| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1498 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Тогтох,
гэрч Б.*******, Ш.*******,
шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт *******ы *******ид холбогдох эрүүгийн 2310000000169 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “..” ХХК-д /нийтийн тээврийн/ жолооч ажилтай, Баянзүрх дүүргийн 22-р хороо .., ам бүл 1, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ..тоотод оршин бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Өндөр овогт *******ы ******* /РД:../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг Б.*******ыг “хоол хийдэг цахилгаан тогоо руугаа шээлээ, гал голомтдоо шээсэн” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүнийг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, жижиг модон сандлын тавцангаар гар, мөр, гэдэс орчимд нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өглөө би аавыг нас барсныг мэдсэн. Өмнөх өдөр нь би хуушуур хийсэн. Аавд өөрт нь 1 шил архи байсан. Аав дэлгүүр орно гэхээр би 28.000 төгрөг өгсөн. Аав өглөө 08 цагийн үед гэрээс гарч яваад үдээс хойш бүрэнхий болж байхад орж ирсэн. Аав “архи авна” гэж гарчхаад архигүй цусандаа хутгалдсан байдалтай орж ирсэн. Би “хийсэн хуушуур байгаа” гэж хэлсэн. Би Сэлэнгэ нэртэй ундаа ууж байгаад ааваас “уух уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Бид хоёр тусдаа орон дээр унтдаг. Би өөрийнхөө орон дээр хэвтээд кино үзэж байсан. Аав хөл муутай учраас дандаа унаж, тусаж юм мөргөдөг учраас би “та хэвтээд байж байгаач” гэж хэлсэн. Тэгээд би дуг хийчихсэн байсан. Сэрээд харахад аав гэрт байхгүй байсан. Төд удалгүй гэрт ороод ирсэн. Аав гэрт орж ирээд унаж, тусаад цусаа гоожуулаад яваад байсан. Тэгээд би “цусаа цэвэрлэ” гэж хэлсэн. Би хөдөө авч явах гээд хадгалсан байсан 1 шил архиа гаргаж ирээд ууж байсан. Тэгээд би нам унтсан. Өглөө сэрэхэд аав нас барчихсан байсан. Орноосоо унасан байсан. Би орон дээрээ гар гэж хэлэх гэтэл нас барсан байсан. Аавыг орой гэртээ орж ирэхэд нь “та архиа яасан” гэхэд “дэлгүүрт ороод 1 шил архи авсан чинь нэг хүүхэн архи булаагаад зугтаачихлаа. Хойноос нь очтол намайг 3 залуу зодчихлоо” гэж хэлсэн гэв.
Гэрч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би амь хохирогчийг сайн танихгүй. Харж байсан. Замын хойно байдаг .. гэх дэлгүүрт үд өнгөрч байхад таарсан. Амь хохирогчтой таараад “сайн уу та” гээд мэндлээд “манайхаар орж хоол ид, ганцаараа юу хийж яваа юм” гээд гэр рүүгээ авч яваад амь хохирогч манайд байж байгаад гарсан. ...******* гуайтай үд өнгөрч байхад буюу 15-16 цагийн үед таарсан. Манай гэрт очоод удаагүй 20-30 минутын дараа гарсан. Манайд ирэхдээ нүүр нь халцарсан ба духныхаа ойр хавьд халцарсан байсан. Манайд 1 шил Хараа уусан. Би “өвөө, та гэртээ харих уу” гээд жаахан архи өгөөд явуулсан гэв.
Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орой бүрэнхий болж байсан. 19-20 цагийн үед би охинтойгоо дэлгүүр явсан. Дэлгүүрт нэг өвгөнтэй тааралдахад манай охин “ээжээ энэ н.Болороогийн таньдаг өвгөн байна. Гэртээ оруулаад хоол, унд өгье, нүүр царай нь халцарчихсан байна” гэсэн. Би яг үнэнээ хэлэхэд 1 сарын дотор 2 хүүгээ алдсан юм. Би сэтгэлийн тэнхээ муутай, архи уучих гээд байсан юм. Миний 2 хүүхэд нүдэнд харагдаад байдаг байсан. Би Улаанбаатарт Дорнод аймгаас 2017 онд нүүж ирсэн. Би хааяа хүний мөрөөсөл болоод, тийм үедээ хааяа архи уучихмаар санагддаг байсан. Одоо бол уудаггүй. Бие дийлэхгүй. ...Би архи уучихсан явж байсан юм. Манай гэрт Б.*******, *******, Улаан малгайтай буюу ******* гэх хүмүүс ирсэн. Бид хэд манай гэрт архи уусан. Би *******тай юм яриагүй. Харин би *******д “та настай хүн байж ингэж явж болохгүй” гэж хэлсэн. Манай гэрт маргаан зодоон болоогүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2310000000169 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас: /хэргийн 1-р хавтас 1 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг /нэмэлт/ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 3-17 дахь тал/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 27-28 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 18-22 дахь тал/,
Амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 23-24 дэх тал/,
Ж.*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 25-26 дахь тал/,
Ж.*******ийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 29-34 дэх тал/, гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 38 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 1-р хавтас 102 дахь тал/,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай тогтоолд: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.*******ын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэг, тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.*******ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан мөрдөн шалгах ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн /хэргийн 1-р хавтас 211-212 дахь тал/,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолд: Эрүүгийн 2310000000169 дугаартай хэргээс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.*******ийг татгалзан гаргаж, Эрүүгийн 2310000000169 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Чинзоригт даалгаж шийдвэрлэсэн /хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалбаатарын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би 12 цагийн үед гэртээ унтаж байгаад утсаа асаатал манай ах *******аас аав нас барчихлаа гэсэн мессеж бичсэн байсан. Тухайн үед би шөнөөр сууж ажилладаг учраас өөрийн гар утсаа унтраасан байсан. Мөн ******* ах надаас байнгын мөнгө нэхдэг учраас залхаад түүний гар утсыг блок хийсэн байсан. Тэгээд би тухайн мессежийг ******* ахаас сонсоод Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Манай аав Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа амьдардаг. Би яг сайн гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Гэрийн хаягийг нь зааж өгч бол мэднэ. Манай аав ихэнхдээ гэртээ ганцаараа байдаг бөгөөд ээжийг нас барснаас хойш байнгын архи дарс уудаг болсон. Бид нар аав дээр очихдоо хоол хүнс авч очихгүй бол бэлэн мөнгө өгөх юм бол архи болгоод уучихдаг юм. Ер нь сүүлийн хэдэн жил архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг болсон. Уг нь манай аав ******* ахтай хамт нэг хашаанд тус тусдаа гэрт амьдардаг байсан. Тэгтэл сая гэрт нь очиход хашаанд нь нэг гэр байсан. Би бодохдоо манай аав ******* ах хоёр нэг гэрээ хураагаад хамтдаа амьдарч байгаа юм байна гэж ойлгосон. ...******* нь манай ээжийн дагавар хүүхэд нь байгаа юм. Манай ээж аавтай нийлэхдээ 3 дагавар хүүтэй ирсэн. ...Манай аав В.******* нь *******ийг гар хүрч байсан талаар ярьж байгаагүй. Тэгэхдээ би аавтайгаа хааяа утсаар ярьж байхад ******* цаана нь согтуу орилоод л байдаг байсан. Тэгэхээр нь би энэ хоёрыг согтуу байна даа тэгээд хоорондоо хэрэлдсэн байж магадгүй л гэж бодож байсан. Манай аав болон ******* ах ихэнхдээ над руу мөнгө өгсөнгүй гэж уурлаж согтуу залгадаг юм. Өөрөөр бол над руу залгадаггүй. ...Би аавтайгаа хамгийн сүүлд 2 сарын өмнө гэрт эргэж ирсэн. Тэгэхдээ би аавдаа хоол унд мах зэрэг хоолны эд зүйлс авч ирсэн. Тэгээд би 20 хоногийн өмнө гэрт нь ирэхэд гэртээ байхгүй байсан тул аавтайгаа уулзаж чадаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41-42 дахь тал/,
2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: Миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв, Нэмж ярих зүйл байхгүй. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Учир нь аав архины хордлогоор нас барсан байна. ...Манай аав бол олон жил архи ууж байгаа юм. Манай ээж 4 жилийн өмнө өвчний учир нас барсан бөгөөд ээжийг нас барснаас хойш байнга архи ууж байгаа юм. Аав ерөнхий боловсролын сургуульд математик, физикийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Манай аав хүнтэй муухай харьцаад байдаггүй, архи дарс уухаараа агсам согтуу тавиад байдаггүй, архи уухаараа унтчихдаг юм. ...Манай ах ******* нь 1976 онд төрсөн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд байх ерөнхий боловсролын сургууль төгсөж бүрэн бус дунд боловсролтой болсон. Эхнэр хоёр хүүхэдтэй байсан бөгөөд олон жилийн өмнө салсан юм. Эхнэр хүүхэдтэйгээ холбоотой байдаг эсэх талаар сайн мэдэхгүй байна. 1999-2005 оны хооронд Гал унтраах 18, 26 дугаар ангид шүхэрчнээр ажиллаж байсан. 2007 онд экскаваторын оператор мэргэжилтэй болсон бөгөөд хөдөө орон нутгаар ажил хийдэг байсан. Одоогоор бол эрхэлсэн тодорхой ажилгүй. ...Ах архи дарс уухаараа муухай ааш авиртай хүнтэй маргалдах гээд байдаг, гэр орны ажилд бол сайн, архи уугаагүй байхдаа хүнтэй юм яриад байдаггүй, аавтай өмнө маргалдаж цохиж зодож байсан зүйл бол байхгүй, ямар урчаас ийм зүйл болсон талаар мэдэхгүй байна. Манай ээж 3 дагавар хүүхэдтэй миний төрсөн эцэг *******тай гэр бүл болсон юм. Би аав ээж хоёрын дундаас төрсөн, 3 ах эцэг өөр байгаа юм. Манай том ах БНСУ-д ажиллаж амьдардаг, бага ах эхнэртэйгээ маргалдсан гээд 30 хоног баривчилгаанд явсан байгаа. ...Гомдол санал байхгүй. Цаашид ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 43 дахь тал/,
Гэрч нарын мэдүүлгүүд:
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ******* гэх хүний талаар нарий ширийн зүйлийг бол сайн мэдэхгүй, манай дэлгүүрээр хаяа нэг үйлчлүүлдэг юм. Хаяа нэг орж ирэхдээ архи, талх, масло, кофе зэрэг ойр зуурын зүйл авдаг. Хамгийн сүүлд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд орж ирж үйлчлүүлэн 0,75 литрийн Хараа гэх нэртэй архи, нэг том Сэлэнгэ нэртэй ундаа аваад гарсан. Хэсэг байж байгаад орж ирдэг байсан. Өчигдрөөс өмнө ирж юм аваагүй. Манай дэлгүүрт орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Гараад хэн нэгэнтэй явж байсан эсэх талаар бол мэдэхгүй байна. Манай дэлгүүрт орж ирэхдээ халамцуу архи уучихсан согтуу орж ирсэн. Төлбөрөө хийхдээ бэлнээр хийсэн ба гартаа 1 ширхэг 20,000 төгрөг, 1000 төгрөг 3 ширхэг нийт 23,000 төгрөгтэй байсан. Төлбөр нь 22,800 төгрөг болсон ба түүнийгээ төлөөд гарсан. Тухайн өглөө үйлчлүүлснээс хойш дахин манай дэлгүүрт орж ирээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 45-47 дахь тал/,
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дахин өгсөн: Манай дэлгүүрт орж ирээд 1 шил архи, 1 ундаа авч гарахдаа 11 цагийн орчимд гарсан. Тэгэхэд зүүн талын шанаа хэсэгт шалбараад хөрс суусан байдалтай харагдаж байсан. Тэгээд малгайгаа доошоо дараад өмссөн байсан. Тэрнээс өөр ил харагдах зүйл анзаарагдаагүй. Тухайн хүн нь өөрөө бөгтөр, хөл муутай юм шиг сонин явдаг байсан. Тэрнээс хойш орж ирээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 244 дэх тал/,
Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: Манай дэлгүүрт тухайн хүний авсан архи, ундааг булааж авсан зүйл огт байхгүй. Тухайн үед зүгээр манай дэлгүүрээс урагшаа засмал зам гараад явсан, ямар нэгэн байдлаар хүн авч зугтаасан зүйл байгаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 245 дахь тал/,
Гэрч Д.ын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: "Тухайн хүний талаар би нууж ирсэн цагаас хойш мэднэ. Миний мэдэхээр тухайн хүн 70 орчим насны ганц бие манай хажуу талын гудамжны хашаанд ганц гэрт амьдардаг. Хааяа нэг өргөмөл гэж өөрөө хэлж байсан билүү дагавар гэж хэлж байсан билүү хүү нь ирчихсэн байгаа харагддаг. Тэр хүү нь нэг хашаанд амьдардаг байж байгаад гэрээ буулгаад нэг гэрт хамт амьдардаг болсон гэж байсан. Тэр дагавар хүүг нь ******* гэж байсан. Би тухайн айлд хааяа нэг орж ганц бие хөгшин байдаг болохоор хоол цай дөхүүлж өгдөг байсан. Сүүлийн үед бол ороогүй. Тухайн ******* гэх хүн согтууруулах ундаа байнга шахуу хэрэглэдэг хүн байдаг юм. Тэтгэврээ буухаар л архи авч уугаад байдаг харагддаг. Миний мэдэхээр дагавар хүү нь хамт байвал уучихдаг, тэр нь байхгүй бол ганцаараа явж байгаа харагддаг. Хүнтэй нийлж архи ууж байхыг нь бол хараагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 49-50 дахь тал/,
Гэрч Т.ийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд нөхөр , хүү нарын хамт айлын хашаа түрээслэн амьдардаг юм. Эхнэр бид хоёр барилга дээр ажилладаг. Гэртээ унтаж байсан чинь 2023 оны 02 дугаар сарын 08-ны үүрээр 06 цаг өнгөрч байхад ******* 9939**** дугаарын утаснаас миний утас руу залгаад аавыг нас барчихлаа гэхээр Жаргалбаатарт утсаар хэлээд өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би *******ы 8806**** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь би буцаад унтсан. ...Би ******* ах ******* нарыг сайн танихгүй хуучин нөхөр бид хоёр хүүхдийн хамт айлын хашаа түрээслэн амьдарч байхад манай хөрш байсан юм. ******* ах бол 60 гарсан настай хөгшин байсан. Дагавар хүү нь гээд *******ийн хамт амьдардаг байсан. Би хааяа гэрээр нь ордог байсан энэ хоёр бол нийлээд байнга архи уудаг би архи уухаа болиоч гэхээр чамд ямар хамаатай юм бэ гэдэг байсан. Өмнө нь нэг нэгнийгээ цохиж зодож байсан талаар бол мэдэх зүйл байхгүй байна, би цохиж зодсон талаар сонсож байгаагүй, хараагүй, өөр зүйл сайн мэдэхгүй байна. Хөгшин настай хүн болохоор хааяа нэг орж гардаг байсан. ******* 06 цаг өнгөрч байхад согтуу аав нас барчихлаа чи хүрээд ирээч гэхээр нь би ажилтай, тэгээд ч би яах гэж очих юм бэ гэж хэлсэн чинь Жаргалбаатарт хэлээд өгөөч миний утсыг авахгүй байна гуйж байна гээд байсан. Надтай утсаар ярихдаа согтуу, манарсан байдалтай байх шиг байсан. Өөр зүйл анзаарагдаагүй, би бол энэ хоёр хүний талаар бол өөр зүйл сайн мэдэхгүй байна. Ер нь бол байнга л архи ууж байдаг юм. Одоо манайх ******* ахын гэрээс 3-н автобусны буудлын зайтай байдаг...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 55 дахь тал/,
Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15-16 цагийн үед манай охин Нандин-Эрдэнэтэй нэг хөгшин хүнтэй оны арын тор байсан. Би тэр хунийг та настай хүн байж ганцаараа яаж явж байгаа юм гэсэн удалгүй яваад өгсөн. Тэр хүн өндөр туранхай хүн байсан, жоохон уучихсан байсан нэг их юм яриагүй, хөл доголоогүй, нүүр ам нь зүгээр томоотой хүн байх шиг байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 57 дахь тал/,
Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Манай гэрт ******* гуай ганцаараа ирсэн бөгөөд манай охин ******* Мандал хайрхан дэлгүүрийн гадаа таараад хамт ирсэн гэж надад хэлж байсан. Тухайн үед манай гэрт *******, ******* нар байсан. Тэд нар манай гэрт ******* гуайн авчирсан архийг хувааж уугаад *******, ******* нар үлдээд ******* гуай зүгээр гараад явсан. Манай гэрт хэрүүл маргаан зодоон болоогүй. ...Манай гэрт орж ирэхдээ ямар нэг зүйл ярьсан зүйл байхгүй. Нэлээн ядруу өвгөн үг дуу цөөтэй хүн байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 249 дэх тал/,
Гэрч Ш.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: "Би уржигдар буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад манай ахын найз гэх гурван хүн өглөө 10 цагийн орчим орж ирээд ээжтэй уулзаад нэг шил архи гаргаж бид нар хамт хуваан уусан. Тухайн нэг шил архийг хувааж уугаад дуусгаад дахин архи уухаар болж бид нар хамт явж би Бага мандал хайрхан дэлгүүр рүү ганцаараа орсон. Тэгэхэд зүс таних ******* ах нэг шил архи нэг ундаатай авчихсан зогсож байгаад мэнд мэдэлцээд тэр ах дэлгүүрээс гарч явсан. Тэгээд би дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн архи авч гараад гэр рүүгээ явж байхад ******* ах замын урд явж байхаар нь ахаа та ганцаараа уух гэж байгаа юм уу манай гэрт очиж уух уу гэхэд тэгье гээд хамт явсан. Гэртээ ирээд бид нар тухайн нэг шил архийг хамт хувааж уугаад 14-15 цагийн орчимд бүгд дуусгаад явцгаасан түүний дараа би унтаад өгсөн. Анх дэлгүүрт таарахад зүүн хацар нь хөх туяа тогтчихсон байсан. Түүнийг дэлгүүрийн худалдагч эгч харсан байх бас хөл нэлээн муу юм уу гэмээр байдалтай алхаж байсан. Өөр зүйл ажиглагдаагүй"...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59-60 дахь тал/,
Гэрч Ш.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: ...Би урьд өгсөн мэдүүлэгтээ манай гэрт Ренчин, Цэгмэд ба нэг хүн талийгаач ******* нар байсан гэж мэдүүлсэн ба би тухайн хүмүүсийг сайн мэдэхгүй. Харин Цэгмэд гэх хүнийг бол зүс таньдаг байсан. Харин тэр Ренчин гэдэг хүнийг Цэгмэд гэдэг хүн дагуулж ирсэн. Тэр хоёртой хамт орж ирсэн хүн бол бид нарыг архи ууж эхэлж байхад яваад өгсөн. Цэгмэдийн гэр нь нүүсэн байсан. Би хэзээ, хашаа нүүсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед бол Биод байсан. Тухайн архийг талийгаач *******, Цэгмэд, Ренчин гэх хүн бид 4 хувааж уусан, нөгөө хүн бол явсан байсан. Тухайн үед Ренчин гэж танилцаж байсан, тэрнээс бол танихгүй хаана амьдардаг талаар ч мэдэхгүй. Тухайн үед надад ярихдаа хотын төвөөр байдаг гэж ярьж байсан. Манай тэр хавиар ерөөсөө байдаггүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 245 дахь тал/,
Гэрч Ш.*******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн: ...Манай гэрээс хойшоо засмал замын хойно байдаг Мандал хайрхан дэлгүүрийн гадаа *******тай таарсан. Тэгээд би та юу хийж яваа юм бэ гэсэн чинь ганц юм аваад гэсэн. Тэгэхээр нь манай гэрт очих уу гэсэн чинь за тэгье гээд бид хоёр манай гэрт ирсэн. Тэгээд авсан архиа хувааж уугаад зүгээр гараад явсан. Надад ямар нэг байдлаар авсан архи, ундаагаа өгсөн зүйл байхгүй. Харин тэр ******* гуай өөрөө энгэрийн халаасандаа хийгээд ундаагаа бариад явсан. Тэрнээс би авсан зүйл байхгүй. ******* гуай хөл муутай байсан. Тэгээд манай гэрийг мэдэхгүй тул би дагуулж гэртээ хамт ирсэн. Тэрнээс өөр зүйл болоогүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 247 дахь тал/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: Намайг Баяндэлгэрийн ******* гэдэг би 2019 онд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биод газар авч ганцаараа амьдарч эхэлсэн. Би ******* ******* нартай архи дарс ууж байхдаа анх танилцаж байсан. Би *******, ******* нарын гэрт хэд хэдэн удаа архи дарс ууж байсан. Манай ах Баяндэлгэрийн Бямбасүрэн 2023 оны 01 сарын сүүлээр бурхан болсон юм. Тэр үед манай гэрт найз ******* ирээд бид хоёр нэлээн хэдэн өдөр архи дарс уусан юм. Тухайн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би найз *******гийн хамт танил эмэгтэй *******ийн гэрт очсон. Тэдний гэрт *******, ******* нар байсан. Бид хамт 0,75 литрийн Хараа нэртэй архийг уусан. Тэгээд ******* архи авахаар гараад явсан. Удаагүй ******* гаднаас манай биогийн шил лааз түүгээд байдаг хөшинтэй хамт орж ирсэн юм. Тэр ах нэг шил архи, унтаатай байсан. Тэгээд би *******, *******, ******* нарын хамт архи ууж байсан санагдаж байна тэгээд тэр ах нээх удалгүй яваад өгсөн. Тэгээд би *******ийн гэрээс *******гийн хамт гэртээ харьсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би ******* гэдэг хүнийг танихгүй. ...Таны үзүүлсэн зурган дээрх хөгшин би сайн танихгүй. Гэхдээ хэд хэдэн удаа уулзаж байсан. Энэ ах манай биод шил лааз түгээд явж байдаг. Би нэрийг сайн мэдэхгүй ямар ч гэсэн манай биод гэр нь байдаг юм шиг байна лээ. ...Тэр ах жаахан хазгардуу доголж явдаг байсан. Тухайн үед ямар шархтай орж ирээгүй. Тэгээд *******ийн гэрээс зөв зүгээр гараад явсан. ******* ******* нарын гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй, энэ талаар *******, *******, ******* нар бүгд хэлнэ. Би нар хэдэн шил архи уучхаад гэртээ харьцгаасан. *******ийн гэрт би *******, ******* эгч ******* нарын хамт байсан. Би *******тэй хэзээ ярьснаа санахгүй байна. ******* над руу хүний утсаар залгаж ярьж байна гээд хөдөө хамгаалалтын ажил хийж байгаа талаараа ярьж байсан. Би хаана ямар газар ажиллаж байгааг мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 88-89 дэх тал/,
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Тухайн үед буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******гийн гэрт *******, *******, ******* бид дөрөв 14 шил архи хувааж уугаад ******* гэрээс гарч яваад эргэж орж ирэхдээ энэ ахтай дэлгүүрийн гадаа таарсан гээд талийгаач өвгөн *******тай гаднаас 1 шил архи, ундаатай орж ирсэн. Тэгээд бид нар тухайн архийг хувааж уугаад ******* өвгөн зүгээр гараад явсан. Тэднээс би болон ******* хамт гараад манай гэрт орж унтсан. Харин гийн ******* найз минь саяхан 9 сард бурхан болсон юм. ******* найз надаас нэг дүү байсан. ...Тухайн үед хөгшин настай хүнтэй ямар ч маргалдсан зүйл огт байгаагүй тухайн авчирсан архиа хувааж уугаад 17 цагийн орчимд гарч явсан. Харин бид нар бага халамцуу байсан бөгөөд ******* өвгөн гаднаас орж ирэхдээ ямар нэг ил харагдах гэмтэл бэртэл гэх зүйл огт байгаагүй орж ирээд бид нар гар бариад танилцаж байсан юм. Тэгээд бид нар тийм их согтсон зүйл байгаагүй. Харин ******* ах гэрээс гарч явахад нь ах болгоомжтой яваарай жаахан уусан юм чинь настай хүн унаж бэртэх вэ гэж хэлж байсан. Тухайн *******, *******, ******* бид нар бүгд өөрийн ухаантай бие хариуцах чадвартай байсан. Гарч явсан ******* өвгөн нээх согтсон зүйл байхгүй гарч явсан. Тэрнээс согтсон байсан бол настай хүний бид нар хүргэж өгнө шүү дээ...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 243 дахь тал/,
Шинжээчийн дүгнэлтүүд:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээгээр талийгаач В.*******ы цогцост баруун 4,5-р хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, тохой, шуу, гуя өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байна. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байна. 2023.02.08-ны 16:00 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 12-14 цаг болсон байна. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Хоёрдугаар бүлгийн цустай байна гэх /хэргийн 1-р хавтас 63-67 дахь тал/,
Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун бугалга, зулай шилбэнд учирсан шарх гэмтлүүд нь мохоо үзүүртэй зүйлийн хатгагдах үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 24- 36 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. ...Талийгаач Б.******* нь архины цочмог хордлогод орж нас барсан ба цогцост учирсан гэмтлүүд нь үхлийн шалтгаантай холбоогүй байна. баруун 4, 5 дугаар хавирганы хугарал нь гараар болон хөлөөр цохих үед үүсэх боломжтой байна. Мөн хавирганы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүдээс зулай, баруун шилбэ, бугалга, цээжинд үүссэн шарх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 92-94 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний шинжээч Б.Даваадоржийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05/071 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд гарын мөр №1 тэнцэнэ. Харин гарын мөр №2 тэнцэхгүй. Амь хохирогч В.*******, Ж.******* нарын гарын 10 хуруу 2 алганы дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №1 дугаартай гарын мөр нь сан дахь гарын дардаснуудтай, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй, амь хохирогч В.*******, Ж.******* нарын гарын дардастай тохирохгүй байна. Амь хохирогч В.*******, Ж.******* нарын гарын дардас нь сан дахь хүмүүсийн гарын дардастай, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх /хэргийн 1-р хавтас 80-81 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний шинжээч Э.Чингүүний гаргасан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 925 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 1 метр урттай модны хэсэг, хар өнгийн модон тавцан, хөх улаан өнгийн оруулгатай саарал өнгийн оймс, хагархай чулуун тавцан 3 хэсэг, хар резенин алх дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хос оймс, 2 ширхэг номын хуудас, бор өнгийн бэлтгэлийн өмд, ногоон хар өнгийн ноосон майк, хар өнгийн судалтай цамц, хар өнгийн фудволк, саарал өнгийн дээл, хар өнгийн оруулгатай цамц, ягаан өнгийн хөнжил дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хос оймс, 2 ширхэг номын хуудас, бор өнгийн бэлтгэлийн өмд, ногоон хар өнгийн ноосон майк, хар өнгийн судалтай цамц, хар өнгийн фудволк, саарал өнгийн дээл, хар өнгийн оруулгатай цамц, ягаан өнгийн хөнжил дээр илэрсэн цус, илгээх бичгийн 1522 дугаартай В.*******ы хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хос оймс, 2 ширхэг номын хуудас, бор өнгийн бэлтгэлийн өмд, ногоон хар өнгийн ноосон майк, хар өнгийн судалтай цамц, хар өнгийн фудволк, саарал өнгийн дээл, хар өнгийн оруулгатай цамц, ягаан өнгийн хөнжил дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 1522 дугаартай В.*******ы хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон гэх /хэргийн 2-р хавтас 10-14 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний шинжээч Г.Ганзоригийн гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2030 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн DVD дискт байх “0-02-06- 5а5146a2652f2e137f2dbf68553939cbc7b3e048745087b00a2eefef2dd8d308_5c234d1233a21fc2.mp4" нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэхгүй байна. Эх файл гэж нэмэлтээр ирүүлсэн "20230209_130607.mp4" нэртэй дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. 20230209_130607.mp4" нэртэй дүрс бичлэгт ямар нэгэн засвар өөрчлөлт ороогүй байна. “20230209_130607.mp4" нэртэй дүрс бичлэгийн 5 минут 0 секундээс урагш дүрслэгдсэн хэсэг "0-02-06-5a5146a2652f2e137f2dbf68553939cbc7b3e048745087b00a2eefef2dd8d308_5c234d1233a21fc2.mp4" дүрс бичлэгтэй тохирно, 5 минут 0 секундээс хойших хэсэг 10-02-06-5a5146a2652f2e137f2dbf68553939cbc7b3e048745087b00a2eefef2dd8d308_5c234d1233a21fc2.mp4" дүрс бичлэгт дүрслэгдээгүй хасагдсан байна. "0-02-06- 5a5146a2652f2e137f2dbf68553939cbc7b3e048745087b00a2eefef2dd8d308_5c234d1233a21fc2.mp4" нэртэй дүрс бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнээс авсан байх тул дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглаж тасалсан уу, цахим сүлжээгээр дамжигдах явцад таслагдсан эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал шинээр илэрч байна гэх /хэргийн 3-р хавтас 21-23 дахь тал/,
гийн ******* нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан талаарх бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хавтас 2 дахь тал/,
Хэрэг бүртгэлтийн 231001359 дугаартай хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 7-8 дахь тал/,
Цагдан хорих 461 дүгээр ангийн уулзалт, байцаалтын хэсгийн 2 дугаар өрөөний 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 51 минутаас 16 цаг 53 минут дахь Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 9-20 дахь тал/,
Шүүгдэгчийн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ..тоотод аав ******* хүү .. нарын хамт амьдарч байгаа. Ажлын хувьд одоогоор ажил хийгээгүй байгаа. Хүү Аюуш найзындаа амьдраад нэг сар орчим болж байна. Би 2023 оны 02 дугаар сарын 01-ээс хойш аавтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өглөө аавд би 23000 төгрөг өгөөд архинд яваад ир гэж хэлээд гэрээс гаргасан. Үүнээс хойш 4 цаг орчим болоод аав иргэж ирсэн. Тэгэхдээ аав архи дэлгүүрээс аваагүй хоосон ирсэн. Тухайн үед аавын толгойноос цус гарчихсан хүнд зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Би юу болсон талаар ааваас асуухад намайг дэлгүүр дотор ороод нэг шил архи, нэг том савтай боргио нэртэй пиво аваад мөнгөө өгөх гэхэд дэлгүүр дотор байсан нэг эмэгтэй архи пивыг аваад зугтаахаар нь би араас нь хөөгөөд орсон айл руу нь орсон чинь гурван залуу байж байсан тухайн гэрт байсан гурван залуу намайг зодсон гэж хэлсэн. Мөн надад архи авч зугтаасан эмэгтэйг би танин гээд байсан. Хэн гэдгийг нь надад хэлээгүй. Үүний дараа аавыг би гэртээ үлдээгээд "Болор" гэх нэртэй дэлгүүр ороод нэг шил 0.75 граммын Хараа, нэг шил 0.75 граммын Стандарт, нэг том савтай боргио пиво, нэг том савтай Сэнгүр пиво худалдан аваад гэртээ эргэж ирээд аавд нэг шил 0.75 граммын Стандарт нэртэй архи, нэг том савтай пивыг нь өгсөн би өөрөө үлдсэн архи пивыг нь уусан. Аав миний өгсөн архи пивыг бүгдийг нь ууж дуусгасан. Тэгээд миний санаж байгаагаар шөнийн 02 цагийн үед аав унтаж байгаад орон дээрээсээ унаад газар шалан дээр хэвтээд байхаар нь очиход ааваас гайгүй юу гэж асуухад аав надад миний бие нэг эвгүй оргиод байна гэхээр нь аавын дээр хөнжил тавиад түргэн тусламж дуудсан. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн эмч ирээд аавыг үзээд аав чинь нас барсан байна гэж хэлэхээр нь би аавын ах дүү нар луу нь утсаар залгаж мэдэгдсэн. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Би архи согтууруулах ундааны зүйлийг 25 наснаасаа хойш хэрэглэж байгаа. ...Би мөнгөтэй болсон үедээ байнга талийгаачтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ерөнхийдөө талийгаачтай хамт байнга архи уудаг. ...Талийгаач надад тухайн үед зодуулсан гэх гурван хүнийхээ нэрийг хэлээгүй. Ямар ч байсан гурван залууд зодуулчихлаа гэсээр гэрт орж ирсэн. Би одоогоос 2 жилийн өмнө талийгаачтай хамт архи ууж байхдаа талийгаачийг хоолны тогоондоо шээгээд байхаар нь нэг удаа зодож цохисон асуудал байгаа. Үүнээс өөр зодож цохисон зүйл байхгүй. Бид хоёрыг архи ууж байхад манай гэрт гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал/,
Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр өгсөн: Би Өмнөговь аймгийн Цагаан хаданд байх .. ХХК-д жолоочоор ажиллаж байгаад Улаанбаатар хотод 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туслах аж ахуйн 1 дүгээр гудамж задгай тоотод амьдардаг аав *******ы гэрт ирсэн юм. Манай аав ганц бие амьдардаг, манай ээж өвчнөөр нас бараад олон жил болж байна. Би эхнэр хүүхдээсээ салаад 20 орчим жил болж байна, одоо хаана байдаг талаар сайн мэдэхгүй байна. Би ер нь хөдөө байрлах ажил голдуу хийдэг хотод ирэхээрээ аав дээрээ хамт байдаг байсан. Би аавын гэрт ирээд өдөр болгон шахуу хамт архи уусан. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аав бид хоёр өглөө 07 цагийн үед босоод би гэдэсний мах татаад төмстэй хуушуур хийх гээд байж байсан. Би аавд 08 цаг өнгөрч байхад 23.000 төгрөг өгөөд “дэлгүүр ороод нэг шил архи ундаа аваад ир” гэж хэлээд явуулсан. Би хуушуур хийгээд дуусаж байсан чинь 2 цаг гарангын дараа буюу 10 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ архигүй орж ирэхээр нь би “та архиа яасан бэ” гэхэд “би дэлгүүрт архины мөнгө өгөх гээд зогсож байсан чинь нэг эмэгтэй хүн архи ундаа хоёр аваад гарчихаар нь араас нь дагаад хашааны гадна байхад гэрээс нь гурван эрэгтэй хүн гарч ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед аавын баруун шанаа шалбарсан хамраас нь бага зэрэг цус гарсан байсан бөгөөд арай гэж гэртээ орж ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нүүр гараа угаа, хуушуураа идээд байж бай, би дэлгүүр орчхоод ирье” гээд 10 цаг өнгөрч байхад гараад "Бага мандал хайрхан" ороод 2 шил 0.75 литрийн архи нэг ундаа. 2.5 литрийн Боргио аваад гэртээ буцаад ороход аав орон дээрээ хэвтэж байсан. Би орны урд сандал тавиад пиво аягалаад өгсөн чинь гар нь салгалаад хоёр аяга уугаад гайгүй болсон. Тэгэхээр нь би архи задлаад аавд нэг аягалаад өгсөн. Би гэрийн зүүн талын орон дээр хэвтээд архиа уугаад зурагт үзээд байж байсан. Аав мөн архиа аягалаад уугаад байсан. Манай аав бага өөрөө ёолдог, баруун хөл хуучин гэмтэлтэй учраас доголж явдаг байсан. Би архиа ууж байхдаа “та архиа битгий бүгдийг нь уугаарай, маргааш талыг нь уугаарай” гэж хэлсэн. Нэг харсан аав унтчихсан байсан. Би зурагт үзээд архиа уугаад хэвтэж байсан чинь 23 цаг өнгөрч байхад аав орноосоо босож ирээд цахилгаан тогоо /дотор нь хуушуурын тос байсан / руу шээсэн. Тэгэхээр нь би “та одоо болиоч ээ, гал голомтдоо шээгээд” гэсэн чинь аав “чамд хамаагүй пизда минь хуц” гэж хэлээд нэг гараараа гэрийн баганаас бариад шээгээд зогсоод байхаар нь би босож очоод ор руу нь түлхээд унагаад буцаад алхсан чинь аав араас ирээд гараа миний нуруу руу 2-3 удаа цохихоор нь гарыг нь хоёр гараараа бариад ор руу нь түлхээд хэвтүүлсэн. Миний уур хүрээд гарч тайвшрах гээд хаалга руу алхаж байсан чинь аав хүрч ирээд гараараа миний нуруу руу дахиад 3-4 удаа цохисон, хөлөөрөө нэг удаа миний хөл рүү өшиглөсөн юм. Би уурандаа баруун хөлөөрөө аавын хөл орчимд нь 2-3 удаа өшиглөөд газар байсан жижиг модон хөлгүй сандлын тавцанг аваад гар, мөр, гэдэс орчимд нь 3-4 удаа цохиод сандлын тавцангаа газар шидээд гадаа гарсан. Хэсэг зогсож байгаад тайвшраад буцаад гэрт орж ирэхэд орон дээрээ хэвтчихсэн “чамайг алнаа” гээд байсан. Би тогоонд шээсэн байсан шээсийг нь асгаад орон дээрээ хэвтээд зурагт үзэж байхад аав пиво, архиа уугаад үглээд байсан. Тэгэхээр зурагтын дууг нь чангалаад зурагт үзээд хэвтэж байхад аав архиа ууж байгаад согтоод цаг гарангын дараа буюу 01 цагийн үед унтчихсан юм. Намайг зурагт үзээд хэвтэж байхад пиво аягалах гэж байгаад орноосоо унаад босож чадахгүй хэвтээд байхаар нь би аавыгаа арай хэтрүүлээд зодчихлоо гэж бодоод аав дээр очоод “хүүгээ уучлаарай” гээд духан дээр нь үнссэн чинь “аавыгаа ч гэсэн уучлаарай” гэж хэлсэн. Орон дээр нь хэвтүүлэх гэхэд “аав нь газар хэвтэж байя” гээд босохгүй байсан. Аав миний бие өвдөөд нэг л биш байна, гар өвдөөд байна гэж хэлсэн. Аавд пиво аягалж өгөхөд уусан. Тэгээд би таны бие эвгүй байгаа бол би 103 дуудъя гээд өөрийн 9937**** билүү 9669**** дугаараас 01 цаг өнгөрч байхад дуудлага өгөхөд эмч байна, танай хаяг хаана вэ гэхээр нь би Хапитатын төв замын автобусны буудал дээр зогсож байя гэж хэлээд пивоноос аавд аягалж өгөөд автобусны буудал руу алхсан. Би автобусны буудал дээр очоод хүлээж байхдаа 103 руу залгасан чинь “ачаалал ихтэй байна, наанаа хүлээж байгаарай, удахгүй очно” гэж хэлсэн. Би бараг 1 цаг гаран хүлээгээд байж байхад 02 цаг өнгөрч байхад эмнэлгийн машин ирээд би суугаад гэрт очсон юм. Эмэгтэй эмч байсан бөгөөд аавыг нас барчихсан байна, одоо ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй гэж хэлсэн. ...Тэгээд би дүү Жаргалбаатарын 8806**** дугаарын утас руу залгаад “аав нас барчихлаа” гэхэд “өглөө яваад очъё юу болсон юм бэ” гэхээр нь би нэг болсон ирэхээр нь хэлье гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаарт залгаж “аав нас барчихлаа” гэж хэлсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн зарим цагийг нь сайн санахгүй учир нь шоконд орсон байсан. Манай гэрт цаг байдаггүй юм. Цагдаа нар ирээд намайг авч явсан. ...Бид хоёр хамт архи уусан байсан бөгөөд шараа тайлах гээд архинд 08 цаг өнгөрч байхад явуулсан, хүрэн өнгийн нэхий дотортой куртиктэй, хар өнгийн ноосон малгайтай гарсан. Гарахдаа урд шөнө уусан архи бага зэрэг гараагүй байсан. Орж ирэхдээ 10 цаг өнгөрч байхад ирсэн. Хувцас нь зүгээр байсан, нүүр нь бага зэрэг шалбарсан байсан. Хүнд зодуулсан, дэлгүүрт байхад архи нэг эмэгтэй аваад гарсан гэж хэлсэн. Аав согтуу босож ирээд цахилгаан тогоо руу шээхээр нь би очоод ор руу түлхээд унагаасан. Тэгсэн араас гараараа нуруу руу 2-3 удаа цохихоор гарыг нь бариад ор руу нь түлхэж унагаасан. Гэрээс гарах гэж байхад араас ирээд нуруу руу 2-3 удаа цохихоор нь би баруун хөлөөрөө аль хөлийг нь санахгүй байна 2-3 удаа өшиглөөд жижиг сандлын тавцанг баруун гараараа аваад аавын зүүн мөр, зүүн гар, цээж, хэвлий хэсэгт 3- 4 удаа цохисон. ...Аав бид хоёр зууралдаад ноцолдож байх үед үүссэн. ...Манай гэрт гаднаас хүн орж ирээд байдаггүй, аав бид хоёроос өөр хүн бол байгаагүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 98-100 дахь тал/,
Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аав архины мөнгө нэхэхээр нь 23,000 төгрөг өгөөд архинд явуулсан. Тэгээд 2 цагийн дараа архиа хүнд булаалгачихлаа гээд хамраас нь цус гарсан байдалтай орж ирээд хэвтээд өгсөн. Хэсэг хэвтэж байгаад надад уурлаад архи нэхээд гэрт байсан эд зүйл авч шидээд байхаар дэлгүүр ороод хоёр шил 0,75 литрийн Стандарт архи аваад аавд нэг шил архийг өгөөд та бага уугаарай тэгэхгүй бол согтоно шүү гээд би гэрийн баруун талд зурагтын урд газар хэвтээд архиа уусан. Аав зүүн талын өөрийнхөө орон дээр хэвтээд архиа уугаад байсан. Аав орж гараад архиа уугаад байсан бөгөөд би унтаж байгаад сэрсэн чинь аав орон дээрээ унтаж байсан. Би гар утсаа оролдоод хэвтэж байсан чинь аав /тухайн үед харанхуй болсон 23 цаг өнгөрч байсан байх/ босож ирээд цахилгаан тогоо руу шээхээр “та яаж байгаа юм, тогоо руу шээлээ” гээд ор руу түлхсэн чинь орон дээр унасан. Тэгээд би буцаад ор руугаа алхаж байсан чинь араас хүрч ирээд гараараа миний нуруу руу цохихоор нь “та унтаач” гээд ор руу түлхээд гэрээс гарах гэсэн чинь араас хүрч ирээд үүдний орчимд гар, хөлөөрөө цохиод байхаар нь гэнэт уур хүрээд хөл рүү хоёр удаа өшиглөөд сандлын тавцангаар мөр, гар баруун талын гэдэс орчимд нь 2-3 цохиод гэрээс гараад явсан. Гадаа хэсэг байж байгаад тайвшраад буцаад гэртээ ороход аав зүүн талын орон дээр архиа уугаад сууж байсан. Тэгээд намайг хараагаад байсан. Намайг зурагт үзээд хэвтэж байсан чинь архиа ууж дуусгаад унтсан байсан. Мөн би унтаж байгаад сэрсэн чинь аав орон дээр ёолоод яргалаад хэвтээд байхаар нь би очоод “яасан зүгээр үү, аав түргэн дуудах уу” гэхэд юм хэлэхгүй байхаар нь өөрийн гар утаснаас дуудлага өгөөд /тухайн үед 01 цаг өнгөрч байсан санаж байна/ 103-с буцаагаад залгаад хаяг тодорхойгүй байна гэхээр нь би автобусны буудал дээр хүлээхээр болоод автобусны буудал дээр бараг 2 цаг шахуу болоход 103 ирээд хамт гэрт орсон. Эмч аавыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Би аавтай маргалдаж байсан болон цохиж зодож байсан удаа бол байхгүй. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа аав архины хордлогоор нас барсан байна гэсэн байна. Биед учирсан гэмтлийг би санаатай учруулаагүй мөн толгойны ард шалбарсан байна, би бол цохиогүй намайг гэрээс гарсан байхад өөрөө унасан байж магадгүй, бусад гэмтлийг би учруулсан. Маш их харамсаж байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 134-135 дахь тал/,
Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн: Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тухайн үед буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барахаас 10 хоногийн өмнө манай аав талийгаач *******ы тэтгэвэр буугаад 10 орчим хоног тасралтгүй архи, согтууруулах ундааны зүйл уусан байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөдөө явах гэж байгаад болиод гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд аав ******* согтуу байсан. Би орой нь аавдаа бантан хийж өгөөд нэг шил архи авч өгөөд дараа нь мөн пиво авч өгсөн. Талийгаач аав маань ганцаараа уусан. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13-14 цагийн орчимд надаас нүүрсний мөнгө 8,000 төгрөг авсан. Тэгээд би Улаанбаатар хотын төв ороод орой 20-21 цагийн хооронд ирэхэд мөн согтуу миний хөдөө авч явах гээд бэлдсэн байсан 2 шил архийг гараад уусан талаараа надад хэлсэн. Би хотоос ирэхдээ пиво уусан байсан ба би гэрт авдарт нуусан байсан нэг шил архийг гаргаад ирсэн чинь аав надад ганц хоёр архи аваад өгөөч гэхээр нь өөрөө мэдээд ав гээд 30,000 орчим төгрөг өгсөн чинь өөрөө явъя гээд гараад явсан. Тэгээд авдраас гаргасан нэг шил архийг би өөрөө уугаад дууссан. Тэгтэл аав ******* цагийн мэдэхгүй байна гаднаас согтуу унаж тусаад цус гарсан байдалтай хүнд зодуулсан архиа булаалгасан гээд мөнгө авах гээд, миний авсан архийг эмэгтэй хүн булаад аваад явсан гэж орж ирсэн. Миний нуусан байсан хөдөө явах зардлын мөнгөнөөс аав авсан байсан. Яг хэдэн төгрөг байсан талаар одоо санахгүй байна бага зэрэг авсан байх. Гэрт орж ирээд дахиад гараад явсан. Би араас нь гарсан чинь хашааны буланд ойчсон байхаар нь босгоод гэрт оруулаад нуусан архиа гаргаж уусан. харин би өөрийнхөө хараа архийг уугаад унтаад өгсөн. Шөнө нэг сэрээд харахад аав байхгүй байхаар гарч бие засаад орж ирээд өөрийнхөө архинаас хэд татаад киногоо үзэж байгаад унтаад өгсөн. Тэрнээс хойш нэг сэрсэн чинь аав орж ирсэн хэвтээд архи уугаад байж байхаар нь пиво уу, архиа дараа нь уу гэж хэлсэн. Тухайн үед ёолж байсан юм. Өдөр хийсэн байсан хоолоо ид гэж гаргаж өгсөн идээгүй. Тэгээд үлдсэн архийг уугаад зүүрмэглээд байж байхад аав орон дээрээс газар унасан юм. Тэгээд түргэн дуудах уу гэсэн яахын яахын гээд байсан. Би гэртээ байхдаа өөрийнхөө 99394147 дугаартай утсаар залгаж түргэн дуудсан юм. Түргэний машин нэлээд удаж байсан ирсэн. Би гадаа түргэний машиныг нэлээд удаан хүлээж зогсоод ирэхээр нь хашаандаа дагуулж ирсэн. Тэгээд эмч орж ирж үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн. ...Манай гэрийн тавилганууд угаасаа эвдэрхий байдаг. Өвгөн түлээ байхгүй болохоор эвдээд түлдэг. Би мэдэхгүй байна хамар амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Элгээ тэврээд байсан. Тухайн ил харагдах шарх гэмтлийг анзаарч хараагүй, орж ирэхээр нь цус нөжөө угаа гэж хэлэхэд нэг зүйлээр арчиж байсан бөгөөд өөрөө гэрт унаж тусаад яваад байсан юм. Ер бол өөрөө хөл муутай энд тэнд өнхрөөд унадаг юм. Заримдаа нүүр ам нь халцарсан хүмүүс оруулж ирж өгдөг байсан юм. Тэр талаар мэдэх зүйл бол алга байна. Ер бол хэл ам ихтэй учраас хүнд зодуулчих гээд байдаг юм. Тэгээд архи уугаад мөн гарч хог түүдэг байсан. Намайг гарч явахад орныхоо урд талд газар ертөнцийн зүгээр зүүн тийшээ хагас харсан байдалтай хэвтэж байсан. Намайг гарахад цустай байсан байх сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулж байсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хэн хэрхэн учруулсан талаар мэдэх надад алга байна. Манай аав ******* нь архи уусан үедээ байнга хүнд зодуулчихлаа гээд орж ирдэг юм. Өөрөө унаж тусаад бэртээд байдаг эрүүл байсан ч, согтуу байсан ч унаж бэртээд байдаг хөл муутай хүн байсан. ...Манайд хүн ирээд байдаггүй. Тухайн үед аав ******* бид хоёр л байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 66-67 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 145, 3-р хавтас 24 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 162 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Улсын яллагчаас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай яллах дүгнэлтдээ “Ж.*******ийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, .. дүгээр гудамжны задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг Б.*******ыг “хоолны тогоо руугаа шээсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудыг үндэслэн хэрэг үйл явдал, нөхцөл байдалд дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч Ж.*******, амь хохирогч В.******* нар нь эцэг хүүгийн /хойд эцэг/ харьцаатай бөгөөд Ж.******* нь хөдөө орон нутагт ажиллахаас бусад үед В.*******тай хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ..задгайд байх монгол гэрт амьдардаг байжээ.
Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өглөө амь хохирогч В.*******д 23.000 төгрөг өгсөн байх бөгөөд хохирогч В.******* 11-12 цагийн орчимд гэрийн ойролцоох “..” дэлгүүрээс 1 шил 0.75 грамм Хараа архи, 1 сав ундаа худалдан авсан болох нь гэрч Д.гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Тухайн өдөр гэрч Ш.*******, Б.******* нарын гэрт Б.*******, Э.******* гэх хүмүүс ирж нийлж архидан согтуурсан байх бөгөөд Ш.******* нь архи нэмж авахаар дэлгүүр явахдаа амь хохирогч В.*******тай тааралдаж, хохирогчийг гэртээ дагуулж авчран авсан архийг нь хувааж уусан байна.
Амь хохирогч В.******* нь гэрч Ш.*******ийн гэрээс гарч, 16 цагийн орчимд гэртээ харьсан байх бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө нас баржээ.
Амь хохирогч В.*******ы биед “баруун 4, 5-р хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, тохой, шуу, гуя өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд түүний үхлийн шалтгаан нь “спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд” орсны улмаас нас барсан болох нь тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Улсын яллагч шүүгдэгч Ж.*******ийг тухайн хэрэгт буруутгахдаа хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жаргалбаатарын мэдүүлэг, гэрч Ш.*******, Б.*******, Б.*******, Д., Д., Т.э нарын мэдүүлэг, шинжээчийн 535 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Жаргалбаатар, гэрч Д., Т.э нарын мэдүүлэгт “Ж.*******, В.******* нарын амьдралын түүх, хоорондын харилцаа, зан байдал, олон хоногоор архи согтууруулах ундаа хэрэглэдэг амьдралын хэв шинжийн талаар мэдүүлсэн байх бөгөөд тэднийг хоорондоо зөрчилддөг, зан байдлын хувьд таарамжгүй байсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч Ж.******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр анх удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...аавын толгойноос цус гарчихсан хүнд зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Би юу болсон талаар ааваас асуухад “намайг дэлгүүр ороод нэг шил архи, нэг том савтай Боргио пиво аваад мөнгөө өгөх гэхэд дэлгүүр дотор байсан нэг эмэгтэй архи пивыг аваад зугтаахаар нь би араас нь хөөгөөд орсон айл руу нь орсон чинь гурван залуу байж байсан. Тухайн гэрт байсан гурван залуу намайг зодсон” гэж хэлсэн. Мөн миний архийг авч зугтаасан эмэгтэйг би танина гээд байсан” /хэргийн 1-р хавтас 52-53 дахь тал/ гэх мэдүүлгийг хавтаст хэргийн материалтай танилцаагүй байхдаа өгсөн байх бөгөөд гэрч Ш.*******, Б.*******, Б.******* нарын мэдүүлэгт “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амь хохирогч В.*******тай Ш.******* нь дэлгүүрт тааралдаж, гэртээ дагуулж очсон, хамт архи ууснаа үгүйсгэдэггүй. Харин тухайн үед зодоон болоогүй. В.*******ыг зодоогүй” гэсэн утга агуулга бүхий мэдүүлэг гаргасан байна. Тухайн хэрэг гарсан өдөр Ш.*******ийн гэрт гэрч Б.*******ийн хамт очсон гэх гийн ******* нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсан /нас барсны бүртгэлийн лавлагаа хэргийн 3-р хавтас 2 дахь тал/ байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан.
Шүүгдэгч Ж.*******аас сэжигтнээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн, мөн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “амь хохирогч В.*******ыг хоолны тогоо руугаа шээсэн гэх шалтгаанаар түлхэж унагааж зодсон” гэж хэрэг хүлээсэн мэдүүлгийг давхар нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Ө.******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ж.*******аас сэжигтнээр мэдүүлэг авахдаа /хэргийн 1-р хавтас 98-100 дахь тал/ ямар хэрэгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч байгаагаа тайлбарлаагүй түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэл буюу “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэснийг зөрчсөн байна.
Мөн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ж.*******аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа /хэргийн 1-р хавтас 133-135 дахь тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэл буюу “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэснийг, 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... мэдүүлэг гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглох”, мөн 25.1 дүгээр зүйлийн 13-д “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, өмгөөлөгчгүйгээр, хуурч мэхлэх аргаар, мэдүүлгийн тэмдэглэлийг бодит байдлаас эрс зөрүүтэй хөтөлсөн болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Цагдан хорих 461 дүгээр ангийн уулзалт, байцаалтын хэсгийн 02 дугаар өрөөний 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ж.*******аас мөрдөгч Ө.******* мэдүүлэг авсан камерын бичлэгт 2023 оны 7 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-р хавтас 9-20 дахь тал/, уг камерын дүрс бичлэгт ямар нэг засвар өөрчлөлт ороогүй талаарх Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний цахим технологийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2030 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 3-р хавтас 21-23 дахь тал/ тогтоогдож байна.
Иймд Ж.*******аас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр авсан мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 98-100 дахь тал/, мөн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар авсан мэдүүлгийг /хэргийн 1-р хавтас 133-135 дахь тал/ тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь “амь хохирогч В.*******ыг тогоо руугаа шээлээ” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал нотлогдохгүй байх тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.*******ийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж /хэргийн 1-р хавтас 103 дахь тал/, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /хэргийн 1-р хавтас 118-119 дэх тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЦХШЗ/50 дугаартай шүүгчийн захирамжаар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс суллаж /хэргийн 1-р хавтас 128-129 дэх тал/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба нийт 26 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, гарын мөр 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон номын тасарсан хуудас 2 ширхэг, архины шил 3 ширхэг, тамхины иш 3 ширхэг, дээл 1 ширхэг, сандлын тавцан 1 ширхэг, цагаан цайвар өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, 1 метрийн урттай хүрэн өнгийн мод 1 ширхэг зэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Өндөр овогт *******ы *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.*******ийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
2. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт нийт 26 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, гарын мөр 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон номын тасарсан хуудас 2 ширхэг, архины шил 3 ширхэг, тамхины иш 3 ширхэг, дээл 1 ширхэг, сандлын тавцан 1 ширхэг, цагаан цайвар өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, 1 метрийн урттай хүрэн өнгийн мод 1 ширхэг зэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР