Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2022/0001/З |
Дугаар | 158/ШШ2022/0042 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 158/ШШ2022/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн , овогт ийн , овогт гийн ,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч овогт ийн ,
Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогт гийн ,
Гуравдагч этгээд нар овогт ын ,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч овогт ын нарын хоорондын “ аймгийн сумын 3 дугаар баг 3 гудамж, тоот 3 өрөө, тоот 3 өрөө, тоот 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр улсын бүртгэлийн дугаарт Н.ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., Б., Х. нараас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “ аймгийн сумын 3 дугаар баг 3 гудамж, тоот 3 өрөө, тоот 3 өрөө, тоот 2 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр улсын бүртгэлийн дугаарт Н.ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэн Н.ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ”иргэн Н.д өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, бүртгэхдээ 1991 оны өмч хувьчлах комиссын дутуу материалд үндэслэж, маргаан бүхий байрнуудын байгаа эсэхийг нягтлахгүйгээр хуурамч баримтаар бүртгэл хийсэн нь хууль бус” гэж;
4. Хариуцагч талаас “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийхдээ мэдүүлэг гаргагчийн өгсөн баримт материалд үндэслэж хуульд заасан нотлох баримтуудыг гаргуулан бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй” гэж;
5. Гуравдагч этгээдийн талаас “1991 онд болсон дуудлага худалдаанд оролцож, өрсөлдөгчгүйгээр 33 ширхэг ягаан тасалбараар 75 дугаар байрыг бүхлээр нь худалдан авсан тухай дуудлага худалдааны протоколд тэмдэглэгдсэн нь миний өмчлөгч мөн гэдгийг нотлож байгаа тул намайг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон” гэж тус тус маргажээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гэрч оролцуулах хүсэлт тавьж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.
7. Иргэн Н. нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, хариуцагчаас мөн оны 7 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 89 дүгээр тал/-г олгосон байна.
8. Нэхэмжлэгч нараас дээрх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байх ба нэхэмжлэлийн шаардлагад заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа нь дээрх захиргааны актын шинжийг агуулсан маргаан бүхий захиргааны акт байна.
10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. нь аймгийн сумын 3 гудамжны , , тоот хаягт байршилтай орон сууцнуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган, уг мэдүүлэгт 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны протокол, протоколын хавсралт, байшингийн дотор хэмжилт хийсэн дүгнэлт, план зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг, хаяг өөрчлөгдсөн тодорхойлолт зэргийг хавсаргажээ.
11. Мэдүүлэгт хавсаргасан дуудлага худалдааны протокол /хх-ийн 70 дугаар тал/-д “өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр нь худалдан авав. Байр худалдан авсан хүмүүсийн нэрсийг жагсаав гээд уг жагсаалтын 3 дугаарт “Дан байр, №75, 33 ширхэг тасалбар, Н.” гэж тэмдэглэсэн байх ба “Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов” гэж тусгажээ. Хариуцагчаас энэхүү дуудлага худалдааны протокол болон бусад баримтад үндэслэн иргэн Н.ийг тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн байна.
12. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилж өгсөн байх ба 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах эрхтэй” гэж зааснаас харахад хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч нь хэн нэгэнд эрх үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн, бүртгэлийг баталгаажуулж эрхийн гэрчилгээг олгодог эрх бүхий байгууллага байна. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийхдээ улсын бүртгэгч нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан зарчмуудыг баримтлан ажиллахаар хуульчилсан байна. Хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримт нь эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох бүртгэлийг хөтлөхөд мөрдөх дүрэм, журмыг баримтлан хэргийг шийдвэрлэлээ.
13. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 10 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх талаар хуульчилж, 10.6-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: гээд 10.6.1-д “өмчлөх эрхийг нотолсон бичиг баримт” гэжээ. Дээрх хуулийн заалтаас харахад үл хөдлөх эд хөрөнгө анх удаа бүртгүүлэх тохиолдолд тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотлох баримтыг мэдүүлгийн хамт гаргаж өгөхөөр зохицуулжээ.
14. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2-т “Эрхийн улсын бүртгэл хөтлөх дараалал”-ыг тогтоон 2.1.2-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” гэж, мөн журмын 5-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх асуудлыг тусгаж, 5.6-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана: гээд 5.6.1-д “төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь” гэжээ. Энэхүү журам нь эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг явуулахдаа баримтлах дараалал болон мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үнэлэх, дутуу баримтыг мэдүүлэг гаргагчаас шаардан авах зэрэг ажиллагааг хийхэд баримтлах эрх зүйн баримт бичиг юм.
15. Хариуцагчаас иргэн Н.ээс ирүүлсэн эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авснаар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлж, мэдүүлэгт хавсаргасан материалууд хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй байсан учраас үл хөдлөх хөрөнгийн оршин байгаа газар нь очиж үзээгүй, хавсаргасан материалд тулгуурлан бүртгэлийг хийсэн гэж мэтгэлцэж байх боловч Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон дээрх журамд заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх, бүртгэлийг хийхэд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмыг баримтлах зарчмууд зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.
16. Улсын бүртгэлийн хэлтсийн тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан байрны фото зураг, хэмжээ, хаягийн мэдээлэл зэрэг баримтууд нь хоорондоо зөрүүгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг болон сумын 3 гудамжны , , тоот орон сууцанд үзлэг хийхэд дараах зөрүүтэй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Үүнд: 1. Мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгт хавсарган өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг нь хаалганы дугаар тавигдаагүй, маргаан бүхий орон сууцнуудыг тусгаарласан хашаа, таславчгүй байхаас гадна байшингийн ар талаас авсан зурганд ургаа мод тусгагдсан байна. Гэтэл газар дээр нь очиж , , тоот хаягт байршилтай орон сууцнуудтай танилцахад орон сууцнуудын заагаар тусгаарласан хашаатай, хашаан дээр хаягийн дугаар бичигдсэн, арын хэсэг мөн тусгаарлагдсан хашаатай, ургаа модгүй байгаа нь мэдүүлэгт хавсаргасан фото зураг, дээрх орон сууцнуудын зураг биш болох нь тогтоогдсон. /хх-ийн 75, 97-100 дугаар тал/ 2. Орон сууцны доторх талбайн хэмжилт зөрүүтэй. Тухайлбал мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгт хавсаргасан “*******” ХХКомпанийн дүгнэлт /хх-ийн 80-82 дугаар тал/-д “228,74 м.кв” гэж, мэдүүлэг гаргагч Н.ийн мэдүүлгээр нийт талбайн хэмжээ нь “178,66 м.кв” /хх-ийн 65 дугаар тал арын нүүр/ гэж тусгагдсан боловч шүүхээс томилогдсон шинжээч “*******” ХХКомпанийн дүгнэлтээр нийт талбайн хэмжээ “273,77 м.кв” /хх-ийн 177-178, 182-183, 187-188 дугаар талууд/ болох нь тогтоогдсон. 3. Мөн гуравдагч этгээд Н. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг гаргасан ба мэдүүлэг гаргах үед нэхэмжлэгч Х.ын амьдарч буй орон сууц болох тоот хаягт байршилтай орон сууц шатсан байсан нь Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 039/08 дугаартай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн акт /хх-ийн 49-50 дугаар тал/, 039/21 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар тал/ -ээр нотлогдож байна.
17. Дээрх маргаан бүхий аймгийн сумын 3 гудамжны тоотод нэхэмжлэгч Н., тоотод нэхэмжлэгч Б., тоотод нэхэмжлэгч Х. нар оршин суудаг нь тосгоны захирагчийн тодорхойлолт /хх-ийн 6-8 дугаар тал/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-ийн 9-26 дугаар талууд/, гэрчүүдийн мэдүүлэг /хх-ийн 231-242 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
18. Нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа орон сууц нь 1991 оны Өмч хувьчлалын дуудлага худалдаагаар тухайн үед Монгол улсын иргэн бүрт олгогдож байсан ягаан тасалбараар худалдагдсан талаарх баримт ******* аймгийн архивын тасагт хадгалагдаж буй материалд тусгагджээ. Уг архивын тасгаас ирүүлсэн “ хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол” -ын 3 дугаарт “№75, 33 ширхэг тасалбар, Н.” /хх-ийн 149 дүгээр тал/ гэсэн тэмдэглэл тусгагдаж, “Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов” гэжээ. /хх-ийн 150 дугаар тал/ Энэхүү дуудлага худалдааны протоколоос харахад дуудлага худалдаанд оролцож, байр худалдан авсан иргэд тодорхой бичиг баримтыг бүрдүүлэн өмч хувьчлалын комисст өгснөөр худалдан авсан байраа өөрийн эзэмшилд авсныг нотлох баримт бичгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. нь Өмч хувьчлалын комисст материалаа бүрдүүлэн өгөөгүйн улмаас түүнд эрхийн гэрчилгээг олгоогүй үйл баримт шүүх хуралдааны явцад мэдүүлсэн түүний “эрхийн гэрчилгээ олгоогүй” гэх тайлбараар тогтоогдож байна.
19. Дээрх дуудлага худалдааны протоколын хавсралт “ хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа”-нд нийт 57 байрны мэдээлэл орсон бөгөөд уг мэдээлэлд “байрны дугаар, авсан хүний нэр, албан тушаал, байрны сууцын тоо, худалдагдах үед амьдарч байсан айлын тоо, худалдан авсан хүн тухайн байранд амьдардаг эсэх” болон “айлуудын нэрс” зэргийг тусгаж, маргаантай эсэх талаарх тэмдэглэгээг хийхдээ маргаантай бол “+” тэмдгээр, маргаангүй бол “-“ тэмдэгээр /хх-ийн 152-156 дугаар тал/ тэмдэглэсэн байх ба нэхэмжлэгч нараас маргаан үүсгэж буй бүртгэлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө болох тухайн үеийн хаягаар 75 дугаартай нь “+” тэмдэглэгээтэй, маргаантай байсан нь ******* аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримтаар нотлогдсон. /хх-ийн 152 дугаар тал/
20. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 75 дугаар ыг бүхэлд нь дуудлага худалдаагаар өрсөлдөгчгүйгээр бүхэлд нь худалдан авсан гэж мэтгэлцэж байгаа боловч уг 75 дугаартай нь салгах боломжгүй үргэлжилсэн 4 айлын орон сууц байх /75 дугаар байр 1, 2, 3, 4 тоот/ ба уг орон сууцны 75-1 дугаартай нь буюу одоогийн хаягаар 310 тоот хаягт байршилтай орон сууц нь гуравдагч этгээдийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/ болон гараар бичсэн хүсэлт /хх-ийн 67 дугаар тал/-д тусгагдаагүй нь түүний дээрх тайлбарыг үгүйсгэж байна.
21. Нэхэмжлэгч талаас иргэн А.*******гийн 82 дугаартай эрхийн гэрчилгээ /хх-ийн 230 дугаар тал/ -г нотлох баримтаар гарган өгсөн ба энэхүү баримт нь “эд хөрөнгийн өмчлөгч болсныг гэрчлэв” гэх агуулгатай Өмч хувьчлалын комиссын дарга, нарийн бичгийн дарга нарын гарын үсэгтэй, тамга дарагдсан цэнхэр өнгийн бичвэр бүхий хуулбар баримт байх ба уг баримтын дугаар /82/ гуравдагч этгээдээс Улсын бүртгэлийн газарт мэдүүлгийн хамт хавсарган өгсөн гараар хүснэгт татан бичсэн “Хавсралт №1-д орсон байруудын материал” гэх баримтад “ хувьчлагдсан байрны дугаар хэсэгт “95 дугаар байр”,...ягаан тасалбарын тооцоо хэсэгт “+”, гэрчилгээ хэсэгт “82”, эзэмшигч хэсэгт “А.*******” гэсэнтэй таарч байх тул тухайн үед дуудлага худалдаагаар орон сууц худалдан авсан иргэдэд олгож байсан “эрхийн гэрчилгээ” гэж үзэх үндэслэлтэй юм.
22. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэгтээ “эрхийн гэрчилгээ”-г хавсарган өгөөгүй ба түүний шүүх хуралдаанд “өмч хувьчлалын комиссоос “эрхийн гэрчилгээ” олгоогүй, 75 дугаар байр таны өмч болсон гэж хэлсэн” гэх тайлбараар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.6.1-д заасан “орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь”-ийг улсын бүртгэлийн байгууллагад өгөөгүй, улсын бүртгэгчээс дээрх баримтыг шаардаагүй нь тогтоогдож байх тул хариуцагч хуульд заасан шаардлага хангаагүй, нотлох баримтын бүрдэл дутуу материалаар бүртгэл хийсэн нь хууль бус болжээ.
23. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргахыг даалгах боломжтой гэж тайлбарлаж байх боловч хуулийн энэхүү зохицуулалт нь хариуцагч маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг залруулах, маргаж буй нөхцөл байдлыг шалган тогтоох, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй юм. Харин хариуцагчаас маргаан бүхий бүртгэлийн үйл ажиллагаа /захиргааны акт/-г хуульд заасны дагуу нотлох баримтад үндэслэж, үнэн зөв хийсэн гэж мэтгэлцэж байгаа учир шүүхээс дахин шинэ акт гаргахыг даалгах боломжгүй юм.
24. Шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар “*******” ХХКомпанийг маргаан бүхий орон сууцнуудын өрөө, тасалгааны хэмжилтийг хийж, нийт талбайг тодорхойлох шинжээчээр томилсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.3 “Дараах зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ: гээд 44.3.1-т “шинжээч...ийн ...ажлын хөлс”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасны удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ