж, маргалдсан зүйл огт болоогүй, бид хоёр хэвийн харилцаатай байсан. ...Д.*******д намайг архины шилээр цохих шалтаг, шалтгаан байхгүй. Тухайн үед Д.******* нь Л.*******тай хэрэлдэж, маргалдаж ноцолдож байгаад намайг салгах гээд яваад очтол Л.*******ыг архины шилээр цохих гэж байгаад миний дух хэсгийг санаандгүй цохичихсон. ...Д.******* нь надад хохирлын мөнгө гэж 2 удаа буюу 2024 оны 6 дугаар сард 700.000 төгрөг, 07 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, нийтдээ 1.700.000 төгрөг өгсөн. ...Би духан дээрх сорвио арилгуулах хүсэлтэй байна. Би Д.*******гээс бензиний мөнгө, олон өдөр ажиллаж чадаагүй орлогын мөнгөө нэхэмжилж байна. Бусдаар гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 69-70 дахь тал/,

Хохирлын баримтууд /хэргийн 1-р хавтас 39-40, 132-137, 150-202 дахь тал/,

Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтад 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө ******* бааранд эхнэр *******, , э, *******, , , , , ******* нарын хамт 21 цаг өнгөрч байхад орж, багц ширээний залгаа мухрын ширээнд сууцгаасан. Бид баарнаас гарахаар болж тооцоо хийх гэтэл тэд маргалдаж эхэлсэн. Тэд нар дундаас , ******* нар хоорондоо маргалдаад, ******* хүмүүсийн урд байсан архи пиво булааж уугаад тэнд байсан хүмүүстэй маргалдаад байсан. ******* *******ыг гартаа барьж авсан пивоор цохих гэж байхад нь манай эхнэр ******* болиулсан юм байна лээ. Би тэр үед нь текэн дээр очсон тооцоо хийх гэж байсан. ******* манай эхнэрийн толгой руу пивоны шилээр цохихыг хараагүй. Тооцоогоо хийчхээд очтол манай эхнэрийг ******* пивоны шилээр цохичихлоо гээд эхнэр ******* ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би эхнэрээ аваад ГССҮТ-д очиж үзүүлсэн. ...Бид эхлээд Драгон төвийн 6 давхрын 67 нэртэй ресторан, караокед 2 цаг гаран суухдаа 1 шил 0.5 литрийн архи, лаазтай пивонууд ууцгаасан. Тэгээд Рийч бааранд ороод бид 0.5 литрийн 2 шил архи, хүн бүр нэг нэг шил пиво ууцгаасан. Бид нар олуулаа байсан болохоор тасартлаа, ухаанаа алдталаа уусан хүн байгаагүй. ...*******тэй ойр дотно найз нөхдийн холбоо байхгүй, Хархорин зах дээр тааралддаг. *******гийн дүү болох г танина, мэнд устай байдаг. ...******* маргалдсан шалтгаан тооцоо хийхгүй л гэж бодсон байх. Тооцоо нийт 230.000 гаран төгрөг болсон ба нэг хүний 30.000 төгрөг болж байсан. Түүнээс өөрөөр өс хонзон, өр зээлийн асуудал байхгүй, өмнө хэрүүл маргаан ч хийж байгаагүй. ...Манай эхнэр ******* духан дээрээ 6 оёдол тавиулсан, хамар зүүн тийш мурийсан, эрүүний булчин доргилтоос болж суларсан ба бид хоёр ГССҮТ-н төвд үзүүлсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 16-17 дахь тал/,

Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Драгон 21 худалдааны төвийн 6 дугаар давхарт *******, *******ын 2 дүү, ******* гэх хүмүүстэй уулзсан. *******аас бусдыг нь сайн танихгүй, зүс танина. ******* Мартаар уулзъя, Драгонд тоглолттой гэж ярьж байсан тул очтол тоглолтоо үзэж чадаагүй караокед сууцгаасан. Тэнд гэх танихгүй эмэгтэй дагуулаад ирсэн байсан ба тухайн караокед 2 цаг суусан. Караокеноос гараад Рийч гэх бааранд орсны дараа манай эгч ******* над руу залгахаар нь бид нар ******* бааранд байна, хүрээд ир гээд гэж дуудсан. Эгч ирээд удаагүй тус бааранд бас миний таньдаг хүн байсан ба би тэдний ширээнд очоод суусан. Тухайн үед ******* эгчийг хүнтэй маргалдсан талаар мэдээгүй, нэг харсан чинь ******* эгч шалан дээр уначихсан байхаар нь очоод татаж босгох гэтэл би бүдэрч унаад босож очих гэсээр байтал ******* буйдан дээр уначихсан. Гэтэл толгойноос нь цус гараад байна гэж *******ын нөхөр ******* текний тэнд байсан болохоор дуудаад эмнэлэг явсан. Бид тус баарнаас гарцгаахад *******г хамгаалагч нь таксинд суулгаж өгөөд, үлдсэн хүмүүс нь гэмтэл явсан. ...*******, *******ын 2 дүү, ******* *******ын нөхөр *******, тэгээд танихгүй 2,3 эмэгтэй байсан. ...*******тай анх Драгон төв дээр уулзахад ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Хэдэн сарын өмнө ******* нүд нь хөхөрсөн нүдний шил зүүгээд явж байсан. ...Би яг ******* эгчийг ******* руу пивоны шил авч шидэхийг хараагүй. Намайг очиход *******ын толгойноос цус гараад байна гэж ******* ахад хэлсэн, тэгээд эмнэлэг аваад явсан. ...*******ыг ******* эгч бид хоёр танина, түүнээс бусдын сайн мэдэхгүй, танихгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20-22 дахь тал/,

Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр *******, *******, э, Лхагва, , бид нар эхлээд Драгон үйлчилгээний төвд караокед суугаад тэндээсээ Рийч бааранд орцгоосон. Тухайн үед хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгсэн ******* дуудсан юм уу нэг мэдсэн ******* ******* бааранд ирсэн байсан. ******* архи согтууруулах ундаа уусан байсан ба тэнд байсан хүн болгонтой хэрүүл маргаан үүсгэж ширээн дээр байсан архи пивыг авч уугаад байсан. Тооцооны мөнгө болох 200.000 төгрөг гарсан, тэгсэн ******* намайг дарамтлаад архины шил барьж авч цохиод, тэнд байсан пивоны шил авч шидээд байсан. Тэгээд над руу эхлээд нэг пивоны шил авч шидэхэд ******* эгч болиулаад дараа нь дахиад шил авч шидсэн чинь ******* эгчийг оночихсон. ...Би ******* гэх хүнийг огт танихгүй. Тэр өдөр л бид нартай хамт явсан нэг хүн дуудсан байх. Бусад хүмүүсийг танина, Хархорин зах дээр наймаа хийдэг хүмүүс. ...Намайг тухайн бааранд байсан чинь ******* 800.000 төгрөгийн тооцоо гарсан, түүнийгээ төл гээд дарамтлаад над руу дайраад намайг үсдээд авсан. Тэгээд архины шилээр миний толгой хэсэгт цохиод пивоны шил авч шидээд байсан. ...*******, ******* хоёрыг хэрэлдэж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. ******* над руу пивоны шил шидээд байсан ******* эгч *******г боль гээд тухайн шилнүүдийг авч байсан. Тэгж байгаад над руу пивоны шил шидэх үед ******* оногдсон. ...Би ГССҮТ-д үзүүлсэн толгой хавдартай байна гэсэн. Шүүх шинжилгээнд үзүүлэхгүй. Толгойгоо 3 өдөр бариачид бариулсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 47-48 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3542 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй гэх /хэргийн 1-р хавтас 24-25 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч Б.Сэргэлэн, Ц.Бадрал, Д.Дунгаамаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0525/777 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3542 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжлүүлэгч Б.*******ын биед хийсэн бодит үзлэг, толгойн компьютер томографын шинжилгээг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Б.*******ын тархины суурийн хоёр талын дунд тараагуур судасны цүлхэн, зүүн дунд тараагуур судасны цүлхэнд хавчаар тавих мэс засал хийгдсэн байна. Тархины судасны цүлхэн нь ихэвчлэн удамшил, тархины тараагуур судасны гажиг, цусны даралт ихсэлт, судасны хатуурлын улмаас үүсдэг, цөөн тохиолдолд судасны гэмтэлтэй үүсэж болно. Гэмтлийн гаралтай цүлхэн үүсэх нь тархины аалзан хальсан доорх цус харвалт, эдийн цусархаг няцралтай холбоотойгоор үүсэж болох ба 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн толгойн компьютер томографын шинжилгээгээр дээрх өөрчлөлт илрээгүй. Иймд дээрх цүлхэн нь 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Урьд нь өвчилж байсан өвчин, хувь хүний өвөрмөц онцлогтой холбоотойгоор биеийн байдал хүндэрсэн үйл ажиллагааны алдагдал үүссэн бол шүүх эмнэлгийн хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.2-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй гэх /хэргийн 1-р хавтас 245-250 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээч эмч Б.Амарсайхан, Б. нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1096 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ийн ******* /РД:../-ын 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх /хэргийн 2-р хавтас 2-4 дэх тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд ажлаа тараад танил дүү нартайгаа эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээр Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд байх ******* бааранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хэд архи, пиво ууж байгаад би Б.*******ын хадам эгч болох *******тай маргалдаж байгаад пивоны шил шидтэл тухайн шил Б.*******ын духыг оноод цус гарсан. Тэгээд Б.*******ыг нөхөр нь аваад явсан. Би тухайн үед гэр лүүгээ яваад өгсөн. ...Би Б.*******тай танил болоод 3,4 сар болж байна. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудалтай зүйл огт байхгүй. ...Би тухайн үед Б.******* руу пивоны шил шидээгүй, харин ******* руу пивоны шил шидтэл Б.******* нь урдуур ороод оногдчихсон. ...Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Би тухайн үед болсон явдлын талаар бүрэн гүйцэт санаж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 88-89 дэх тал/,

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр буюу 03 дугаар сарын 08-нд ажлаасаа тараад ******* бааранд 10 цагийн үед орж 30-40 минут болоод зодоон болсон. Тухайн хүмүүсийн ихэнх нь бүжиглэж байсан. Надтай хамт *******, гээд 2, 3 хүн ширээн дээр сууж байгаад маргалдсан. Тэгээд над руу тухайн 2, 3 хүн дайраад шилээр миний толгой руу цохисон. Би хүн дуудах санаатай пивоны шилийг буйдан давуулаад хана руу шидсэн. Гэтэл гэнэт бүгд хүрээд ирсэн. Б.******* оногдчихсон байна гэсэн. Би байцаагчид тухайн үед хүн дуудах санаатай буйдан давуулаад шидсэн гэж мэдүүлсэн. Б.*******ыг онох санаагүй байсан. Хоёр, гурвуулаа дайраад байхаар нь хүн дуудах зорилготой хана руу шил шидсэн. Гэтэл Б.******* оногдчихсон байсан гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1379а дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Д.*******г хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,  хохирогч Б.*******ын эмчилгээний зардалд нийт 4.740.162 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 1.700.000 төгрөг төлөгдсөн тул төлөгдөөгүй 3.040.162 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэл тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох дүгнэлт гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: хавтаст хэрэгт авагдан нотлох баримтуудаар хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдсон. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгч Д.******* нь хана руу шил шидсэн гэж мэдүүлсэн боловч *******тай маргалдаад давхралдаж унах үед ******* босгох гэж очиход шүүгдэгч нь хохирогчийн дух руу нь пивоны шилээр цохиж санаатай гэмтэл учруулсан байх тул гэм буруутайд тооцож өгнө үү. Мөрдөн байцаалтын шатанд эм тарианы зардалд 1.871.879 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1.700.000 төгрөг төлсөн, 171.879 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Шүүхийн шатанд гаргаж өгсөн 985.600 төгрөг, 572.200 төгрөгийн баримтыг нэмэхэд эмчилгээний зардалд нийт 1.729.679 төгрөг,  шатахууны зардалд 1.138.683 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, орлоготой тэнцэх  4.993.035 төгрөг, нийт 7.861.397 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа тул 15 хувиар гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: *******, ******* нарын дунд үл ойлголцол үүссэн тул маргалдсан. Хохирогчийг санаатайгаар цохиогүй. Түүнчлэн пивоны шил эсхүл архины шилээр цохисон уу, шидсэнээс болж учруулсан аль нь болохыг тогтоогоогүй. Харин шидсэн гэдэг нөхцөл байдал нь ******* болон Цэцэгсүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна. ...Өмгөөлөгчийн зүгээс харахад ******* нь хөнгөмсгөөр найдаж пивоны шил шидсэн нөхцөл байдал харагддаг. Хөнгөмсгөөр найдах гэдэг нь онолын хувьд бол гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй нийгэмд аюултай хор уршигт хүргэж болохыг урьдаас мэдсэн боловч тухайн хор уршгийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан ойлголт. Д.******* нь хэн нэгэнд хохирол учруулахаар шидээгүй, бусдын анхаарлыг татах зорилгоор шидсэн. Д.******* нь зориудаар хохирогчийн эрүүл мэнд болон тархи толгойг нь хагалсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ болгоомжгүйгээр үйлдсэн шинжийг хангаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан тул Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

Хохирогч нь тархиндаа цүлхэнтэй гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ нь хохирогчийн өөрийнх нь амьдралын явцад бий болсон өвчнийг эмчлүүлэхтэй /цүлхэнтэй/ холбоотой гарсан зардлыг нөхөн төлөхгүй, харин духанд оёдол тавиулсан үүнтэй холбоотой гарсан зардал болох сорви арилгах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа...гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч Д.*******, хохирогч Б.*******, гэрч Л.*******, Д.******* нар нь 2024 оны 3 дугаар сарын 08-ны орой Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баяр тэмдэглэж, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” шөнийн клубт  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ бусадтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Л.*******тай зууралдан газарт унахад тэднийг салгахаар очсон хохирогч Б.*******ыг Д.******* нь гартаа барьж байсан шилээр толгой руу нь цохиж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбуянгаас гаргасан “…Д.******* нь хөнгөмсгөөр найдаж болгоомжгүйгээр Б.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү…” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн эрх зүйн агуулгаар Болгоомжгүй гэм хэрэг нь гэмт хэрэг үйлдэгч нь гэмт хэргийн үр дагавар бий болох боломжтойг:

1. Мэдээгүй боловч анхааралтай, болгоомжтой байсан бол мэдэх боломжтой (анхаарал болгоомж алдсан),

2. Мэдсэн ч “тэгэхгүй байх” гэж хөнгөмсгөөр найдсан (ухамсарт болгоомжгүй байдал) гэсэн болгоомжгүй сэтгэцийн хандлагатай тохиолдол юм.

 

Монгол хэлний үгийн санд “Хөнгөмсгөөр найдах” гэдэг нь ямар нэг зүйлийг шалгалтгүйгээр, баталгаагүйгээр, бодлогогүйгээр итгэж найдах гэсэн утгатай илэрхийлдэг. Эрүүгийн эрх зүйд “хөнгөмсгөөр найдах” гэдэг нь субъектив талын нэг хэлбэр болох болгоомжгүй хэлбэрийн нэг төрөл бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн явдал. Ингэхдээ тухайн этгээд гэмт хор уршгийг гаргахгүй гэж өөрийн чадварт (aвъяас, туршлага, эв дүй зэрэгт) итгэж найдсан байж болно.

Гэтэл шүүгдэгч Д.******* нь бусдыг шилээр цохихоор чиглүүлж буй өөрийн үйлдлийн эцэст гарч болох үр дагавар буюу бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна гэдгийг урьдчилан мэдэх боломжтой. Санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай болохыг мэдсэн хүсэж үйлдсэн байх тул түүний үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.*******гийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 1-р хавтас 90 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж оролцсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог болон бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, ам бүл 3, нөхөр, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 4 настай хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.     

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус зааж зохицуулсан.

Энэ гэмт хэргийн улмаас:

а/ хохирогч Б.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3542 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч Б.Сэргэлэн, Ц.Бадрал, Д.Дунгаамаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0525/777 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3542 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна /хэргийн 1-р хавтас 245-250 дахь тал/ ...гэжээ.

 Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд гарсан 1.871.879 төгрөгийн баримт гаргаж нэхэмжилснээс Д.******* нь 1.700.000 төгрөг төлсөн тул 171.879 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байсан. Шүүхийн шатанд гаргаж өгсөн эмчилгээний зардалд  985.600 төгрөг, 572.200 төгрөгийн баримтыг нэмж эмчилгээний зардалд нийт 1.729.679 төгрөг, шатахууны зардалд 1.138.683 төгрөг, мөн группт орох хүртэл хугацаанд ажил хийгээгүй учраас 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, 7 сар 23 хоногийн хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход ажилгүй байсан хугацааны цалин, орлого  4.993.035 төгрөг, нийт мөнгөн дүнгээр 7.861.397 төгрөг болсон. Үүн дээр сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: хохирогч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эмчилгээний зардалд нийт 3.429.679 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Д.******* нь хохиролд 1.700.000 төгрөг төлсөн талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь маргаагүй тул эмчилгээний зардлаас хасаж тооцон шүүгдэгч Д.*******гээс 1.729.679 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал 1.138.683 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол гэж үзэхгүй.

Хохирогч Б.******* нь “...2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр /хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдаж группт орсон өдөр/ хүртэл нийт 7 сар 13 хоног ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс, орлогогүй байсан учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 7 сараар үржүүлэн 4.620.000 төгрөг, мөн нэг сарын ажлын 23 хоног нь 660.000 төгрөг гэж үзвэл 1 хоног нь 28.695 төгрөг болох бөгөөд ажилгүй байсан 13 хоногийг үржүүлэн тооцоход 373.035 төгрөг. Ингээд нийт ажилгүй байсан 7 сар 13 хоногийн нөхөн олговор нь нийт 4.993.035 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн хэдий ч хавтас хэрэгт хохирогч Б.******* нь гэмт хэрэг гарснаас хойш 7 сар 13 хоногийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэх эмнэлгийн баримт авагдаагүй, түүнчлэн хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан “духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хохирогч Б.******* нь “тархины судасны цүлхэн” өвчний улмаас хагалгаанд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон байх тул хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4.993.035 төгрөг, шатахууны зардалд 1.138.683 төгрөг, нийт 6.131.718 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

б/ хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршиг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний шинжээч эмч Б.Амарсайхан, Б. нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1096 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ....******* /РД:../-ын 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна /хэргийн 2-р хавтас 2-4 дэх тал/ гэжээ.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.

Гэмт хэрэг 2024 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө гарсан ба Үндэсний хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.

Хохирогч Б.******* нь тодорхойгүй хугацаагаар ажиллах боломжгүйан-Уул дүүргийн, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 9.240.000 төгрөгөөр тооцов. 

 

Хохирогч Б.******* нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөр чадвар 50 хувиар алдсан гэх боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч Б.Сэргэлэн, Ц.Бадрал, Д.Дунгаамаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0525/777 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Б.*******ын тархины суурийн хоёр талын дунд тараагуур судасны цүлхэн, зүүн дунд тараагуур судасны цүлхэнд хавчаар тавих мэс засал хийгдсэн байна. Тархины судасны цүлхэн нь ихэвчлэн удамшил, тархины тараагуур судасны гажиг, цусны даралт ихсэлт, судасны хатуурлын улмаас үүсдэг, цөөн тохиолдолд судасны гэмтэлтэй үүсэж болно. Гэмтлийн гаралтай цүлхэн үүсэх нь тархины аалзан хальсан доорх цус харвалт, эдийн цусархаг няцралтай холбоотойгоор үүсэж болох ба 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн толгойн компьютер томографын шинжилгээгээр дээрх өөрчлөлт илрээгүй. Иймд дээрх цүлхэн нь 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Урьд нь өвчилж байсан өвчин, хувь хүний өвөрмөц онцлогтой холбоотойгоор биеийн байдал хүндэрсэн үйл ажиллагааны алдагдал үүссэн бол шүүх эмнэлгийн хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.2-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй /хэргийн 1-р хавтас 245-250 дахь тал/ гэж дүгнэсэн байх тул шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн 2024 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө гарсан гэмт хэрэгтээ шалтгаант холбоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.******* нь цаашид духанд үүссэн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлээс үүссэн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.*******гээс нийт 10.969.679 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Мөнхбуян нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авах эсэх талаар тодруулахад хохирол төлөхөөр завсарлага авахгүй гэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Боржигин овогт *******ы *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.     

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ын эмчилгээний зардал 1.700.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.*******гээс хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 10.969.679 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.131.718 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Хохирогч Б.******* нь духанд үүссэн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлоос үүссэн гэм хорын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР