| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0135/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414005730126 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,*******/ регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай тушаалаар тус сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт Соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барихаар отоглосон байсан иргэн *******аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн авсан,
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Иргэн аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч нийт 500,000 төгрөгийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 234-235/
Гэрч ы өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай данснаас 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Байгаль орчны мэргэжилтэн*******ы эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данс руу 400,000 төгрөгийг , гэх утгатайгаар шилжүүлж өгч байсан. Уг мөнгийг шилжүүлэх болсон шалтгаан нь Баянхонгор аймгийн ******* суманд хоёр машинтай байрласан ба******* гэх ажилтан нь сумын байгаль орчинд хог хаягдлын мөнгийг авч байна гээд авч байсан... Би Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны мэргэжилтэн *******ы данс руу 400,000 төгрөгийг өөрийнхөө тоот данснаас 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж өгөхдөө би ******* сумын төвөөс 2-3 км зайд байрласан отог дээр байхдаа шилжүүлж байсан. Миний хажууд Араб улсын 2 иргэн болон манай аймгийн гэх залуу байсан. нь орчуулагч байсан ба*******тай ярьсан юм шиг байна лээ. Бид өглөө боссон байхад 07 цаг өнгөрч байхад тухайн хоёр Араб улсын иргэдэд*******ыг хогийн мөнгө авах гэж байгаа талаар хэлсэн тэгээд надад******* ярьлаа хогийн төлбөр 400,000 төгрөгийг энэ данс руу хий гэж байна, би энэ хоёрт хэлчихлээ гэж хэлсэн ба Араб улсын иргэд бас надад дохиогоор хий гэсэн зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг нь шилжүүлж байсан. ...Бидний отоглосон газар нь хогийн ачсан цэвэрхэн газар байсан ба бид очиж тэр газарт гэр барьсан. Би*******д хогийн төлбөрийг шилжүүлсний дараа танихгүй 3 эрэгтэй хүн, хогийн ногоон өнгийн авто машинтай ирээд хог ачиж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Тэр хүмүүс хог ачихаар ирэхэд******* бол байгаагүй. Хогийн машин 7 хоногт 2-3 удаа ирж хог ачдаг юм шиг байлаа. Бид байхад нэг удаа ирж хог ачиж байсан ба зарим өдөр шонхрын анд явсан байхад хогийг цэвэрлээд явсан байдаг юм. Тэр үед хэн ирснийг мэдэхгүй. Тэгэхдээ хогийн машин тэр хэсгээр хог ачаад яваад байдаг юм шиг байна лээ.... гэх мэдүүлэг/1 хх-ийн 114-115, 3 хх-ийн 207/,
Гэрч ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Отгийн гэрээ гэж тусдаа байгуулсан зүйл байхгүй. Харин Шонхор барих гэрээг гэж байгуулсан, түүнийг Байгаль орчны мэргэжилтэн байгуулаад, би баталж байсан, энэ гэрээн дээр Арабчууд нь хэлмэрчтэйгээ ирээд байгуулж байсан, гэрээнд отог гэж заасан байгаа юм. Уг гэрээнд бол отог өөрсдийн ашигласан газраа Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч нарт хүлээлгэж өгөх, хог хаягдлыг зориулалтын газарт аваачиж хаях гэсэн заалт байгаа... Давсан талд гэрээ байгуулаагүй нэг отог байгаад байсан юм. Тэгээд тэр отгийг явуулах гээд ******* бид хоёр явж байхад өөр бас нэг 3 машинтай хүмүүстэй таарсан юм, тэгээд хог хаягдлыг нь цэвэрлүүлэх асуудлыг нь ******* өөрөө хариуцаж хийлгэсэн байх, би өөрөө ерөнхий бичиг баримтыг нь шалгадаг. Бэлэн мөнгө лав аваагүй, *******ы дансаар орсон гэх хог хаягдлын мөнгөний талаар би мэдэхгүй байна. Хог ачдаг машин гэж байгаа, намайг Засаг даргын орлогчоор ажилд ороход гэж хүн хариуцаж байсан, машин тэрэг эвдрээд байна гэхээр нь Тамгын газар машинаа буцааж аваад өөр нэг залуугаар хогоо ачуулж байсан. Тэр залуугийн нэрийг нь сайн санахгүй байна. 2024 оны 5-11 дүгээр сард бол тэр залуу л хог ачиж байсан, манай суманд Өргөөт нэртэй сувилал ажилладаг, энэ сувиллын газрын хог хаягдлыг дээр мэдүүлээд байгаа хогийн машинаар миний нэрийг нь санахгүй байна залуу болон гэж ачигч залуу нар хогийг нь ачдаг байсан. Тэгээд жолооч залуу болон ачигчийн мөнгийг Өргөөтийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс өгчихдөг, харин шатахууныг Засаг даргын тамгын газраас гаргадаг байсан, Өргөөтийн хогийг ачих замдаа юм уу эсхүл буцах замдаа отгуудын хогийг ачаарай гэж би үүрэг өгөөд тэр хоёр замаараа отгуудын хогийг ачдаг байсан. Миний санаж байгаагаар 10 орчим гэрээ байгуулсан, гэрээний дагуу хог хаягдлын төлбөрийн даалгавар үүсгээд отгууд хог хаягдлын мөнгөө төлөөд ирэхээр нь би гэрээг нь баталж өгдөг байсан.******* надад бэлэн мөнгө өгөөд би тушаачихлаа гэж зүйл надад лав яриагүй. Машины түлхүүр надад байдаг байсан юм, тэгээд би нөгөө жолооч залуудаа машины түлхүүрээ өгөөд Өргөөтийн хогийг ачуулаад, замдаа отгийн хогийг ачаарай гэж хэлээд отгийн хогийг ачуулдаг байсан, ******* надаас хог ачна гэж машины түлхүүр авч байгаагүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 122-123/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2024 онд нэг удаа л явсан, байгаль орчны хамгаалагч тай хамт 2024 оны намар явж хэдхэн отгийн бага хэмжээний хогийг ачсан. Засаг даргаар ажиллаж байсан дээр хогийн машины түлхүүр байдаг байсан. Яг хүлээлгэж өгсөн юм байхгүй. Би 2024 оны улсын баярын /наадам/ өмнө би хашаанаас нь хогийн машинаа аваад Засаг даргын тамгын газар дээр авч ирсэн. Тэрнээс хойш хогийн машиныг буцааж аваагүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 125/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* сумын хогийн машиныг 2014 оны 9-р сараас 2020 он хүртэл 6 жил барьж байгаад хэсэг завсарлаад дахиад 2023 оны 9-р сараас 2024 оны 7-р сарын 9-ний өдөр болсон ******* сумын наадам хүртэл хогийн машиныг барьсан, наадмын дараа нь өдөр нь миний биеийн байдал муу байсан учир хогийн машинаа Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Ачит эхийн өгөөж нэртэй хоршооны нэр дээр би Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, сумын хогийн машиныг гэрээний дагуу түрээсэлж унадаг байсан юм. Тэгээд л бие муудаад машинаа буцааж өгсөн... сумын наадам 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр болсон байх, харин наадмын өмнө 2 бил үү 3 удаа Байгаль орчны мэргэжилтэн*******тай хамт явж отгийн гэж ачиж байсан. 7 дугаар сараас хойш машины хүлээлгэж өгсөн учир яваагүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 127/,
Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би бол зуны цагт Арабчуудтай шонхор шувуу барих ажилд явдаг. 2024 оны 7-10 дугаар сард Катарын улсаас ирсэн хүмүүстэй шонхор барих ажил хийсэн, 2024 оны 7-8 дугаар сар, 9 дүгээр сар хүртэл Завхан аймгийн Зүүнхангай, Тэс, Баянтэс сумдаар явсан, Баянхонгор аймгийн ******* суманд 8 дугаар сарын сүүлээр хэсэг хугацаанд байсан. Би 2023, 2024 онуудад ******* суманд шонхор шувуу барихаар очиж байсан юм. Би ******* сумын төв дээр тагтаа, ногтруу барих гэрээ байгуулах гээд гэж Баянхонгорын залуутай хамт очсон, энэ залуу надтай хамт шонхор барихаар явдаг . Тэгээд очоод ******* сумын байгаль орчны хүмүүстэй уулзсан хоёр гурван хүнтэй уулзсан, энэ дунд нь ******* байсан байхаа, орж гараад явна гээд тагтаа, ногтрууны гэрээ хийгээд мөнгийг нь Төрийн банканд тушаасан. ...Хогны мөнгө гэж авсан, ... хэрвээ би ******* суманд отог байгуулаад байх юм бол хогны мөнгө гэж 300,000 төгрөг жил болгон тухайн сумандаа өгдөг, харин байрлахгүй сумын нутгаар дайрч өнгөрөөд явна гэсэн чинь ******* хогны мөнгө 100,000 төгрөг авна, миний данс руу шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн... Би яг мөнгө шилжүүлэхдээ ******* сумын төв дээр байсан, надтай хамт Баянхонгорын иргэн / эсхүл / гэж залуу хамт байсан, бид хоёр сумын төвөөс бензин авах гэж явсан юм. Тэгсэн*******тай таарсан чинь бид хоёрт хогийн мөнгөө төлөөрэй гэж хэлсэн,******* миний данс руу шилжүүлж өг гээд миний утас руу мессежээр энэ дансны дугаараа явуулсан, уг нь би мессежнүүдээ устагддаггүй байсан, тэгсэн манай хүүхдүүд оролдож байгаад тэр*******аас ирсэн мессежийг устгасан байна. Яг мөнгө шилжүүлэхдээ ******* сумаас гараад барагцаагаар 3 км явж байхдаа би өөрийн Хаан банкны интернэт банкаар шилжүүлж өгсөн....гэх мэдүүлэг/1 хх-ийн 129-130, 3 хх-ийн 214/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би ******* сумын хогийн машиныг 2024 оны 4 дүгээр сараас эхэлж барьж, хог ачиж байгаа. Орлогчоор ажиллаж байсан намайг дуудаад би машиныг нь аваад сумын хогийг ачдаг. Одоо бол 6 дугаар багийн Засаг дарга гэж хүн намайг дуудаж хог ачуулдаг юм. Сумын төвийн хогийг ачаад Засаг даргын Тамгын газраас цалин гэж 170,000 орчим төгрөг өгдөг. ...2024 оны намар 9, 10 дугаар сард Засаг даргын орлогч намайг отгийн хог ач гээд би 5 удаа явж отгуудыг хогийг ачсан, хог ачихдаа нэг удаад нь ганцаараа явсан, нэг удаа ахтай 3 удаа явсан, 1 удаад нь хог ачиж байсан ачигч гээд 2 хүнтэй явсан, тэр хоёр хүний нэрийг нь бол мэдэхгүй байна. Суманд Өргөөт гээд рашаан байдаг, тэр рашааны ойролцоо амралт сувиллын гэрүүд байдаг, тэрний хогийг ачих замаараа отгийн хогийг ачдаг байсан...Засаг даргын орлогч , тамгын дарга нараар шатахууны бичиг хийлгээд тэр бичгээрээ сумын урд хойд хоёр шатахуун түгээгүүрээс аль байгаагаас нь авчихдаг юм аа, голцуу урд түгээгүүрээс авдаг..." гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 134 /,
Гэрч ын өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Манайх Баянхонгор аймгийн ******* сумын төв дээр Баянхонгор нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм.******* манайхаас 80 кг үхрийн мах 7,500 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд тэр махны үнэ 600,000 төгрөгийг шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг/1 хх-ийн 136/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Шонхор шувууг барьсан төлбөрт 271,440,000 төгрөг, тагтаа, ногтрууны гэрээний дагуу 5,944,800 төгрөг, хог хаягдлын хураамжид 11 отгоос тус бүрийн 300,000 төгрөгийг тооцож, 3,300,000 төгрөгийн орлого Төрийн санд төвлөрсөн байна. Яг албан ёсны 300,000 төгрөгөөр тогтоосон эрх зүйн акт гэж байгаагүй. 2023, 2024 онд төлбөрийг тогтоосон журмын дагуу аваагүй, гэрээгээр 300,000 төгрөг гэж тогтоосон юм байна лээ. Хог хаягдлын төлбөрийн хураамжийг Сумын иргэдийн нийтийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шинэчлэн тогтоож, албан ёсоор мөрдөгдөх эрх зүйн актыг боловсруулсан, энэ тогтоолд отгийн хог хаягдлын хураамж 300,000 төгрөг байхаар тусгасан. Төлбөрийн даалгаврыг үүсгэхдээ төлж байгаа хүний регистрийн дугаар дээр үүсгэдэг, Төрийн санд*******аас хог хаягдлын мөнгө гэж тушаасан зүйл байхгүй байна.******* надтай бэлэн мөнгө авсан, түүнийгээ тушаая гэж ирээгүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 138/,
Гэрчы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Араб улсаас шонхор барихаар ирсэн иргэдийн туслахаар ажиллахаар Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд очсон ба түүний дараа ******* суманд очиж шонхор барих талаараа хэнтэй уулзаж, гэрээ хийх талаар асуухад таны асууж байгаа ******* сумын байгаль орчны мэргэжилтэн*******д танилцуулдаг гэсэн тул тэр хүнтэй гэрээ хийх талаар уулзах гэхэд тэр сумандаа байхгүй байсан. Түүний гар утасны дугаарыг олж аваад түүнтэй ярихад тэр би аймагт явж байна, суманд маргааш очно гэж хэлсэн. Тэр би аймагт машинаа янзлуулах гээд аймагт ирсэн байна гэж хэлж байсан ба би түүнд Араб улсын иргэд танай сумаас шонхор барихаар ирсэн, гэрээ хийх гэсэн юм гэж хэлэхэд, тэр надад, та нар өчигдөр буюу 5 дахь өдөр над руу ирэхгүй яасан юм , өнөөдөр амралтын өдөр буюу хагас сайн өдөр, би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр суманд очиж гэрээ байгуулна гэж хэлээд гэрээ байгуулахын өмнө та нар отог барих зөвшөөрөл, хог ачилтын мөнгө гээд 400,000 төгрөг над руу шилжүүл гээд миний дугаарт одоо дугаарын санахгүй байна нэг дугаараас мессежээр дансны дугаар явуулсан. Би түүнтэй утсаар ярьж дуусаад, Араб иргэдэд гэрээ байгуулахын тул хог ачилтын болон отог барих зөвшөөрлийн мөнгө гэж 400,000 төгрөг шилжүүлэх ёстой юм байна, энэ хүн дансаа өглөө гэж хэлэхэд тэд бидэнд монгол банкны данс байхгүй тул ы дансанд мөнгө хийсэн байгаа түүнээс шилжүүл гэж хэлсэн. Тэр талаар нь д хэлсэн ба тэр уг данс руу мөнгийг нь шилжүүлсэн гэж байсан. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр******* гэх хүн ирсэн байсан ба түүнтэй "Соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг бариулах" гэрээ байгуулан, гэрээнд миний бие отгийн ахлагч гэх хэсэгт гарын үсэг зурж өөрийнхөө утасны дугаарыг бичиж байсан. Гэхдээ би отгийн ахлагч биш шүү******* гэх хүн монгол хүн төлөөлөн гарын үсэг зурмаар байна гэхээр нь би Араб улсын иргэдэд тэр талаар нь хэлээд гарын үсэг зурсан юм. ... нь Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны мэргэжилтэн*******ы данс руу 400,000 төгрөгийг өөрийнхөө данснаас 2024 оны 9-р сарын 14-ний өдөр шилжүүлж өгөхдөө бид ******* сумын төвөөс 2-3 км зайд байрласан отог байрлуулсан газар дээр байсан. Араб улсын 2 иргэн бид дөрөв байсан. Харин******* надтай утсаар ярихдаа аймагт байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/3 хх-ийн 209-210/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хог хаягдлын тухай хуулиар зохицуулдаг, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хог хаягдлын төлбөрийн тарифыг тогтоож ажилладаг. Хог хаягдлыг ачиж зөөвөрлөх, хаях ажлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар, байгаль хамгаалагч, Байгаль орчны мэргэжилтэн, Улсын байцаагч нар хамтран зохион байгуулж ажилладаг, жишээ нь Баянхонгор суманд бол цэвэр хот орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар Баянхонгор сумын хэмжээнд хог хаягдлын асуудлыг хариуцаж ажилладаг, харин бусад сумдад уг ажлыг Сумын Засаг даргын Тамгын газар өөрсдөө зохицуулаад хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж, Байгаль хамгаалагч, Байгаль орчны мэргэжилтэн, Байгаль улсын байцаагч, Багийн Засаг дарга нар хяналт тавьж ажилладаг...Яг Шонхор барихтай холбоотой хог хаягдлыг шийдвэрлэх журам гэж байхгүй. Харин сумын Засаг даргын тамгын газартай байгуулж байгаа гэрээгээр уг үйл ажиллагааг зохицуулаад, төлбөрөө Төрийн сангийн дансаар хүлээн аваад явдаг. Манай аймгийн Байгаль орчны газраас энэ асуудалтай холбоотой гэрээ хийдэггүй...гэх мэдүүлэг/3 хх-ийн 218/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...******* ах бид хоёр 2023 оноос хойш хамтдаа шонхор барих ажилд хамт явж байхад******* шалгалтаар ганц нэг удаа бид нар дээр ирж байсан. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Баянхонгор аймгийн ******* суманд очиж сар гаран байсан. Ерөөсөө1 дор байхгүй, Бөмбөгөр сум руу ороод ирж очоод байсан.******* *******ын давсан тал гэх нэртэй газарт явж байхад ирж байсан. Дараа нь бид 2 бензин авах гээд ******* сумын төв рүү орж ах нутгийн удирдлагын ордон руу ороод ******* суманд явж шонхор барих гэрээ хийх гэсэн чинь нөгөө хүмүүс нь байхгүй гээд гараад ирсэн . Тэгэхэд ах *******тай уулзсан байх, тэгээд тэрнээс хойш дахиж ******* сум руу ирээгүй...гэх мэдүүлэг/3 хх-ийн 220-221/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 03/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3 хх-ийн 190-195/, орон нутгаас тагтаа, ногтруу бариулах гэрээний хуулбар /1 хх-ийн 32-72/, соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг бариулах гэрээ /1 хх-ийн 147-161/, шүүгдэгч*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 162/, албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 167-172/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 175/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 176/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 196/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 197/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 199/, иргэн*******ы арилжааны банк дахь дансны хуулга / 2-р хх-ийн 236-241/, гэрч ы арилжааны банк дахь дансны хуулга / 2-р хх-ийн 139-147/, гэрч Е. ы арилжааны банк дахь дансны хуулга / 3-р хх-ийн 32/, шүүгдэгч*******ы ажилд томилсон тушаал, ажлын тодорхойлолт / 1-р хх-ийн 165-172/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай тушаалаар тус сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт Соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барихаар отоглосон байсан иргэн *******аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн авсан,
Мөн 2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Иргэн аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч нийт 500,000 төгрөгийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч ы...Би Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай данснаас 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ******* сумын Байгаль орчны мэргэжилтэн*******ы эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данс руу 400,000 төгрөгийг , гэх утгатайгаар шилжүүлж өгч байсан. Уг мөнгийг шилжүүлэх болсон шалтгаан нь ******* суманд хоёр машинтай байрласан ба******* гэх ажилтан нь сумын байгаль орчинд хог хаягдлын мөнгийг авч байна гээд авч байсан.. гэх мэдүүлэг/1 хх-ийн 114-115, 3 хх-ийн 207/,
Гэрч ын ..хог хаягдлыг нь цэвэрлүүлэх асуудлыг нь******* өөрөө хариуцаж хийлгэсэн байх, бэлэн мөнгө лав аваагүй, *******ы дансаар орсон гэх хог хаягдлын мөнгөний талаар би мэдэхгүй байна,... гэрээний дагуу хог хаягдлын төлбөрийн даалгавар үүсгээд отгууд хог хаягдлын мөнгөө төлөөд ирэхээр нь би гэрээг нь баталж өгдөг байсан,...******* надад бэлэн мөнгө өгөөд би тушаачихлаа гэж зүйл надад лав яриагүй....гэх мэдүүлэг/1 хх-ийн 122-123/,
Гэрч *******ы...хогны мөнгө гэж авсан, энэ ингэдэг юм, хэрвээ би ******* суманд отог байгуулаад байх юм бол хогны мөнгө гэж 300,000 төгрөг жил болгон тухайн сумандаа өгдөг, ...Г. ******* хогны мөнгө 100,000 төгрөг авна, миний данс руу шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас 100,000 төгрөг шилжүүлсэн... би өөрийн Хаан банкны интернэт банкаар шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг/1 хх-ийн 129-130, 3 хх-ийн 214/,
Гэрч ын...Засаг дарга гэж хүн намайг дуудаж хог ачуулдаг юм. Сумын төвийн хогийг ачаад Засаг даргын Тамгын газраас цалин гэж 170,000 орчим төгрөг өгдөг. ...шатахууны бичиг хийлгээд тэр бичгээрээ сумын урд хойд хоёр шатахуун түгээгүүрээс авдаг..." гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 134 /,
Гэрч ын... ******* сумын төв дээр Баянхонгор нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг,******* манайхаас 80 кг үхрийн мах 7,500 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд тэр махны үнэ 600,000 төгрөгийг шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг/1 хх-ийн 136/,
Гэрч ын...яг албан ёсны 300,000 төгрөгөөр тогтоосон эрх зүйн акт гэж байгаагүй, гэрээгээр 300,000 төгрөг гэж тогтоосон, хог хаягдлын төлбөрийн хураамжийг Сумын иргэдийн нийтийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шинэчлэн тогтоож, албан ёсоор мөрдөгдөх эрх зүйн актыг боловсруулсан, энэ тогтоолд отгийн хог хаягдлын хураамж 300,000 төгрөг байхаар тусгасан. Төлбөрийн даалгаврыг үүсгэхдээ төлж байгаа хүний регистрийн дугаар дээр үүсгэдэг, Төрийн санд*******аас хог хаягдлын мөнгө гэж тушаасан зүйл байхгүй байна.******* надтай бэлэн мөнгө авсан, түүнийгээ тушаая гэж ирээгүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 138/
Гэрчы.. нь Баянхонгор аймгийн ******* сумын байгаль орчны мэргэжилтэн*******ы данс руу 400,000 төгрөгийг өөрийнхөө данснаас 2024 оны 9-р сарын 14-ний өдөр шилжүүлж өгөхдөө бид ******* сумын төвөөс 2-3 км зайд байрласан отог байрлуулсан газар дээр байсан...” гэх мэдүүлэг/3 хх-ийн 209-210/
Гэрч ын...Хог хаягдлын тухай хуулиар зохицуулдаг, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хог хаягдлын төлбөрийн тарифыг тогтоож ажилладаг. Хог хаягдлыг ачиж зөөвөрлөх, хаях ажлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар, байгаль хамгаалагч, Байгаль орчны мэргэжилтэн, Улсын байцаагч нар хамтран зохион байгуулж ажилладаг,.... сумын Засаг даргын тамгын газартай байгуулж байгаа гэрээгээр уг үйл ажиллагааг зохицуулаад, төлбөрөө Төрийн сангийн дансаар хүлээн аваад явдаг. Манай аймгийн Байгаль орчны газраас энэ асуудалтай холбоотой гэрээ хийдэггүй...гэх мэдүүлэг/3 хх-ийн 218/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч*******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтныг нийтийн албан тушаалтад хамаарахаар хуульчилсан ба шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд тэрээр төрийн захиргааны албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна гэж, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх заалтад “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж, 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж албан тушаалтан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг.” гэж , 7 дугаар зүйлийн 7.1.3-т дахь заалтад “ албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж, 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж тус тус зохицуулсан.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд түүний албаны эрх мэдэлд шууд хамаарна.
Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй.
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус сумын нутаг дэвсгэрт Соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барихаар отоглосон байсан иргэн *******аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 100,000 төгрөгийг, иргэн аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 400,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгожээ.
Шүүгдэгч нийтийн албан тушаалтан******* нь албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах....гэх дүгнэлтийг
Шүүгдэгч өмгөөлөгч П.Өлзийбаяраас... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******ы нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнуэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоосалбадан гаргуулахаар заасан.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэж мөнгө нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж тооцогддог тул шүүгдэгч*******аас 2024 оны 08 дугаар сарын 13, 2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр иргэн *******аас хог хаягдлын хураамж нэрийдлээр 100,000 төгрөгийг иргэн аас 400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* дугаартай дансаар тус тус шилжүүлэн авсан үйлдлийн улмаас олсон 500,000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хөрөнгө, орлого гэж үзнэ.
Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар 10 минутын завсарлагаа авч ,гэмт хэргийг улмаас олсон хөрөнгө орлого болох 500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Төрийн банкны MN 390034230000037952 дансанд төлж барагдуулсан холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно...гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2...т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч , өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******ы нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар тогтож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 -т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Г.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,
Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.*******ы нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүгдэгч Г.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА